Sunday, April 11, 2010

3 дараалан ялалт байгууллаа...

ЭЕШ-ны сорилын 2-р хэсэг эхэлж 13-аас 16-р сорилоо авлаа. Хүүхдүүдийн ихэнхийнх нь амжилт өсч, дээд амжилтууд олноороо шинэчлэгдлээ.

1. Гончигдорж 63.75 [52.9]
2-р хэсэг эхлээд эхний 2 сорилд гялалзаж 72.5 дунджилж байсан бол сүүлийн 2 сорилд үндсэн дүнлүүгээ дөхсөн дүн үзүүлж байна. Ядаж 65%-ын дунджаар 2-р хэсгээ дуусгах хэрэгтэй байна. Энэ жилийн дээд амжилт болох 78%-ийг авчаад байна.

2. Дуламсүрэн 62.25 [50.8]
13-р сорилд маш муу дүн авснаар өнөөдрийн ийм дунд зэргийн дүнд хүрээд байна. Сүүлийн 2 сорилд дараалан тэргүүллээ... Байраа ахиулах ч боломж их байна даа. Гончигдоржоос хамаагүй хурдан боддог тул түүнээс илүү амжилт гаргах маш их боломжтой. Дундаж дүнгийнхээ рекордод хүрээд байна.

3. Нацагдулам 49.5 [43.6]
Өөрийн байраа одоохондоо хадгалж байна, удахгүй байраа алдах нь ойлгомжтой байгаа. Өнөөдөр л арай хурдан бодосныг эс тооцвол их удаан бодох юм. Алдааг бол арай дэндүү их гарганаа... Хэзээ нэг юм суга дээшилж, өөртөө итгэх итгэл нь сэргэх юм бүү мэдээ... Дундаж дүнгийнхээ рекордод хүрээд байна.

4. Батхонгор 47.5 [34.4]
Амжилт, байр зэрэг нь сайн өссөн байна. Хамгийн хурдан боддог ч Нацагдуламаас цөөн биш алдаа гаргах юм. Одоо жаахан тайван бодож, зөв бодохыг хичээх хэрэгтэй байна. Хувийн дээд амжилтаа 53 болгож шинэчилсэн, тийм ч хангалттай дээд амжилт биш шүү... 3 дараалж 50 авсан гэдэг нь л хамгийн сайн зүйл болж байна... одоо дараагийн буудалруу зорино доо... Дундаж дүнгийнхээ рекордод хүрээд байна.

5. Өлзийдүүрэн 40.75 [31.9]
Байр суга өссөн, амжилт ч мөн адил... сайн зүйл их ажиглагдаж байнаа... хянуур сайхан бодно, яаж ийж байгаад оноо салгах тал дээр сайн ажиллана. Одоо алдаа гаргах нь багасчвал амжилт ойртоод л байна. Хоёр 7 хоног эрчимтэй суугаад амжилтаа суга өсгөөд авчвал өндөр амжилт дээрээ сайхан тогтоод байх боломжтой байна. Түүнээс тэсрэлт хүлээж байна шүү...

6. Дашхонгор 40.75
Шинэ цэрэг эхний 2 өдөр 26 33 байсан бол сүүлийн 2 өдөр 51 53 болж хувирлаа... аз уу? эз үү? 10-аад сорил хийж амжилт нь тогтмолжиж байж л цаашаа хэр сайжрах бэ? гэдгээ харуулна даа...

7. Амартүвшин 40.5 [34.0]
Түүнд энэ байр нь яг зохидог юм даа... одоо амжилтаа л дээшлүүлэх хэрэгтэй. Өнөөдөр хувийн дээд амжилтаа ахиулж 49-д хүргэлээ. Одоо удахгүй 50, 60 авах хэрэгтэй шүү дээ... түүнд сайн чанар их бий. Бодсон л бол зөв байдаг юм даа... хичээлдээ маш анхааралтай сууж, заасан юмыг хамгийн сайн сурч, өөрийн болгож сайн эзэмшдэг... ганц муу тал нь хурд... хэтэрхий удаан боддогоос болжил өөрөөс олон алддаг нүхтэй нөхдүүдийн доор ороод байгаа юм шүү дээ...

