Үеийнхнээсээ түрүүлэн арслан болсон манай хүн заал танхимын барилдааныг огт алгасалгүй амжилттай сайхан барилдаж ард түмнээ баясгах нь өөрийн тасралтгүй сайн бэлтгэлтэй хийгээд, ард түмнээ баясгах чин сэтгэлтэйг нь илтгэнэ. Манай хүн ч унахыг мартан бараг л бүх том жижиг барилдаанд түрүүлнэ... би гэдэг хүн өөрөө түрүүлсэн юм шиг л байнга хөөрөөстэй... 2005 оны үед санагдана бөхийн өргөөнд хамгийн олон түрүүлсэн бөхийн жагсаалтыг тасархай тэргүүлж байсан... одоо ч энэ рекордоо эзэмшдэг байх. 2001 оны цагаан сарын барилдаан түүний хамгийн оргил цэгтээ байсан үе нь боловуу гэж би боддог. Тэрээр цагаан сарын барилдааны шөвгийн 8-д Өсөхбаяр зааныг амлаж барилдан ёстой л нэг “цэнгэн хөгжилдсөн”... эхлээд хөл аваад... дамжиж суганд нь шижээд...авсан хөлөө тавьчаад шууд хутгаад “эпон”-оор нь буулгав. Шөвгийн 4-д Пунцагааг өөрийнх нь дархан барьц давхар шуудагыг нь бариулж байгаад л халз хутгаж дайраад давав... Баагий аварга манай бөхөөс жийрхэн Сумъяад унаж өгсөн ч Сумъяа шөвгийн 8-д Ганаатай тунахдаа бүх юмаа дууссан тул энэ удаа манай бөх мөн л цэнгэн хөгжилдэв...хонгодож дайраад хий хөмрүүлээд давж цагаан сард 2 дахиа түрүүлэв. Угаасаа л цагаан сард заан цолтой түрүүлсэн бөх аварга болдог, аваргууд л 2 түрүүлдэг заншлаар явж буй тул манай хүн аварга болох нь ойлгмжтой... тэгээд ч 80 жилийн ой 10-н даваатай болно, үзүүрлэхэд л аварга болохоор заалт бөхийн дүрмэнд байсан юм.
Ардын хувьсгалын түүхэн яруу алдарт 80 жилийн ойн наадам өргөн дэлгэр сайхан эхлэв... 70 жилийн ойгоор том Сүхбатад унаад түрүүлж чадаагүй ба түрүү жил түрүүлэх боломжгүй болсон тул тахимаа өгч наадамчин олны уйтгарыг тайлчаад өнөө жил түрүүлнэ гэж зэхэж буй Баагий аварга, түрүүлэхийн бөөн хүслэн дунд явж буй төрийн наадмын 2 үзүүр Сумъяабазар, 1 үзүүр Гантогтох, төрийн наадамд 6 удаа 6 ба түүнээс дээш давж хий нь арилсан Цэрэнпунцаг, 3 удаа 7 давж жинхэнэ заанаа баталчаад байгаа Өсөхбаяр нарын хамт Монгол улсын залуу арслан Агваансамдагийн Сүхбат түрүүлэхийн төлөө өрсөлдөж эхлэв. Харин манай Ганбат маань 6-гийн даваанд нутгийн анд Одгэрэл начныхаа давааг ахиулж өгснөөр наадмаа өндөрлөсөн нь том цол авна гэсэн итгэлийг минь бүр мөсөн үгүй хийв.


Шөвгийн 4 бөхийн барилдаан Монголчуудын хувьд, Монгол наадмын түүхнээ хамгийн муугаар дурсагдах шившигт баридаанууд болсон. Бат-Эрдэнэ аварга Цэрэнпунцаг зааныг амласан тул Сүхбат арслан Өсөхбаяр заантай тунан барилдав.



