За тэгээд 1998 оны 12 сард Бөхийн өргөө гэж Монгол улс зах зээлийн нийгэмд шилжиснээс хойших томоохон бүтээн байгуулалт бий болж, үүндээ зориулан сурсан зангаараа бөхийн барилдаанаа зохион байгуулав. Бөхийн өргөөний нээлтэд зориулсан барилдааны эхний даваанууд явагдсан орой Монгол Орос Цеветмет нэгдлийн ойд зориулсан барилдааныг зохион байгуулав. Энэ барилдаанд Бат-Эрдэнэ аварга Сүхбат заан 2 үзүүрт тунан үлдэж, манай хүн том хэрэг мандааваа. Тугны ойролцоо барилдаан шийдэгдэж Сүхбат давсан гэж тахимаа авахыг оролдтол Баагий аварга өгөглгүй баахан маргав, тэгснээ жижигээг буруу хараад зогсож байхад өргөж шидчээд дэлээд явав...үүнээс өөрөөр давах арга байгаагүй юм байлгүй...мэдээж жижиг тахимаа өгөхгүй гүрийтэл Баагий аварга жаахан маргаан өрнүүлж байснаа...хэнэг ч үгүй малгайгаа аваад туг тойроод явав... гэтэл жижиг заан өөрийн малгайгаа засуулаасаа шүүрч аваад Баагийн аваргын урдуур орж тугаа тойров...Баагий аварга даваагүй байж тугаа тойрохыг завдаж байхад, харин будилаантай ч гэсэн давсан “жижиг” маань тугаа тойрох гэж зүтгэх нь зүйтэй мэт... харин түрүү бөхийн байг Баагий аваргыг ав гэснээр залуу заан Сүхбат бөхийн өргөөнд хамгийн эхэнд түрүү бөхийн ёсоор туг тойрсон хүн болов... Үүнээс хойш манай бөх Баагий аваргатай барилдахын бөөн хүслэн болсон биз... нэгэн шинэ үндсэн хуулийн өдрөөр Шөвгийн 4-д үлдээд Баагий аварга Жамъянпүрэв начинд унаад өгчив...гэтэл хажууд нь барилдаж байсан Сүхбат заан Мөнх-Эрдэнэ арсланд мөн л унаад өгч байсан нь энэ 2 бөхийн тэмцэл дээд цэгтэй хүрснийг илтгэнэ.
1999 оны цагаан сараар миний бөх Сүхбат маань Одгэрэл, Цэрэнпунцаг, Өсөхбаяр нарыг цувуулан хаясаар цагаан сард 11 удаа дараалан түрүүлсэн Бат-Эрдэнэ аваргатай нүүр тулав. Миний бүдэг бадаг санаж байгаагаар 1992 эсвэл 1993 онд Баянмөнх аварга нэлээд харьсан хойноо Баагий аваргатай цагаан сарын үзүүр булаацалдаж байсан юм.

Харин 99 оны наадамд 7 дээр Пунцагааг, 8 дээр Сумъяаг хаяад үзүүрт Баагий аваргатай барилдаж түрүүлээд Баянаа багшынхаа ачийг нь хариулъя гэхийн оронд, заан болоод 8 дээр Баагий аваргад бууж өгсөн нь дээр хэмээн үзсэн Ганбат маань, заан болж уйлж зогссон нь түүний Монгол наадмын дэвжээн дэхь эхний бөгөөд бараг эцсийн баярын нулимас байсныг яахан мэдэх билээ. Тэрээр 1999 онд манай Баянхонгор аймагт болсон Ламын гэгээн Лувсанданзанжанцангийн мэлмий гийсний 360 ойд ирж зодоглов. Урьд өмнө нь Цэрэнпунцагийг л манай аймагт ирж барилдахад нь харж байснаас бус бусад том бөхчүүдийг нүдээрээ хараагүй надад энэ сайхан амьтадыг нүдээр харах ховор боломж олдов. Манай нутгийн Даншиг наадам үнэхээр өргөн дэлгэр сайхан болсон, их насны морь гэхэнд 1000 гаруй уралдсан нь Монголын морин уралдааны түүхэн ховорхон тохиох зүйл билээ. Даншгийн 3 дахь өдөр шалгаран үлдсэн 64 бөхийн барилдаан шимтэй сайхан болж энэ наадмаар хармаар байсан Сүхбат заан маань Сүхбаатар аймгийн Алтан-Овооны төрийн тахилгыг дайлаар мордсон тул 2-р Батаа л сайхан дэмжив. Манай хүн шөвгийн 16-д Сумъяабазар заантай тунаанд барьцгүй шахуу тосгуулж хавирахад амаараа шороо үмхэх шахаал унаж билээ. Энэ үед мэдээж ноднин жилийн Пунцаг Жижигээ 2-ын барилдаан санаанд оролгүй яахав. Шөвгийн наймд Гантогтохтой тунаж даваад, Шөвгийн 4-д урд даваанд Пунцагааг хаясан улсын залуу начин Мягмарсүрэнтэй (у.з) тунаж барилдаад давав. Уг нь Пунцагаа даваад гараад ирсэн бол энэ 2-ын дунд сайхан барилдаан өрнөх байсан даа. Үзүүр түрүүнд манай нутгийн ганц бөхийг давж гарч ирсэн Мөнх-Эрдэнэ арслантай үлдээд мөн л их илүүрхэн давав. Энэ наадамд Ганбат барилдсан өрсөлдөгч нараа гар хүрэх төдий л хаяад, үнэхээр бишрүүлж байв. Гэвч энэ наадам түүний хамгийн сүүлчийн гайхамшигт сайхан барилдаан нь байсан ч юм билүү. 22 настай а.а байхдаа цагаан сард үзүүрлэж (Өсөхөөг будаа болгосон), 23 настай заан цолонд хүрч, олон том бөхчүүд оролцсон том даншигт түрүүлж (Сумъяа будаа болгож) байгаа түүний том цолонд хүрнэ гэдгийг түүнийг дэмждэг надаас эхлүүлээд бүх л бөхийн хорхойтнууд мэдэж байсан байх. Гэвч золгүй явдал болж Ганбат маань “2 Батын” үеийг байгуулалцаж чадалгүй “6 зааны” гэгдэх үед хамаарагдах болсон юм.

Би лав хувьдаа түүнийг ямар ч барилдаанд барилдсан заавал дээгүүр үзнэ гэж найдаал 11 жил идэвхитэй дамжиж байна даа. Дэжмсээр ч байха болно... Ингээд л миний сэтгэл дэхь “жинхэнэ бөх” маань үеийнхнээсээ тасарч эхэлсэн дээ...
No comments:
Post a Comment