Saturday, September 19, 2009

Үндэсний Бөхийн Чансаа Тогтоох дүрэм

СПОРТ ЦОНХЫН ОНЛАЙН ЧАНСААНЫ ДҮРЭМ

1-р заалт. Давсан унаснаас шалтгаалан оноо өгөх тухай.

Хоёр бөхийн давсан унаснаас шалтгаалан дараах томъёогоор оноо нь бодогдоно.

Давсан бөхийн хувьд :
үндсэн чансаа+давааны оноо+цолны оноо+чансааны оноо гэсэн томъёогоор бодогдоно.

Унасан бөхийн хувьд:
үндсэн чансаа-цолны оноо-чансааны оноо гэсэн томъёогоор бодогдоно.

Үүнд:
-"Үдсэн чансаа" гэдэг нь тухайн бөхийн тус барилдааны өмнө цуглуулсан ерөнхий чансааг хэлнэ. (ерөнхий чансаа бодох бол нийт чансааг, жилийн чансааг бодох бол тухайн жил цуглуулсан чансааг, улирлын чансааг бодох бол тус улиралд цуглуулсан чансааг гэж ойлгоно)
-"Давааны оноо" даваа бүрт харгалзуулан тогтоосон тогмол оноог хэлнэ. (3-р заалт)
-"Цолны оноо" гэдэг нь тухайн цолонд харгалзуулан тогтоосон тогтмол оноог ашиглан томъёоны дагуу бодож гаргасан оноог хэлнэ. (4-р заалт ба 5-р заалт)
-"Чансааны оноо" тухайн бөхийн чансаанаас харгалзан томъёоны дагуу тогтоох оноог хэлнэ. (6-р заалт ба 7-р заалт)


2-р заалт. Чансааг хэдийн даваанаас эхлэн тооцох тухай.

МҮБХ-ны жилийн төлвөлгөөнд багтсан барилдаануудад 2 давсан бөхчүүдийн барилдаанаас хойш энэхүү чансааныг тооцно. Форумын гишүүдийн олонхын саналаар бусад барилдаануудыг чансаанд тооцож болно.


3-р заалт. Давааны оноог тогтмолоор тогтоох тухай.

2 давж чансаа тооцуулах эрхтэй болсон бөх суурь 50 оноо нэмж авна. Үүнээс цааш даваа давах бүрт дараах 20 оноо нэмж давааны шагнал болгож нэмнэ. Өөрөөр хэлбэл
3 давбал 70 оноо
4 давбал 90 оноо
5 давбал 110 оноо
6 давбал 130 оноо
7 давбал 150 оноо
8 давбал 170 оноо
9 давбал 190 оноо
10 давбал 210 оноо


4-р заалт. Бөхчүүдийн цолонд харгалзуулан тогтмол үнэлгээ тогтоох.

Бөхчүүдийн цолонд харгалзуулан:
дар.ав=30, дая.ав=29, дал.ав=28, у.ав=27, у.ар=25, у.г=22, у.з=19, у.х=16, у.н=13, а.а=10 (ц.а), а.з=9 (ц.з), а.х=8, а.н=7 (ц.ан), з.б=5 гэсэн оноог тус бүр харгалзуулах ба үүнийг "цолны оноо" гэнэ.

5-р заалт. Давсан болон унасан бөхийн цолноос хамааруулан чансаа нэмэгдэх ба хасагдах тухай.

а. А гэсэн цолны оноотой бөх Б гэсэн цолны оноотой бөхийг "хаялцах барьцаар" барилгүйгээр давбал Б*10/A оноо нэмж авна.

б. А гэсэн цолны оноотой бөх Б гэсэн цолны оноотой бөхөд "хаялцах барьцаар" барилгүйгээр унавал A*5/Б оноо хасуулна.

в. А гэсэн цолны оноотой бөх Б гэсэн цолны оноотой бөхийг "хаялцах барьцаар" бариад давбал давбал Б*6/A оноо нэмж авна

г. А гэсэн цолны оноотой бөх Б гэсэн цолны оноотой бөхөд "хаялцах барьцаар" бариад унавал A*3/Б оноо хасуулна.

д. Хаялцах барьцаар бариад өөрөө унасан тохиололдолд давсан унасан бөхчүүдийн чансаа а ба б хэсгээр шийдэгдэнэ.


6-р заалт. Тухайн барилдаанд оролцож буй бөхчүүдийн хэмжээст оноог тогтоох тухай.

