Saturday, August 1, 2009

"Алгоритм" сургалтын төв блогоо албан ёсоор нээлээ.

За ингээд өнөөдөр 2009 оны 8-р сарын 1-ний өдөр. Өдгөөгөөс яг 17 жилийн өмнө Баянхонгор аймагт нэгэн эрхэм дуугаа хадаан мэндэлсэн нь хожмоо Монгол улсын Мэдээлэл зүйн олимпиаднаас мөнгө, хүрэл медаль хүртэн улмаар эх орноо төлөөлөн Мэдээлэл зүйн дэлхийн олимпиадад оролцох хувьтай Дагвадоржийн Жамсрандорж байжээ. Жаамаадаа төрсөн өдрийн мэнд дэвшүүлэхийн ялдамд, “Алгоритм” сургалтын төв bhralgoritm.blogspot.com гэсэн блогоо энэ өдөр албан ёсоор нээж байна. Дараа жилүүдэд энэ 2-ынхоо төрсөн өдрийг хамт тэмдэглэдэг болох нээ.

Энэ өдөр төрсөн 2 эрхэмийн тухай сонирхоё гэвэл “Дурсамж өгүүллүүд” хэсгээс “Таван жилийн ганц од...” өгүүллийг уншиж Жаамаагаа нэг дурсаарай. Блогын хувьд бол булан тохой бүрийг нь ухаж үзээд ямархуу нөхөр болохыг нь сонирхоорой (дөнгөж төрсөн бага байгаа дээр нь). Жаамаа 17 хүрч байгаа бол блог өнөөдөр л төрж байгааг (ээжийхнээ гэдсэнд жаахан бойжсон төдий л байгаа) ойлгож үзээрэй. Блог маань өсөж торниноо... Манайхан харин өөрийнхөө мэдээллийг нь авах ёстой тус тусын хэсгүүддээ байнга зочилж бие биенээ матаж байгаарай (хэлэлцүүлэг гэсэн хэсэгт), мөн захиа бүрийн доор мэдээж сэтгэгдэл үлдээж болно. Харин багшаасаа асуух асуулт болон санал, хүсэлт, зөвлөгөө, хов жив... зэргээ “Багшаа асуулт байна” гэсэн хэсэгт бичиж үлдээвэл би өдөр бүр, цаг тутамд шалгаж байх болно.

1 comment: