Sunday, March 28, 2010

1-р хэсгийг "С" авч дуусгалаа...

Дуламсүрэн гэдэг хүн 3-р сарын 28-д 70 авч бид хаана хүрч чадах бэ? юу хийж чадах бэ? гэдэгт бүрэн хариулт өглөө гэж бодож байна. Бид энэ амжилтандаа бүгд урамшин, бүгд хамтдаа урагшилнаа...
60 сорилоо 12 12-оор нь 5 бүлэг болгон хуваахаар төлвөлсөн. Ингээд өнөөдөр 1-р хэсэг маань өндөрлөлөө... Туршилтын гэж хэлж болох 1-р хэсэгт бид "ЭЕШ-ын сорил гэж юу юм бэ?" гэдэгтэй бүрэн танилцаж дууслаа... одоо дараагийн шат буюу "өөрийн гэсэн хэв маягаа" олж авах хэсэгрүүгээ шилжнээ... Хүн бүр сорил хийх өөрийн гэсэн арга барилтай болж авах зорилт тавина.
3-р хэсэг нь "амжилтаа ахиулах" гэсэн зорилго агуулгатай байна.
4-р хэсэг нь "амжилтаа тогтворжуулах" гэсэн зорилготой байна.
5-р хэсэг нь мэдээж "алаад өгнөө..." гэсэн уриатай л байна даа...

За ингээд сурагчид 10-аас 12-р сорилд ямархуу байсныг дурсъя.

1. Гончигдорж 52.9 [51.5] [48] [47.3]
12 дахь сорилд 62 авч тохиолдлоор F биш дүн авсан хүн биш гэдгээ баталлаа. 57, 52, 62 авч 3 дараалан аман хүзүүдэж дундаж дүнгээ 1.4-өөр өсгөж сүүлийн сүүлийн 6 сорил дараалан 50-аас дээш дүн авсан нь энэ хүний 800% оноог шууд л баталж байгаа.

2. Дуламсүрэн 50.8 [46.7] [48.5] [46]
Энэ 3 сорилд дараалан тэргүүн байр эзэлж 64, 55, 70 авч мандан бадрах явцдаа 2 удаа хувийн дээд амжилтаа шинэчилж, анх удаа 60 анх удаа 70 авч өөрийн хувьд гайхамшигаа бүтээлээ... мөн энэ жилийн сурагчдын дээд амжилтыг өнөөдөр тогтоогоод байна. Хувийн дүнгээ 4.8-аар өсгөсөн гэдэг нь маш том амжилт гэдэг нь ойлгомжтой... Энэ 3 сорилд бодсон бодлого бүртээ алдаа гэдэг зүйлийг маш бага гаргасан нь өөртөө их сайн дүгнэлт хийж амжилт гаргах аргаа бүрэн олсон гэдэг нь харагдаж байна. Одоо бол бодсон бүр нь "зөв" л байдаг болж байна... одоо бүх бодлогоо амжиж боддог болчвол тэгээл "ОК" болно доо... 70 авч үзээгүй хүн 80 мөрөөдөх нь тэнэг хэрэг, харин 70 авсан хүн юу мөрөөдөх нь маш ойлгомжтой зүйл...

3. Нацагдулам 43.6 [42.7] [43.67] [43.3]
Одоо л өөрйн дундаж дүнгийн дээд хязгаарлуугаа буцаж ойртож байна... 41, 51, 46 дүн авсан нь бас л чамлалттай байна. Хамгийн хүнд сорилд хамгийн өндөр дүн авсан гэхээр өөртөө дүгнэлт маш ихээр хийх хэрэгтэй гэдэг нь ойлгомжтой болно... энэ хүнийг их л олон хүн дэмжиж байгаа гэдгээ надад илэрхийлээд байгаа... би бол бүүр итгэл алдарсан ш дээ... Тэмцэх чадвар их муутай л бодоод байх шиг байна.

