Saturday, April 10, 2010

21-р зууны Баянхонгор аймгийн мэдээлэл зүйн олимпиадууд...

Монголын математик олимпиадны төгсөх ангийн аварга болох бол үнэхээр нэр хүндтэй зүйл байдаг. Олон улсын олимпиадны хүрэл медалиас бол хамаагүй илүү нэр хүндтэй,олон улсын олимпиадны мөнгөн медальтай дүйцэх амжилт байдаг юм. Харин Мэдээлэл зүйн олимпиадны олон улсын хүрэл медаль бол Монголчуудын хувьд хэцүүхэн "мөрөөдөл" л дөө... улсын аварга цол бол түүнээс хол дутуу гэж ойлгогдоно.
Үүнээс нэг эсрэг зүйл бол Баянхонгор аймгийн математик, мэдээлэл зүйн олимпиад байгаа юм. Баянхонгор аймгийн төгсөх ангийн математикийн олимпиадад хэн түрүүлэх нь нээх сонин зүйл биш тэд улсад маш муу амжилт үзүүлсээр ирсэн. Хойтон жилээс л боломжийн амжилт үзүүлдэг болох ёстой... харин Баянхонгор аймгийн мэдээлэл зүйн олимпиадны аварга бол улсын олимпиадны медальд чухал нөлөө үзүүлэх боломжтой тул нэлээд сонирхолтой зүйл болдог юм.

20-р зууны отгон олимпиадад Мягмарнаран ах маань мэдээлэл зүйгээр түрүүлж, Хүрэлбаатар ах (одоо МУИС-ийн ЭЗС-ийн багш) математикаар түрүүлснээс хойш 21-р зууны эхний 10 жилийн олимпиад дурсамж, баяр бахдалаар дүүрэн байлаа. За ингээд шинэ зууны мэдээлэл зүйн олимпиаднаас ямар ямар аварга төрж байваа гээд дурсвал:

2001 он. Би өөрөө 8-р ангийн сурагч байлаа, аймгийн аварга болно гэдгээ урд жил нь л мэдэж байсан... 2 бодлого бүтэн бодож ямар ч асуудалгүй тасархай түрүүлсэн дээ...Floppy дискээр бас 2 хүнд бодлого дамжуулж байж билээ...
2002 он. Доржнамжирмаа маань үеийнхнээсээ сугаран 9-р ангийн сурагч байхдаа аймгийн аварга болсон. Манай багш Нямдаваа маань манай өөр нэг найзыг түрүүлүүлэхээр тохирч ааваас нь архи энэ тэр авч уусан юм гэсэн. Гэтэл маргааш нь болсон олимпиад дээр Доржоо маань дэндүү хол илүү байсанд баярлаад л өнгөрсөн гэсэн...
2003 он. Урд жилийн аварга Доржнамжирмаад дахин түрүүлэх нь ямар ч асуудалгүй зүйл байсан даа...
2004 он. Далайжаргал маань дахин нэг давалгаа болон орж ирж 9-р ангийн сурагч байхдаа аймгийн аварга боллоо. Уг нь аймгийн мэдээлэл зүйн олимпиад дээр хэдхэн л хүн ажилладаг, боломж гарвал хүмүүс "луйвар" хийх маш боломжтой байдаг. Гэвч манай хүүхдүүд энэ бүхнийг хэзээд давж чадаж байсан нь одоо ч бахрахмаар зүйл шүү. Энэ жилийн олимпиадны дараа Нямдаваа багш маань "хүүхэд чинь их сайн байсан шүү..." гэж хэлж байсан санагдана.
2005 он. Түрүү жилийн аваргад дахин түрүүлэхэд юу саад болно гэж? төгсөх ангидаа Далайжаргал маань 2 дахиа аварга болохдоо дараа жилийн аваргыг мөн бэлдээд амжсан.
2006 он. 8-р ангийн бяцхан Жамсрандорж ээлжит нэгэн шуугиан тарьж бүх бодлогоо бодож цоорон аймгийн аварга болоход өрсөлдөгч нар нь 11-р ангийнхан байсан юм шүү дээ...
2007 он. Мөнгөншагай зав гарган аймгийн олимпиадад хүрэлцэн очиж бүх бодлогоо бодон аварга болж улсын аварга болох замаа засч байлаа...
2008 он, 2009 он. Нялхаараа ч аварга болж чадаж байсан Жамсрандоржид эрийн цээнд хүрсэн үедээ аварга болох нь 1 дээр нэмэх нь 1-ийн хариуг олох шиг амархан зүйл байлаа... улсын олимпиаднаас медаль авах ч хүнд зүйл байсангүй...
2010 он. Гончигдорж эрэмбээрээ аймгийн аварга болохдоо харин хангалтгүй үзүүлэлт үзүүлсэн шүү... гэхдээ л 21-р зууны эхний 10 жилийн олимпиадад миний шавь нар тасралтгүй түрүүлж чадлаа... Баянхонгор аймгийн мэдээлэл зүйн олимпиадны "ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ" багшийнхаа юугаар ч хэмжиж болохгүй ачийг нь бага ч гэсэн хариулсан л байна даа гэж бодож сууна.

Энэ эрчээрээ хэдэн удаа миний шавь нар, миний шавийн шавь нар аймгийн аварга болох бэ? гэдгээс илүү сонирхол татаж байгаа асуудал нь "хэзээ" миний шавь биш хүн аймгийн аварга болох болоо гэдэг л байх шүү...

Хэзээ нэгэн цагт манай аймгийн мэдээлэл зүйн аварга цол шууд олон улсын олимпиаднаас медаль авах батлагаа болж, математик олимпиадны аварга улсын олимпиадны медалийн өнгийг шийддэг болно л гэж найдаж байна, бас түүний төлөө ажиллаж байна... магадгүй улсын ЭЕШ-д хэдэн 90%, хэдэн 80% авахыг бид шийдэлцдэг болох ёстой бизээ...

No comments:

Post a Comment