Saturday, April 24, 2010

2-р хэсэг өндөрлөлөө.

Сайхан эхлэл, шал муухай төгсгөл... ЭЕШ-ны 2-р хэсэг төлвөлсөн ёсоороо явж дууслаа... 13-аас 24-р сорил өндөрлөж бидний нийт сорилын 40% нь дууслаа. Одоо хичээллэх боломжтой ердөө 5-хан 7 хоног... сайжрах, туршлагажих боломжтой 36 сорил үлдээд байна.

1. Гончигдорж 61 [60.6] [63.75]
Дундаж дүн 1-р хэсэгт 52.9% авч байсан бол 2-р хэсэгт 8.1% -аар амжилт нь өсчээ.
Хувийн дээд амжилт 78%. 21 сонгох тест зөв бодсон тохиолдол ч байгаа боловч байж боломгүй муу муу амжилтууд бас үзүүлж байгаа. Дараагийн хэсэгт завгүй байгаа тул 65% дунджилахад л болно доо. Мэдээж 80%-ийг авах хэрэгтэй.

2. Дуламсүрэн 56 [55.8] [62.25]
Дундаж дүн 1-р хэсэгт 50.8% авч байсан бол 2-р хэсэгт 5.2% -аар амжилт нь өсчээ.
Хувийн дээд амжилт 70%. Энэ хэсэгт хувийн рекордоо ч шинэчилж чадалгүй амжилт муутай байлаа, 4-р сарын 11-д 68% авснаас хойш дандаа 60%-аас хэтрэхгүй муу дүн үзүүлж байгаа. Дараагийн хэсэгт 65%-аас дээш дунджилах хэрэгтэй. Одоо л бүх хүчээ шавхаж амжилтаа суга өсгөх хэрэгтэй. Яаралтай 80 авах шаардалагатай.

3. Нацагдулам 48.7 [46.4] [49.5]
Дундаж дүн 1-р хэсэгт 43.6% авч байсан бол 2-р хэсэгт 5.1% -аар амжилт нь өсчээ.
Хувийн дээд амжилт 58%. Мөн ч их удаж байж рекордоо ганц хувиар өсгөсөн дөө. Сүүлийн 3 сорилд 55%-аас багагүй дүн авсан. 37%-аас 58% хүртэлх дүнг 24 удаа үзүүлсэн. Сайн биш ч тогтмол амжилт... одоо өсгөх хэрэгтэй, 60% ч авч үзээгүй байна гэдэг бол маш чамлахаар амжилт... 3-р хэсэгт 70 авч дундаж дүнгээ 55%-д барихгүй бол бүтэн 4-р хэсгийг БАНДУУЛЧИХ боломжтой шүү...

4. Батхонгор 46 [46.3] [47.5]
Дундаж дүн 1-р хэсэгт 34.4% авч байсан бол 2-р хэсэгт 11.6% -аар амжилт нь өсчээ.
Хувийн дээд амжилт 53%. 6 удаа 50 авахдаа, дундуур нь 3 удаа муу дүн авсан. 2-р хэсэгт хамгийн сайн буюу 11 гаруй хувиар амжилтаа өсгөсөн ч одоо бүтэн 7 хоног БАНДУУЛАХ болзол хангаад байна. Дараагийн хэсэгт 55% дунджилах бүрэн боломжтой... 60 аваад болж өгвөл 70 авчих ч хэрэгтэй ш дээ.

5. Өлзийдүүрэн 42.3 [43.5] [40.75]
Дундаж дүн 1-р хэсэгт 31.9% авч байсан бол 2-р хэсэгт 10.4% -аар амжилт нь өсчээ.
Хувийн дээд амжилт 58%, хувийн доод амжилт 18%. 2-р хэсгийн хамгийн муу 2 амжилтаа сүүлийн 2 өдөрт үзүүлж үүнээс ч сайн байх байсан боломжоо алдсан. Гэхдээ тэрээр хангалттай сайжирсан, өөртөө итгэх итгэл нь ч дээшилсэн. Одоо дараагийн хэсэгт 50% дундчилахыг зориод биелүүлчихвэл ч гараад өглөө л дөө... 60% -аас атгаад л алдсан, одоо бүр мөсөн атгаж авч чаднаа...

6. Дашхонгор 42.2 [40.75]
Шинэ цэрэг ч сүүлийн 4 сорилд ороогүй, багахан бан-д өртөөд байгаа. Хувийн дээд амжилт 53%, дараагийн хэсэгт 45% бол дундчилж чадах байх... хэцүү ч гэсэн 10 жил сурсныхаа хэргийг гаргаад F биш дүн аваад үзчих хэрэгтэй дээ.

7. Булгантамир 41.9 [41.1] [37.6]
Дундаж дүн 1-р хэсэгт 35% авч байсан бол 2-р хэсэгт 6.9% -аар амжилт нь өсчээ.
Хувийн дээд амжилт 57%. Энэ хүний орон гаран амжилт бас л их зовоож байна, одоо тэгээд чадах чинээгээрээ л дундаж дүнгээ ахиулахыг хичээ дээ... 60 бол авчих байхаа, дундаж дүнгээ 48% энэ тэрд хүргэчиж чадахгүй л байх даа.

