Sunday, July 11, 2010

Ямар цолтой бөхчүүд ямар цол авах гээд байна аа???

Их Монгол улсаа байгуулсаны 804 жилийн ой, Ардын хувьсгал ялсны 89 жилийн ойд зориулсан Баянхонгонгор аймгийн наадам 2010 оны 7-р сарын 9, 10-д явагдаж өндөрлөлөө. Бөхийн барилдаан гэж үнэгийн хошин урлагийн тоглолт болдог уламжлалтай...

Өнөө жилийн наадмын тухай хүүрнэхээс өмнө түрүү жил юу болсныг нэхэн дурсъя...
Баянхонгор аймагт 10 жил тутамд 1 даншиг наадам болдог. Ламын гэгээний ой. Түрүү жил ээлжит даншиг наадам болох байсан тул манай аймгаас аймгийн шинэ цолтон төрнө гэдэг бүтэшгүй зүйл гэдэг нь ойлгомжтой... Даншгаар 5 давах аймгийн цолгүй бөх битгий хэл аймгийн арслан ч бараг байхгүй, байхгүй гэдгийг нь ч харсан. Харин манай нутгийн дээдсүүд сайхан зүйл бодож олсон нь Их Богд уулаа тахих нэрийдлээр 6-сарын эхээр (3-д байхаа) Бага даншиг нэртэй лут наадам хийв. Наадам ч гэж дээ, ганцхан бөх барилдсан юм. Хүүхдийн баярын үеэр болсон тус наадамд Богд суманд 256 бөх очиж барилдана гэдэг ч худлаа зүйл мэт санагдана. Гэхдээ л 256 бөх барилдсан мэт болгож чадсан, энэ ч амархан л даа... өмнө нь 2006 онд 100 гаруйхан бөхтэй л байхад 8 даваатай болгож чадаж байсан. Харин энэ баяртаа манай аймгийн өмнөө барьдаг бүх бөхчүүд ирж барилдсан юм, у.н Батболд (одоо харцага), а.а Чулуунбат ... гээд л манай сайчууд бүгд байсан. Харин хачирхалтай нь тэдгээр сайчуудаа бүгдийг нь давсаар а.н Эрдэнэтуул, а.н Эрдэнэхүү 2 үзүүрт хүрсэн... яаж гэдэг нь хэнд ч ойлгогдох буйзаа... мөн Батцэнгэл, Өнөрбаатар нар (өөр ганц нэг бөх начин болсон байж магадгүй ээ...) 5 давж начин болж чадав. Үзүүрт үлдсэн 2 бөх үзэж тарж залуу а.н Эрдэнэхүү түрүүлж аймгийн арслан болж, хашир Эрдэнэтуул начин (800 жилийн ойгоор 3 даваад Сумъяабазар аваргатай үзэж байсан) үзүүрлэж аймгийн заан болов. Эрдэнэхүү нь олон түмнээ Хангарьдын хэмээн алдаршсан Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат бөх аймгийн хурц арслан, улсын наадамд 2 удаа 4 давж байсан (1995 он, 2001 он) Болд арслангийн хүү гэдгийг бөх сонирхогчид маань андахгүй бизээ. Тус Бага даншигт аймгийн удирдлагууд бүгд оролцсон ба Аймгийн Засаг Дарга захирамжаа гаргаж дээрх бөхчүүд цолоо авав. Яг үнэндээ бол бөхчүүд маань сайн барилдаж цол аваад байгаа юмуу, сайхан зохион байгуулалтаар цол ОЛГООД байгаа юмуу гэдэг нь эргэлзээтэй байсан. Гэвч МҮБХ гэдэг төрийн бус байгууллга тус наадмыг зөвшөөрөлгүй хийсэн гэдэг үндсэлэлээр болон хамгийн гол нь цаг хугацааны хувьд зөвхөн наадмаар л цол олгоно гэсэн дүрмэнд нь таарахгүй байгаа тул бөхчүүдийн маань ОЛЖ АВСАН цолыг хүчингүйд тооцсон юм. Харин манай засаг даргын захирамжаар олгогдсон тул ямар ч байсан л аймагтаа бол тус цолнууд нь хүчинтэй байгаад байсан, түрүү жилийн даншгаар л гэхэд Эрдэнэхүү аймгийн арслан цолтой гэж цоллуулан барилдаж байв...

