Wednesday, February 24, 2010

Ядаж хоккейн багтай болно гэсэн...

2006 онд шүү дээ... нэг 11-р ангийн охин намайг "ахаа ахаа ... " бараг л uba uba гэх нь халаг баахан message нисгэдэг байв. Би тийм сургуульд орох хүсэлтэй байгаа... надад тусалж дэмжиж, зааж зөвлөх хүн байхгүй... ахаа та туслаач... гээл байдаг байлаа... Би түүнийг надад "хандарч байна" гэж яг зөв ойлгож чадав. Угаасаа элт байсан л даа... Би тэгэхэд чинь 3-р курсын оюутан том "агаа" байлаа шүү дээ. Нөгөө 11-ийн охин чинь бараг л би бол хөөрхөн, мундаг, хурдан ... (бас шувууны тухай) энэ тэр гэсэн шиг санагдана (угаасаа намайг давсалдаг гэдгийг бүх хүн мэднэ дээ). Уг нь эхлээд жирийн л "ахаа, ахаа..." гэдэг байснаа гэв гэнэт "шийдсэн" бололтой намайг чинь ганцхан оройны дотор л толгой эргэтэл нь "хуураад" миний найз охин болчихсон байсан даа. Ямар ч завгүйгээр эрдмийн мөр хөөсөөр төдийг хүрсэн намайг "гошгоруулах" ёстой амархан байсан юм байлгүй дээ...

Түүнээс хойш бүтэн 4 жил гаран болж дээ. Одоо нөгөө 11-ийн охин чинь их сургуулиа удахгүй төгсөөд... бас миний эхнэр болох гэж байна. Энэ хугацаанд 5 удаа түүний төрсөн өдрөөр дайрсан ч ганц ч удаа цуг байж үзээгүй ээ. Дандаа л ажил, амралтын байдлаас болж өөр өөр газарт байж таардаг байлаа. Энэ жил ч мөн ижил, харин энэ сүүлийн удаа байхаа. Ганц удаа хотод цуг байх боломжтой байсан чинь би хичээл сургуулиасаа болоод таг мартчихсан... тухайн үедээ л лав маш их гомдож байсан даа хөөрхий, тэгээд цаг хугацаа ч мартуулна л даа. Одоо бол бүтэлгүйтэл, хариуцлагагүйн нэг жишээ л болж дээ...

Бараг бүхий л мөчүүд нь аз жаргалаар дүүрэн, бие биенийхээ төлөө байсан 4 жилийн хугацаанд маш хүнд үеүүд ч бидний өмнө тулгарч байсан... даваад л гарсан, байнга л бие биедээ итгэж байлаа. Отгончимэг маань бүхнийг өөрийн гараар бүтээж, зөвхөн өөрийнхөө хичээл зүтгэлээр амжилттай сайн сурч байгаа. Заримдаа түүнээс би эрч хүч авах нь ч бий, заримдаа би түүнийхээ "сэтгэлийн тэнхээ" нь болох нь ч бий...

Насан туршаа залуу хүүхдүүдийг өсөн дэвжүүлж, сайн сайханд хүргэх энэ л замыг сонгосон би гэдэг хүнийг түшин амьдрах зам Отгоод маань ноогдсон. Шавь нараа өсөн дэвжихийг харсан, тэднийг бүхий л талаараа дэмждэг... тэднийхээ нэгэн адил хайртай хүнээ ч дэмжин амьдарч, зорьсон зорилгод нь хүргэж өгнө. Бид чадах л ёстой...

Би хэдийгээр айлын том ах ч Отгоо маань хүндлэл үзэх боломжгүй. Учир нь манай хүн чинь миний 3 дүүгийн отгон дүүтэй маань нас чацуу юм шүү дээ. Аварга дүү маань харин ахыгаа бодсондоо л түүнийг маань "эгчээ" гэж дуудна, бусад нь бол түүнээс ахмад тийм л гэр бүлд маань хөл тавьсан. Нөгөө 11-р ангийн "зальтай" охин бол их том болсоон, тэр үеэс их ч зүйл өөрчлөгдсөн. Харин намайг "ТА" гэж хүндлэн дууддаг нь л хэзээд хэвээрэй хорвоог туулах нь дээ...

Бид энэ оын 8-р сарын эхээр гэрлэнэ... ойр дотны хүмүүс маань цаг заваа сайн тааруулаад цуглана бизээ...


Хайрт Отгончимэгтээ "ТӨРСӨН ӨДРИЙН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ"... хөлбөмбөгийн багтай болхын төлөө (энэ ч арай хэтрүүлчих шиг боллоо шүү) урагшаа... гэсэн зорилт тавихгүй юмаа гэхэд хоккейн...

Бас маш их хэтрүүлсэнд уучлана буйзаа хэмээн найдаж байна...


Энэ одоо би юм байхдаа...


май чи ... яасан ордоггүй муу ball бэ?

1 comment:

  1. Хайрдаа маш их баярлалаа. Отгоо нь таньдаа хайртай шүү.
    Нэг удаа хайрдаа жаахан гомдохдоо олон л зүйлийг бодож байсан. Гэхдээ нэг зүйлийг ухаарсан бас мэдэрсэн "Цагаан гэдэг хүнээс өөр хүнд гараа атгуулаад хөтлөлцөөд алхаж байна" гэж төсөөлж ч чадахгүй байсан.Тэр үед л хайрдаа ямар их хайртайгаа мэдэрч байсан.

    Хайр нь дадлагаа хийгээд ойрд нэтэд орох боломжгүй байсныг миний хайр мэдэж байгаа байх, тэгээд л бичлэгийг нь оройтож уншчихлаа. Гэхдээ хайр нь уучлал гуйхгүйээ. Миний хайр нь дэндүү хэтрүүлэгтэй бичсэн (одоо би л өөрийгөө сурталчилсанаар байгаад, тэр гэнэн цайлган хүнийг гошгоруулсаар байгаад л найз охин нь болсон юм байхдаа. Яг үнэндээ эсэргээрээ юм шүү дээ.), хайр нь оройтож бичлэгийг нь уншиж байгаа 1:1-ээр тэнцлээ шүү. Хөлбөмбөгөөр бол 1 1 оноо авч байгаа юм болов уу даа.

    ReplyDelete