4. Хишигсүрэн 36.3 [36.6] [37.67] [37]
27, 45, 32, 47, 22, 37 жишээ болгож сүүлийн 6 сорилын дүнг орууллаа... иймэрхүү юмыг тэмээ туйлсан л гэж нэрлэдэг дээ... Ерөнхийдөө л доошоо яваад байгаа нь харагдаж байна шүү... за энэ хүнийг учрыг бол би лав олж чадахгүй юм байна даа. 6 сарын 12-д л сайн авдаг өдөр нь таараасай гэж хүсэхээс өөр зүйл надад огт бодогдохгүй байна, өөрт нь бол огт найдаж болохгүй гэдгийг 12 удаа харлаа.

5. Булгантамир 35 [30.8] [30.4] [34]
ТЭСРЭЛТ... 4.2%-аар дундаж дүнгээ ахиулаад байраа 7-гоор ахиулна гэдэг нь гайхамшигтай амжилт мөн ч би л лав гайхахгүй байна. Түүнээс энэнээс ч илүү зүйл гарах ёстой. Гэвч арай дэндүү их залхуурснаас болж чадвар нь бүрэн дүүрэн гарахгүй, "сэтгэлийн доройтолд" орчоод байсан хүн дээ... "Би хэзээ ч 50 авч чадахгүй юм байна доо" гээд их л урам нь хугарсан, урам хугалсан үг хэлж байсныхаа дараагийн 7 хоногт 50 авч гялалзан араас нь 37 47 авч өдий зэрэгт хүрээд байна. Яах гэж Улаанбаатараас Баянхонгорт ирсэн юм бэ??? ... одоо болтол хариултаа олж чадахгүй л тэнэгтээд яваа зорилгогүй хүн дээ... 35 бол маш хангалтгүй дүн шүү дээ... дараагийн хэсэгт 47 дунджилахыг тушаая!

6. Батхонгор 34.4 [32.6] [32.4] [31]
34, 36, 48 дүнгүүд цувуулж сүүлийн өдөр хувийн дээд амжилтаа шинэчлэв. Дундаж дүн 2-р сорилоос хойш ийм өндөр байсангүй. Ямар ч байсан сорил өгөөд сурчлаа... 6-р байранд ч дэвшиж байр сууриа нэгэнт оллоо... сайн дүн авах маш их боломж харагдаад л байх юм даан ч хэтэрхий их алдах юмаа... одоо болтол 50 авч үзээгүй л мунгинаж байна. Их олон бодлого бодох хэрэгтэй, хөнгөн хүнд гэж ялгалгүй их л олон бодлого бодож байж хий нь арилах гээд байна...

7. Амартүвшин 34.0 [33.1] [34.83] [34.3]
Цагаан сараар амарч, залгуулаад өвчин тусч бэлтгэл саармагжиж амжилт баахан буурлаа... одоо буцаад л дээшээ зүтгэж эхэлж байна. 2 хүчтэй өрсөлдөгчдийг дээрээ гаргасан бол 2 муу Зулааг доороо хийж авч байраа хадгаллаа... Үүнээс хойш ухрах эрх байхгүй шүү дээ...26, 39, 45 авч хувийн дээд амжилтаа шинэчилж анх удаа 40 авлаа. Уг нь их нягт сайн боддог юм, сайжрах боломж байна аа. Булгантамираас ялгарах нь өөрөө зорьж энд ирсэн болохоор залхуурахгүй сайн хичээх юмдаа...

8. Том Мөнхзул 33 [33.1] [36.25] [35.6]
25, 42, 20, 38, 24, 36 гэсэн 6 дүнг харахад Хишигээгээс дээр юм нэгэнхэн ч алга. Маш сайхан буурч байна. Ард нь дахиад 2, 3 хүн гүйцэх нь ойлгомжтой байгаа... амжилт тогтворгүй байх нь сүйрлийн үндэс билээ...

9. Бямбасүрэн 32.5 [32.2] [32] [32.6]
38, 19, 43 дундаж дүн маш тогтмол байдалтай байна, байр бас тогтмол. Гэхдээ түүнд гялтайх зүйл нэгээхэн ч харагдахгүй байгаа. Нацагдуламын арай муужруулсан хувилбар юм шив дээ...

10. Өлзийдүүрэн 31.9 [31.2] [31.5] [32.6]
27, 25, 50 авсан нь эхний2 өдөр нь сүүлийн ганц өдөртэй нь л ижил байна шүү дээ... зөхрөлтгүй буурсны эцэст өнөөдөр 50 авч хувийн дээд амжилтаа тогтоогоод 50 авч үзсэн 5 дахь хүн боллоо... хааяа хааяахан нэг цоорох биш тогтмол урагшилж байх хэрэгтэй байнаа.