За одоо өнөө жилийнхээ наадамдаа ороё. Наадам эхлэхийн урд өдөр а.а Дамдин орон нутгийн ТВ-д ярлцлага өгч байна. Улсын наадамд 2 удаа 4 давсан, аймгийн арслан Равсалын Дамдин:

... Энэ жил анх удаа нутагтаа гал зохион байгуулж аймгийнхаа наадамдаа оролцох гэж байна. Бөөрний хүнд өвчнөөсөө болж хэсэг завсарлалаа, хойтонгоос улсад барилднаа...
... миний ганц харамсаж явдаг зүйл бол түрүү жил манай нутгаас цол авсан, ахисан залуучуудын маань цолыг өгөөгүйгээс болж хохирч байна. Аймаг бүр л жил бүр хэд хэдэн залуучууд нь цол ахидаг гэтэл манайх хэлмэгдээд нэг жил тасарлаа... Нямдорж гэдэг хүний хувийн компани нь бүхэл бүтэн аймаг, ард иргэдийг доромжилж наадмыг нь хүчингүйд тооцож, засаг даргын захирамжыг хүчингүйд тооцсон... Баттулга сайд, Занданшатар сайд нарыг ч үл ойшоосон...

гэж ярив.

Наадам 9-д эхэлж намайг өдөр очиход 256 бөх барилдаж, 3-ын даваа эхэллээ л гээд байж байсан. Яг хэдэн бөх барилдаж, яаж зохицуулалт хийснийг нь бол би энэ жил нүдээрээ харж чадаагүй. Угаасаа миний сонирхолыг маш их татаж байсан зүйл бол түрүү жил цолоо тооцуулаагүй бөхчүүд энэ жил ямар цолтой барилдах бэ гэдэг асуулт юм. Энэ наадмаар түрүүлэх нь ойлгомжтой байгаа Эрдэнэхүүгийн хувьд БӨ-д барилддаг аймгийн начин цолтойгоо барилдаад түрүү авах уу эсвэл... гэсэн асуудал байв. Энэ манай бөхчүүд өөрсдийн удирдлагуудынхаа өгсөн цолтойгоор барилдав. АЙМГИЙН АРСЛАН БОЛОХЫН ТУЛД АЙМГИЙН АРСЛАН ЦОЛТОЙ БАРИЛДААД БАЙГААГ юу гэж тайлбарлах юм болоо...
3-ын даваа хэвийн сайхан болж байв... харин ганц гадны бөх болох Говь-Алтай аймгийн сумын заан Энхсайхан гэдэг залууг манай аймгийн урдаа барьдаг залуучуудын нэг нь, энэ наадмын дээгүүр барилдах бөхийн тоонд багтаж буй а.н Отгонбаатар амалж барилдав. 2 бөх барьц шодох болоход Отгонбаатар минийхээр буусан гэж гүрийв. Удтал маргалдаад дахиад шодохын бодоход НО-той байсан гэдэг нь ойлгомжтой, үнэхээр Отгонбаатарын талаар буусан бол шууд л барилдаан өрнөх ёстой шүү дээ... сүүлийн удаад харин Отгонбаатарын талаар буусан бололтой өндөр гаргаж ирээд л давна лээ...

