Monday, May 17, 2010

Сорилын 3-р хэсэг дууслаа.

25-аас 36-р сорилоо аваад 3-р хэсгээ дуусгалаа. Одоо цаана нь 24 хоног, 24 сорил л үлдлээ. Энэ асар богино хугацаанд л өөрсөддөө байгаа бүхнээ шавхаж сайн ажиллаад бид бүгд багаараа сайн амжилт гаргах ёстой. Нацагаа маань ч ирж байгаа маргаашнаас шинэ сорилдоо бүрэн бүрэлдэхүүнээрээ, эрч хүчтэй орноо. Сорилын 3-р хэсэг хамгийн хүнд байлаа, дунд нь олон шавар хаасан зүйлүүд болсон. Төлвөлгөө нэлээд саармагжсан байгаа тул одоо сүүлийн хэсэгт л төлөвлөснөөсөө илүү ажиллаж байж амжилт гаргах хэрэгтэй болно.

1. Дуламсүрэн 64.25 [56] [50.8]
Амжилт 2-р хэсгээс 8.2% -аар өсчээ. Бас л боломжийн л өсөлт. Гончигоог завгүй мунгинаж байх хооронд тэргүүн байранд шилжээд, сайхан хамгааллаа. Зорилтондоо бараг л хүрсэн, бас 79% авч дээд амжилт шинэчилсэн ч 80 авах зорилтондоо арай хүрсэнгүй. 2 удаа 70, 4 удаа 60, 2 удаа 50 авч энэ хэсгийг дуусгалаа. Дараагийн хэсэгт 72% дунджижлж, 90% авах хэрэгтэй... одоо л үүнийг хийж чадахгүй бол оройтох гээд байна. Цэвэр довтлогч хүн шүү дээ чи чинь... Баянхонгорчууд 90 авч үзэх эсэх нь чиний хичээл зүтгэл, багтаа нөлөөлөх нөлөөллөөс ихээхэн хамаарна. Лидер нь л үүргээ сайн биелүүлж том дүн авч үзвэл бусад бүх хүнд сайнаар нөлөөлнө. Дуяа чадаагүй 80-ыг бусад нь бол мөрөөдөлтгүй байгаа ш дээ. Тэгэхээр чи хийх ёстойгоо маш хурдан амжуулах хэрэгтэй байна. Нөөц байна боломж байна, ЭЕШ-д бол 80 авчихаар л байна, гэхдээ дахиж боломж гарахгүй тул энэ удаа л бүхнээ шавхаад 90 авчих үүрэг ноогдож байх юм.

2. Гончигдорж 56 [61] [52.9]
Дундаж дүн 3-р хэсэгт 5%-р буурсан. За яахав зав чөлөө муутай байсан юм даа гээд өнгөрөөж арай л болмооргүй байна. 8 сорилд орж амжсан, сорил бүрт л амжилт үзүүлэх боломж байсан, улсын олимпиадад оролцох нь сорилтой ямар ч хамааралгүй зүйл биз дээ. Сүүлийн сорилд л 62 авсныг эс тооцвол бүгдэд нь 50, 40 авсан байх юм. Бүтээсэн гавъяагүй л дунд сургуулиа төгсөх гээд байх шиг байна даа, эцсийн ганц нөөц төлвөлгөө нь үлдсэн... одоо тэгээд өөрөө хэр хичээж, хэр хурдан буцаж формоо олж авч, хэр их амжилт үзүүлэх юм болдоо. Чаддаг бүхнээ чадахаа байчихсан нэг л их манарсан хүн байна даа. Ахлагч хүн ийм байхаар нь баг нь яах болж байна, ямар ч идэхгүй амьгүй мэт байж өөрийн багаа өөрийн гараар алж байна даа энэ хүн.

3. Батхонгор 51.1 [46] [34.4]
Газартаа, эх дэлхийдээ буух цаг нь болсон байлгүй дээ. Их л нислээ... одоо суугаад яг хийх ёстой үндсэн ажлаа хийх цаг нь болсон. 5 хан хувиар л өссөн байна. 2 удаа 60 авч би бол чадвартай хүн шүү гэдгээ нотолсон, гэхдээ хангалттай биш. Дундаж дүнгээ 60 болгочих хэрэгтэй. Аймагтаа эхний 4-д орох нь ойлгомжтой байгаа болохоор одоо бусад довтлогч нартаа тус болоод илүү ихийг зорьж, өөртөө илүү их шаардлага тавих хэрэгтэй. Өөрийнхөө нөөцнөөс арай багыг зориод байна. Том дүн авахыг мөрөөдөж чадахгүй л бол том дүн авахгүй ш дээ. Чи чадах л ёстой... яавал сайн дүн авах бэ? гэдгээ дахиад нэг сайн бодоод үзээрэй... арга зам байж л таараа.

