Wednesday, March 3, 2010

За ЭЕШ-ныханд багахан мэдээлэл, мэдэгдэл энэ тэр хийеэ...

1. ЭЕШ-ны 5 дахь сарын хичээл өндөрлөж байгаа. 6 дахь сарын хичээл 3-р сарын 6-наас (Бямба гаригаас) эхэлнэ. 4 сарын 2-д дуусах боломжтой ч дунд нь аймгийн олимпиадны 3 өдрийг тооцох хэрэгтэй болсон. Интеграл, огторгуйн геометр гэсэн 2 бүлэг сэдэв үзэснээр дунд сургуулийн математикийн хичээлийг үзэж дуусна. Ингээд 6-хан сарын дотор үзээд дуусгачихдаг юм бол математикаас нээх их айгаад байх зүйл биш л юм байна. Олон жил залхуурдаг л буруу болж, багш нарын заасны талыг нь ойлгож авч байгаад, маргааш нь бүгдийг нь мартаж амьдарсан нь алдаа байж дээ.

2. Сар дуусч байгаатай холбогдуулан энэ сарын сорилыг Баасан гаригт авахаар болсон. 2 хэсэгтэй тус бүр 2 цагийн сорил авна. Өмнөх 4 сорилд 99.99% нь F авчаад байгаагаас салах цаг болжээ. Мөн энэ сарын халз тулаан Ням гаригт болно. 6 тойрог бүрт 6 сонгох, 1 нөхөх тест бодож зөвхөн "хариултын хуудсыг" шалгах замаар өрсөлдөнө.

3. Өнгөрсөн сард хүүхдүүдийн чадвар нэлээд өсөн дэвжиж байгааг ажиглав. Өнөөдөр хамгийн их сайжирсан 1 хүн, сайшаах хэрэгтэй 1 хүн, магтах хэрэгтэй 3 хүн, муулах хэрэгтэй 3 хүн, хогийн саванд хийх 2 хүний тухай өгүүлсэн байгаа. Бусад нь "үлгэн салган" гэдэг ангилалд байгаа. Дахиад хэлэхэд сайн зүйл маш их ажиглагдаж байгаа. Зарим хүмүүс илүү олон цагаар сууж, ёстой л нэг хүч хөдөлмрөө гаргаж байна. Зарим хүмүүс "ухаан орох" их л дөхөж байна.

4. Даалгавараа цаг алдалгүй хийхийн хажуугаар тест бөглөх дасгалж болгож цэнхэр ном бодож байгаа, гацаснаа бусдаасаа асуугаад хурданхан шиг номоо бодож дуусгамаар байна шүү. Огторгуйн геометрийн хичээл дээр зарим хүмүүст "зав" гарна шүү. Тэр хугацаанд хоцорсон, залхуурснаа нөхөх боломж олдоно.

5. За нөгөө БХР-Алгоритм ХК будаа болж байгаа (сорилын дундаж дүн) шүү. Ойрд ахлагчсаа бусад нь тоглох биш зүгээр талбай дээр алхаад байх шиг байна. Дараагийн тойрогт гэхэд л 36% авах ёстой байгаа шүү дээ. 2 хожиж 6 хожигдлоо. Баг нь хэтэрхий их хожигдоод байвал дасгалжуулагч нь "халагддаг" ёстой юм ш дээ, тэгээд би ажилгүй болчвол сайхан байна уу тээ?

No comments:

Post a Comment