Saturday, September 12, 2009

Шинэ түүх

Италийн Милан хотноо сонирхогчдын боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. Тус тэмцээнд манай улсаас 9 боксчин зодголсноос олимпын мөнгөн медальт, гавьяат тамирчин Сэрдамба Монголчуудаас анх удаа "боксын дэлхийн аварга" хэмээх цолонд хүрсэн хүн боллоо. Түрүү жил олимпоос медаль авчрахад нь нас залуу, дахин амжилт гаргах боломжтой гэж үзсэн тул хөдөлмөрийн баатар цол өгөлгүй ганцааранг нь үлдээсэн билээ. Энэ удаа өмнө ямар ч Монгол хүний авч чадаагүй цолонд хүрсэн тул ХӨДӨЛМӨРИЙН БААТАР цолонд үг дуугүй хүрч байх шиг байна. 2-хон жилийн өмнө дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Оросын тамирчинд эхний тойрогт 34:8 -оор бут нэргүүлж байсан бол энэ удаа түүнийг дэлхийн аваргын төлөө тоглолтонд 10:5-аар буулган авлаа.
Харин идэр залуу боксчин, 17 настай Төгсцогт хар нялхаараа гавьяат тамирчны болзлыг биелүүллээ. Тэрээр дэлхийн алдартай бараг бүх тамирчдыг ээлж дараалан буулгаж авсаар "өлгийтэй" байхдаа дэлхийн аваргын мөнгөн медальд хүрлээ. Мөн ч олон жил ард түмний баярлуулах хүү гэдэг нь илэрхий байна. Тэрээр түрүү жил Сахагийн хүүхдийн наадмаас хүрэл медаль авч, өнөө жил улсын аварга болж улмаар азийн аваргаас 48кг жинд (Сэрдамбын жинд) хүрэл медаль авсан хэний ч танихгүй жаахан хүүхэд Италын олимпын аваргыг нь нутагт нь буулгаж авснаар медаль хүртэж чадлаа. Олимпын аварга Бадар-Ууганы сурч төгссөн 79-р сургуулийн энэ хавар төгссөн Төгсцогт нь Бадар-Ууган аваргын сурч байсан ангид суудаг байсан юм гэнэ. Тэр жирийн л нэг ангиас олипын аваргууд төрх ерөөлтэй, Монголчуудын бахархал болсон танхим юм байлгүй дээ.
Хашир туршлагатай Мөнх-Эрдэнэ Монголын боксыг ганцаараа чирч явсан түүх саяхан. Олон жилийн нөр их хөдөлмөр зүтгэлийн эцэст энэ удаа дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ. Ийнхүү Монголчууд дэлхийн аваргаас 7 дахь медалиа авч байгаа юм.
Үйтүмэн, Бадар-Ууган нар Оросод ялагдаж мөнгө авч, Сэрдамба өөрөө нодмин Хужаад ялагдаж олимпоос мөнгө авч байсан бол энэ удаа хариугаа авсан шиг авч Хужаа, Орос ах нарыг дараалан зодсоор дэлхийн аварга боллоо. Саяхан дэлхийн 5 дахь аваргаа хүлээн авсан Монголчууд ийнхүү 20-иод хоногийн дараа дахин 6 дахь дэлхийн аваргаа хүлээн авлаа. Пүрэвдоржийн СЭРДАМБА аваргад баяр хүргэж, амжилт хүсье... Милан бидний найдвар байлаа, байсаар ч байх болноо ...

No comments:

Post a Comment