4-ийн даваанаас эхлээд л үнэгүй ШОУ гэдгийг чинь үзлээ дээ...
аймгийн наадамдаа 4 түрүүлсэн хүчит арслан маань нэг сумын заан залуу түрж хөөгөөд бараг давж явахдаа МУШИГААЧ гэж өөрөө чангаар хэлж байх юм, нөгөөдөх нь мушигатал арслан доор нь үсрээд л орчлоо, харин давсан залуу сумын начин Баярдамба босож ирэнгүүтээ эвгүй болсон мөрөө бариад Дамдин багш дээр гүйж очоод ганцхан татуулаад мултарсан мөрөө орууллуулчаад тахимаа авч байх юм... хөгжилтэй л агшин, гялс мултрана, гялс оруулна, бүүр сурчихсан...
12 дүйз барилдсаны эцэст (8 аймгийн арслан, 4 аймгийн заан) сүүлийн 4 дүйзэд 8 ширхэг аймгийн начин үлдэв. Бөхчүүдийн оноолтыг дуудан талбайд гарсны дараа БӨХЧҮҮД ТҮР ХҮЛЭЭЖ БАЙ ОНООЛТ БУРУУ БАЙНА гэх юм.
Манай нэг доорын 8 бөх хэн маань ямар эрэмбэтэйг мэдэхийн мээдээр мэднэ дээ...
Гэтэл а.а Отгонням талбайн захаас барилд барилд ... гэж тушаал буулгаснаар түүний 2 шавь а.н Батцэнгэл, а.н Өнөрбаатар нар (хоюулаа нөгөө тооцогддоггүй цолтой залуучууд) учраануудаа хөөж барьж аваад л давчаад туг тойров. Энэ барилдааныг тооцохгүй гэж тайлбарлагч туг тойрч байхад нь л зарлав. Отгонням арслан 2 шавиа ирэнгүүт шууд хувцасаа өмсөөд яв гэж хэлэв (тавын даваа 10-д үргэлжлэнэ).
Нөгөө МҮБХ-той тас зөрөлддөг манайхан харин энэ удаа МҮБХ-ны дүрэм ёсоор аймгийн наадмаас цол авсан бөх,
тойргийн барилдаанаас цол авсан бөхийн урд авдаг гэсэн дүрэм ёсоор бол тус 8 начны түрүүчийн оноолт өөрчлөгдлөө гэх юм. Дүрмээ баримтлалгүй яаж оноолт гаргав? гэтэл гэнэт яаж дүрмээ санав? ...
Дахин шинэ оноолтоор 8 начин талбай дээр гаргахад Батцэнгэл начин буцан ирж түрүү Өнөрбаатарт унахдаа гэмтсэн бөхтэй оноолт таарсан тул гялс давчаад явчив. Харин нөгөө Өнөрбаатар нь а.н Бат-Оршихтой таарсан тул ирж барилдсангүй. Бат-Орших нь жүдогийн шигшээ багийн гишүүн, ОУХМ цолтой шилдэг залуу хүчтэн билээ. Нэлээд удаан хүлээгээд Өнөрбаатар ирээгүй Бат-Оршихыг давуулж туг тойруулав.
Нөгөө үлдсэн 4 начингийн хоорондох 2 барилдаан будиланаатай хэрүүлтэй болсон ч яаж ийж байгаад л шийдвэрлэв. Харин хэрүүлтэйхэн 4-ийн даваа дуусах үед нөгөө хасагдсан Өнөрбаатар начин чинь талбай дээр гарч ирээд зогсчихвоо... Дарга нартай би түрүүн даваад явчихсан мэдээгүй л гэж мэтэгсэн байх, Бат-Орших начин би зөндөө хүлээсэн дүрмийн дагуу давсан гэсэн байх, дарга нар харин өөрсдийн буруугаас болж оноолт будилж ийм байдал үүссэнд баахан бантсан байх. Энэ үеэр унасан аймгийн заан Мөнхбат (түүнийг бас БӨ-д аймгийн харцага гэж цололдог) та нар дандаа будилаан хийдэг, надтай нэг залуу тааруулаад би тэрэнд нь бууж өгөхгүй гэсэн чинь чи шал өөр хүнтэй намайг тааруулаад унагачлаа ш дээ... гээд бөөн хэрүүл хийх зуур... талбайн хажууханд зодоон болоод ч амжсан...
Нэлээд эвгүй байдалд орсон Бөхийн ерөнхий даамаал 10 минутын дотор Бат-Орших талбайд гарч барилдахгүй бол Өнөрбаатартай цуг хасна гэж зарлигдав.
Бат-Орших нэлээд дуйргүйцэн зогссон боловч а.а Дамдин, а.а Отгонням нар хоюулаа хасагдаж байснаас нэг нь унасан нь дээр барилд гэж шахсаар гаргаж барилдуулав. Бат-Орших начин давхар шуудагнаас мушгиад давсан.

