Saturday, April 17, 2010

60%-ийн үүдийг тогшицголоо

2-р хэсгийн 2-р хэсэг буюу 17-оос 20-р сорилоо авлаа. Нийт сорилын 1/3-ийг даваад байна.

1. Гончигдорж 60.6 [63.75]
2 удаа 50 авч, сүүлийн 2 сорилд шийтгэлийн улмаас өнжиж сүйрлээ... Том ах гуай бэлтгэлээ санаатайгаар таслаад байхаар дүү нар яах бэ?

2. Дуламсүрэн 55.8 [62.25]
30, 40, 50, 60 авснаар дундаж дүнгээ бараг 7%-аар бууруулж лидерийнхээ үүргийг маш хангалтгүй биелүүллээ дээ. Хувийн доод рекордоо шинэчилсээн шиг л явж байна.

3. Нацагдулам 46.4 [49.5]
Маш муу байнаа...

4. Батхонгор 46.3 [47.5]
3 удаа боломжийн амжилттай байсан нэг удаа бүтэлгүйтэж 30% авснаар амжилт навс унаж хайран сайхан хөдөлмөрүүд талаар болж байна даа.3-р байр бол баталгаатай болсоон... сүүлийн 7 сорилын 5-д нь 50 авч энэ дүнгээ баталгаажуулаад байна, дундаж дүнгээ 50% болгоод 2-р хэсгээ дуусгавал их сайн байна даа.

5. Өлзийдүүрэн 43.5 [40.75]
Сайхан өссөн байна, өнөөдөр тааруухан бодосныг эс тооцвол хувийн дээд амжилтаа 58% болгож шинэчлэн удахгүй 60 авна шүү гэдгээ харуулсан. 2-р хэсэгт 8 удаа 36-аас багагүй амжилт үзүүлсэн. Урагшлах боломж, зам байна шүү дээ...

6. Дашхонгор 42.2 [40.75]
Дээшилжээ... 52 39 39 45 гэсэн 4 дүн цувуулж өөрийн хэв маягаа олж авах гэж л байна. 2-р хэсгийн төгсгөлд л дүгнэлт өгөх хэрэгтэй байх.

7. Булгантамир 41.1 [37.6]
Хамгийн сайн ахисан хүмүүсийн нэг нь. Энэ хавьд хэдэн хөвгүүд урагшлахын түмэн хүслэн дунд л өрсөлдөж байна. 51 32 57 35 гэсэн 4 дүнг харахад миний хамгийн дургүй "савалгаа" гэдэг зүйл маш их харагдаж байна. Хувийн дээд амжилтаа 57 болгож 19-р сорилд тэргүүн байранд шалгарч сорилд түрүүлсэн 5 дахь хүн болсон, одоо 4 дараалж 50% авч чадвал дундаж дүн амалсан ёсоороо 45 болох боломж байгаа юм байна.

8. Амартүвшин 39 [40.5]
Ширүүхэн өрсөлдөж байгаа хөвгүүдийн ард чимээгүйхэн тогтмол амжилтаа үзүүлээд явж байна. Харин энэ 4 сорилд ганцхан 40 авч амжилтаа ахиулах биш тогтмолжуулаад л яваад байгаа, урд хэдээсээ салалгүй дагаад байхад нэг юм дуулгана даа.

9. Энхзаяа 38.7 [37.5]
Багахан ч гэсэн өссөн, өнөөдөр 27 авч бүх хөдөлмөрөө талаар өнгөрөөсөн болохоос уг нь 53% авч хувийн дээд рекордоо шинэчлээд гялалзаж байсан юм шүү дээ. Багахан хичээгээд дундаж дүнгээ 40%-д хүргэчих боломж байнаа.

10. Бямбасүрэн 38.5 [37.25]
Их олон муу дунд 59% авч 60 авсан 3 дахь хүнээр тодрох шахсан. Бусдаар бол тааруухан байгаа... Уг нь сайн дүн авч болох л юм байна лээ ш дээ...

