Tuesday, August 4, 2009

"Кайф cup" тэмцээн

Цагаа кайфтай өнгөрүүлэхээр шийдсэн хүмүүст бас дахин нэг тэмцээнд оролцохыг санал болгож байна. Энэ тэмцээн нь кайф league тэмцээнтэй зарчмын хувьд яг ижил боловч явагдах хэлбэр нь өөр юм. Та кайф leagued үүсгэсэн багаараа, эсвэл дахин өөр баг үүсгэж энэ тэмцээнд оролцож болно.
Тэмцээний дүрэм:

1. "Кайф cup"-д 20 хүн оролцох ба эхний 7 хоногоос хойш дараагийн тойрогт ямар 2 баг тоглох хуваарь нь гарна. Энэ хуваарийн дагуу оноолт таарсан 2 багийн эздийн тус тойрогт авсан оноогоор тухайн 2 баг өрсөлдөнө.

2. Ялсан нь 3 оноо (танай баг оноолт таарсан багаасаа өндөр оноо авбал), тэнцвэл нэг оноо, ялагдвал 0 оноо авна.

3. 35 тойргийн дараа эхний 8-д яваа багууд play off шатанд орж бусад багууд хасагдана. Дараагийн тойргуудад тус шалгарсан 8 баг play off-д тоглосноор тэмцээн өндөрлөнө.

4. Өмнө тойрогт авсан оноо дараа тойрогт нөлөөлөхгүй тул та аль болохоор тойрог бүрт хамгийн сайн оноо авахаар багаа зохион байгуулаарай.

No comments:

Post a Comment