Saturday, November 21, 2009

Xavi Hernandes: Ballon d’Or Барсад ирэх ёстой

Манай алдарт Барса багийн төвийн хамгаалагч энэ жилийн Ballon d’Or (дэлхийн хамгийн шилдэг тоглогчид олгодог шагнал) -ын хамгийн гол нэр дэвшигчдийн нэг Шави Ирнандесийн саяхны ярицлагыг манай нэгэн Күле орчуулж форумд тавьсан нь их гоё ярилцлага санагдлаа.

-Таны бодлоор ялагчийн сэтгэхүй нь өнөөгийн Барсаг тэргүүлэгч болгож байгаа юу?

- Магадгүй өмнө нь гаднаас ирсэн тоглогчид гол ачааг үүрч байсан бол одоо клубээс төрөн гарсан тоглогчид багийн тулгуур багана болж байна. Пэп (Jusep Guordellа одоогийн дасгалжуулагч) бидэнд голлох ачааллыг өгч байгаа бөгөөд энэ итгэл найдвар нь биднийг илүү урамшиж, хичээл зүтгэл гаргахад түлхэц болж байгаа байх.

- Яагаад Барсагийн философи ийм чухал гэж?

- Бидний философи бол яг энэ тоглолтод бид ялагдаж болохгүй. Барсагийн тоглогч түүний өмссөн цамцаараа танигддаг ч энэ бүхэн түүний тоглолтын хэв маягаараа ялгардаг. Бид үүнээс өөрөөр тогловол дэмжигчид маань төдийлөн таа*a*хгүй л болов уу. Тэд гайхалтай хөлбөмбөг болон ялалтыг л хүсдэг.

- Гэвч Рубин болон Памплона-д (Осасунагийн эсрэг) бүтэлгүйтсэн.

- Гэхдээ бид Рубиний эсрэг ердөө ганц гоол зохион байгуулж чадсан бол бүх зүйл огт өөр байж болох байлаа. Би нэг зүйл хэлмээр байна. Өмнөх трибл хийсэн улирлын яг энэ үеийнхээс бид илүү тоглолт үзүүлж байгаа. Харин тэнд юу болсон бэ гэхээр, бидэнд зүгээр л аз дутсан юм. Рубинтэй тоглоход гэртээ 2 удаа шон оносон, харин Казаньд нэг удаа. Өнгөрсөн улирал бид гоолыг илүү хялбар хийдэг байсан.

- Интэртэй хийх тоглолт маш сонирхолтой болох байх.

- Тийм ээ, жишээ нь чиний эргэн тойрныхон бүгд л энэ тухай ярьж байгаа байх. Тоглолт хүртэл хэдэн өдрийн зай байна, хүмүүс тэмцээний тухай, Моуриньо, Это, Милитогийн тухай ярилцаж байна. Би өөдрөг үзэлтэн, би Барсад итгэдэг. Бид Миланд тэднийг ялах ёстой байсан, тэд талбай дээр өөрийн хагастаа байсаар тоглолтыг дуусгасан бөгөөд бид энэ мухардмал байдлыг эвдэж чадаагүй юм.

- Моуриньо, Это нарын “айлчлал” уур амьсгалыг илүү “хурцатгах” болов уу?

- Талбай дээр лав биш. Чи энэ тэмцээнд нилээд анхаарал хандуулж байх шиг байна. Заримдаа сайн мэддэг хүнтэйгээ ч тоглолтын дараа мэндлэх тохиолдол байдаг. Тийм ээ, фэнүүд үүнд арай илүү анхаарал тавьж байж болох юм.
(Моуриньо Интер Милан баийн алдарт дасгалжуулагч Jose Mourino, Это энэ жил Барса багаас Интерт худалдагдан очсон Samuel Eto)

- Зарим тоглочдын хувьд Барсад ирэх нь тийм ч хялбар зүйл биш. Хамгийн эхний шалгуураас эхлээд л дэмий цаг үрдэггүй нь мэдрэгддэг гэж тэд ярьсан байдаг.

