Monday, March 8, 2010

"100% F" гэдэг нэрнээс саллаа...

Гончигдорж гэдэг хүн 3-р сарын 1-д биднийг "100% F" гэдэг нэрнээс салгах ёстой байжээ.
Сурагчид 7-оос 9-р сорилоо өгч дууслаа. Одоо дахиад 3 сорил өгсний дараа 1-р хэсэг өндөрлөнө. Сүүлийн 3 сорилд ямархуу амжилттай байгааг эргээд нэг харвал...

1. Гончигдорж 51.5 [48] [47.3]
8 дахь сорилд 66% гүйцэтгэж "нэр төр" аварсан. 56, 66, 54 гэсэн боломжийн сайн дүнгүүд үзүүлж ЭЕШ-эхэлхээс 3 сарын өмнө 800 оноо авах хэмжээнд хүрлээ. 3 дараалж шар тэмдэг авч дундаж дүнгээ 3.5%-аар өсгөчөөд байна. Одоо дараагийн буудалруу зориноо. 70% гэж бас дүн цаана нь байгаа ш дээ... сорилын 1-р хэсэгт тэргүүлэх нь тодорхой болж арын сурагчаас 5% тасарч амжлаа.
Их удаан бодох юмаа цагтаа амжихгүй байгаа...

2. Дуламсүрэн 46.7 [48.5] [46]
Тэргүүлэгчийн байр сууриа бүр мөсөн алдаж 43, 36 гэсэн шившигтэй дүнгүүдээр эргэлдэж байгаад өнөөдөр байрандаа ирж 51 аваад байна. Маш муу л гэдэг ангилалруу явж байна даа. Уг нь 60 авах бол их л амархан харагдах юм тэгээд огт болж өгөхгүй будилаад 6 сорилын өмнөх дундаж дүнрүүгээ ойртлоо доо. Гончигдоржийг бүр мөсөн тасалж алдлаа, 2-р хэсэгт л тэргүүлэх тухай мөрөөдвөл зохилтой байна даа.
Алдаа маш их гаргадаг, баахан л юм бөглөнө ихэнх нь алдаатай байдаг...

3. Нацагдулам [42.7] [43.67] [43.3]
5 сорил дарааж 38-аас 42 гэдэг хэт муу амжилт гаргаснаар муу дүн авч байгаа Дуламсүрэн гүйцэх биш харин ч улам л түүнээс хоцорч байна. Муудсан хүнээс муу байгаа гэхээр муугийн муугийн муу... гэхэд болно байх. Дундаж дүнгийн хувьд 6 сорилын өмнөхөөсөө ч муудсан байгаа нь харагдаж байна.
Удна, удаан дээрээ нэмээд алдана. Ойрд энэ хүнээс сайн зүйл огт харсангүй ээ...

4. Хишигсүрэн [36.6] [37.67] [37]
27, 45, 32 гэсэн 3 дүгээс нь л тэгээд энэ хүн савалсан, масалсан хэвээрээ байгаа юм байна гэдэг нь шууд ойлгогдоно. Дундаж дүнгийн хувьд өмнө нь хэзээ ч ийм муу дүнд хүрээгүй.
Бодлого бодчихлоо гэж эндүүрнэ, яг үнэндээ бол жижиг сажиг алдаа маш их гаргана.

5. Жижиг Мөнхзул 34.6 [33.6] [35.3]
Энэ чинь харин их амар юм байна. Сорилд орохгүй байхад л хүмүүс уруудсаар байрыг нь өсгөөд өгчихдөг... 8-р сорилд анх удаа 40 авч үзээд л нөгөө 2 сорилд нь оролгүй дундаж дүнгээ 1%-аар ахиулжээ.

6. Том Мөнхзул 33.1 [36.25] [35.6]
25, 42, 20 гэсэн 3 дүнг харахад ямархуу их савалж байгаа нь харагдана. Жижиг Мөнхзул шиг зарим сорилд орхгүй байвал дундаж дүнгээ бууруулахгүй амар юм бишүү... Өмнө нь хэзээ ч ийм муу дүнтэй байж үзээгүй. 42 авч хувийн амжилтаа ахиулсан гэж л өөрийгөө хуурхаас өөр гялтайх зүйл алга. Зүгээр л нүдээ аниад буудахад л 20 авч чадна ш дээ...