4. Нацагдулам 50.75 [48.7] [43.6]
Гончигоотой ижил шалтгаанаар байр сууриа мөн алдсан. Муу хүмүүсийн 3-д байснаас, сайн хүмүүсийн 18-д байсан нь дээр л дээ. Уг нь бэлтгэл нь жигдрээд, дүн тогтмолжоод овоо болж байсан чинь... одоо тэгээд формоо хэр алдсан юм болдоо. 3-р хэсэгт 4хөн удаа сорил өгч 3 удаа 50, тэгээд 40 гэсэн амжилттай л байна. Өөрийнх нь хийх ёстойг хүмүүс хийгээд л байх юм, 4-р хэсэгт 70 авч үзэж, дундаж дүнгээ 60-д хүргэхгүй бол ГОЁ биш л юм болно доо.

5. Булгантамир 47.4 [41.9] [35]
Энэ хэсэгт 7 сорил өгөхдөө 38%-аас 53% авч байсан гэхээр боломжийн тогтмол амжилт үзүүлээд байгаа гэж дүгнэв. Зорилтондоо бараг л хүрсэн. Хийх ажилгүй байж таслах дуртай... Энэ 5-р байраа л алдахгүй яваад байхад дүн нь боломжийн сайн байгаад байна байх. Хүмүүсийн авч үзээд байгаа F биш дүн аваад үзчих юмсаан. Олон л жил сурлаа, сурсан бүх нь талаар болж дандаа F авсаар байгаад төгсөнө гэдэг харамсалтай л юм даа.

6. Өлзийдүүрэн 46.8 [42.3] [31.9]
60 авч үзсэн 4 дэхь хүн. Уг нь боломжийн байсан боловч 27, 37 гэсэн 2 аймаар дүн нь энэ хүнийг "суга" гэдэг ангилалруу авчрах шахлаа даа. Хэт их хариутай зууралдаж өөрийн чадварыг гаргах биш хариу гаргах аргаар хөөцөлдөөд байна уу даа... уг нь болоод байгаа ч, хааяа ч болтугай унаад байгаагаа анхаараарай... Одоо 60 аваад үзсэн хүн юуруу зорих ёстой билээ гэдгээ сайн мэдэж байгаа.

7. Бямбасүрэн 42.7 [38] 32.5
Энэ хэсэгт бас л гялалзсан хүн дээ... зорилтондоо бараг л хүрсэн. Нэмээд сүүлийн сорилыг эс тооцвол түүнээс өмнөх 9 сорилдоо 39%-ас 50% авч ёстой сайхан тогтмол амжилт үзүүлсэн нь урьдын нөгөө савалдаг муу зуршилаасаа салсныг нь харуулж байна. Одоо уг нь энэ эрчээрээ сайжраад явна даа. Тэгэхдээ л үүнээс ч илүү өсөхгүй бол сайн дүн авна гэдэг үлгэр болох гээд байна.

8. Амартүвшин 39.1 [37] 34
Тогтмол дүн авч авч нэг муу дүн аваад л будаа болно... яг л ийм байдлаар 3 хэсэг үргэлжиллээ. Суга өсөж өгөхгүй юмдаа, хажуугаар нь хүмүүс гараад л байдаг, гараад л байдаг. Сорил бүрт 50%-аас дээш авч байж л 800 оноо авна гэхээс ийм байдлаар бол бүтэхгүй ээ. Суугаад л байх юм суугаад л байх юм... бодоод л байх юм, бодоод л байх юм... дүн нь л өсөхгүй юм. Одоо бүүр маш их хор шар, сэтгэлийн тэнхээ гаргаж амжилтаа суга өсгөхгүй бол 24 хоног л үлдсэн юм байна ш дээ.