10-нд ТВ-гээр морины уралдаан үзсээр 5-ын даваа дуусгаад стадионд очив. 6-гийн даваанд а.а Эрдэнэхүү хамгийн эхэнд ам авч байгааг бодоход а.а Болд, а.а Дамдин, а.а Отгонням, а.а Баямөнх нар унасан болж таарав. Тэдний оронд Батболд, Бат-Ирээдүй, Баярдамба нарын залуучууд начны болзол хангасан байсан бөгөөд а.н Батцэнгэл бодвол өөрийн багш Отгоннямаар 5 давсан байх.
Эндээс л сонирхолтой асуулт ургана... МҮБХ зөвшөөрөхгүй байгаа тул Батцэнгэлийг зөвшөөрдөг начин болгож байгаа хэрэг үү? эсвэл начнаа баталж байгаа тул Отгонням арслан багахан л мөнгө авсан гэсэн үг үү?? ха ха ха...

6-гийн даваанд а.а Эрдэнэхүү өөрийн ааваар 5 давж начин болсон Батболдыг хүрээд л хаясан бол а.н Бат-Орших Баярдамбыг, а.н Баасанбат Бат-Ирээдүйг давсан тул тунасан а.н Батцэнгэл начны даваанд тунан барилсан Мөнхтөрийг давж 3 шинэ харцагатай болов. Нэмээд Эрдэнэхүү бол МҮБХ-ныхоор бол мөн л харцага гэсэн үг...

За 7 дээр Эрдэнэхүү арслан а.н Батцэнгэлийг амлаж хамгийн сүүлийн золгооноос мордож давсан бол тунасан аймгийн начин Бат-Орших гэнэ алдаж а.н Баасанбатад шороодосноор шинэ заан төрлөө.

Үзүүр түрүүний хоёр бөх хэсэг барилдаад тохиролцоонд хүрч элэг бүс, дан шуудгаа дуусгасан тул 2 давхар шуудгандаа хүрээд мөн л давалцсангүй... энэ үед 2 бөх шодолцох ёстой биз дээ? харин тэд тохиролцоод дахин 2 талаараа 2 удаа буюу нийтдээ 6 удаа давхар шуудагдасны эцэст Эрдэнэхүү ОДОО ШОДНОО гэж цэцдээ хэлснээр шодох болж дээш шидсэн зоос эхний удаа яг ирмэгээрээ бууж, 2 дахь удаадаа Баасанбат начны талаар буув. Баасанбат начин шодооны барьцнаас шахаж өргөөд тавихад нь Эрдэнэхүү арслан барьц олж аван өөрийг нь өргөж гаргаж ирээд давж түрүү бөх боллоо.

Засаг даргын захирамжаар Баасанбатад аймгийн заан цол олгосон бол мөн засаг даргын захирамж гарч Эрдэнэхүүд Аймгийн арслан цол олгов. Энэ юу гэсэн үг бэ? уг нь бол арслан цолтой бөх түрүүлбэл ямар ч захирамж энэ тэр гарахгүй харин МҮБХ хурц чимэг нэмээд эрэмбээ шинэчлээд явдаг байх. Түрүүлсэн арслан цолгүй бөхөд бол засаг даргын захирамжаар Аймгийн арслан өгөх ёстой... Бүүр инээдтэй нь Эрдэнэхүү үзүүрлэсэн бол түүнд ямар захирамжаар ямар цол олгох байсан болоо? а.а Эрдэнэхүүд а.з цол олгов гэхүү??... ха ха ха

Одоо л аймгийн арслан авч байгаа юм бол энэ наадамд яагаад арслан цолтойгоор барилдаж эрэмбэний хувьд их дээр байрлаж, 6-гийн даваанаас хойш хамгийн эхэнд ам авч туналгүй барилдав?... арсалан юм бол яагаад аймгийн арслан боллоо гэсэн захирамж гарав... ???

Хаа сайгүй л янз бүрийн инээдмийн наадам болдог байх, энэ бол зөвхөн нэгээхэн л жишээ биз... Гэхдээ ч ХӨЛИЙН ЦЭЦТЭЙГЭЭ НИЙЛЖ, ХҮМҮҮС ТУГ ТОЙРОХ БҮРТ НЬ ХАРААЖ БАЙХАД ичихгүй шодсоор байгаад түрүүлэхээс хамаагүй дээр ч юумуу...? Улсын наадам нь тийм юм сургаж байхад, аймгийн наадам ямар байх нь ч ойлгомжтой юм уу?...

No comments:

Post a Comment