Saturday, August 1, 2009

Элсэлтийн ерөнхий шалгалтанд бэлтгэх сургалт

Монгол улс их дээд сургуульд элсэн орох сурагчдынхаа уралдаант шалгалтыг “элсэлтийн ерөнхий шалгалт” нэртэйгээр (цаашид ЭЕШ гэж товчлоно) шинэчилсэн хэлбэрээр авч эхлээд 4 жилийг үдлээ. Энэ шалгалтанд манай аймаг урьд 4 жилийн хугацаанд хангалтгүй дүн авсаар ирлээ. ЭЕШ-нд өндөр амжилт гарган улсад дээгүүр байр эзлэн, цаашдаа их сургуульд сайн сурч чадахаа нотлож, илүү их тэмцэх чадвартай, ачаалал даах чадвартай, сурах арга барил сайн эзэмших нь бидний зорилт байх болно.
Түрүү жилийн төгсөгчдийн хувьд цаг хугацаа хүрэлцээгүй болон бусад шалтгаанаар аймагтаа л тэргүүлэх хэмжээний амжилтаас цааш хэтэрч чадаагүйд дүгнэлт хийн өнөө жил сурагчдаа эртнээс бэлтгэж эхлэх төлвөлгөөтэй байна.
Манай сургалт нь дараах давуу талуудтай:
1. Дунд ангийн болон ахлах ангийн хичээлийн хөтөлбөрийг эхнээс сэргээн үзэж, цэгцтэй сайн математик мэдлэгийг богино хугацаанд эзэмшүүлнэ.
2. Гүнзгийрүүлсэн сургалттай ангиудад үздэг ном сурах бичгүүдийг ашиглан, бүх шатгны олимпиад уралдаанд шавь нараа өндөр амжилтанд хүргэсэн багш хичээл заана.
3. Манайд ЭЕШ-нд оролцох хамгийн ихдээ 24 сурагч л суралцах тул өдөр бүр олон цагаар суун давтлага хийх бүрэн боломжтой.
4. Сургалтын төвөөс улсын ЭЕШ-ны материалтай тэнцэх ба түүнээс илүү хүнд (яг улсын ЭЕШ авдагтай ижилхэн загварын) хэмжээний 60 удаагийн сорил авна (61 дэхь хөнгөн сорил нь улсын ЭЕШ байх болно).
5. Манайд шалгалт өгч тэнцэн орсон сурагчдаараа ЭЕШ-нд 800 оноог заавал авахуулна.

Манай сургалт нь 2009 оны 8-р сарын 4-өөс эхлэх ба эхний нэг сард (9 сарын 3-н хүртэл) геометрийн хичээл заана. 9 сард сурагчид хичээлдээ цуглах үеэр манайд сурах хүсэлтэй сурагчдын дунд нэгдсэн хэмжээгээр шалгалт авч суралцах хүүхдүүдээ шалгаруулан авах ба сургалтын төвд түрүү жил сурч байсан сурагчид болон энэ нэг сарын хугацаанд сайн сурсан суралцагчид шалгалтгүйгээр цааш үргэлжлүүлэн суралцана. Одоогийн байдлаар: М.Гончигдорж, Д.Нацагдулам нар шалгалтгүйгээр суралцах эрхтэй болоод байна. Сургалтын нэг сарын төлбөр 30000 төгрөг. Сургалт улсын ЭЕШ авах өдөр хүртэл үргэлжлэнэ. 60 удаагийн сорилд сургалтын төвийн сурагчид үнэ төлбөргүй хамрагдах ба сар бүрийн эцэст үзсэн хичээлүүдээрээ болон ЭЕШ хэр бэлтгэж байгаагаа сорих түвшин тогтоох сорилууд авна. 7 хоногийн 4-өөс 6 өдөрт үндсэн хичээл өдөр тутамд 3 цагаар үргэлжлэх ба сурагчид өөрийн боломжоор илүү цагаар сууж давтлага хийж, зөвлөгөө авч болно. Яг өнөөдрийн байдлаар (8-р сарын 1-нд) ЭЕШ бэлтгэлд суралцах 11 суралцагчийн нэр тодроод байна.

No comments:

Post a Comment