Тухайн барилдаанд оролцож буй хамгийн өндөр М гэсэн чансаатай бөхөд "хэмжээст онооны дээд" хязгаар болох 20 гэсэн оноог харгалзуулах ба бусад бөхчүүдийн хувьд А гэсэн чансаатай бөхийн "хэмжээст чансааг" А*20/M гэсэн томьёогоор бодож тогтооно. Тус барилдааны бүх даваанд бөхчүүд урьдын "үндсэн чансаагаараа" оролцоно.


7-р заалт. Давсан болон унасан бөхийн чансаанаас хамааран бөхчүүдийн чансаа нэмэгдэх ба хасагдах тухай.

А гэсэн хэмжээст чансаатай бөх Б хэмжээст чансаатай бөхийг давбал (20+Б-А) оноо нэмж авна, эсэргээрээ унавал (20+А-Б)/4 оноог хасуулна.


8-р заалт. Бөхчүүдийн анхны суурь чансаа болон цол ахисаны шагналыг тогтоох тухай.

Чансаанд анх оролцож байгаа бөх өөрийн цолонд харгалзах онооноосоо эхлүүлэн ерөнхий чансаа нь бодогдоно. Тухайн бөх чансаанд тооцогдох барилдаанд "анх оролцсон" тэр үеэс эхлэн уг суурь чансааг "зөвхөн ерөнхий" чансаанд тооцно.

Бөхчүүдийн цолонд харгалзан:

дар.ав=110
дая.ав=105
дал.ав=100
у.ав=95
у.ар=85
у.г=75
у.з=65
у.х=55
у.н=45
а.а=35
а.з=30
а.х=25
а.н=20 гэсэн оноонууд суурь болгож өгнө.

Цол ахисан бөхчүүдэд тухайн цолонд харгалзах оноог нэмж өгөх ба хэд хэдэн цол алгасвал тухайн алгассан цолны оноо бүрийг нь нэмж өгнө.


9-р заалт. Бөхчүүдийн чансааг хөтлөх тухай.

МҮБХ-оос зохион байгуулж буй "спорт цонхын онлайн чансаан"-д тооцогдох барилдаануудыг тооцон бүх бөхчүүдийн хувьд:

а. Ерөнхий чансаа. (Бүх бөхчүүдийн бүх барилдааны амжилтыг тооцно.)
б. Жил бүрийн чансаа. Улсын баяр наадмын дараа бөхчүүдийн чансааг тэг болгоод дараа жилийн наадмыг дуустал үргэлжлүүлэнэ.
в. Улирал тутмын чансаа. Улирал бүр буюу 4 уулын хишиг барилдаан дуусах бүрт бүх бөхчүүдийн чансааг тэг болгоод дараагийн 4 уулын хишиг барилдааныг дуустал үргэлжлүүлнэ.
г. Дээрх чансаануудыг цол тус бүрийн хувьд тухайн хугацаанд нь мөн гаргана.

10-р заалт. Улсын баяр наадам болон цагаан сарын барилдааны тухай.

Монгол түмний хамгийн том тэмдэглэлт баярууд болох цагаан сарын барилдааны хувьд бөхчүүдийн тухайн барилдаанд авсан оноог нь 2-оор үржүүлэн үндсэн чансаанууд дээр нэмнэ, Ардын Хувьсгалын Их Баяр Наадмын хувьд тухайн бөхчүүдийн тухайн наадамд авсан оноог 4-өөр үржүүлэн үндсэн чансаанууд дээр нэмнэ.

11-р заалт Улсын цолгүй бөхчүүдийн барилдаан.

МҮБХ-оос төлвөлгөөний дагуу зохион байгуулдаг "аймаг цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн" барилдаануудын амжилтыг тусад нь тооцож чансааг гаргах ба энэ дүрмийн эхний 8 заалтнаас 4-р заалтнаас бусад бүх заалтыг ижлээр тооцох ба 4-р заалтанд:

а.а=30
а.з=20
а.х=15
а.н=10
з.б=5 гэсэн үнэлгээтэй байна гэсэн өөрчлөлт оруулан ойлгоно.

12-р заалт. Дүрмэнд өөрчлөлт хийх тухай.
"Спорт цонх форум"-ын гишүүдийн "бөхийн сэдэвт" идэвхитэй бичлэг хийдэг гишүүдээс энэ дүрмэнд өөрчлөлт оруулах тухай гаргсан хүсэлтийн дагуу санал хураалгаж 60% доошгүй хэсэг нь зөвшөөрвөл тухайн хүсэлтийн дагуу уг залтыг өөрчлөх хэлэлцүүлэг хийнэ.

No comments:

Post a Comment