Friday, September 4, 2009

Алгоритмын “халз тулаан”

Алгоритмын халз тулаан тэмцээний дүрмийг танилцуулж байна.

1. Оролцогчид хос хосоороо халз өрсөлдөн илүү оноо авсан нь хожиж 2 оноо авах бага оноо авсан хожигдож 0 оноо авах зарчмаар тэмцэлдэнэ.
2. Ижил оноо авч тэнцсэн тохиолдолд бүх бодлогоо бодож тэнцсэн бол бага хугацаанд бодсон нь ялна, бусад тохиолдоно тэнцсэнд тооцож 2 оролцогч тус бүрт 1 оноо өгнө.
3. Тухайн тэмцээнд тэгш тооны оролцогч оролцох ба 10 хүртэлх оролцогчтой бол 5 тойрог, 12-оосс 20 хүртэлх бол 6 тойрог, 22-ээс 30 бол 7 тойрог... гэх мэтээр өрсөлдөнө.
4. Тэмцээнийг ЭЕШ-д бэлтгэх сургалтанд одоо сурч буй сурагчдын хөтөлбөрт нийцүүлэн бодлогуудыг бэлтгэсэн байна.
5. Тойрог бүрт чансааны эрэмбээр өрсөлдөгчөө сонгож (ам авч) өрсөлдөх ба ижил оноотой оролцогчдын хооронд нь тулалдуулах зарчмыг баримтлана. Сонгох боломжгүй үед шууд оноох ба шодолтоор оноолт тааруулж өрсөлдүүлнэ.
6. ЭЕШ-ны сургалт явагдаж буй сар тутамд нэг удаа халз тулааныг зохион байгуулах ба сургалтын төвийн төгсөгчид өмнөх өөрийн чансаагаараа оролцож болно.
7. Тухайн тэмцээнд авсан нийт оноогоор нь байр эзлүүлэх ба оноо тэнцсэн тохиолдолд хоорондын тулаан, үүгээр шийдвэрлэх боломжгүй бол тойргуудын оноонуудын зөрүүндийн нийлбэрийг харгалзан байр эзлүүлнэ.
8. Тэмцээн дууссаны дараа тухайн оролцогчийн оноог өмнөх чансаан дээр нэмж оролцогчдын чансааг шинэчлэн тогтоох ба эрэмбийг мөн тогтооно.
9. Эрэмбийг тогтоохдоо нийт чансаагаар нь байр эзлүүлнэ, чансаа нь ижил бол цаг хугацааны хувьд түрүүлж авснаар нь, өмнөх чансааны эрэмбээр нь байр эзлүүлнэ.

Энэ тэмцээнийг түрүү жил 2 удаа туршсан бөгөөд төгсөгчдийн одоогийн чансаа:

Буяндэлгэр 17
Сэрчинмаа 17
Жамрсандорж 14
Эрхэмбаатар 13
Содномдаржаа 12
Мөнхжаргал 8
Энхчимэг 7 (1 удаа оролцсон)

No comments:

Post a Comment