8. Бямбасүрэн 38 [38.5] [37.25]
59% авдаг л юм билээ. Байр бол боломжийн байгаа ч гаргаж байгаа амжилт нь л хэрэг алгаа. 28 59 ... 55 27 гэсэн амжилтуудыг харахад л ямархуу хүн бэ? гэдэг нь ойлгогдоно. 60% авч үзээд тэгээд унаж тусаж явж байгаад 43% энэ тэр дунджилбал 3-р хэсэг ч болоо доо.

9. Амартүвшин 37 [39] [40.5]
Хувийн дээд амжилт 49%. Муу мэдээ нь 3-хан хувиар өсчээ. 24 сорилоос 17-д нь 30% авсан гэхээр үнэхээр тогтмол амжилт үзүүлээд өсөхгүй гацаад л байна даа. Сүүлийн хэдэн сорилд урьдынхаа авдаг дүнгүүдээ л аваад муухан байна. Их л удаан бас хэт цөөхөн бодлого ордож үзээд цаг дуусгаад байгаа. Одоо суга өсөх цаг ирсээн. Дундаж дүнгээ 43%-аас л дээш гаргах хэрэгтэй. Одоо байнга 40 аваад сурах хэрэгтэй, боломж гарвал хааяа 50 авах ч гоё л байна байх. Дундаж дүн 43% хүрэхгүй бол тэгээд томоохон БАН хүлээж байгаа л гэж мэдээрэй...

10. Том Мөнхзул 36.7 [36.1] [37.25]
Шалгалт эхлэхэд хэдхэн 7 хоног үлдээд байна. Одоо дөнгөж 36 авах хэмжээнд байна... 3.7%-аар өссөн, ямар ч амжилт гэж үзэх юм алга даа... ганц удаа авсан 51% нь сайны дохио огт биш. 19%, 23% энэ тэр авч байгаа үедээ амжилтын тухай бодоод ч хэрэггүй дээ. Тэгээд 3-р хэсэгт 40% дунджилж чадах ч юмуу даа. Шалгалт эхлэхэд хэдэн хоног үлдсэснийг болон өөрийнхөө авч байгаа дүнгээ нэг бодож үзэх цаг иржээ... ноднин жил давтагдах ойрхон л байна шүү!

11. Жижиг Мөнхзул 36.6 [38.4] [34.6]
Хажуугаас харахад нэг л бүтэлгүй бодоод байдаг юм. Том Мөнхзул, Должко, Нацагаа энэ тэр гэсэн өөрөөсөө муу хүмүүсээс илүү дүн аваад байдаг нь гайхалтай... аз нь дуусчихвий л гэж үргэлж айх юм. Их л хэцүүхэн хүндээ. Амжилт нь 5.5% -аар өсөөд, дээд рекордоо 48 болгосон. 8 удаа 34%-аас 44% авсан нь боломжийн сайн тогтмол амжилт шүү... Дундаж дүнгээ 40% болгочвол сайжирч байна гэж хүн бүр л итгэнэ ш дээ. 50 бол авчих байхаа...

12. Энхзаяа 36.3 [38.7] [37.5]
6.9%-аар амжилтаа өсгөнө гэдэг нь боломжийн л амжилт байлаа. Гэхдээ үүнээс дээгүүр амжилттай дуусгах боломж байлаа. Их савалж байгаа, янз бүрийн л дүн авсан.
Хувийн дээд амжилтаа 53% болгосон бол 22%, 26%, 27% гэсэн муухан дүнгүүд ч авч чадсан. Одоо тэгээд 40%-ийн дундаж дүн үзүүлэхийн төлөө л зүтгэдэг байхдаа... дахиад 50% энэ тэр авахыг бодоорой.

13. Хишигсүрэн 35.3 [35.8] [36.3]
19 48 35 44 28 42 31 40 30 44 29 34 гайхалтай байгаа биз. Энэ хэсэгт авсан 12 дүн нь 1 улаан 1 ногоон... хэзээ ч 2 өдөр дараалж өөр өнгө аваагүй. Бусад бүх хүмүүс өссөн, зарим хүмүүс шиг 10%-аар өсөхгүй юмаа гэхэд 5%-аар өсөх хэрэгтэй ш дээ... гэтэл 1%-аар БУУРСАН байх юм. Бэлтгэл хийх тусмаа буурсаар байгаад ЭЕШ-наар 30% авдаг болоод орох юм байна л даа. Дараагийн хэсэгт 34%-өөс доош орохгүй байхыг зоридог ч юм билүү... 50% авч үзээгүй 9 хүний нэг нь.