7. Амартүвшин 33.1 [34.83] [34.3]
2 Зулаатай хойно өмнөө орсноос өөр нээх сонин зүйл болсонгүй. 7-р сорилд 21 авч өөрийнхөө олон сорилын турш цуглуулсан бүхнээ нураасан. 9 дэхь сорилд оролцоогүй. Жаахан л унхиатай байвал 4-р байранд орох ч боломжтой байдаг, энэ чигээрээ байвал 2 Зулаатай зууралдсаар байгаад дуусах юм байна л даа.
Маш удаан бодно, өөрийн чадах бодлогуудаа сонгож аваад хурдан бодох хэрэгтэй байна...

8. Батхонгор 32.6 [32.4] [31]
3 сорилын өмнөхөөс байр хэвэндээ, дундаж дүн үл мэдэг өссөн... 18, 45 гэсэн 2 дүн авч хувийн доод, дээд рекордоо тогтоосон адал явдал ихтэй байгаа. Урд нь үнэн бүтэлгүй 3, 4 хүн их ойрхон л байх юм. 18 аваад байвал яаж ч тэднийг гүйцэх билээ дээ. Суурь мэдлэгийн маш их "нүхнээс" болж л том том алдаа гаргах юм. Бэлтгэлээ улам шаргуу хийж, нүх бүхнээ бөглөж авахын төлөө... Буудаж болно, буудах дасгал хийх нь бас л нэг хэлбэрийн бэлтгэл шүү дээ.
Их сандруу нөхөр дөө, одооноос арай дээрдэх байх гэж найдаж байна. Хүмүүсийн аваад байгаа 50, 60 энэ тэр гэсэн дүнг авч үзэх юмсаан...

9. Бямбасүрэн 32.2 [32] [32.6]
Яг Батхонгортой ижил байр тогтмол дундаж дүн 0.2-оор өссөн. Энэ хавьд 6 хүн дээр доороо ороод их өрсөлдөж байнаа. Нэг л бүтэлтэй юм болж өгөхгүй байна. Амжилт нь уг гаагүй тогтмолжиж байгаа, одоо өсөх хэрэгтэй байна.
Чадварлаг биш, шийвдэр удаан гаргадаг, өөрийнхөө чадахгүй бодлогоруу зүтгэж цаг их алддаг.

10. Энхзаяа 31.3 [29.33] [30]
Байр 3-аар өсч амжилт бараг 2%-аар дээшиллээ. Энэ удаагийн 3 сорилд дараалж ногоон тэмдэг авч гялалзсан бол ганцаараа нийтдээ 6 удаа ногоон тэмдэг авсан нь дээд амжилт болоод байна. Мөн сүүлийн 9-р сорилд өөрийн хувийн дээд амжилт 41% авч үзлээ. Ойрд маш их шүмжлүүлж байгаач сорилд боломжийн сайн амжилт үзүүлж байна.
Амархан бодлого хайж байгаа нэрээр цаг их алддаг, шууд л сонгож аваад бодоод бодоод явбал уг нь чадахгүй юм цөөхөн л баймаар юм.

11. Өлзийдүүрэн 31.2 [31.5] [32.6]
Уруудаж ханаагүй л юм байлгүй, уруудах ийм дуртай юм байхдаа... өмнө нь хэзээ ч байгаагүй муу дүн дээр ирээд байна. 7-р сорилд олон дээд амжилт зэрэг тогтоосон бол сүүлийн 2 сорилд тус амжилтууд бүгд будаа боллоо. 9-р сорилд хувийн доод амжилтаа шинэчлэн тогтоож 19 болголоо.
Их бүтэлгүй бодноо, тест бөглөх дасгал их хийх хэрэгтэй...

12. Булгантамир 30.8 [30.4] [34]
Муу байраа нэг юм хадгаллаа. 30 авдаг л хүн болж хувирах нь дээ. Өөр төрлийн олон бодлогыг нэг доор бодож чаддагүй л нөхөр болж таарлаа шүү. Тэрнээс ганцхан сэдвээр даалгавар хийвэл сайчуудын эгнээнд л байдаг даа...
Хамгийн удаан бодлого боддог хүн, жирийн үед байдаг хурд нь сорил дээр хайчдаг юм бүү мэд... "сорилын бурхан тэнгэр" нэг ивээхгүй байгаа хүн дээ...

