Saturday, May 1, 2010

Сайхан эхлэл... бас л тааруухан үргэлжлэл...

Сорилын 3-р хэсэг эхэлж, 25-аас 28-р сорил явагдаад байна.

1. Дуламсүрэн 65 [56]
Эхний 2 сорилын дараагаар 71% дунджилж байсан бол нэлээд буурчлаа. 26-р сорилд 79% авч энэ жилийн рекорд амжилтыг тогтоосон. Энэ хэсэгт 65%-аас дээш дундаж дүн авахаар зорьж байгаа, одоо 65%-аас доош авбал шууд л бандуулна. Дуламсүрэнгийн "ивээн тэтгэлэгээр" бүх сурагчид боломжийн сайн нөхцөлд сорил хийдэг болсон билээ, түүнд дахин талархал дэвшүүлье!

2. Гончигдорж 56.33 [61]
Хамгийн их бандуулсан хүний нэг нь болоод байна. 3 сорилд 55-аас 58 гэсэн бүтэл муутай дүнгүүд авлаа. Энэ хэсэгт 65% авах ч худлаа л болж байна даа, 61%-даа ч хүрэхгүй юм шиг байна. 3-р байрлуу шилжээд өнөөдөр байраа буцаан олж авсан.

3. Батхонгор 55.5 [46]
ЭЕШ-наас илүү "чухал" ажлаа амжуулж яваад ирсэн... бодвол "тогос шиг гоёж байгаад" ЭЕШ дээр цөм хусах юм байгаа биз... 2 сорил бандуулсны дараа гэнэт цоорч өөрийн 63% авч хувийн дээд амжилтаа тогтоохын сацуу F биш авсан 3 дахь хүн болсон. 1-р ширээнд Дуяатай цуг суугаад үзсэн, одоо буцаад өөрийн ширээнд ирсэн. Энэ хэсэгт 55% авчвал болно гэж үзээд байгаа, одоогоор хийх ёстойгоо хийж л байна. Нөгөө гоё хувцас нь амжилтанд нь их л хэрэг болох байхдаа лоллл...!

4. Нацагдулам 53.3 [48.7]
Бид хамтдаа... гээд л "хосоороо" бандуулаад сайхан байна доо... 6 дараалж 50 авсан гэсэн амжилт л гаргалаа. Энэ хэсэгт 55%-ийг зориод байгаа, бүтэхэд ч хэцүү л байгаа. Тэгээд сайхан "хамтаараа" бандуулах ГОЁ байгаа байлгүй дээ тээ...

5. Булгантамир 47 [41.9]
2 удаа дажгүй дүн аваад араас нь бандуулчаад л сууж байна. 48%-аас дээш дундаж дүнд хүрчвэл БАН-дуулахгүй байх боломж гараад байгаа. Хааяа ч болтугай 50 аваад байна, тэгж байгаад л үргэлж 50 авдаг болчих болов уу л гэж найдаад байна.

6. Бямбасүрэн 43.5 [38]
Орон гаран боддог хүн чинь энэ удаа харин нэг ч бандуулаагүй 5-хан хүний нэг нь болж, 4 дараалж 40 аваад тогтмол амжилт үзүүлээд овоо байна шүү. 6-р байр хүртэл дэвшээд ойрд амжилттай байна аа...

7. Дашхонгор 43 [42.2]
БАН-д сууж байхдаа дахиж бандуулахгүй байхыг хичээх хэрэгтэй юм байна гэдгээ ойлгосон биз. Хувийн дээд амжилтаа 55% болгоод араас нь чангахан газардчихаад байна. Мэдээж суурины олон нүхнээсээ болоод л амжилт нь орон гаран байгаа байх... 47%-руу зүтгэнэ гээд байгаа.

8. Нацагсүрэн 40.5 [34]
Бас л гоё байр шүү... Энэ хүн ийм дээр байранд ирэх өдөр ирэх ёстой л байсан, дундаж дүн ч боломжийн сайн, одоо үүнийгээ баталгаажуулах л хэрэгтэй дээ. 40% авах зорилттой байгаа, магадгүй түүнээс ч илүү хийж чадах ёстой. 50 авч үзэх хэрэгтэй, Бан-гаас аврагдах эрхтэй байх гоё ш дээ...