- Марк Ван Боммел надад “энд бөмбөгийг маш хурднаар дамжуулдаг юм байна” гэж хэлж байсан. Гэхдээ тэр бөмбөгийг хүлээж аваад юу хийж чаддагаа мэдэрсэн байх, тэр энд идээшиж чадсан.

- Зөвхөн Ван Боммел энэ хэю маягт дасч чадсан гэж үү, Анри болон Ибрагийн тухайд?

- Үгүй дээ, тэд бол маш хурднаар сурч, ойлгох чадвартай мундаг тоглогчид шүү дээ, хэдийгээр Анри эхэн үедээ дасан зохицоход нилээдгүй хугацаа зарцуулсан ч гэсэн. Хөл доор бөмбөг ирэнгүүт бид үүнийг маш хурднаар эргэн тойрон дамжуулдаг. Ибра харин маш хурднаар дасч байгаа, энэ нь магадгүй тэрээр Аяакс-н академаас төрөн гарсантай холбоотой байх. Тэнд яг л ийм хөлбөмбөг тоглодог юм. Златан ч өөрөө хосгүй авъяастай нэгэн.
(Ибра энэ зун Интер Миланаас Барсад худалдагдан ирсэн довтлогч)

- Пэпийн та хоёрын хоорондын ойлголцол бараг л төгс юмаа даа?

- Бидний хооронд маш дотно өвөрмөц харилцаа байдаг. Бид хамтдаа тоглож байсан юм. Бид хөлбөмбөгийг нэг өнцгөөс харж чаддаг, бид хоорондоо маш их ярилцдаг бөгөөд бие биедээ итгэдэг. Тэр үргэлж намайг талбайн захруу дуудаж зөвлөгөө өгдөг юм. Би яг л талбай дээрхи түүний бас нэг хувилбар шиг байдаг.

- Та Ван Гаалтай бас нилээд ойр харьцаатай байсан.

- Тэр нилээд өвөрмөц зан араншинтай ч маш шударга шийдвэр гаргадаг хүн. Чи шаргуу ажиллаж байвал тэр чамайг талбайд гарах эрхээр шагнана. Тэрээр Пуёол, Иниэста, Виктор, Олегер болон намайг нээн гаргасан.

- Райкаардын талаар? (Frank Rejkard Барса багийг 2005/2008 он хүртэл удирсан дасгалжуулагч)

- Тэр бол энэ ажлын хувьд хэтэрхий “сайн” хүн, гэхдээ тэр маш сайн дасгалжуулагч. Тэрээр хэн нэгнийг ойлгохын тулд өөрийн үзэл бодлоосоо ухарч чаддаг байсан юм. Заримдаа тэр тоглогчидтой илүү ширүүн харьцах хэрэгтэй байсан байх, гэхдээ түүнийг Туркт амжилтад хүрвэл хэн ч гайхахгүй. Хөлбөмбөгийн арга ухаан, тактикийн хувьд өндөр боловсролтой түүнээс би маш их зүйл сурч авсан.

- Өмнөх үетэй харьцуулахад та одоо голлох байр суурьтай тоглогч.

- Сүүлийн хэдэн тоглолтод төдийлөн сайн үр дүн үзүүлж чадаагүйгээ хүлээн зөвшөөрч байгаа ч би үргэлж гол үүргийг авч яваагаа мэдэрч байдаг.

- Өнгөрсөн улирлыг зөвхөн мөрөөдөж болохоор амжилтаар үдсэн.

- Энэ бол гайхамшиг, миний хувьд амжилтад хүрэхийн тулд шаргуу хөдөрмөрлөж байх ёстой байсан ч тэгж чадаагүй хүнд хэцүү үеийг цайруулахад тусалсан.

- Та гэмтэлтэй байсан улирлынхаа тухай ярьж байна уу?

