Thursday, September 10, 2009

Би чамд хайртай 3

"Би чамд хайртай 2" гэдэг киног бол үзлээ шүү. 25-н бодит жилийн дараа 1-р ангид тоглосон жүжигчид нь тоглосон гээл... Та нар Тэнгист аймаар үзээ байлгүй... Тэрэн дээр:

1. Хангай гэж гарч байна. 1-р ангийн Дэлгэртэй ижил гологдогчийн дүр. Хангай Регби гэдэг (Америк хөл бөмбөгтэй төстэй Англи хөл бөмбөг) жинхэнэ эрчүүдийн хүчний спортоор хичээлэлдэг залуу. Жүжигчин Эби (боди Эрдэнэбилэг) тогложээ. Манайхаар бол Эрхэмээ юмаа даа янз нь.

2. Золбоо гэж гарч байна. Энэ мэдээж 1-р ангийн Үрлээтэй ижил дүр, нөгөө Үрлээгийн "хүү ч байсан, охин ч байсан Золбоо гэж нэрлэнээ" гээд бөөн юм болдог доо тэр хүүхэд нь. Урлагийн сургуулийн оюутан, жүжигчин мэргэжилтэй болох гэж байгаа 25 настай охин гэхүү бүсгүй гэхүү. Хөтлөгч, жүжигчин, дуучин... Ундрал тогложээ. Манайхаар бол мэдээж Сэрчмаа.

3. Мэндээ гэж гарч байна. Дуучин СТА Болдын энэ дүр 1-р ангийн Баяраатай ижил дүр... Хөвсгөлөөс хотод ирж буй хөдөөний хүү. Дэлгэрийн ганц хүүхэд нь. Бодвол 25-аас арай бага настай байх. Манайхаар бол Жаамаа...

4. Үрлээ. 25 жилийн дараа өрх толгойлсон 43 настай эх... Ганцхан Баяраагийн хүүхэд болох Золбоотойгоо нөгөө аавынхаа хуучин байранд амьдраад байх шиг байна лээ. Энхчимэг шүү дээ энэ чинь.

5. Баяраа. Архичин... 25 жилийн өмнөх баян айлын ганц хүүгийн дүр төрх түүнд даан ч үлдсэнгүй. Ээж нь гэх шуналтай авгай өөд болоод удсан. Үрлээг гомдоосныхоо (Энхчимэгийг) шангаар эхнэр хүүхэдгүй ганцаараа хорвоог элээж байгаа. Ойлгомжтой энэ бол Мөөг.

6. Дэлгэр гэж гарахгүй л байгаа юм даа, учир нь аль дээр үед үхээд Мэндээ (Жаамаа) өнчин хоцорсон. Соогий маань үхэн үхтлээ Үрлээд хайртай байж, түүнд баахан олон захиа бичээд хаягаар нь явуулалгүй хадгалсан нь өв уламжлагдан Мэндээд үлдсэн...

1-р ангийн хайрын гурвалжин буюу Чимэглэгч, Чимэглэгдэгч, Соогий 3-ын ангийн дарга Туяахүү утасаар ярьж байгаад таксин дотроос утасаа гадагш унагаж байгаагаар кино эхлэж байна. Хүүхэн шиг нарийхан холоотой гоолиг Туяахүү даргыг та бүгд санаж байгаа бизээ. Машин заман дээр унасан утасыг олон машинд дайруулах шахаж байж амь хайргүй авах Мэндээгийн найз Буяндэлгэрээ гэж ... (кинонд эр гөлөгний дүрд тоглосон)

Хөвсгөлөөс хотод орж ирж буй Мэндээ буюу Жаамаа аавныхаа нандигнан үлдээсэн хайрцагтай зүйлийг барьсаар хотод түр хоргдох байрандаа буудаллав. Түүний найз гэж нэг холионы эр бий, TV Coctail-ын Өөскө. Энэ бол яалтчгүй нөгөө утас олдог Буяа шүү дээ... Нөгөө хайрцагыг нь задлуулж Дэлгэрийн (Соогийгийн) Үрлээд (Чимэглэгчид) бичсэн захидалуудыг уншиж... эцэст нь Болд буюу Мэндээ (Жаамаа) ганц дүгнэлтэд хүрэв. "Аав муу золиг ээжид биш, өөр хүнд насан туршаа хайртай байсан юм байна..." гомдов... Хажуугаас нь найз Буяа нь хоюулаа энэ захианы хаягаар хүргэж очоод хоолоор дайлуулъя гэж "өлөнтөнө"... хаягаар нь хүрч очвол найз залуугаа Хангай буюу Эрхэмээгээ хүлээж байгаа Сэрчмаа буюу Золбоо Жаамааг санаандгүй андуурснаар "шинэ хайрын түүх" эхлэнэ.

