Tuesday, May 25, 2010

80%-д хүрсэн 4-р хэсэг үргэлжилж байна...

Бид 44 сорил хийж, нийт сорилын 75%-д хүрэхэд ганцхан сорил л үлдлээ. 4 сарын 28-аас хойш ноёрхож байсан 79 гэсэн рекордоо 5-р сарын 21-д Дуламсүрэн өөрөө шинэчилж 82-д хүргээд улмаар 3 хоногийн дараа 86-д хүргэж дээшлүүлээд байна. Ихэнх нь хэсэг нь илт сайжирсан, заримд нь маш багахан хугацаа үлдсэн байдалтай сорилууд үргэлжилсээр байна. Хүүхдүүд хэр их сайжирч байгаа,одоо ямар зүйлд анхаарах ёстойг ойлгуулж өгдөгөөрөө сорилын бас нэг давуу тал харагдана. За ингээд 4-р хэсгийн эхний 8 сорилын дүнг сонирхвол:

1. [64.25] Дуламсүрэн 72
Амжилтаа бараг 8%-аар өсгөхийн хажуугаар сүүлийн 5 өдөрт 3 удаа 80 гүйцэтгэж гайхуулж байна. Багахан "хэнэггүй, залхуу" алдаа гаргаж байгаа, өдөр бүр л "хамгийн хүнд биш" хэдхэн бодлого дээр алдаа гаргаж байгаа нь одоо үзүүлж байгаагаасаа хамаагүй сайн амжилт үзүүлэх бүрэн боломж байгааг нь харуулна. Ойрд бол довтлогчийнхоо үүргийг дээд зэргээр биелүүлж энэ хэсгийн 8 сорилын 7-д нь түрүүлээд байна.

2. [51.1] Батхонгор 63.75
Хурдтай, чанартай сайхан өсөлт... геометрийн бодлогууд мэдээж асуудал үүсгэж байгаа ч дундаас дойш түвшний геометр болон бусад бодлогууд дээрээ сайн дүн үзүүлж байгаа. 3 удаа 70 авч, дундаж дүн нь ийм хэмжээнд байна гэдэг нь түүнээс маш их зүйл хүлээж болно гэж ойлгогдоно. Анх эхлээд сорил дээр салгалдаг байсан бол одоо инээгээд л арчиж өгдөг болсон. Нөгөө олон янзын алдаа гаргадаг энэ тэр нь маш багахан хугацаанд засарч, угийн сайн хурдаа ашиглаад амжилтыг үзүүлж өгч байна даа. Одоо ч түүнд өсөх, илүү ихийг сурах боломж хоног хугацаа бол байна аа. Яавал сайн дүн авч чадах бэ? гэдгээ сайн бодож, зөв дүгнэлтэнд хүрсэн бололтой... одоо бол сайн дүн авах нь гайхах зүйл биш харин муу дүн хааяа авах нь гайхмаар зүйл болж өөрчлөгдсөн. Нөхөх тестээр бага оноо авч байгаа харагдсан... Энэ жил төрсөн нутаг усны маань боловсорлын байгууллагын ой болно, тэгэхээр би гэж нэг улсын аварга цолтой багш хүн байдаг, чи гэж нэг сурагч байдаг... бид 2 нийлж байгаад нэг бэлэг барих хэрэгтэй биз дээ?... Томоохон дүн авчвал бас л гоё доо.

3. [56] Гончигдорж 60.625
"Мартагдсан дууль" л гэвэл зохих байх. Түүнийг сорил тэргүүлдэг байсан гэхэд би л лав итгэхгүй байна. Чаддаг бүхнээ чадахаа байчихсан, бараг л ямар ч бодлогыг бодож чадахгүй байгаа гэхэд болно. Энэ одоо насны доройтол уу? дунд сургууль ч төгсөөгүй байхдаа ш дээ... сарын өмнө чаддаг, зүгээр л сайн дүн авч болдог байсан сорилууд... одоо улам хөнгөрөөд, улам туршлагажаад байгаа байж авч байгаа дүн нь гол харалмаар. Маш сайжирч байгаа хүмүүсийн дэргэд, огт дийлэхээ байсан хүмүүсээ хараад л эргүүтээд сууж байдаг болсон. Түүний төлөө би ямар ч үр дүнгүй хөдөлмөрлөж, үр дүнгүй ажилласан гэдэг нь ойлгогдож байна. Хайран цаг хугацаа, хичээл зүтгэл... өөр хүнд зориулах минь ч яав даа...

