Thursday, November 19, 2009

Fantasy and Live sumo

Хүүхдүүд амарч байгааг далимдуулаад хичээлийн хуваариа янзалж байгаад 4 өдөр сүмо үзлээ ш дээ. Одоо хичээл эхэлсэн болохоор 8 дахь ба 15 дахь өдөр л сүмо үзэх боломж гарна.

Фантази сүмо:
За тэгээд дэвжээний эзэд ойрд их идэхитэй байгаа ба дүрмээ сайн ойлгоод Соосгоос бусад нь оноо их авч байна. Өнөөдөр л гэхэд хүмүүс наймаа хийсэн оноогоо хасуулаад 60, 56, 55... гэх зэрэг маш өндөр оноонууд авлаа. 8 дахь өдрөөс өрсөлдөөн бүүр их ширүүснэ. 8 дахь даваагаа авах бөхийг сонгох нь маш их ашигтай байгаа. Тэгээд дүрмээ сайн судлаад дүрмэндээ тааруулаад өөрчлөлтөө сайн хийж, бооцоогоо зоригтой зөв тавиад явбал боломж их байна шүү. Өнөөдөр хүмүүс өндөр оноо авснаар дэвжээнүүдийн оноо ойртож өрсөлдөөн улам ширүүн болж байна. За тэгээд бүгдэд нь амжилт, намайг барах боловуу даа!!

Бодит сүмо:
Дагвадорж аварга 25 дахь түрүүгээ авч түүхэнд 3-д орох амжилт тогтоохын төлөө өрсөлдөж байгаа бол түүнээс их анхаарал татаж байгаа хүн нь Хакүхо ёкозүна юм. Тэрээр энэ жил 5 башёд барилдахдаа өрдөө 4 унасан билээ. Энэ башёд уналгүй түрүүлбэл Дагвадорж аваргын дуулиантайхан тогтоож байсан 84 гэдэг рекордыг 86 болгож ахиулах боломжтой юм. 1 унахад л дахиж өөр хүн эвдэхэд үнэхээр бэрх 85 гэдэг рекород тогтоох юм. Унах давах нь маш хурдан шийдэгддэг энэ их "эрэсдэл" өндөртэй спортод бүтэн жил 90 барилдахдаа ийм их давна гэдэг бас л томоохон авжилт шүү.
Мөн бас нэгэн түүхэн дээд амжилтын амьд гэрч бид болоход ойртож байна. Тэгэхдээ энэ башёд биш л болов уу. Дээд зиндаанд 5 удаа түрүүлээд ч ёкозүна цолонд хүрч чадаагүй Кайо озеки дээд зиндаад 800 ялаад байна. Түүний өмнө 804, 807 гэсэн ялалттай 2 бөх байгаа бөгөөд Кайо үлдсэн 10 барилдаанд 4 даваад, дараа сард мөн ердөө л 4 давахад бас нэгэн гайхалтай түүхэн амжилтын эзэн болох гээд байна. Зодог тайлалгүй олон жил шал арчин зүтгэсний цаад зорилго энэ байсан юм байлгүй дээ. Түүнийг яг цолоо алдахын даваан дээр Хакүхо 1 удаа (2005 оны 1 сарын башёд 7 даваатай кадан байхад нь сүүлийн өдөр) ... гэх зэргээр хэд хэдэн удаа зохион байгуулалттайгаар гэхүү озеки цолон дээр нь үлдээж байлаа. Ер нь сүмог сайн ажиглавал шударга биш барилдаан маш их болдог юм шүү дээ. Манайхан л шударга энэ тэр гэж буруу ойлгоод байдгаас биш. Хөдөлмөрийн баатар Дагвадорж аварга, Хакүхо 2 бол олон л удаа бие биедээ бууж өгч байлаа. Одоо харин хонь чоно 2 болж дээ. Тэгэхдээ энэ башёгийн сүүлийн өдөр Хакүхо нэг ч унаагүй буюу нийт 85 даваатай (нэгэнт рекорд эвдсэн) Дагваа аварга даваад ч түрүүлэх боломжгүй байдалд хүрвэл уурандаа шууд бууж өгч чадахгүй хүн шүү!
Дараагийн нэгэн сөрөг рекорд амжилтын эзэн бол Чойтайка озеки болоод байна. Цагтаа цуппаригийн хаан гэгдэж байсан энэ хүнээс одоо ердөө сүртэй бүтэлгүй дайралт тэгээд таталт л үлдлээ. Таталтын хаан гэдэг нэрэнд ойртож байгаа байхаа даа. Тэгэхдээ л дээд зиндаад хамгийн олон удаа озеки цолтой (Кайогоос хавьгүй олон) зодоглож байгаа хүн шүү дээ. Одоо харин хамгийн олон удаа буюу 14 удаа каданбанд орсон озеки болж байна (Озеки цолоо хамгаалах башёг кадабан гэнэ). Өмнө 13 удаа каданбанаас амжилттай гарахдаа нэлээдгүй удаа "дэмжүүлж" байсан тэрээр хамгийн сүүлд 7 сарын башёд л гэхэд сүүлийн өдөр Барүтог хэвтүүлж байж цолоо хураалгалгүй тогтож үлдсэн. Энэ барилдааныг нь сүмогийн холбоо "хэтэрхий тэмцэлгүй барилдаан болсон тул энэ 2 бөхийг сануулав" гээд л өнгөрсөн. Сүмогийн холбоо нь ил тод дэмжлэг туслалцаа үзүүлнэ, якүза нар нь далд дарамт шахалт үзүүлнэ... энэ 2 хөгшнийг мөн ч их харж үзэж байна даа. Одоо тэгээд бид сайхан фантази сүмогийн бэлэн өгөөш л хийх юм даа.
Манай залуучуудаас Базарсад сайхан өнгөтэй барилдаж байгаа, энэ башёд дээд зиндаад анх удаа 50%-аа хийж үзэхийн дээр тусгай шагнал ч хүртэж магадгүй. Өмнө нь 2 башёд 50% хийж чадаагүй байгаа. Ама Бямбадорж бол хэрэггүй байна лээ дээ, өчигдөр нутгийн дүү Анандыг давсныхаа дараа мөрлөж шараа болсон бол өнөөдөр нэг ч даваагүй явсан бөхөд анхных нь даваа болж өгч "ярилцалганд оруулсан"... Ананд, Тамаваши Мөнх-Оргил, Кюкүтэнхо 3-ыгаа 50% хийх байх гэж найдаж байна. Хүчитбаатар, Дашням, Нямсүрэн 3-таа дараа башёд л сайн барилдаарай гэж хэлэхийн ялдамд удахгүй нэг Монгол бөх зодог тайлах байхаа даа... Тэр нь насаар их залуухан Асасекирюү буюу улаан луу Дашням маань байх вий гэж ихэд айдаг боллоо...

No comments:

Post a Comment