Thursday, April 22, 2010

Фантази тэмцээнүүдийн хасагдах шат...

Бараг бүтэн жилийн турш (хөлбөмбөгийн нэг улирал) биднийг уйдаалгүй тэмцэлдүүлсэн ФАНТАЗИ тэмцээнүүд хөлбөмбөгийн улирлаа дагаад дуусах шатандаа орж байна. "Халз тулаан" төрлийн тэмцээнүүдийн хасагдах шатны тоглолтууд эхэлж, уралдаант төрлийн тэмцээнүүдийн эцсийн шатандаа ороод байна.

Английн Примерийн Лигийн тэмцээний хувьд:

1. Манай Кайф капын тэмцээн хасагдах шатруугаа шилжиж шөвгийн 8 багийн нэр тодроод байна.

1 Dorjoo.Man.U 69
2 Челси 68
3 TH FC 67
4 Amaraa's Dteam 63
5 Хэрлэн(Батхүү) 60
6 sogi mgl 58
7 Ulzii's team 57
8 More than MANU 54

Бусад фантазичидаас арай илүү оймс илээж, олон тоглолт үзэж, мөн фантазигийн урьдны туршилгаа ашиглан дээрээс нь нэмээд Манчестер баг нь болон тэр дундаа Ширек хочит Рүүнийгээхээ гайхалтай улирлын ачаар Доржоогийн Dorjoo.Man.U баг улирлын эхнээс л амжилттай байж, 25 орчим тойргоос тэргүүн хэсэгт шилжин манлайлаалсаар 1-р байраар хасагдах шатанд шалгарлаа. Хувь заяаны эрхээр түүнтэй сүүлийн мөчид Мөнхбатын More than ManU баг шөвгийн 8-д тулахаар шалгарлаа. Доржоог буулгаж авах ерөөл тавин Мөнхбатын багт би өөрийн биеээр МанЮ-гаас илүү гэдэг нэрийг нь хайрласан түүхтэй. Одоо л илүү гэдгээ харуулж, түүний бүтэн жилийн хөдөлөр зүтгэл, тэргүүллийг нь үгүй хийнэ дээ...
Бүтэн энэ улирлын турш Кайф капад гялалзсан хүн бол Тамир билээ. Түүний удирдсан Челси нэртэй Арсенал дээр тулгуурласан баг нь тэмцээний ихэнх хэсэгт тэргүүн байранд байлаа. Иймдээ ч ганцахан онооны зөрүүтэйгээр хасагдах шатанд 2-оор гарлаа. Учраагаа ялчих бүрэн боломжтой билээ. Мөн бүтэн жилийн турш гялалзсан Содномдаржаагийн sogi mgl баг сүүлрүүгээ жаахан тааруу байж 6-р байр хүртэл ухарч Далайжаргалын TH FC багтай тулахаар оноолт таарлаа... энэ багуудын амттай тулаан амралтын өдрүүдээр ширүүхэн өрнөж 4 баг нь цааш шалгарна. Манай Tsavilla баг эхнээсээ л Кайф кап тэмцээнд амжилтгүй байсаар 14-р байранд шалгарч (18 багаас) дараа жилийн тэмцээнийг хүлээх хэрэгтэй боллоо.

Шөвгийн 8-ийн оноолт:

Dorjoo.Man.U - More than MANU
Челси - Ulzii's team
TH FC - sogi mgl
Amaraa's Dteam - Хэрлэн(Батхүү)


2. Пример лигийн МТС кап тэмцээн. Энэ тэмцээний шөвгийн 8-д


Ulzii's team - Хэрлэн(Батхүү)
Amaraa's Dteam - Chimee United
naranbayar - Челси
Dorjoo.Man.U - AnkhaaGunner

гэсэн 8 баг шалгаран үлдэж оноолтоор хүч үзэх болов. 6 МТС-ийн нөхдүүдийн өмнөөс манай Чимээ, Тамираа 2 үзэлцэх юм байна. Амжилт хүсье. Манай баг бас л азгүй байж 16-р байрт шалгарсан байгаа (22 багаас).

3. Спорт цонхын H2H тэмцээнд 56 багаас 30-р байранд шалгараад, шалгарсан шилдэг 8 баг нь хоорондоо үзэхээр болжээ...