Буяа Жаамааг шордсоор "чи одоо аавынхаа өшөөг Үрлээгийн охиноос (Сэллигээс) нь ав, түүнийг өөртөө дурлуул..." гэсээр... Жаамаа яахав дээ нөгөө өвөөгийнхөө (Дэлгэрийн аав гээд тэргэнцэр дээр суудаг хүн байдагдаа) байгалийн модыг жаахан зороод хийсэн хунг (1-р анги дээр гардаг) бариал явж байдаг гэмгүй хөдөөний хүү. Ядаж байхад Эрхэмээ гэж "баавгай" шиг амьтан Өөскө Болд 2-ыг юу болгохов... автобустай мөргөлдсөн юм шиг болтол нь гөвшинө. Ядаж байхад Жаамаагийн үе дамжсан ганц хөрөнгө хийлэн дээр хэмх гишгэнэ. 1-р анги дээр Дэлгэрийн ээж хийлч гэж гардаг санагдана, ямар ч байсан Дэлгэр (Соогий) хийл тоглодог байсан түүнийг Жаамаад (Мэндээ хүүдээ) зааж өгсөн. Харин азаар манай Буяа Туяахүүгийн утасыг амь золин байж олсон дээр нь "Үрлээгийн охин Золбоо" гэсэн дугаар байгааг илрүүлж Жаамаа Сэрчмааг урхидах компаньт ажлаа эхлүүлэв. Бөөн бөөн нэгж, бас хайрын үгтэй дуут шуудан... ядаж байхад Баавгай Эрхэмээд Сэлли дургүй болж байгаа гээд олон шалтгаанууд байгаа... Баавгай яахав даа Регби тоглодог лаг хүн, хавьтсан бүхнээ л шууд зодно өөр юм байхгүй.

Золбоо буюу Сэллийгийн төрсөн өдөр болон Сэллий Эрхэмээ 2-ын сүй тавах ёслол эхлэх гэж байна... Буяа Жаамаа гэдэг 2 найз хуйвалдан баавгай Эрхэмээг Буяа таксигаар "хулгайлж" зам буруулан зугтана. Энэ хооронд Жаамаа амжаад Сэллийгийн баяр дээр ирчихсэн бэлэг дурсгалын зүйл өгөөд л... Буяа нэлээд будилуулсны эцэст Эрхэмээд хэмх балбуулаад амь зулбан зугтана, Буяаг өөр таксигаар хөөж сагсуурч байгаад казак хэлтэй таксины жолоочдын бүлэг этгээдүүдэд Эрхэмээ маань ёстой аймаар балбуулахад кино үзэж суусан бүх хүн алга нэжигнүүлэн таших юм даа... Жаамаа сүйхээчилсээр л... "Сэрчмаа би чамд хайртай..." гэж хэлж сүй тавих баярт цугласан бүх хүнийг алмайруулчаад төгөлдөр хуур дээр 2-р ангийн шинэ дууг дуулж бишрүүлж байтал "унасан бөх ууртай" гэгчээр зодуулсан Эрхэмээ орж ирж Жаамааг хашраагаад, ажлын хөлс гэж 100 төгрөг халаасанд нь хийв. Сэллид таалагдаж эхлээд байгаа "шинэ хайрыг" нь зодож танхайрсан, угийн балмад Баавгайд Сэлли дургүйцан харьцаандаа цэг тавив... Жаамаад бөөн боломж...

