Saturday, August 15, 2009

IOI21

Олон улсын Мэдээлэл зүйн 21-р олимпиад (International Olympiad in Informatics) болоод өндөрлөж байна. Тус олимпиадад Монголчууд бүрэн бүрэлдэхүүнээр буюу 4 сурагчтайгаар оролцов. За тэгээд манай Жамсрандорж эхний өдөр тааруухан бодолт хийснээр миний мэдэж буйгаар Монголчууд 3 дахь жилээ медальүй ирэв, үүнээс хойш 2 жил медалийн бараа харахгүй гэдгийг би бас мэдээд байгаа мэтээ. Олимпиадад 81 орны 300 оролцогч өрсөлдөснөөс
1 Henadzi Karatkevich Belarus 743
2 Kazuhiro Hosaka Japan 729
3 YiHan Gao China 721
3 ZiChao Qi China 721
5 Dong Gu Kang Korea 710

амжилтаар эхний 5 байр эзэлсэн бол манай орны оролцогчид болох Монгол улсын 2 удаагийн аварга IOI-д 3 дахиа оролцож буй Дарханы Б.Амар 359 оноогоор 177-р байрт, манай Д.Жамсрандорж 224 оноогоор 238-р байр, Хөвсгөлийн Д.Өсөхбаатар 210 оноогоор 247-р байр, Дарханы У.Наранбаяр (10-р ангид орно) 170 оноогоор 263-р байрт шалгарав.Нийт оролцогчдоос 616 онооноос доошгүй оноо авсан 26 оролцогч (нийт оролцогдын 1/12) алтан медаль,490 онооноос доошгүй оноо авсан 50 оролцогч мөнгөн медаль (нийт оролцогдын 1/6), 399 онооноос доошгүйй оноо авсан 73 оролцогч хүрэл медаль хүртэв (нийт оролцогдын 1/2 нь медаль авна).

No comments:

Post a Comment