9. Нацагсүрэн 34.5 [34] [28.7]
Энэ хэсэг ч түүний хувьд ямар ч ахиц дэвшил байхгүй болж өнгөрсөн нь харагдаж байна. Сар орчмын хугацаанд бараг л хичээл хийсэнгүй, зөвхөн "нисэх" тухай л бодлоо доо. Одоо тэгээд их өндөрт гарсан хүн чанга унана байх даа. Би лав дахиж хүн бандахгүй, харин тэр ЭЕШ нь надаас арай илүү сайн бандах байлгүй дээ... 6 сорил хийж эхний 2 сорил 40 аваад, түүнээс хойш будаа болсон. Одоо тэгээд энэ их алдсан цаг хугацааг яана даа... үлдсэн хугацаа нь дэндүү бага байдаг.

10. Хишигсүрэн 34.6 [35.3] [36.3]
Түрүү хэсэгт ганцаараа буурсан, энэ удаа харин нэлээд хэдэн хамсаатантайгаа цугтаа буурч байна. Энэ эрчээрээ буураад байвал бүүр 0% авах боломжтой юм байна, даан ч 0% болтлоо буурах хугацаа үлдээгүй тул 30% хүртэл буураад л ЭЕШ болох юмаа даа янз нь. Би ерөөсөө ганцхан л юм огт ойлгохгүй байна, бэлтгэл хийх тусмаа яагаад ингээд буураад байдаг байнаа... гэртээ зүгээр хэвтээд байвал харин өсөх юм биш биздээ... тэрнээс бэлтгэл хийх тусам буураад байгаа хүнийг чинь одоо тэгээд яаж өсгөх арга ухаанаа огт олохгүй л байна шүү.

11. Энхзаяа 34.3 [36.3] [29.4]

12. Том Мөнхзул 32.6 [36.7] [33]

13. Дагиймаа 32.44 [31.2] [26.7]

14. Дашпүрэв 32.22 [26.5] [24.6]

15. Должинсүрэн 32.2 [31.6] [24]

16. Бямбадолгор 29.8 [22.2] [18.1]

17. Жижиг Мөнхзул 26.8 [36.6] [30.8]

18. Цолмонгэрэл 21.6 [23.5] [22.8]



2-р хэсгээс 3-р хэсэгт хүүхдүүд хэр өссөнийг харуулбал:

1. Дуламсүрэн [64.2%] 8.2%-аар өссөн.
2. Бямбадолгор [29.8] 7.6%-аар өссөн.
3. Дашпүрэв [32.2] 5.7%-аар өссөн.
4. Булгантамир [46.4%] 5.5%-аар өссөн.
5. Батхонгор [51.1%] 5.1%-аар өссөн.
6. Бямбасүрэн [42.7%] 4.7%-аар өссөн.
7. Өлзийдүүрэн [46.8%] 4.5 %-аар өссөн.
8. Нацагдулам [50.7%] 2%-аар өссөн.
9. Амартүвшин [39%] 2%-аар өссөн.
10. Дагиймаа [32.4] 1.2%-аар өссөн.
11. Должинсүрэн [32.2] 0.6%-аар өссөн.
12. Нацагсүрэн [34.5] 0.5%-аар өссөн.
13. Хишигсүрэн [34.3%] 1%-аар буурсан.
14. Цолмонгэрэл [21.6] 1.9%-аар буурсан.
15. Энхзаяа [34.3%] 2%-аар буурсан.
16. Том Мөнхзул [32.6%] 4.1%-аар буурсан.
17. Гончигдорж [56%] 5%-аар буурсан.
18. Жижиг Мөнхзул [26.8%] 9.8%-аар буурсан.

Дээд рекордны хэмжээ:

1. Дуламсүрэн 79% [70%]
2. Гончигдорж 78%
3. Батхонгор 64% [53%]
4. Өлзийдүүрэн 60% [58%]
5. Бямбасүрэн 59%
6. Нацагдулам 58%
7. Булгантамир 57%
8. Энхзаяа 53%
9. Том Мөнхзул 51%
10. Амартүвшин 51% [49%]
11. Дашпүрэв 50% [42%]
12. Хишигсүрэн 49% [49%]
13. Жижиг Мөнхзул 48%
14. Нацагсүрэн 47%
15. Дагиймаа 47% [45%]
16. Цолмонгэрэл 42%
17. Должинсүрэн 42%
18. Бямбадолгор 42% [30%]

No comments:

Post a Comment