1-р ангийн Баяраагийн (Мөөгийн) аав Самбуу гуай (энэ дүрд тоглох хүн олдохгүй юм би л өөрөө тоглохоос) нөгөө "үнэтэй бурханаа" барьсаар л явна. Одоо бол жинхэнэ үнэд хүрж байгаа эд л дээ, үүнийг 25 жилийн өмнө Самбуу гуай (Би шүү дээ) бас л тооцоолсон байсныг санаж байгаа байх. Би гэдэг хүн үхэхийнхээ өмнө Үрлээ Золбоо 2ыг (Чимэглэгч Сэлли 2) дуудуулж архичин Мөөгийг захиж үлдээгээд үхлээ. Мөөг аав Сэллид хандан "Аав нь найз нартаа охинтой хүн гэж хэлэх дуртай шүү..." гэж хэлсэн нь түүний сэтгэлийн үг нь юм байлгүй. Тэгэхдээ анхны хайр Мөөгдөө одоо хүртэл Энхчимэг зүгээргүй гэдэг нь киноны турш элт байсан. Гэв гэнэт л аавтай, өвөөтэй болоод өвөө нь үхэж байгаа Золбоо (Сэлли) Мөөг аавдаа хандан "шинэ жилээр ээж маань өвлийн өвгөний хувцас өмсөөд бэлэг өгдөг" энээ тэрээ гэж аавгүй өссөн хүүхдийн тухай баахан хуурай агсам тавиад Жаамааруу утасдан дуудаж ирүүлээд хотоос зайдуу гарч "бөөн хайр"...
Харин 1-р анги дээр "суботниктоо гараарай..." гээд цагаан холойгоор зарладаг даа, харин энэ удаа бол Отгоо: "сонгуульдаа идвэхтэй оролцоорой... манай намын мөрийн хөтөлбөрийн онцлог..." гэж ирээд л бурж байна. Харин Сэллид хаягдаад уйтгарлаж суугаа Эрхэмээг чи аль тойргийн сонгогч бэ? гэхэд Эрхэмээ тоолгүй босоод явахад араас нь "нэг иймэрхүү юмнууд л сонгууль будилуулж байдаг юм..." гэх нь 1-р анги дээр Дэлгэр (Соогий) Үрлээд гологдоод түүний гэрийн гадаа "би чамд хайртай" гэж бичээд суботник хий гэж загинах хурган даргын аль байрны оршин суугч бэ? гэсэн асуултын дараа "иймэрхүү юмнуудаас л болж улс нийгэм..." энээ тэрээ гэдэгтэй ижил байлаа.

Сэлли Жаамаа 2ыг цуг байхыг харсан Эрхэмээ бөөн уур... чаддагаараа нөгөө регбигээ хийнээ, эцэст нь цагдаа нар гарч ирээд тэднийг баривчлаад одов. Тэдэнтэй цуг баригдан мөрдөнд сууж байхдаа Буяа баавгайд дээрэлхүүлэхийн эрхээр бүх нууцаа Эрхэмээд ярьжээ... Сэлли Жаамааг дагуулан гэртээ ирж Энхчимэг ээждээ энэ миний хайртай хүн хэмээн (саяхан л Эрхэмээтэй сүй тавина гэж байсан Сэлли ч ёстой ...) танилцуулж зогстол "экс хайр" Хангай буюу Эрхэмээ Буяаг чирсээр нөгөө Дэлгэрийн (талийгч Соогийгийн) захиануудыг нь барьсаар орж ирэв. Буяа яахав бүх үнэнийг л бурж гарав: "энэ Жаамаа буюу Мэндээ Дэлгэр (Соогий) гэдэг хүний хүүхэд, аав нь насан туршаа таныг хайрлаж явсан тул Жаамаа хариугаа авах гээд Сэллийг өөртөө дурлуулаад..." гэж Энхчимэг ээжид хов зөөхдөө "чи муу яасан хогийн юм, одоо өөрөө дурлачаад... ямар олон зантай юм"... гэж Жаамааруу агсарчаад киноноос "бүр мөсөн гарав". "Үнэн үү" гэж хөөрхий Сэлли Эрдэнэ царайлаад уйлахад ... Жаамаа "үнээн (Долгор царайлсан)... гэхдээ ганцхан зүйлийг хэлье БИ ЧАМД ХАЙРТАЙ..." гэхэд нь хажуугаас нь эцсийн ганц боломжоо ашиглах гээд Эрхэмээ "тээр Сэллий наадах чинь чамайг хуурч байсан байна... би бол үнэн хайр гэж ирээд л..." шургаж байна. Энэ бүхнийг сонсоод Энхчимэг газар уначихсан ихэр татан уйлнаа... Түүний урьдын явдлын төлөөс ийнхүү 25 жилийн дараа төлөгдөж Дэлгэрт биш Баяраад дурлаж түүний хүүхдийг гаргасан, өөрөөр хэлбэл Соогийг тоолгүй Мөөгийгийн хүүхдийг гаргасан байхад Соогийгийн хүүхэд Жаамаа түүний хүүхэд Сэллигээс хариугаа авч байгаа нь нөгөө миний яриад байдаг "цаг хугацааны тоглоом" гэдэг нь болж байлаа. Энэ хэсгийг киноны оргил хэсэг гэж киног бүтээгчид нь ярьсан. Харин энэ үед Сэлли (Золбоо) гараад хамаг хурдаараа гүйв... 1-р анги дээр Дэлгэр (Соогий) хамаг хурдаараа гүйдэг нэг хэсэг байдагдаа...

