Monday, November 30, 2009

Амьд ба фантази спорт 11-р сард...

11-р сар бүхэлдээ фантази спортоор амьсгалсан сар байлаа. Уг нь үндсэний бөхийн фантази тоглоом гэж зохион байгуулах гээд форум дээрээ нэлээд аижл өрнөөүлж байтал энэ сард нэг ч барилдаан болохгүй болсноор одоо зогсонг байдалтай болоод байна. 10 сарын 30-д л үндэсний бөхчүүдийн чансаа шинэчлэгдэснээс хойш бөхийн барилдаан болсонгүй. Уг нь барилдааны хамгийн идэвхитэй үе шүү дээ. Улс тунхагласны баяраар хүртэл сүмо гэж "бүтэлгүй" бөхийн төрлийг үзэж суув. Сүмогийн башё яахав болдгоороо болж Монголчууд түрүүлдгээрээ түрүүлж, жилийн 6 башёд Монголчууд түрүүлсэн гэдэг амжилттай жилээ дуусгалаа. 4 жилийн өмнө "ганцаардсан чоно" хэмээн нэрдэгдэж нулимас дуслуулан тогтоож байсан 3 том амжтлтыг нэгийг буюу жилийн 90 барилдааны 84-д нь давсан хэмээн Дагвадорж аваргыг дахиж хүн эвдэхгүй хэмээгдэж байсан амжилтыг Хакүхо эвдэж 86 болгон шинэчиллээ. Энэ амжилтыг Хакүхогоос өөр хүн эвдэхгүй гэж Японы том гэгдэх мэргэжилтнүүд ярьж байна. Харүмофүжид 1-р сард, Котоүшү (7-р сард байхаа) , Котомоцүкид 5-р сард, Шотенро Нямсүрэнд 9-р сард ганц унаснаас өөр ялагдал амсалгүй 2009 оны үдлээ Хакүхо. Дагвадорж аваргыг 6 барилдахдаа 6 удаа үндсэн барилдаанд давсан гэхээр сүмочдоос хэтэрхий хол тасарчлаа гэдгийг баталж өгнө. Дараа жил 90 давахад би лав гайхахгүй. Харин Хакүхо тасархай байсан ч энэ жил Ама, Асашёрюү нар 3 түрүүг түүнээс нэмэлт барилдаанаар хулгайлан авсан байх юм.
Харин бид энэ сард туршилтын фантази сүмо гэдэг тэмцээн өрнүүлж дууслаа. Нэлээд их өрсөлдөсний эцэст Лигийн тэмцээнд манай Tsagaan дэвжээ, Цомын тэмцээнд Мөнхдалайгийн Tomoko дэвжээ тэргүүлэл авлаа. Фантази сүмогийн дүрмэнд эргэж харах, боловсорнгуй болгох зүйлүүд нэлээд их байна лээ. Ингээд дараа башёд улам өргөн бүрэлдэхүүнтэйгээр улам сонирхолтойгоор өрсөлдөцгөөе. Форумд танилцуулж тэнд ч мөн тэмцээн өрнүүлэх боломжтой юм билээ. Одоогийн тэр asuult.net-ийн тэмцээнээс бол манай тэмцээн хол тасархай гоё болж байна лээ дээ.
Баахан барилдахын хажуугаар бас баахан хөлбөмбөгийн тэмцээнд анхаарлаа хандуулж байлаа. Энэ сард хөлбөмбөгийн талбайд хэд хэдэн сайхан тэмдэглүүштэй тулаан явагдаж бид АПЛ-ийн фантизидаа урьдын адил сайхан өрсөлдлөө. Мөн нэмээд аваргуудын лигийн фантазидаа ч сайхан өрсөлдөж байна. Бүх тэмцээний дүнгүүд гарсан байгаа. Улаан чөтгөрүүд, Улаан хотон шувуунуудын тулаанаас эхлүүлээд... өчигдөр болсон Лондонгийн хамгийн том 2 багийн хоорондо дерби зэрэг олон сайхан тоглолтын хажуугаар сүүлийн хэдэн жилд анх удаа Ливерпүүл баг аваргуудын лигээс хэсэгтээ үлдэж онигоо болох зуур аваргуудын аварга цолоо хадгалж буй манай Барса баг хүртэл хөөрхөн тэвдээд амжив. Хожигдвол Ливерпүүлийн адил тавилан хүлээж байсан манай баг шийдвэрлэх тоглолтонд 2 гол довтлогч болох Месси Ибра 2-гүйгээр Италийн сүүлийн 4 жилийн аварга Интер Милан багийг талбай дээрээ буулгаж авснаар томоохон амьсгаа авч хэсгээсээ гарч чадав. Ёоох... харин урьд шөнө буюу Интертэй хийсэн шийдвэрлэх тоглолтоос 5 хоногийн дараагаар дэлхий дээрх клубуудын хоорондох хамгийн томоохон тулаан буюу жилд 2-хон болдог Эль Классико гэгдэх Реал Мадрид Барселоно ФС багуудын хоорондох тулаан болж өнгөрөв. Талбай дээр Монгол улсын жилийн төсөвтэй тэнцэх хэмжээний мөнгөөр үнэлэгддэг 22 хүн гүйлдсэн энэ аймшигт тулаанд Реалын энэ зуны 250 сая орчим еврогоор хийсэн (манай улсын жилийн төсвийн 1/3 орчим мөнгө) наймаа үр дүнгээ өгч чадалгүй эсэргэрээ өөрийн академаас төрөн гарсан тоглоглогчдоор гол цөмөө бүрдүүлсэн Барса баг ээлжит нэгэн ялалтаа байгуулав. Энэ зуны томоохон солилцоо шинэхэн күлэ Ибрахимович цорын ганц хожлын гоолийг авчирснаар манай баг Испайны төлөөх дайнд ялалт авлаа. Энэ 2 тоглолтонд ялагдсан бол манай баг хүндхэн байдалд орох байлаа, гэвч сайн баг хүнд дарамтнаас гарч чаддагаараа л бусад муу багуудаас ялгагддаг юм. Манай баг өнгөрсөн хавар үүнээс хүнд буюу аваргуудын лигийн аварга, Испайны цом зэрэг 2 том цомоо алдаж магадгүй байсан үед 7 хоногийн дотор болсон Челситэй хийсэн 2 тулаан болон дунд нь Реалтай хийсэн том тулаанаас ялагч болон тодорч "далайгаас хуурай гарсан" түүхтэй.
Кайф лигийг итгэл төгс тэргүүлэх зуур фантази NBA гэх сагсан бөмбөгийн фантазигаар мөн л амжилттай тоглож оролцсон 2 тэмцээнээ итгэл төгс тэргүүлж явна. Сүүийн 3 жилийн турш болж байгаа томоохон тэмцээн гэгдээд байгаа МТС лигт нь тэргүүлээд л яваад байна. Их олон л фантази болох юм тухай бүрт л би тэргүүлээд байх шиг байх юм, сүүлдээ бүүр хэдэн тэмцээнд тэргүүлээд, алинд нь анхаараалаа илүү хандуулах ёстойгоо ч ойлгохгүй дээрээ тулаад байна. Зарим хүмүүс бол муу явж байгаа тэмцээнээ хаячдаг бол надад хаях тэмцээн олдохгүй болохоор жаахан хэцүү байна шүү өрсөлдөгчид минээ!!!

No comments:

Post a Comment