13. Дагиймаа 28.4 [31] [33.6]
Гайхамшигтай бууралт! 8-аас 13-р байрны 6 хүүхэд хоорондоо маш тэнцүүхэн өрсөлдөөн өрнүүлж байсан ч сорилоос сорилд Дагиймаа буурсаар одоо тус өрсөлдөөнөө бүр мөсөн гарч байна. Үе үе сайхан ягаан хусна. Би түүнийг 3-р сургуулийн рекордыг эвдээсэй гэж хүсээд байдаг энэ хүн болохоор араас ирж байгаа Нацагсүрэн Дашпүрэв хоёртоо л удахгүй гүйцэгдэх гээд байдаг. Энэ муугийн дохио шүү...

14. Нацагсүрэн 27.7 [27.67] [30]
Сорилд орохгүй байгаа болохоор өсөх ч үгүй уруудах ч үгүй амар юмаа даа. Ганцхан 8-р сорилд орж 28% авчаад сууж байна. Уг нь ойрд маш сайн байгаа ч ид шидээ нэг л гаргаж амжихгүй явна даа. Дагиймаа энэ тэр бол ойрхон л байгаа.

15. Цолмонгэрэл 27.5 [27.5] [28.3]
Энэ хүн нэг ч сорилд ороогүй тул дээшээ доошоо явахгүй байна.

16. Дашпүрэв 26.1 [23.67] [21]
За ёстой баадууг нь чангалаад тавьсан юм шиг л өсөж байна. Юунд ч тээглэхгүй юм шиг л урагшилсаар... ДООГУУР байранд байгаа гэдгээ байнга санах хэрэгтэй... Урд байгаа 3 хүнээ маш хурдан гүйцэж аваад 2-р хэсэгт бүхнийг шинээр эхлэхдээ доороос биш дундаас урагшилах хэрэгтэй байна.
Угийн л чадвар муутай тул жижиг алдаа маш их гаргана, нэмээд томъёо энэ тэрээ яс цээжлэхгүй залхуураад байгаа...

17. Должинсүрэн 23.5 [26.5]
Маш их уруудсан байгаа нь харагдаж байна. Арынх нь хүн нь сорилд орохгүй байхад л өөрөө уруудсаар доорно орох юм байна даа. Уг нь тийм ч муу чадвартай хүн биш дээ. Тэгээд ганц удаа 30 аваад үзчихээсэй дээ, ягаан авахааргүй л хүн ш дээ.

18. Дүүрэнбаяр 23 [24] [27.6]
Арай ч дээ гэмээр л уруудах юм, энэ удаад ганцхан сорил өгсөн тэр нь 18...

19. Бямбадолгор 19 [10]
Одоогийн байдлаар өсжил байна. Цөөхөн сорилд орсон болохоор гаагүй л дүн авбал дундаж нь хурдан өсч байгаа. Өдрөөс өдөрт хувийн дээд амжилтаа шинэчлээд л урагшлаад байна. Таслахын их мастер болохоор тэгээд нүх, хоцрогдолоор дүүрсэн хүн дээ... Тэгэхдээ нэг хүн гүйцчихсэн.

20. Батхуяг 16.5 [17] [17.6]
Хэлэх ч үг алга. Дашпүрэвийг л өөртэйгээ харьцуулаад хар. Гол шалтгаан нь залхуурал л байх даа. Анхны сорилд 24 авсны дараа 6 сорилд ердөө л 11-ээс 18 гэсэн дүн л авчээ.

БХР-АЛГОРИТМ баг маань цагаан сарын дараа охидууд 100% уруудаснаар шалдаа унаж 3 удаа хар дарж зүүдэлмээр том ялагдал хүлээлээ дээ. Эхний удаа 6:1-ээр дараагийн удаа 4:2-оор өнөөдөр Үндсэн хаалгач (20), Батхуяг (12), Дагиймаа (23) хамгаалагчидын муугаар мөн л 6 гоол алдаж бүр мөсөн шившиг болж байна даа. Нэр төрийн ганц гоолийг ахлагчийн дамжуулалтаар (54) ойрд гоолын бараа хараагүй Дуламсүрэн (51) хийлээ.