Шинэ жил болж Хөвсгөлөөс ирэх онгоцыг Баяраа (Мөөг) тосож тэр онгоцоор Жаамаа ирэв. Дэлгэр өвлийн өвгөн болох гээд ирдэг дээ, тэрэн шиг. Харин түүнийг Мөөг тосож байгаа нь Энхчимэгтэй эвлэрсэн бөгөөд цуг амьдардаг болсон эсвэл яджил "эрэн очин" байдаг болсныг илтгэнэ. Мэндээ буюу Болд манайхаар Жаамаа өвлийн өвгөний хувцас олж өмсөн Үрлээгийнд (Баяргаагийнд ч юмуу) ирж Энхчимэг, Сэрчмаа... нарт бэлэг өгөөд гарав... Сэллигийн бэлэгний уут цоороод алим асгарсангүй... харин Үрлээ (Энхчиэг) түүнд араас нь яв гэсэн тохио өгснөөр Сэлли Жаамаагийн араас (цонхоор хараад уйлаад хоцрохын оронд) гүйгээд гарч очин тэврэлдэн "бүх юм Okey" болов... Телевизээр ерөнхийлөгч Элбэгдорж шинэ жилийн баярын үг хэлж (саяхан болсон ерөнхийлөгчийг кинонд тоглуулчиж)... Чимэглэгч уйлсан байдалтай... гадаа машиныхаа хажууд Чимэглэгдэгч (Мөөг буюу Баяраа) баярласан байдалтай... Жаамаа Сэлли 2 тас тэврэлдсэн байдалтай...шинэ жилийн салют өнгө өнгөөр буудсан байдалтай...

1-р ангийн хайрын гурвалжны ангийн багш Дамчаа гуай энэ кинонд сүүлчийнхээ дүрийг мөнхөлсөн бол 1-р ангид тоглосон ангийн андуудаас нь нэлээд олон нь энэ кинонд мөн оролцсон юм байна лээ. Балжинням гуай, Херогийн Баатар бид 3 бол кино найруулчдаг л хүмүүс юм байна... 25 жилийн өмнө киноны дууг дуулсан Нандинцэцэг дуучин энэ удаа Болдтой нийлэн тус дуугаа дахин дуулсан бол 20 жилийн дараа Эрхэмээгийн хүүхэд Жаамаа Сэлли 2-ын хүүхэдтэй учир ургуулж байгаа тухай "Би чамд хайртай 3" гэдэг киног хийх байх... дууг нь Болд ирээдүйн хэн нэгэн од Дондогдулам 2 дуулах бизээ...

7 comments:

  1. This comment has been removed by a blog administrator.

    ReplyDelete
  2. This comment has been removed by a blog administrator.

    ReplyDelete
  3. Алгоримтын анхны төгсөгчдын хайрын түүх байж мэдэх л юм байна даа. Ямар ч байсан Сэрчинмаа, Жаамаа 2 зүгээргүй юм шиг байна гэж ойлголоо.
    Харин найз охиноо жаахан онцгүй дүрд тавьсан байна гэж гомдолломоор байна. 25 жилийн дараа кино хийж байна гэж төсөөлье тэрэнд нь би эсвэл миний хүүхэд ч юмуу бас нэг орилоо хүний дүр л авах нь байна ш дээ. хэ хэ

    ReplyDelete
  4. This comment has been removed by a blog administrator.

    ReplyDelete
  5. ta nariigaa tengeriin ornoos harj suuhad bi yu hiichewee gemeer bna sda kkkkkkkk

    ReplyDelete
  6. This comment has been removed by a blog administrator.

    ReplyDelete
  7. Hehe. Ene neeree unen bol ch... Ih goy setgesen baina shuu ta. Damaa ter Otgoogiin duriig uu?!?! Joohon l hetruulsen bolohoos.... hehe. Ter ireeduin odtoi duulah Dondogdulam ch ih aztai bololtoi. Aztai aztai... Hamgiin gol Jaamaa ih sain zaluu bololtoi bodwol...Bagahan ch gesen iim l dugneltend hurlee. Getne yer ni ene BI CHAMD HAIRTAI 3 kino neeree garahaar bolbol bi l law uuriin chadahaar sponsorlnoo. kkkkkkkkkk.

    ReplyDelete