8. Булгантамир 37.6 [35]
Байр 3-аар буурсан. Амжилт бараг л байрандаа байна. Юун нөгөө 45 дундажлах... ёстой худлаа "бэлэн ам шалдан гуя" гэдэг чинь энэ дээ... Батхонгор энэ тэрээс одоо юугаараа дутуу юм болдоо... ганцхан "залхуурах" гэдэг цусанд нь шингэсэн өвчнөөс л болж байгаа юм шүү дээ...

9. Энхзаяа 37.5 [29.4]
Амжилт, байр дажгүй ахисан харагдаж байгаа биздээ... гэхдээ үүнээс ч илүү байсан юм ш дээ... эхний 2 өдөр 46 авч дундаж дүнгээрээ Батхонгортой ойролцоо байсан юм шүү дээ... гэтэл сүүлийн 2 өдөр өөрийнхөө үндсэн бодолтоо гаргаж амжилт эрс буураад байна. Хувийн дээд амжилтаа 46 болгочоод л байж байна.

10. Бямбасүрэн 37.25 [32.5]
Сайжирч амжилт нь тогтмолжихгүй л байна даа... багахан л өссөн байна. Уг нь том амжилт гаргах хүмүүс тоонд багтаж байгаа л хүн дээ... одоохондоо магтах юм огт алга.

11. Том Мөнхзул 37.25 [33]
Байр бол маш их буурсан байгаа... одоо тэгээд амжилтаа л ахиулахыг хүссэн нь бодит мөрөөдөл болно доо. Дээд амжилтаа 47 болгож шинэчилж, одоогийн байдлаар дундаж дүнгийнхээ дээд амжилтанд хүрээд байна.

12. Хишигсүрэн [36.5] 36.3
Амжилт нь огт өсөөгүй, өсөх ч шинжгүй байгаа... эхний өдөр 19 аваад түүний араас арай ядан амжилтаа ахиулсаар л явна... нөгөө 4-р байр яасан бэ? одоо өсөөд өсөөд хаана хүрэх юм болдоо...

13. Жижиг Мөнхзул 34.6 [30.8]
Хувийн дээд амжилтаа 44 болгосон бол амжилт нээх их өсөөгүй байна. Залхуу нөхөр л дөө...

14. Нацагсүрэн 32.5 [28.7]
Хувийн дээд амжилтаа 40 болгож шинэчилсэн, тогтмол амжилт гаргаж байгаач сайн өсч чадахгүй л байна. Их л хичээх хэрэгтэй байна, суга суга өсөх хэрэгтэй ш дээ...

15. Дагиймаа 32.25 26.5]
Гялтайх амжилт гаргахгүй л байна.

16. Должинсүрэн 30.25 [24]
29 31 30 31 гэсэн 4 амжилтыг харахад сайн байна гэж дүгнэх хэрэг гарч байна. Амжилт сайн өслөө, сайхан тогтворжлоо... Одоо өсөөд байх хэрэгтэй дээ... Хувийн дээд амжилт болон дундаж дүнгийн дээд амжилтандаа хүрээд байна.

17. Дашпүрэв 26.5 [24.6]
Эхний 2 өдөр тааруухан байдаг ёсоороо тааруухан байсан өссөөр л байна. Дундаж дүнгийн дээд амжилтандаа хүрсэн. Тэгэхдээ сайн зүйл харагдахгүй л байна... Гялтайх юм алга аа...

18. Бямбадолгор 24 [18.1]
Өссөн байна ш дээ... Хувийн дээд амжилтандаа хүрлээ, тэр нь 30 байлаа... Дундаж дүнгийнхээ дээд амжилтанд мөн хүрлээ...