14. Нацагсүрэн 34 [35.3] [32.5]
Дунд зэргийн өсөлт, байр тогтмол, хувийн рекордоо 47 болгоод үзсэн. Тэсрэлт хийх ёстой л хүн дээ. Дундаж дүнгээ 40% болгочиход гайхах зүйлгүй. 50 авч үзэх нь бол их л ойрхон байна ш дээ. БАН-гаасаа яаж сална даа...

15. Должинсүрэн 31.6 [30.4] [30.25]
Байраа урагшлуулаад авлаа... одоо амжилтаа сайн өсгөөд байх хэрэгтэй. 28%-аас 33% хүртэлх амжилтыг 7 удаа гаргасан гэхээр ямархуу тогтмол амжилт үзүүлж байгаа нь харагдана. Хувийн дээд амжилтаа 42% болгоод авсан. Энэ хэсэгт амжилтаа 7.6%-аар өсгөсөн гэхээр өөрийнхөө нөөц боломжийг гаргаад сайн л урагшилж байна. 3-р хэсэгт 37%-ын амжилтад хүрэх боломж байна даа.

16. Дагиймаа 31.2 [31.6] [32.25]
Хувийн дээд амжилтаа 45% болгосон. Дундаж дүн багахан өссөн, Энхзаяа заримдаа ч гэсэн анхаарлын төвд орж чаддаг. Харин Дагий бол дандаа хэний ч сонирхолыг татахгүй байрлалд амьдраад байгаа даа. Уг нь ийм муу амжилт үзүүлэх хүн ч биш дээ. Одоохондоо ягаан тэмдэг л булаацалдах хэмжээнд байна. 35% дунджилахыг зорих хэрэгтэй.

17. Дашпүрэв 26.5 [25.2] [26.5]
3 сар тутамд ганц 40 аваад байвал дараагийнхаа 40-ийг 7 сард л авах байхдаа. Тэр үед хүмүүс сургуулиа авчихсан байна. Дүр эсгэсээр байгаад хорвоог барах гээд байгаа юм байхдаа. Одоо л дөнгөж 30% дундажлах тухай бараг л бүтэхгүй шахуу зорилт тавих хэмжээнд байна ш дээ.

18. Цолмонгэрэл 23.5 [23.3] [20.25]
10 удаа сорилд орж 6 удаан яагаан авсан...

19. Бямбадолгор 22.2 [22.7] [24]
21%-аас 25%-ыг 8 удаа авчээ. Дээд амжилт нь 30% гэж байгаа бусад хүмүүсийн 40 гараад явчихсан. Дундаж дүнгээ 25% болгоод ямар ч ашиггүй л байна байх даа...


1-р хэсгээс 2-р хэсэгт хүүхдүүд хэр өссөнийг харуулбал:

1. Батхонгор [46%] 11.6%-аар өссөн.
2. Өлзийдүүрэн [42.3%] 10.4 %-аар өссөн.
3. Гончигдорж [61%] 8.1%-аар өссөн.
4. Должинсүрэн [31.6] 7.6%-аар өссөн.
5. Булгантамир [41.9%] 6.9%-аар өссөн.
6. Энхзаяа [36.3%] 6.9%-аар өссөн.
7. Жижиг Мөнхзул [36.6%] 5.8%-аар өссөн.
8. Бямбасүрэн [38%] 5.5%-аар өссөн.
9. Нацагсүрэн [34] 5.3%-аар өссөн.
10. Дуламсүрэн [56%] 5.2%-аар өссөн.
11. Нацагдулам [48.7%] 5.1%-аар өссөн.
12. Дагиймаа [31.2] 4.5%-аар өссөн.
13. Бямбадолгор [22.2] 4.1%-аар өссөн.
14. Том Мөнхзул [36.7%] 3.7%-аар өссөн.
15. Амартүвшин [37%] 3%-аар өссөн.
16. Дашпүрэв [26.5] 1.9%-аар өссөн.
17. Цолмонгэрэл [23.5] 0.7%-аар өссөн.
18. Хишигсүрэн [35.3%] 1%-аар БУУРСАН.

Дээд рекордны хэмжээ:

1. Гончигдорж 78%
2. Дуламсүрэн 70%
3. Бямбасүрэн 59%
4. Өлзийдүүрэн 58%
5. Нацагдулам 58%
6. Булгантамир 57%
7. Батхонгор 53%
8. Дашхонгор 53%
9. Энхзаяа 53%
10. Том Мөнхзул 51%
11. Хишигсүрэн 49%
12. Амартүвшин 49%
13. Жижиг Мөнхзул 48%
14. Нацагсүрэн 47%
15. Дагиймаа 45%
16. Цолмонгэрэл 42%
17. Должинсүрэн 42%
18. Дашпүрэв 42%
19. Бямбадолгор 30%

(ижил хувьтай хүмүүсийн түрүүлж авсан нь өмнөө байрлана.)

Энэ оноонууд нь "БАН"-гаас аврагдах боломжийг олгох оноонууд шүү дээ.

Баг маань 6 дараалж ялагдаад байна. Маш хүнд хүнд, том том ялагдлууд хүлээсээн.

No comments:

Post a Comment