9. Өлзийдүүрэн 40 [42.3]
Түрүү сард 10 гаруй хувийн өсөлт гаргасан болохоор нь түүний энэ хэсэгт 50% авч чадах болов уу гэтэл 40%-тай бандуулсан байдалтай 5-р байрч нэлээд холдчихсон л байж байна.

10. Амартүвшин 39.25 [37]
Маш сайхан эхлэл болж 51% авч хувийн дээд амжилтаа үзүүлээд 2 бангийн эсрэг эрх энэ тэрээр шагнагдсан боловч одоо бүүр бандуулчихлаа... 43% дундаж дүн бол их л боломжтой байсан чинь өнөөдөр өөрийгөө баллаад хаясан даа.

11. Должинсүрэн 34.5 [31.6]
2-хон л сорилд орсон. Байр бол харин 11 гэсэн боломжийн байрлалд ирсэн байна ш дээ.

12. Том Мөнхзул 34 [36.7]
Ерөнхийдөө л буураад байгаа хүн шүү дээ... амжилт гэх зүйл түүнд огт харагдахгүй байгаа.

13. Жижиг Мөнхзул 33.33 [36.6]
Их буурч, олон бандуулаад их л явцгүй байна ш дээ. Залхуу юм чинь одоо тэгээд яахав дээ... хажуугаар нь хүмүүс сайжраад л гүйцэж гараад л байж байг.

14. Дагиймаа 33.33 [31.2]
Бас ч гэж өссөн гэдэг нь бусад амжилтгүй хүмүүсээс дээр юм даа. Дундаж дүнгээ 35%-д хүргэнэ гээд байгаа, хичээсээр байгаад л хүргэх хэрэгтэй дээ. Хувийн дээд амжилтаа 47 болгож шинэчилсэн.

15. Дашпүрэв 33.25 [26.5]
Азаар ганц гаагүй дүн авсан нь өдийг хүртэл салгалууллаа... маргаашнаас эхлээд байнга л БАН-дуулна даа... 3 сард ганц сохор аз ивээдэг хүн дээ, дэндүү залхуурч байгаа... юу ч хийхгүй байгаа нь авч байгаа дүнгээс нь илэрхий. Угаасаа 17-р байранд л байх хэмжээний хүн л дээ, удахгүй байрандаа очих гээд л тэмүүлж байна.

16. Энхзаяа 32.25 [36.3]
Маш их буурсан байгаа биз дээ... түрүү хэсэгт чинь 2-р ширээнд хүртэл заларч гялалзаж байсан хүн чинь аз нь дуусаад ирэхийн цагт одоо яг л байх ёстой байрандаа орчоод байх шиг байна ш дээ. Одоогоор ганц ч бандуулаагүй байгаа боловч, маргаашнаас эхлээд бараг боломжтой бүх үедээ бандуулах байлгүй дээ. Маш бүтэлгүй...

17. Хишигсүрэн 32 [35.3]
Энэ хүнд нэг ч хүн итгэхээ больсон ш дээ... цагтаа 4-р байранд л байж байдаг байлаа. Одоо сүүлээсээ 3-д...

18. Бямбадолгор 28.5 [22.2]
Хувийн дээд амжилтаа 38 болгоод үзсэн. 40 авч үзээгүй ганц хүн... Сарын хугацаа үлдээд байдаг, 20 30 авсан шигээ л хоног хугацааг өнгөрөөж байна...

19. Цолмонгэрэл 16 [23.5]
16 л авах хэмжээнд байгаа байж бас ДАЛЖИГАНАХ дуртай... унахын хооронд гоёх хэрэг байдаг ч юмуу даа... Гоё хувцасаа өмсөөд сургуулигүй үлдэх бас гоё л байдаг байж таараа...

No comments:

Post a Comment