11. Жижиг Мөнхзул 38.4 [34.6]
Хамгийн их өссөн хүн, 34 48 40 43 гэсэн 4 боломжийн сайн дүн авч сайн байлаа. 48 нь хувийн дээд амжилт нь болоод байгаа... нэлээд хэдэн хүн 50 авах дөхөөд байгаагийн нэг нь. Тогтмол 40 аваад сурчвал энэ 2-р хэсэг үр бүтээлтэй өнгөрсөн болж таарна. Дундаж дүнгийн рекорддоо хүрээд байна.

12. Том Мөнхзул 36.1 [37.25]
Энэ угаасаа 2 дараалж ногоон авахгүй муу хүн юм байна.

13. Хишигсүрэн 35.8 [36.3]
20 удаа том Зулаатай ижилхэн өнгө авсан. Энэ бол гайхалтай тэнэгрэл... Зулаа энэ 2-ын 4, 5-р байр ч түүх болсон доо... тэгээд хоорондоо уралдаад энэ хавьдаа л суугаад байна байх.

14. Нацагсүрэн 35.3 [32.5]
Өссөөн... Хувийн дээд амжилтаа 47 болгож шинэчилсэн. 5 удаа сайн амжилт үзүүлсний эцэст өнөөдөр 27 авч өөрийгөө хороллоо... Урд нь 2, 3 тааруухан хүн хүлээж байгаа даа, уг нь өчигдөр л 12-р байранд байсан юмсан.

15. Дагиймаа 31.6 [32.25]
16-р байрлуу ухраад өнөөдөр байраа буцааж авсан. 3 удаа 30 авсан, одоо бүүр сайн дүнгийн тухай мөрөөдхөө ч байсан юм шиг санагдаад байна.

16. Должинсүрэн 30.4 [30.25]
5 дараалж 30 авсны эцэст 24 авч өөрийгөө хорлон олж авсан 15-р байраа буцаагаад алдсан. Хувийн дээд амжилтаа 38 болгоод байгаа.

17. Дашпүрэв 25.2 [26.5]
4 удаа 20 авч хойд 2 хүнлүүгээ дөхсөөр байна.

18. Цолмонгэрэл 23.3 [20.25]
7 удаа байсан байрнаасаа өнөөдөр саллаа. 4 дараалж ягаан авч, нийт 5 ягаантай болсон байлаа. Хамгийн гол нь дунджаа сайн өсгөж, 2 өдөр дараалан 35 авлаа... Одоо ухрах эрхгүй тул өөрийн гэсэн арга барилаа олоод өсөөд байх хэрэгтэй.

18. Бямбадолгор 22.7 [24]
Ердөө 23 21 20 23 гэсэн л 4 дүн авчээ...

БХР-АЛГОРИТМ ХК маань энэ 4 тойрогт 3 ялагдаж хангалтгүй байлаа.

17-р тойрогт 4:1 (36.05%) ээр хожигдож олон сайн тоглосныхоо барцадыг гаргахад Энхзаяа дундын шугамаас цойлж гоолдлоо.

18-р тойрогт 3:2-ээр хожил (41.8%) авчээ. Энэ удаа ахлагчийг сэлгэсэн Бямбасүрэн гоолдож нэмээд Өлзийдүүрэн нар гоолдож, Дуяа хийх ёстойгоо гүйцэтгэж ганц гоолоор ялалтанд нөлөө үзүүлэв. Ахлагч шүүгчидтэй муудалцаснаас болж 2 тоглолтонд орох эрхгүй боллоо.

19-р тойрогт 3:1-ээр хожигдлоо (37.6%). Энэ удаа Булгантамир өөрийн ур чадвараар сайхан гоол хийснээс өөр гялтайх зүйл байсангүй, хамгаалагчид дажгүй байсны ачаар тоглолт дууслаа.

20-р тойрогт 4:0 -ээр (35.7%)3 дараалсан ялагдлаа хүлээлээ. За өнөөдөр ахлагчгүй, гарааны довтлогчгүй тоглоход тоглоход манай баг өрсөлдөгч багт юм болохгүй байна лээ.


7 хожил 13 хожигдолтой явж байна даа... Олон хожигдоод байгаа цувралаа хурдан зогсоож гайхалтай сайхан тоглолт үзүүлэх хэрэгтэй дээ. 42.5% бидний дараагийн даалгавар болоод байна.

No comments:

Post a Comment