1. 1-р довтлогч Дуяа. Үүргээ ор тас мартсан. Талбай дээр геометрийн дүрсний тухай л бодож чаддаг (бөмбөг бол биет) өөр юм чадахгүй байгаа.
2. 2-р довтлогч гоё Нацагаа. Гоол хийх нь битгий хэл талбай дээр бөмбөг өшиглөх ёстойгоо ч мараж "эртний хүн" болсон.
3. Сэлгээний ганц довтлогч Батхонгор. Анхныхаа гоолийг хийгээд үзсэн. Үүнээс ч ихийг хийж ёстой...
4. Найруулагч Гочоо (ахлагч). Ойрд үнэхээр сайн формтой байгаа. Тоглолт бүрд өөрийн үүргийг биелүүлж гоолдож, ашигтай дамжуулалт өгч гялзаж байна. Сүүлийн 3 тоглолтонд 2 гоол, 2 дамжуулалт. Багийнхан чинь сайжрахгүй бол ганцаараа гялтаганаад ямар ч ялалт байгуулж чадахгүй дээ!
5. Сэлгээний найруулагч Бямбахуяг. Ахлагчаа амрах зуур багаа аятайхан аваад явчмаар юм даа. Ахлагч суулаа нэмээд баахан гоол алдаж, довтолгоо өрнөхгүй хэмжээнд хүрээд байна.
6. Зүүн жигүүрийн хагас хамгалагч Харүмофүжи. Хэзээ нэг гоол хийж, ашигтай дамжуулалт өгч багтаа тус болох хүн юм болдоо. Зүгээр л талбайн захаар онцыг хэрэггүй гүйдэг тоглогч шүү дээ.
7. Баруун жигүүрийн хагас хамгаалагч Өөжиг. Сайжраад байхаар нь гаргаад байсан чинь орон гарантаад байх юм, банзанд хатаагаад өгөнө шүү...
8. Сэлгээний жигүүрийн хагас Тамираа. Гарааны эрхээ алсан, удахгүй талбайд сэлгээгээр гарах эрхээ ч алдаж магадгүй дээ. Өөрийгөө хөлбөмбөгчин биш сагсан бөмбөгчин гэж л бодоод байх шиг байна.
9. Төвийн хагас хамгаалагч Титаник. Заримдаа сайхан цэвэрлэнээ, холоос буудаж гоол ч хүртэл хийнэ. Заримдаа "улаан хуудас" авч багаа цусгүй ална.
10. Титаникнийн туслагч "Хөөрхөн төрөх албагүй". Олигтойхон туслаад өгөөсэй билээ дээ. Зүгээр л дундаж түвшний туслагч, гавъяа байгуулахгүй зүгээр л хажуугаараа хүн гүйлгээл. Уг нь тэрийг унагах ёстой ш дээ...
11. Мөн төвийн хагас хамгаалагч Торой. Бүтэлгүй нь дэндсэн хүн дээ... ойрд тогтмол формтой ямар ч байсан гараанд гараад үүргээ биелүүлчээд л байгаа. Тэгэхдээ багийнхаа амжилтанд түүнээс илүүгээр дэмлэг үзүүлэх ёстой ш дээ.
12. Торойн Далий туслагч. Дахиж гараанд гаргамааргүй хүндээ. Тэгээд сэлгээнээдээ хэвтэж байвал таарна. Улаан хуудас цуглуулах бол хобби нь болчоод байгаа.
13. 1-р Хамгаалагч нөгөө Нацагаа. Түүнийг гайхалтай хагаална гэж найдаад л байдаг. Одоогоор гоол алдсаар л байна ш дээ.
14. Туслагч Дүүрээ. Нацагаад ч тусалж чадахгүй, багтаа ч тусалж чадахгүй... аргагүй эрхэнд л сэлгээгээр гаргана. Гарах бүртээ бөөн гоол оруулуулаастай, өөрийнхөө хаалганд ш дээ.
15. 2-р хамгаалагч Цоомоо. Зорилгоо сайн ойлгохгүй байгаа. Ойрд бүүр тоглолтонд ч оролцоогүй. Уг нь хамгаалагчид сайн байвал бусад нь тэд нараас сайн байх тул манай багийн дундаж дүн сайн байж бид ялалт байгуулах ёстой ш дээ. Зөвхөн хамгаалагчид сайн байхад л болно. Тэд муу байхаар бусад нь гоолдоод ч нэмэргүй байна.
16. түүний туслах Батсүрэн. Тусалж байгаа туслуулж байгаа 2 ч таарсан л даа. Айлын хүнийг хамгаалж өөрийн хаалганд гоол хийлгүүлэхгүй байх ёстой хүн чинь харин айл гоол хийж чадхгүй бол туслаад өөрийнхөө хаалганд гоол хийж өгдөг болчоод байгаа. Авилгал авчихсан юм болов уу...
17. Төвийн үндсэн хамгаалагч Дашка. Өөрийн хаалганд гоол хусдаг байсан үе өнгөрч ямар байсан айлын хүмүүийг л хаах ёстойгоо ойлгоод байгаа. Гэхдээ Дундаж дүнгээс байнга доогуур авч багаа хойш нь татсаар л байгаа.
18. Түүний туслах МУТХ. Ёстой хочиндоо таарсан тоглолт үзүүлж байгаа. Түүгээр туслуулж байснаас ядарсан ч хамаагүй Дашкагаараа дуусгасан нь дээр ч юмуу даа.
19. Үндсэн хаалгач Том Зулаа. Сүүлийн тоглолтонд цохисон бөмбөг бүрийг л алдсан даа. Уг нь арай ч ингэж хаадаг хүн биш дээ. Түүнээс сэлгээн нь хамаагүй дээр тоглоод ганц нэг хаалт хийсэн шүү. Улам л сайн хаах хэрэгтэй. Нэг жил өнжөөд ч болтугай хүн хүсэлдээ хүрч болдог гэдгийг олон сайхан хаалтуудаараа нотлон харуулах хэрэгтэй.
20. Түүний туслах Шар бүрд. Өнөөдөр харин үндсэн хаалгачаас дээр байсан. Ямар ч байсан өөрт ноогдсон үүргээ биелүүлээд багтаа багахан гоол алдах (дундаж дүнг багахан доош татах) хэрэгтэй байна.

