Friday, September 11, 2009

Фантази тоглоомуудаа гэж...

Фантази тоглоомуудаар өвчилсөн намрын халуухан өдрүүд үргэлжилж байна. Энэ сэдвийнхээ нэрийг өөрчилсөн байгааг анзаарсан байх. Одоо Европын аваргуудын лигийн фантази та нарт танилцуулж байгаа бол, мөн фантази NBA тун удахгүй... дээрээс нь нэмээд фантази СҮМО тэмцээний дүрмийг боловсруулж программыг Гончигдорж бичээд дуусч байна. Тэгээд араас нь ҮНДЭСНИЙ БӨХИЙН фантази ч гэж нээх бодолтой ажиллаж байгааг дуулгая.
Европын хамгийн нэр хүндтэй тэмцээн буюу энэ дэлхий дээрх жил тутам явагддаг хамгийн том тэмцээн нь мэдээж Европын аваргуудын лигийн тэмцээн. Энэ тэмцээн дараа 7 хоногт буюу 9-р сарын 15-д эхлэх гэж байгаатай нь холбогдуулан Champions League Fantasy тэмцээнийг та бүхэнд санал болгож байна. http://en.uclfantasy.uefa.com/ хаягаар орж бүртгүүлнэ үү. Багаа сонгох болон тоглогчид оноо авах дүрэм нь манай EPL Fantasy тэмцээнтэй яг адилхан байгаа. Харин тэмцээний онцлогоос шалтгаалан хэдэн нэмэлт дүрэмтэй юм байна.
Аваргуудын лиг нь европын улс бүрийн аваргууд болон дээгүүр байр эзэлсэн 32 баг оролцох ба 4, 4-өөрөө 8 хэсэг болон хуваагдсан байгаа. Баг бүр өөрийн учраа 3 багтайгаа тус бүр 2 удаа (өөрийн болон айлын талбай дээр) тоглож нийт 6 тоглосны дараа хэсэг тус бүрээс 2 баг шалгаран нийт 16 баг хасагдах шатанд үлдэнэ. Сугалаагаар 16 баг тус бүр 2 удаа тоглож 8, 4, 2 баг үлдэж аваргын төлөө үлдсэн 2 баг ганц удаа халз үзэснээр аварга нь тодордог тэмцээн юм.

Ингээд EPL-ийн дүрэм дээр нэмээд:

1-р нэмэлт дүрэм.
-Хэсгийн тоглолтуудад 1 багаас хамгийн олондоо 2 тоглогч л авч болно.
-Шөвгийн 16 багийн тоголтонд 1 багаас хамгийн олондоо 3 тоглогч л авч болно.
-Шөвгийн 8 багийн тоголтонд 1 багаас хамгийн олондоо 4 тоглогч л авч болно.
-Шөвгийн 4 багийн тоголтонд 1 багаас хамгийн олондоо 6 тоглогч л авч болно.
-шувтаргын тоглоотонд 1 багаас хамгийн олондоо 12 тоглогч л авч болно.

2-р нэмэлт дүрэм.
-Хэсгийн тоголтот бүрд 1 наймаа үнэгүй хийнэ.
-Шөвгийн 16-д шалгарсны дараа олон баг хасагдсан тул бүх наймаагаа үнэгүй хийж болно.
-Шөвгийн 16-ын хариу тоглолтонд 1 наймаа үнэгүй.
-Шөвгийн 8 болон шөвгийн 4-ийн эхний тоглолтонд 6 наймаа үнэгүй. (тус бүр олон баг хасагдахтай холбогдуулан)
-Шөвгийн 8 болон шөвгийн 4-ийн хариу тоглолтонд 1 наймаа үгэгүй.
-Шувтаргын тоглолтонд 6 наймаа үнэгүй.
Үнэгүй наймаанаас хэтрүүлэн наймаа хийсэн тохиолдолд наймаа бүрт 2 оноо хасуулна.

3-р нэмэлт дүрэм.
Капын төрлийн тэмцээнүүдэд хасагдах шатанд 2 баг тэнцвэл (аль нэг нь заавал хасагдах ёстой)
1-рт Багийн тамирчид нь олон гойл оруулсан
2-рт Цөөн гоол алдсан.
3-рт сугалаагаар гэсэн дарааллаар шийдэх юм байна.

За тэгээд EPL-тэй ижил нийт тоглогчдын чансаа, улсын чансаа, дэмждэг багийн фенүүдийн чансаа... нэмээд хэсгийн тоглолтын чансаа, хасагдах шатны тоглолтуудын чансаа... гэх мэт олон төрлөөр уралдах боломжтой юм байна. http://en.uclfantasy.uefa.com/M/rules.mc хаягнаас дүрэмтэй дэлгэрэнгүй танилцаж болно.

Би л гэхэд одоогоор 7 тэмцээнд орж амжаад байна. Мөн 2 тэмцээнд нэмж орохоор бэлдэж байна... та нар ч юугаараа тутхав... хурдхан бүртгүүлээд ав.
Спорт цонх дээр Лиг, Кап 2 байгаа, мөн 3 фаплигт бүртгүүлэхээ бүү март.

No comments:

Post a Comment