4. [39.1] Амартүвшин 52
Өсдөггүй дундаж дүн нь 13%-аар огцом өсч, 4-р байранд тогтмол байгаа нь түүнийг хэр сайжирч байгааг нь илэрхийлнэ. 4-р хэсэгт өнөөдөр л муу бодлоо, бусад 7 өдөр бол гялалзаж байсан даа... сайн болж амжаагүй, сайжирч байхад олон л юмыг туулна. Хааяа муу дүн авах ч тохиолдол байдаг. Олон шалгуурыг давж байж л амжилт ирнэ, өчигдөр ямар дүн авсан нь огт хамаагүй харин өнөөдөр сайн дүн авах ёстой гэдэг л чухал зүйл ш дээ... их сайжраад ирэхээрээ хэзээ ч муу дүн авахгүй болно. Өнөөдөр хамгийн сүүлийн удаа муу дүн авсан байхдаа... 3 удаа 60 авч, хувийн дээд амжилтаа 65 болгоод амжсан гэхээр "сайн" л гэх ангилалд байна гэсэн үг биз дээ. Улам их сайжрах хангалттай цаг байна, сайжирсаар л байна... алдаа бүр чинь дахиж алдахгүйн баталгаа болж байх ёстой...

5. [50.75] Нацагдулам 49.25
Энэ чинь хэн билээ? угаасаа хэддүгээр байранд байдаг хүн билээ дээ? гэж бодох хэрэгтэй болоод байна. Их олон муу зан сурсан юм билээ. Амархан бодлого бодож чадахгүй хаяна, эсвэл бүүр бодоод алдана. Хүнд чинь нэг зорилго, тэмүүлэл гэж байдаг. Бас байр суурь, эрэмбэ гэж байна. Энд байх ёстой гэж эвлэрээд байгаа юмуу, эсвэл эвлэрхээс өөр аргагүй байгаа юмуу... Ядаж ээжийнхээ ачийг бодоод сайн дүн авахын төлөө зүтгэмээр юм даа. Ээж гэж нэг хүн байна, аав гэж нэг хүн байна... бүгд л чиний төлөө насаараа санаа тавьсан, чамд тэр хүмүүсийг баярлуулах хамгийн анхны томоохон боломж гараад байдаг. Ачийг нь багахан ч гэсэн хариулаад, сайхан баярлуулчвал өдийн хүртэл зүтгэсний хэрэг гармаар байх юм. Гэтэл газраас ургасан аятай л арчаагүй байх юм...

6. [46.875] Өлзийдүүрэн 48.875
3 удаа 60 авч үзсэн... сүүлийн 3 өдөр арай тогтмол амжилт гаргаж байна. Батхонгор суга өсөхийг хараад л байрандаа зогсоод баймааргүй л санагдана. Чи бас суга өсч болохгүй юмуу? одоо үзүүлээд байгаа амжилт нь 800-гийн баталгаа л лав болж чадахгүй байна, 800 авч магадгүй л гэдэг бүрхэг ангилалд байна даа. Уг нь сорилдоо хувийн бэлтгэл хамгийн сайтай оролцож, сорил хийх арга барилаа бүрэн дүүрэн сайн эзэмшсэн.

7. [26.83] Мөнхзул.Бт 46.85
20% -аар өссөн... гэхдээ өмнөх хэсэгт 10%-аар буурсан гэдгийг тооцох хэрэгтэй. Одоо ингээд өсөөд л баймаар байна. Өссөөр байгаад ЭЕШ-д орчвол уг нь амжилт ойрхон л байна. Буурч магадгүй л хүн дээ, хувийн дээд амжилтаа 59 болгож, бүх хүн унасан сорилд 30 авсныг эс тооцвол амжилт тогтмол бөгөөд сайн л байна.

8. [42.7] Бямбасүрэн 46.125
Хөшгин Чү багшийн маань ач охин нь юм гэнэ. Өнөөдөр л мэдлээ, өөвөөгийнхөө удмыг залгасан сайн багш болоосой доо... өөрөө сайн дүн авч чадаж байж, бас сайн дүн авах хэмжээнд сайжирч байж сайн багш болно шүү дээ... муухан багш бол хүний хүүхдийн ирээдүйгээр тоглодог гэмт хэрэгтэн л гэсэн үг. 62 авч мандан бадарч байгаад энэ хүртэл ухраад байна. 4 сорил дараалж сайн биш дүн аваад өдрөөс өдөрт л байр ухарсаар байгаа...

9. [32.6] Мөнхзул.Бб 41.875
Дундаж дүн нь байнга л буураад байсан энэ удаа арай дээрээ. Энэ нөхөр ч сэлгээнийхээ хаалгачийн доор орох байхаа даа. Энэ хэсэгт уг нь боломжийн тогтмол амжилт гаргаж 34-аас 49-ийн хооронд 8 дүн авчээ. Өөрөөс нь 2 дүү энэ тэр хүмүүс л хажуугаар салхи татуулж өнгөрөөд байдаг, өөрөө өссөн юмгүй... цаг хугацааг өнгөрөөсөөр дахиад л ЭЕШ-д орох боллоо... ямар дүн авахыг нь би лав таамаглаж чадахгүй нээ...

