
Зодог тайлсны дараагаас л манай аваргыг тойрсон янз бүрийн сайн муу яриа тэртэй тэргүй л сэтгэлийн дарамтанд амьдарч буй намайг бүүр залхааж гүйцсэн... тэгэхдээ дахиж барилдана гэж би л хувьдаа бат итгэлтэй байсан... харих шинж илрээгүй 35 настай залуухан аваргаа дэмжигч олноо баярлуулан наадмын дэвжээнд зодголох бөгөөд дахин түрүүлж авах ёстой дархан аварга цолоо авна гэж итгэж байв. Ардын хувьсгалын наадамд 3 ба түүнээс дээш түрүүлсэн хүн 8 л байдаг юм шүү дээ... 1, 2 жил амарч бэртэл гэмтлээ бүр мөсөн идгээгээд, энэ их тэмцлийнхээ хүнд дарамтнаас бүрэн ангижраад, даян аварга цолоо авчаад наадмын талбайдаа дахин гарна гэж би мөн ч их хүлээсэн дээ. 2007 оны цагаан сараар нэлээд хугацаанд олны нүднээс далд амар ч байсан аварга маань бөхийн өргөөнд орж ирэхэд үзэгчид баярлалдан бараг л бөхийн өргөөг нураах шахсан... тэрээр “ирээдүйн аварга” хэмээх шинэ шагнал бий болгож буйгаа дуулгаад “олимп” хэмээх сургууль байгуулан Монголоос олимпын аварга төрүүлэхийн төлөө, шинжлэх ухааны үндэслэлтэй, нягт нарийн бэлтгэл сургуулилтын доор ажиллахаа дуулгав. Түүний “Олимп” сургууль амжилттай ажилж О.Пүрэвбаатар гавьяатын дасгалжуулсан залуучуудын баг нь чөлөөт барилдааны өнөө жилийн улсын аварга багаар тодорч... жүдо, самбогоор ч өндөр амжилт гарган, үндэсний бөхөөр хэд хэдэн улс аймгийн цолтон төрөөд байна. Манай аваргаас хамгийн анх “ирэдүйн аварга” шагналыг нь хүртэж байсан Даваабаатар одоо улсын харцага цолонд хүрч, багшийнхаа ид үеийг үзэгчид олондоо санагдуулан, энэ цаг үед Монголд барилдаж буй бөхчүүдээс хамгийн уран барилдаантай бөх гэгдэж байна...


Аваргыг маань одоо ч барилдах гээд гараад ирэхэд нулимас унаган, хормой тосон угтах дэмжигчид нь 80 настай буурлаас эхлээд түүний барилдааныг харж байсан бяцхан хүүхдүүд хүртэл маш олон байгаа билээ. Би лав заримдаа доогуур даваанд унасан ч яахав ганц барилдчихаасай гэж өөрийн эрхгүй хүсэх үе байдаг ч манай аварга хэзээд үнэн шадарга тэмцэл, хөдөлмөрч зүтгэлийн манлай, уран хурц барилдааны жишээ болон ард түмэндээ үеийн үед “үүрдийн цэл залуухан 35 настай аварга” хэвээрээ үлдэг дээ гэсэн бодол маань давамгайлдаг болсон доо.

No comments:
Post a Comment