1 comment:

  1. За өмнөх сарын дүгнэлтийг бодвол нэлээн өөрчлөлт гарсан байна шүү. Сайжирч байгаа хүмүүс нь улам урам зориг аваад хичээгээд байгаарай. Цаг хугацаа явсаар л байна шүү. Шүүмжлүүлсэн хүмүүс ч олон байна. Тэдний хувьд дараагийн сорил дээрээ бас дахин шүүмжлүүлж, муулуулахгүйн тулд хичээх хэрэгтэй шүү. Байнга шүүмжлүүлнэ гэдэг юу нь сайхан байх вэ? Мундаг хүүхдүүдийг гүйцэх зорилго биш дараа сард багшаасаа сайжирч байгаа гэсэн үг сонсох зорилго тавибал яасан юм хэдүүлээ.
    Манай арван жилийн нэг найзын маань яриа санаанд орлоо. Өөрийнхөө үгээр бичихийг хичээе. Та бүхэн эндээс нэг зүйлийг бодох байхаа гэж бодож байна.
    2006 оны өвөл ангийн багш маань ангийн хүүхдүүдийг нэг өдөр зэмлэдэг юм байна. Хүн болгонд л өөрийнх нь ямар байгааг хэлж тааруухан байгаа хүмүүсийг муу муухай үгээр хайр найргүй дайрч байна шүү. Тэгэж байгаад манай ангийн нэг хөвгүүнийг "чамд далдагнаж гүйхээс өөр юм байхгүй, чи юу чаддаг юм ганц тэгшитгэл бодож чадахгүй байж" хэмээн загнаад бас хэд тоншоод авч байсан. Тэр үед багшийн тонших гэдэг бол нэлээн өвдөлт шүү.
    Харин өнгөрсөн жил ангийнхантайгаа 3-р курсээ төгсөөд зугаалж явахад манай ангийн нөгөө банди "ангийн багшийг намайг тэгэж загнаж байхад би их ичиж, бас их уурлаж байсан. Тэр уурандаа би энэ муу багшид ингэж муугаараа дуудуулж байх юу юм.Дахиж ингэж муугаараа дуудуулахгүй гэж бодож байсан.Тэрнээс хойш би багшаас муу үг соносхгүй тулд тэгшитгэл, тэнцэтгэл биш гээд бодлогуудыг чадах чинээгээрээ бодож сурсан, тэрний хүчинд найз нь ерөнхий шалгалт дээр тэр л бодлогуудыг бодож одоогийн энэ мэргэжлээ сонгох оноогоо авсан. Хэрвээ тэр үед багш намайг тэгж загнаагүй байсан бол би өдийд сургуульгүй, мэргэжилгүй байх байсан. Багшид харин одоо баярлаж явдаг шүү" гэж ярьж байсан.

    ReplyDelete