19. Цолмонгэрэл 20.25 [22.8]
За бүүр суга буурсаар л байна. 15 21 22 23 гэсэн дүнгүүд авч 3 удаа ягаан авчихсан л тууж явна даа... За энэ хүнд бол бодох санах зүйл алга аа...


Сайн байгаа ч багахан муу амжилт дагуулсан энэ 4 тойрогт БХР-АЛГОРИТМ ХК маань 3 ялж 10 ялагдсан байсан амжилтнаас 3 дараалж ялж гялалзлаа...

13-р тойрогт 6:1 ээр бут ниргүүлдэг (32%) юм байна ш дээ, ахалагч Гочоо маань нэр төр авраагүй бол бүүр аймаар юм болох нээ... Хишигээ улаан авч, үндсэн хаалгач маань цохьсон бөмбөг бүрийг алдаснаар баг маань ийм байдалд хүрлээ ш дээ... Бөмбөг дандаа л айлынханд байгаад байсан даа.

14-р тойрогт 4:1-ээр хожил (41.4%) авч хүнд хожигдосноохоо дараа сайханн сэргэлт авлаа. Гончигдорж ахлагч 1 гоол 2 дамжуулалт өгч багаа сайн ажиллууллаа... Үлдсэн 3 гоол 3 довтлогч маань цувуулж манай баг хамгийн сайхан ялалтаа авлаа.

15-р тойрогт 2:0-ээр сайхан хожил (40%) авлаа... гоол алдахгүй байх нь маш чухал шүү дээ... энэ удаа хамгаалагчид үнэхээр галзуу байлаа (33%) айлын хүмүүсээр хаалгаруугаа цохиулсанчгүй... Үндсэн хаалгач маш сайн байлаа, ингэж хаалгаа манаад байвал манай баг баллана ш дээ... Дуяагийн 1 гоол, Батхонгорт өгсөн 1 дамжуулалтаар манай баг хожил авлаа, Батхонгор 2 дараалж гоолдож... шинэхэн цэрэг Дашхонгорын сайхан тоглолт багт шинэ эрч хүч авчирлаа...

16-р тойрогт 4:1 -ээр (42%)3 дараалсан ялалтаа авлаа. Амартүвшин өнөөдөр л хийх ёстойгоо гүйцэтгэж Дуяад сайхан дамжуулалт өгч чадлаа, Ахлагч 1 дамжуулалтаар багтаа хувь нэмрээ оруулж түүний өгсөн боломжийг Дашхонгор чулуу болгож багтаа анх удаа тус боллоо, тоглолтын эцэст Дуяа гоолдсон бол Нацагдулам Батхонгор нар нийлж байж эцсийн цэгийн тавьж баг 4 гоолтой боллоо...

Дуламсүрэн 9+4=13 гоол.
Гончигдорж 4+2=6 гоол, 7+3=10 дамжуулалт.
Нацагдулам 2+1=3 гоол, 1 дамжуулалт.
Булгантамир 1 гоол, 1 дамжуулалт.
Батхонгор 1+3=4 гоол.
Өлзийдүүрэн 1 гоол.
Амартүвшин 1 дамжуулалт.
Дашхонгор 1 гоол.

6 хожил 10 хожигдолтой явж байна даа... одоо баг сайжирч илүү олон хожих хэрэгтэй. 40.5% бидний дараагийн даалгавар болоод байна.


...............Дуяа...............
.................Нацагоо..........
..............Гочоо...............
...Амаа...................Өөжиг...
..................................
.........Титаник...Энхзаяа........
..................................
......Нацагаа.........Далий.......
...............Должко.............
................Зулаа.............

гэсэн гараа гарч

Батхонгор
Бямбасүрэн
Булгантамир
Дашхонгор
Мөнзул
Цолмонгэрэл
Дашпүрэв
Бямбадолгор

гэсэн байрлалаараа сэлгэнэ дээ...

No comments:

Post a Comment