- Тийм ээ, 2006 онд Парист манай баг финалд үлдэхэд би талбайн хажуугаас хараад сууж байсан нь маш хэцүү байсан шүү. Би гэмтлийн улмаас тоглолтод оролцож чадаагүй юм. Тэрхүү ялалтыг сэлгээний суудалд тэмдэглэж байлаа. Хэдэн жилийн турш бидэнд дахин ийм завшaан тохиолдоогүй ч өнгөрсөн улирал дахин финалд хүрч чадсан. Хэрвээ чи ажлаа хийж л байгаа бол хөлбөмбөг чамд даагаа нэхэх боломж өгдөг юм. Миний таамаглаж чадаагүй гайхалтай зүйл бол нэг улиралд Лига, Эзэн хааны цом, Аваргуудын Лиг болон Бэрнабэу-д Реалыг 2-6 бут ниргэсэн зэрэг байлаа. Эд бүгд нийлээд миний өмнөх хар дарсан зүүдийг үлдэн хөөсөн юм.

- Мэссигийн тухай?

- Би түүний хэрхэн өсөн дэвжиж байгааг хүүхэд байхаас нь хойш л харж байна. Тэр бол яг л “машин” шиг, жинхэнэ мэргэжлийн, гайхалтай ухаалаг. Түүнд амжилтад хүрэхэд хэрэгтэй бүхэн бий.

- Баруун жигүүрт Мэсси Алвэс нартай хамтран тоглох мэдээж гайхалтай байдаг байх.

- Энэ бол гайхалтай. Би үүнд маш их дуртай. Лео хамгийн шилдэг, тэр үргэлж бөмбөгний төлөө тэмцдэг, найдвартай, энэ чанараа хэзээ ч алдахааргүй санагддаг. Харин Алвэсийн хувьд хэрэгтэй үед түүнийг харахад өмнө чинь байж л байна, тэгээд дараа нь хамгаалалтад оролцохоор буцаад гүйдэг. Яг л мотоцикл шиг. Түүнтэй тоглоход үргэлж сэтгэл хангалуун байдаг юм.

- Андрес Иниэста?

- Талбай дээр би түүнд үргэлж намайг харж байгаарай гэж хэлдэг. Бид хамтдаа төвөөс бөмбөгийг удирддаг юм. Тэр бол гоц хүн. Түүний ур чадвар давтагдашгүй. Түүнтэй эн зэрэгцэх хүнийг олно гэдэг маш хэцүү зүйл. Түүнтэй хамт тоглоход ч бас туйлын таатай байдаг. Тэр бол миний төгс хамтрагч.

- Шигшээ багт Чэсктэй тоглох бас адил уу? (Ческ -Арсенал багийн ахлагч Francesc Fabregas)

- Би үүнийг өмнө нь хэлж байсан. Тэр бол Барсагийн бүтээгдэхүүн, Ла Масиад байхаасаа эхлээд л манай философи, тоглолтын хэв маягаар хүмүүжсэн хүн. Зарим хүмүүс биднийг хэт өөр тоглолттой, таарч тохирохгүй гэхэд миний инээд хүрдэг. Бид бие биенээ харцаараа л ойлгодог, тэр бол Арсенал болон шигшээ багтаа өндөр зэрэглэлийн тоглогч гэдгээ хэдийнэ баталсан.

- Ballon d’Or-ын талаар?

- Би энэ шагналыг бидний амжилтаас шалтгаалаад Барсагийн тоглогч хүртэнэ гэдэгт итгэлтэй байна. Энэ нь багийн бүх тоглогчдын шагнал байх болно. Мэсси авах байх, энэ бараг тодорхой зүйл.

- Барсагийн амжилтын талаар энэ их магтаалын талаар та юу гэж бодож байна?

- Бид даруу байхыг хүсч байна, шалтгаан нь бид үргэлж ялалт, амжилтаар өлсч байдагтай холбоотой. Аялаж явах үед аль нэг улсад өсвөр насныхан болон хүүхдүүд Барсагийн цамц өмсөөд явж байгааг харах маш тааламжтай байдаг.

