Thursday, September 10, 2009

Боксчид дэлхийн аваргаас 3 медаль авлаа.

Италийн Милан хотод явагдаж буй сонирхогчдын боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй манай олимпын боксын холбооны үндэсний шигшээ багийн тамирчдаас шөвгийн 8-д шалгарч үлдээд байсан 3 тамирчин маань урд шөнө бүгд хүрэл медалийн төлөө тоглолтондоо ялалт байгуулж бүгд медальтай болсон байна. Маргааш мөнгөн медалийн төлөө тоглолт, нөгөөдөр алтан медалийн төлөө тоглолтууд болно. Манай улсаас 48кг жинд олимпын мөнгөн медальт МУ-ын гавьяат тамирчин П.Сэрдамба, 51кг-д 92 онд төрсөн 17 настай залуу тамирчин Төгсцогт, 64кг-д МУ гавьяат тамирчин дэлхийн цомын аварга У.Мөнх-Эрдэнэ нар медалийн болзол хангаад мөнгөн медалийн төлөө тоглох эрхээ аваад байна.

2 жилд нэг удаа сүр дуулиантайхан болдог боксын дэлхийн аваргад урьд өмнө манай тамирчид 80-аад онд 1 мөнгө, 1 хүрэл авч байсан санагдана. Ингээд 90 оны Монголын ганцхан ширхэг боксчин, одоогийн боксын нэрт зүтгэлтэн, олимпын боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, МУ-ын гавьяат тамирчин Үйтүмэн 1997 онд Украйны Будапештын рингнээс мөнгөн медаль хүртэж байлаа. Тэгвэл үүнээс 10 жилийн дараа шинэ сэргэн мандалтын үеийн гол төлөөлөгч Э.Бадар-Ууган Амеркийн Чикаго хотын рингнээс мөн л мөнгөн медаль үртэж байлаа. Энэ 2 эрхэм хоюул Орос ахын тамирчид болох Малетинь, Водапанов нарт ялагдсан ба Үүеэ яаж ч чадалгүй залуу хүчтэй хүнд дийлдсэн бол Бадараа зөвхөн торгуулийн 2 онооны зөрүүгээр "но"-той хожигдож байлаа. Харин манай боксчид олимпоос 1 алт, 1 мөнгө, 2 хүрэл медалийг сүүлийн 6 олимпоос цуглуулж амжсан.

Түрүү жилийн Бэйжингийн олимпын хамгийн сүүлийн өдөр хүртэл тулалдсан манай 2 тамирчны хувьд Сэрдамба Хужаагийн олимпын хүрэл медальт Жоу Ши Минд бэртлийн улмаас тулалдаан үзүүлж чадалгүй тоглолтын дундаас ялагдаж байсан бол энэ удаа Сэрдамба маань мөн л бас нэг өөр хужаатай мөнгөн медалийн төлөө тоглохоор шалгарсан, харин 17 настай "шинэ од" Төгсцогт өөрийн бүх учраануудаа хэт илүүрхэн ялж байгаа юм. Ингээд Монголын боксдын түүхэнд 51кг-ын жинд ганц сайхан залуухан хүчтэй, том одтой боллоо доо. 2001 онд зүүн азийн тоглолтоос Монголчуудын хүртсэн цор ганц алтан медалийг 19 настай хүү Мөнх-Эрднэ авчирч Үүеэг залгамжлагч хэмээх нэр авч Монголын боксын шинэ сэргэн мандалтын үеийг авчрах гэж ганцаараа 6 жил тулалдсан билээ. 2004 онд эх орноо, боксчидоо төлөөлөн Афинд ганцаараа тулалдаж байсан "хар" залуу маань 2007 онд Монголдоо зохион байгуулсан Азийн аваргын тэмцээнд эхний даваанд нутгийнхаа дэвжээн дээр ёстой хэмх нүдүүлж ялагдахад нь толгойтой бүхэн л харааж, явцгүй гэдгийг нь зарлаж байв. Бэйжингийн олимпоор ч түүнд хамгийн их найдлага тавьж байсан бол Францын тамирчинтай хүрэл медалийн төлөө тоглолтонд ялагдаж медальгүй хоцорсон. Харин 2008 оны сүүлчээр болсон "дэлхийн цолмын аварга" шалгаруулах тэмцээн буюу олимп, дэлхийн аваргын дараа орох хэмжээний тэмцээнээс нөгөө Францаа ялж Монголчуудаас анх удаагаа алтан медальд хүрч МУ гавьяат тамирчин хэмээж цолонд олон жил тулалдасны эцэст хүрсэн. Харин энэ удаа түүнийг нөгөө л олон бүтэлгүйтэлүүд нь дайрсангүй, насан туршийнхаа мөрөөдлийг биелүүлэн дэлхийн аваргаас медальд хүрлээ. Нөгөө гайхал Францыгаа ялсан хүнтэй нь мөнгөн медалийн төлөө тулалдах юм байна.

За ингээд нөгөөдөр гэхэд хэн гэдэг хүн Монгол улсын 6, 7, 8 дахь дэлхийн аварга болж Хөдөлмөрийн Баатар цолоор мялаалгахыг хүлээж, тамирчдаа дэмжин сууцгаая. Монголчууд олимпын аваргатай болсноос хойш спорт элт сэргэснийг сүүлийн 1 сарын хугацаанд болж өнгөрч буй 2 дэлхийн аварга харуулж байна. Олимпаас аварга төрсөн 2 төрлөөрөө Монголчууд дэлхийд сайхан өрсөлдөж жүдогоор 1 алт, боксоор сүүлийн 30 гаруй жил байгаагүй том амжилт буюу нэг доор 3 медаль дэлхийн аваргаас хүртэж, боксчдын түүхээ шинэ хуудсаар баяжуулаад байна. Бас л нэгэн том түүхэн амжилт билээ, харин удахгүй чөлөөтын бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэх бөгөөд агуу түүхтэй чөлөөтийнхөн маань сүүлийн 2 жил жүдо боксын төрлүүдэд нам дарагдаж "чөлөөт гэж байдаг билүү" гэсэн ангилалруу шилжээд байгаад.Бид мартагдахгүй учиргүй гэдгээ тэд мөн батлаасай гэж хүсч байна.

Би ойрдоо "Бидний найдвар Милан" гэсэн зорилт дэвшүүлж, шавь нараараа цээжлүүлээд байгаа. Энэ Миланы дэлхийн аварга хараахан биш билээ. Нэг л сайхан нартай өдөр манай хүүхдүүд Миланд Монголын нэрийг мандуулна даа...

No comments:

Post a Comment