Гэвч энэ бүх муу зүйл бурханы аварлаар гайгүй төгссөн... Хэдэн цаг юу болоод байгааг ойлгохгүй, юу хүлээгээд байгаагаа ч мэдэхгүй, зүгээр л хайртай бөхөө хүлээх ёстой хэмээн нэг л их гомдол... гайхшрал дунд суусан хүмүүсийг баярлуулан Сүхбат АВАРГА маань догонцон орж ирэв... Нэг цагдаа хажууд нь...хэд хэдэн цагдаа ойролцоо бүсэлсэн байдалтай Өсөхбаярыг дагуулан (дахиад танхайрч мэднэ гэж бодсон биз) гарч ирж Монгол наадмын ёсоор тахимыг нь өгүүлэв... Аварга хүний ёсоор өрсөлдөгчөө үнсээд л шинэ залуу аварга Сүхбат тугаа догонцон тойров. АВАРГА гэж бичээд байгааг ойлгож байгаа биз дээ. МҮБХ-ны дүрэм ёсоор Сүхбат арслан аварга цолны болзлыг нэгэнт биелүүлчихсэн байсан үе. Дараагийн даваанд барилдах юм болов уу... барилдлаа гэхэд улсад 11 удаа түрүүлж үзсэн нэг ч удаа үзүүрт унаж байгаагүй дархан аварга хүн хүлээж байгаа...
Манай бөх маань гарахын өмнө хөлийн цэц хийж байсан Төв аймгийнхаа харьяат улсын начин (харцага) Сэрээтэр гуайгаас “АХАА БИ УНАСАН Ч АВАРГА БОЛОХ УУ?” гэж асуусан гэдэг. Сэрээтэр гуай “тиймээ, аварга болсон... бие чинь муу байгаа бол тахимаа өгчөөд л ирхэгүй юу даа...” гэж хэлсэн гэнэ лээ... наадамчид энэ хүнд гэмтэл болон цаашдын ирээдүйг нь бодоход барилдалгүй унах байх... эсвэл эсрэгүүцэл үзүүлж чадалгүй унах байх гэж бодсон биз. Гэвч миний бөх тийм хүн биш ажгуу... юу түүнийг давахад хүргэв гэж би одоо хүртэл боддог... сүүлд нь аварга өөрөө “Бат-Эрдэнэ аваргатай үзүүрт үлдэж давж түрүүлэх бол миний мөрөөдөл байлаа” гэж ярьсан... Манай бөх бол бүх юмаа шавхан ялалтын төлөө тэмцэж чаддаг гайхамшигт спортын тэмцэлтэй хүн...түүнээс өөр хүн бол энэ даваанд ялалт байгуулж чадахгүй нь нэгэнт илэрхий бизээ. мөн давбал мэдээжийн хэрэг “далай аварга” болно. Арслан цолгүй хүн 10 давж түрүүлбэл аварга болно, энэ аварга хүн дахиад нэг удаа 9 давж түрүүлэхэд далай аварга болно. Яг үүнтэй ижилхэн 1 удаа 9, нэг удаа 10 давж түрүүлсэн хүн (эхлээд 9 давж түрүүлсэн) ижил цол авах нь ямар ч тэнэг хүнд ойлгомжтой зүйл. Шинэ аварга маань уг нь Баагий аваргыг хүрээд л хаях хэмжээнд байсан, гэмтэл бэртлээсээ болж яаж ч чадаагүй бөгөөд харин Бат-Эрдэнэ аварга бүх барьцандаа ээлж дараалан хүрч давах гэж тэмцээд чадалгүй барьц сонгох болов... мэдээж ийм их тэмцэл зүтгэл гаргаж байгаа манай бөхийг бурхан тэнгэр ч яаж мартхав... Өөрийн талаар барьц авсан Сүхбат аварга маань учраа бөхөө төвдөлгүй хаясан...босоод л шууд гүйсэн...урд даваанд тугаа ч гүйж тойрч чадахгүй байсан хүн далай аварга болчоод хамаг хурдаараа хэн нэгэн хүнийг хайн талбайгаар гүйв... түүний аварга болох хүсэл...Бат-Эрдэнэ аваргыг давж багшийнхаа ачийг бага ч гэсэн хариулах гэсэн хүслийг мулгуу Өсөхбаярын тийрэлт болон бусад бүх зүйл зогсоож чадсангүй... түүний бие ямар ч муу байсан, баярласан сэтгэл нь өвдөлтөөс нь хэт илүү байсан байлгүй дээ... хайгаад гүйгээд байсан хүнээ цэнгэлдэхийг хагас тойрч байж сая л нэг юм олов, мэдээж их аварга Хорлоогийн Баянмөнх... тэд тэврэлдэн уйлалдана, мэдээж багш шавь хоёрын насан туршийн мөрөөдөл, Их аваргын шавь залуу далай аварга Агваансамдангийн Сүхбат...