11. Жижиг Мөнхзул 30.8 [34.6] [33.6] [35.3]
Дундаж дүн нь 3.6-аар буурсан байна гэнүү... 19, 22, 29 авчээ... тэгнээ тэр аз нь дуусаа байлгүйдээ... Одоо 2 байр ухарчвал яг өөрийн байх ёстой газар нь тэр болно. Бүх хүн өсч байхад зөрөөд буураад байна гэхээр энэ хүн хэн бэ? гэдэг нь ойлгогдох байх.

12. Энхзаяа 29.4 [31.3] [29.33] [30]
25 21 25 гэсэн шалдаа буусан оноонууд... буурлат, 3 байр ухралт гээд энэ 3 сорилд ёстой муу бүхнийг цуглууллаа даа... сорил явагдах бүрт хүүхдүүд өөрийн байрлуугаа тэмүүлцгээх юм даа...

13. Нацагсүрэн 28.7 [27.7] [27.67] [30]
Арай л чамлалттай амжилт, дундаж дүн, бас байр... Бага багаар биш их ихээр өсөх хэрэгтэй... Сүүлийн 6 сорил дараалж 27-оос 33 гэсэн тогтмол амжилт гаргажээ... Уг нь яг л тэсрэх гээд байгаа юм, өөртөө л сайн итгэхгүй байх шиг байна. Бм сайн байх ёстой гээд өөртөө итгүүлж чадвал амжилт бол их л өснө дөө...

14. Дагиймаа 26.5 [28.4] [31] [33.6]
Буурсан, сөнөсөн, далийсан... хувийн доод амжилтаа шинэчлэх дуртай....

15. Дашпүрэв [24.6] [26.1] [23.67] [21]
Ягаан тэмдэг (тухайн өдрийн хамгийн муу дүн) энэ тэр авсан шигээ л явж байна. Хамгийн тэнэг хүн л магтахаар мууддаг байх даа... Гончигдоржийн ойр орчмынхны энэ "сагсуу" зан ингэж л эзнээ ална даа...

16. Должинсүрэн 24 [23.5] [26.5]
1-р хэсэгт 6 сорилд л орж бүгдэд нь 20 авсан. Хүмүүс 30 энэ тэр авдаг л юм байна лээ... энэ хүнд санаж бодох зүйл алга даа... чухал эрхтэн нь дутуу болохоор л тэгдэг байхдаа...

17. Цолмонгэрэл 22.8 [27.5] [27.5] [28.3]
18, 16, 7 гэсэн дүнгүүдийн 2 нь ягаан тэмдэг... 4.7%-ийн уруудалт.

18. Бямбадолгор 18.1 [19] [10]
Ээ зайлуул гэж энэнд бас буурах зай доорно үлдсэн л юм байхдаа...

19. Батхуяг 18.1 [16.5] [17] [17.6]
Өссөн л гэж нэрлэдэг байхдаа... 3 дараалж 20 авч, нэг ч ягаан аваагүйг нь л гялтайх зүйл гэхүү дээ... 2 байр урагшилах зорилт л тавина даа.


БХР-АЛГОРИТМ баг маань одоо нэг эвээ олмоор доо... гэтэл маш том том алдаа гаргаж шившигтэй хожигдсон хэвээр л байна. Өнөөдөр л цэвэр довтлогч маань үүргээ сайн биелүүлж гурван ч гоол хийж амжлаа... Ингэснээр 4:3-аар (дундаж дүн 38) ялалт авахад нэмээд Өлзийдүүрэн гоолдсон. 11-р тойрогт 10:2 гэсэн (27.4) байж боломгүй дүнгээр хожигдсон доо...

Дуламсүрэн 9 гоол.
Гончигдорж 4 гоол, 7 дамжуулалт.
Нацагдулам 2 гоол.
Булгантамир 1 гоол, 1 дамжуулалт.
Батхонгор 1 гоол.
Өлзийдүүрэн 1 гоол.

3 хожил 9 хожигдолтой явж байна даа...

No comments:

Post a Comment