10. [34.3] Энхзаяа 40.625
Бүтэлгүй, залхуу нь дэндсэн энэ хүнээс болж би багшийгаа нэг гомдоох дээрээ тулаад байна даа. Хочтойгоо таарсан хүн дээ, гэртээ очоод идчээд л унтчихдаг... юу ч хийхгүй. Үе үе 50... ихэнхдээ 30... энэ бол ямар ч сургууль авч чадахааргүй дүн гэдгийг ойлгодог ч юмуу даа...

11. [34.375] Хишигсүрэн 40.25
Аймшиг... өөртэй нь ижил савалдаг хүмүүсийн савалгаа багасаад амжилт тогтворжоод боломжийн л байна. Харин энэ хүнд найдалтгүй ээ... мөнхийн савалж байх ёстой юм шиг байна шүү дээ. 50 40 33 55 28 гэсэн 5 дүнг л харахад ойлгомжтой... хувийн дээд амжилтаа 2 ч удаа шинэчилсэн, хэзээ өөрийнхөө жинхэнэ чадвараа гаргаж, сайн дүн авч баллах юм болдоо... хоног хугацаа дөхөөд л байдаг.


12. [34.5] Нацагсүрэн 39.875
Санасандаа хүртэл дүн авахгүй байна, санасандаа хүртэл ч бодож чадахгүй байна. Бага жижгээс эхлээд, том ... янз бүр л алдаа гаргана. Их л олон алдлаа, одоо алдаа нь дуусах дөхөж байх л ёстой доо. Мөн ч сайхан зугаалсан даа ... одоо буцаад сууж л байна. Алдсан цаг хугацаа ч хамгийн том гарз гэдгийг ойлгож авсан байх учиртай... одоо тэгээд боломж бүхнээ шавхая, "тамирчны амжилт хямдхан олдоогүй..." гээд дуу байдаг даа, ЭЕШ-ны амжилт ч хямдхан олдохгүй байж таараа... Хөдөлмөрлөсөн хүнийг "аз" заавал дайрдаг, бурхан ч ивээдэг...

13. [32.22] Дашпүрэв 38.625
Энэ хэсэгт 2 удаа муу байсныг эс тооцвол 6 удаа 40 авч, боломж байна гэдгээ харууллаа. Энэ хэсэгт 40%-тай дуусч чадаад дараа хэсэгт бас сайн өсвөл л амжилтын тухай мөрөөдөж болох юм. Мэдлэг чадвар урьдынхтай харьцуулахад суга өссөн гэдэг нь ойлгомжтой, би ч ойлгож байна. Гэхдээ энэ өсөлт чинь сайн сургууль авахад бол хангалттай биш байна... бүүр илүү ихийг чадаж байж л амжилт гаргана.

14. [47.42] Булгантамир 38
Энэ хүний унжуухан байдлыг "хичээлдээ түүртээд байна" гэж буруу оношилсоор балрах шахжээ... одоо хэдхэн хоног үлдсэн тул тэсээд л бүх хүчээ шавхаад тэмцэхээс өөр зам үлдээгүй. Төлвөлгөө тасарсан... дараагийн хэсэгт л байр сууриа буцааж олж авахыг хичээнэ дээ. Хэзээд түүнд би итгэдэг ч, бодит үр дүнд хүрэхгүй л бол цаг хугацаа дэндүү бага 16-хан хоног үлдсэн байна шүү дээ.

15. [32.2] Должинсүрэн 37.33
Сайжраад л байсан, харин сүүлийн үед таслаад... эргүүтээд ... муудаад... амжилт нь буураад... Уг нь маш чанартай бодолт үзүүлээд байсан чинь ойрд бүүр дандаа л улаандаад байдаг болсон.

16. [29.8] Бямбадолгор 34.75
За аажим аажимаар ч болтугай өсжил байна. Ганцхан цаг хугацаа л дэндүү бага болчлоо... арай эртнээс ингэж зүтгэх байсан даа гэж бодох ч тэгээд хэрэггүй зүйл болж дээ... ямар ч байсан энэ эрчээрээ зүтгээд л дуусгая... Батхонгор л 1-р хэсэгт 34 дунджилдаг байж байгаад одоо ийм байна гэхээр сайн өсөх боломж бол байна.

17. [33.44] Дагиймаа 33.125
Яая... байр байнга уруудаастай... хүмүүсийн амжилт өсөөд байдаг энэ хүнийх бүүр яг л байрандаа... 1-р хэсэгт үзүүлдэг байсан амжилт нь хэвээрэй л юм байна.

18. [21.66] Цолмонгэрэл 31
Энэ үр дүнг харахад 10% өссөн гэж харагдаж байна. 10% өсөөд ч хамгийн сүүлд байгаа гэдэг нь л асуудал шүү дээ... мөн ч бага хугацаа үлдлээ дээ.

No comments:

Post a Comment