Өсөхбаярын “буянаар” наадам сунжирч (Монгол даяар бүх наадамчид, хөдөөний иргэд, гадаадын зочид төлөөлөгч нарыг ямар их чилээснийг одоо бодоход...)... харуй бүрий болж байв, шагналаа авахаар индэр дээр гарч ирсэн Сүхбатад ерөнхийлөгч Багабанди “аварга” цолны үнэлэх гардуулав... манай хүн мэдээж “би түрүүн аварга болсон, одоо далай аварга болох ёстой...” гэж хэлэхэд ерөнхийлөгч энэ юун хэрэг болохыг лавлах зуур бөхийн холбооны тэргүүн Нямдорж “нэг тийм асуудал байгаа, түүнийг хэд хоногоос хуралдаад шийднэ” гэж ерөнхийлөгчийг “хулхидаад” өнгөрөв. Манай хүн ч тэгэх л юм байх, нэгэнт л биеийнхээ эрүүл мэндээр дэнчин тавьж түрүүлсэн нь ҮНЭН гэж бодсон биз. Луйвар эндээс л эхлэв... бөхийнхөө цол дүрэм бүх юмаа шийдэж чадахгүй мунгинаж суусан бөхийн холбоо “арслан цолгүй хүн түрүүлбэл л цол алгасаж аварга болно, арслан цолтой хүн түрүүлбэл цол алгасахгүй” гэсэн арай дэндүү инээдмийн тайлбар тавиад аваргыг маань луйвардав... Бөхийн холбооны тэргүүнийг сонгох санал хураалт болж байгаа гэж саная, “санал хураалтаар Нямдорж 300 санал, Банямөнх 250 санал авлаа... Нямдорж түрүүчийн дарга тул түүний 100 саналыг хүчингүй болгож, Баянмөнх дарга биш байсан тул 50 санал нэмье, ингээд Баянмөнх дарга боллоо” гэвэл Нямдорж шууд харваж үхнэ... ийм зүйл байж ч болохгүй... гэтэл Нямдорж болон түүнийг тойрон хүрээлэгчид ийм л зүйл хийж Монгол бөхийн түүхийг харлуулж, Монгол улсын шударга ардчилсан нийгмийг гутаав. Аварга маань харин тухайн үед өөрөө сүрийг бадраан тэмцсэнгүй... нэгэнт л бусдаасаа хол тасарсан цолтой дахиад хэд түрүүлэх зай байна... “гуядаад авна даа” гэдэг нутгийн ахын омог нөлөөлсөн биз. Харин Өшиглөгчбаяр нь “Сүхбат надад ам мэх хийсэн” гэв, улсын наадамд ийм өндөр даваанд гарч ирээд битгий хэл зүгээр л гудамны 2 хүүхэд барилдаж байхдаа ам мэх хийлцдэг шүү дээ, ингэж хэлэх нь “би тэнэг” гэсэнтэй агаар нэгэн буйзаа. 2001 он бол манай хүн 30 настай, ёстой л нэг хазайлгахад бэрх нэгэн болсон үе байлаа... тэрээр энэ жил цагаан сар болон улсынхаа их баяр наадамд тус бүр 2 дахь удаагаа түрүүлэв.
No comments:
Post a Comment