Thursday, March 11, 2010

Шөвгийн 8 баг тодорлоо.

Европын хөлбөмбөгийн холбооны аваргуудын лигийн тэмцээний шөвгийн 16 багийн тоглолтууд явагдаж дуус шөвгийн 8 багийн нэрс тодорлоо.

1. Португалийн Порто баг Ангилийн Арсенал багтай хүч үзэн өөрийн талбайд 2:1 -ээр хожсон ч хариу тоглолтонд залуу буучдыын талбайд 5:0- ээр бут ниргүүлж мултарлаа. Нийт 6:2. Сүүлийн тоглолтонд Бендетнэр 3 гоол хийж дэмжигчдээ баярлуулсан бол Аршавин мөн 3 дамжуулалт өгсөн байна. Буучид нодин шөвгийн 4-д үлдээд МанЮ-д, уржнан шөвгийн 8-д үлдээд Ливерпүүлд, 2007 онд 16-д Эндховенд,2006 онд аваргын төлөө тоглолтонд Барсад хожигдож байсан билээ. Харин Порточууд 2004 онд Жозе Моуриногийн удирдлаганд аваргуудын лигт түрүүлж байсан бол 2007 онд 16-д Челсид, 2009 онд 8-д үлдээд МанЮ-д хожигож байв. Арсеналийн хувьд энэ удаа шөвгийн 8-д илүү болон тэнцүүхэн үзэхээр 5 баг цуг шалгарсан тул финалд хүрэх ч сайхан боломж тэдэнд байна.


2. Германы дархан аварга Баерн Мунхен Италийн Пеоринтина багтай хүч үзэн эхний тоглолтонд 2:1-ээр хожсон. Хариу тоглолт Италтд ширүүхэн болж хэсэгтээ Ливерпүүлийн мулталж 1-ээр шалгарсан Пеорентиначууд 3:2-оор хожсон ч нийлбэр дүнгээр 5:5 аар тэнцэж, айлын талбайд олон гээл оруулсан үзүүлэлтээр Баерн Мунхен цааш шалгарав. Баерн түрүү жил Барса багт 5:1 бут нэргүүлээд шөвгийн 8-аас мултарч байлаа. Сүүлийн олон жилийн турш гялтайх амжилт гаргаагүй Баернчуудаас фенүүд нь өнөө жил ихийг хүлээж байгаа байхдаа.

3. Английн алдарт сүүлийн 2 жилийн үзүүр түрүү Манчестер Юнайтадчууд аваргуудын лигийн 7-удаагийн аварга Милан багтай нүүр тулж Италд эхний удаа 3:2-оор тэргүүлсэн блд мөрөөдлийн театертаа 4:0-ээр бут нэргэж 3 жилийн өмнө гутамшиг болсныхоо хариуг давуулан авав. Нийлбэр дүн 7:2. Энэ 2 тоглолтонд Рүүний 4 гоол хийсэн.

4. Францын сүүлийн хэдэн жилийн ганц аварга Лион баг өнөө жил дэлхийн оддын цуглуулга болсон Реал Мадрид багтай таарав. Эхний тоглолтонд талбайдаа 1:0-ээр хожил авсан Лион баг дэлхийн шилдгүүдийн эсрэг энэ жилийн финалын тоглолт болох ёстой Реалын талбайд ч сайхан үзэж 1:1 тэнцээ авснаар шөвгийн 8-д оров. Сүүлийн 5, 6 жил энэ 2 баг дараалан 16-аас мултарсан бол энэ удаа хоорондоо таарч Реал мултарлаа. Дэлхийн шилдэгүүд болох К.Роналодо, Кака тэргүүдтэй нөхдүүдэд ганцхан Ла лиг нь үлдлээ...

5. Шөвгийн 16-д боломжит хамгийн муу сугалаа татсан Челси Лондон өөрийн хуучин дасгалжуулагч Жозе-гийн удирдсан Интер Милан багийн эсрэг Италд 2:1-ээр хожигдож өөрийн талбайдаа 1:0-ээр хожиг даалгаварай гараад 1:0-ээр хожигдож мултарлаа. 2006 онд Барсад 16-д нухуулснаас хойш 2007 онд Ливерпүүлд шөвгийн 4-д, 2008 онд МанЮ-д аваргын төлөө тоглолтонд торгуулийн цохиолтоор, 2009 онд Барсад шөвгийн 4-д хожигдож аваргад ойрхон очиж гялалзаж байсан бол өнөө жил эрт мултарлаа. Хэсгийн тоглолтонд Барсад хожигдсон Интер 2-оор гарч Челситэй оноолт таархад хүрсэн, харин эцсийн тоглолтонд Барсагаас ирсэн Этоо Челсигийн хаалганд гоол хийж түрүү жилийнхээ хариуг Барсагаас авана гэж мөрөөдөж байсныг нь талаар болголоо. Ойрд мөн л 16-аас хэтрэхгүй мунгинаж байгаа Интерчүүд 8-д үлдсэн цөөхөн хэдэн шилдэг багийн нэгт тооцогдож байна.

6. Оросын армийн ЦСКА Москва баг Испайны сайчуудын нэг Севилла багтай тулж Москвад 1:1-ээр тэнцсэн бол Испайнд гайхалтиай сайхан тоглолт үзүүлж 2:1-ээр ялалт авч ЦСКА-гийн түүхэнд алтан үсгээр тэмдэглэх амжилтанд хүрлээ. Шөвгийн 8-ын хамгийн зөөлөн боорцог ЦСКА-чууд МанЮ мэтийн азтай юмнуудыг аманд л очоод мултрах биздээ.

7. Аваргаа хамгаалах хэний ч чадаагүй (Аваргуудын лиг гэж нэрлэгдэснээс хойш) амжилтын төлөө явж байгаа Барселона баг Германы сайчуудын нэг Штутгарттай оноолт таарсан. Германд 1:1-ээр тэнцээ хийсэн тэд Барсагийн Кап Нау цэнгэлдэхэд юу ч болсонгүй Месси тэргүүтний хийсэн нийт 4 гоолын ачаар нийлбэр дүн 5:1-д хүрэв. 3 том өрсөлдөгч нь 16-гаагаас мултарч одоо 1 том, 3 дунд, 3 дундаас дээгүүр 7 өрсөлдөгчтэй л тунан үлдлээ.

8. Залуухан Бордочууд Ювентус багийг мултлан шөвгийн 16-д багтаад хамгийн азтай сугалаа татаж Грекийн ганц төлөөлөл Олимпякос багийг талбайд нь 1:0, Францдаа 2:1 гэсэн үзүүлэлтээр илүүрхэж 8-д шалгарав. Дахиад аз таарвал ЦСКА, Лион, хэсэгтээ илүүрэхсэн Баерн энэ тэртэй таарвал шөвгийн 4-харагджил байна.

No comments:

Post a Comment