Sunday, August 9, 2009

Баярлахуй

2005 онд 20 настай байхдаа 1997 оноос 2005 оны наадмуудын тухай санал, сэтгэгдэл, дурсамжаа бичиж байв. Харин энэ материалаа үрэгдүүлээд шаналж суухад Доржоо андын маань архивт азаар хадгалагдан үлдсэн байсныг саяхан олж өгч маш их баярлууллаа. Монгол наадмын барилдааны түүхийн "6 зааны" гэгдэх маш сайхан үеийн тухай бичсэн энэ материал бүр мөсөн алга болчоогүй нь ямар их аз бэ?...Тэгээд л блогтоо хадгалж авч байна. Олон жилийн дараа үүн шиг үнэтэй зүйл ховор болох ч юм билүү, түүх л бол түүх шүү дээ. Одоо үргэлжлүүлэх санаа байна. Үүнээс хойш 4 жилийн наадмын тухай бичих ёстой. Түүхийг бүтээх нь миний үүрэг гэж өөртөө ташуур өгөөл бичих гэж оролдоно доо.

No comments:

Post a Comment