4. "Халз тулаан" гэж Доржоо бид 2-ын халз үздэг тэмцээн өгөө аваатай явсаар сүүлийн үед манай баг уналтанд орж хэдэн тойргийн өмнө манай баг ялагдах нь тодорхой болсон. Ингээд ЖЕРСИ-ний өрөнд орлоо доо.

За тэгээд үүний араас Аваргуудын лигийн тэмцээн дуусах шатандаа ороод байна.

5. Асуулт нетийн тэмцээнд тэмцээнд 76 баг өрсөлдөж манай barcagaan баг 2-р тойргоос эхлэн мандан бадарч зогсолтгүй 10 тойрог урагшилсаар шилдэг 8 багийн 5-р байрт шалгарч 4-өөр шалгарсан Отгончимэгийн Otgoo FC багтай таарлаа... одоо тэгээд яахав дээ "больё" гэлтэй нь биш үзэлцээд л өнгөрлөө... манай баг цаашаа шөвгийн 4 багт багтан тэмцээнээ үргэлжлүүлэхээр боллоо... Отгоогийн баг бүхий л тэмцээний турш амжилттай явсаар хамгийн сүүлд "давагдашгүй" хүчин зүйлийн улмаас тэмцээнээ цэгэллээ...

6. Спорт цонхын H2H тэмцээнд 102 баг оролцоход манай баг сүүлийн мөчийг хүртэл тэмцсээр 8-р байраар хасагдах шатанд шалгарч хашир туршлагатай шилдэг багт дийлдэв. Харин манай Отгоогийн баг эхнээсээ сайн байсаар, мөн эхнээсээ сайн байсан манай Алгоритм лигийн Ulzii team багтай оноолтоор таарч ялалт авснаар шөвгийн 4-д шалгараад байна. Одоо шөвгийн 8-д намайг ялсан хашир бурхитай хүч үзнэ. Гэр бүлээрээ нэг хүнд ялагдмааргүй л байна шүү...

7. Алгоритм кап тэмцээнд манай barcagaan баг харин магнайдаа тоосгүй тасархай түрүүлж байгаа даа.

1 barcagaan 30
2 Ulzii's team 24
3 Хангарьд.Дарамаа 24
4 Dalai.Bar 21
5 Chimee Madrid 19
6 Otgoo FC 18
7 More than MANU 16
8 Man.Utd.Dorjoo 15
9 Shagai.Milan 15
10 sogi mgl 13
11 Bataleno 9
12 baagiilucky 9
13 Jaamaa 9
14 gochoo 7

8. Аваргуудын лигийн МТС кап. Алгоритм кап тэмцээнтэй бараг л ижил өрсөлдөгч бүхий энэ тэмцээнд харин манай баг 12-р байранд шалгарч гайхал төрүүлэв. Тэгвэл Отгоогийн баг харин тэргүүн байр эзлэх нь бараг тодорхой болсон явж байна.

1 Otgoo FC 28
2 Хангарьд.Дарамаа 24
3 Chimee Madrid 24
4 Ulzii's team 21
5 Man.Utd.Dorjoo 21
6 Dalai.Bar 21
7 FirstTeam 21
8 gochoo 7 21
9 Arsenal_Huygaa 18
10 Shagai.Milan 18
11 corona FC 16
12 barcagaan 15
13 Jaamaa 15
14 amraa's Dteam 13
15 Average 12
16 abb 10
17 Bataleno 9
18 More than MANU 9
19 baagiilucky 9
20 sogi mgl 3

9. За хамгийн сонирхол татаж байсан тэмцээн буюу "ӨНДӨР БООЦООТ" DUEL тэмцээн. Энэ тэмцээний шагналын сан 180.000 төгрөг бөгөөд энэ тэмцээнд манай баг эхнээсээ л өнгөлөг байж одоогийн байдлаар тэмцээнийг тэргүүлж байна. Одоо дараагийн тойрогт Хангарьд багийг ялчвал тэгээд л ихээхэн мөнгөн шагнал дээр уналаа даа...

1 barcagaan 21
2 Dalai.Bar 21
3 Otgoo FC 18
4 Хангарьд.Дарамаа 18
5 Man.Utd.Dorjoo 15
6 gochoo 6

Бусад уралдаант төрлийн тэмцээнүүдэд 2 ба 3-хан тойрог л үлдээд байгаа билээ.

No comments:

Post a Comment