- Испанийн шигшээ багийн тоглолтын хэв маяг Барсагийн хуулбар шиг санагддаг уу?

- Шигшээ багт Пуёол, Пике, Иниэста, би болон Чэск байгаа (Cпайны шигшээд тоглодог Ла Масиагийн бүтээгдэхүүд). Бид хөлбөмбөгийг өөрсдийн хэв маягаараа л тоглодог. Висенте дэль Боске-д үүнийг зохицуулах өөрийн арга барил байгаа, түүний өмнө Луис Арагонес-д ч бас байсан шиг. Тэд бидний чадварыг хэрхэн ашиглахаа мэднэ. Силва, Мата, Вилла (Валленсиа багийн шигшээдээ багтдаг шилдэг тоглогчид) нар ч Барсагийн хэв маягт хэрхэн зохицохыг мэддэг гэж хэлж болно.

- Дэлхийн Аваргын тэмцээнд хир найдвар тавьж байна вэ?

- Бидний энэ үеийнхэнд Дэлхийн Аваргын Тэмцээнд оролцох туйлын тааламжтай мөч юм. Гэхдээ бид маш их хөдөлмөрлөх хэрэгтэй. Хүмүүс Америкт болсон Холбооны цомын тэмцээнээс хэрхэн хасагдсанаа санаж байх хэрэгтэй. Бид Европийн аваргууд, бид сайн тоглолт үзүүлж байгаа, гэвч бидэнд Аргентина, Герман, Итали болон Бразил гэх мэт багуудад байдаг шиг нэмэлт ямар нэг зүйл, ялагчийн “ген” хараахан байхгүй байна. Бид тэдэн шиг болохын тулд дэлхийн шилдэг дөрвөн багтай хэд хэдэн удаа тэмцэлдэж үзэх хэрэгтэй байна. Гэхдээ энэ нь бид аварга болж чадахгүй гэсэн үг огт биш шүү.

- Аль баг хамгийн хүчтэй нь вэ?

- Дэлхийн Аваргын тоглолтууд сюрпризээр дүүрэн болдгийг би мэднэ. Миний нэрлэсэн багуудаас гадна Зааны Ясан Эрэг бас нэг өрсөлдөгч байх болно.

- Аваргуудын Лигийн талаар ярилцацгаая. Ямар багууд гол өрсөлдөөнийг гаргах бол?

- Хамгийн эхэнд Челсиг нэрлэмээр байна. Тэдний тоглолтод би дуртай. Анчелотти ирснээр тэдний хамгаалалт сайжирч илүү балансжсан. Тэдэнд Лампард, Баллак, Эссэйн, Дэкү нараар дэмжүүлсэн Дрогба, Анелка зэрэг аюултай довтлогчид байгаа. Тэгээд МАНЮ, Интэр, Ювентус болон Фиорентина, Бордо багуудыг бас нэрлэмээр байна. Лисандротой Лион ч сайн тоглож байгааг би харсан. Аваргуудын Лиг харьцангуй нээлттэй тэмцээн юм. Гэхдээ хэн ч биднийг мартаж болохгүй. Барселона бол одоогоор цом эзэмшиж байгаа, цаашид ч гол өрсөлдөгч байсаар байх болно. Үүнийг санаж яв.

- Урам хугалж байгаа ямар нэг баг байна уу таны хувьд?

- Би Баернаас илүү зүйл хүсч байлаа. Би тэдэнд юу тохиолдоод байгааг ойлгохгүй байна. Тэдэнд сайн дасгалжуулагч, Рибэри гэх зэрэг дээд зэрэглэлийн тоглогчид байна шүү дээ.

- Өөр сонирхуулахаар юу байна?

- Би Арсеналын тоглолтыг үзэх дуртай. Тэд бидэн шиг довтолсон, сайхан тоглолт үзүүлдэг. Түүнчлэн олон сайн тоглогчидтой. Тэдэнд бага зэргийн аз дутаад байдаг юм, яг л 2006 оны финал шиг.

No comments:

Post a Comment