Sunday, August 9, 2009

2002 оны Ардын хувьсгалын 81 жил, Чингис хааны мэндэлсэний 840 жилийн ойн наадам.

Монгол улсын бүх цолыг мөнгөтэй хүн найрч авч болдог болчвол Монгол наадам гэж оршин тогтнох уу? Хэрэв тийм дээрээ тулбал Монгол наадам гэж ер нь хийсний хэрэг байна уу? гэх асуултууд “үндсэрхэг үзэлтний” айдас болон тулгагдав. Учир нь Монгол үндэстэн Хятад үндэстнээс юугаараа ялгарах бэ? гэсэн асуулт тавиад үзье. Иддэг хүнс, хэргэлдэг хувцас, үздэг үзвэр бүгд ижил гагцхүү дэлхийд ганцхан Монгол наадам л Хятадад байхгүй. Мэдээж тэд хэзээ ч Монгол наадам хийж чадахгүй. Монголчуудын барилдах авьяас, морь уралдуулах ухаан хоёрыг мянга мянган жил сургуйллахгүй л бол барж идэхгүй. Үүний нотолгоо нь Японы сүмод Монголчуудын үзүүлж буй амжилт, Монгол морьдын 30км замд ямархуу хурдаар хурдалж, тэр морьдыг нь ердөө 5 настай хүүхэд унадаг зэрэгт байгаа юм. Урьд жилүүдэд начин, заан цолнуудыг хангалттай их найрсан. Харин өнөө жил ямар цолыг найрах бэ? Бүүр нөгөө айхтар арслан цолыг найрах дээрээ тулбал Монгол наадам гэж хийх хэрэг бараг байхгүй! Тэр мөнгөөрөө түрүүлэх хүн нь л барилдаан зохион байгуулалгүй цолоо аваад, бас нөгөө начингууд нь заанууд нь мөнгөө өгөх ёстой хүндээ өгөөд л цолоо бөхийн холбооноос аваад болчих юм биш үү! Энэ жил миний бэлтгэл сайн цол авна гэхийн оронд энэ жил миний мөнгө хангалттай цолоо авая гэх шахуу юм болж байна. Зүгээр л Монгол наадамаа хийхээ байгаад Хятадын боол болцгоочих юм уу? ! …
Төрийн наадмын 5-ын даваанд аймгийн наадамд ч 2 давах тэнхэл байхгүй Говь-Алтай аймгийн арслан Отгонбаяр, Увс аймгийн начин Батаа нар начин болов. Начин болов ч гэж дээ тэдгээрийг Мөнхбат аварга мэт нь начин “болгов”! Монгол бөх бол өөрийн чадлаараа барилдаж алдар нэр басхүү мөнгө хөрөнгөнд хүрдэг байтал өрөөлийг давааг ахиулснаараа мөнгө авдаг мөн ч сонин “хувьсал”, “ухрал”, “сүйрэлд” хүрсэн байгаа биз! Хамгийн инээдтэй нь тэр Отгонбаяр, Батаа нар дахин бөхийн өргөөнд болдог нэрэмжит барилдаанууд болон улсын наадмын барилдаанд бараг барилдаагүйд байгаа юм.
Урьд жилийн наадмаар маш их мөнгөөр заан болсон Батзориг, Одгэрэл нар өнөө жил шархаа нөхөхөөр хөөцөлдөх нь мэдээжийн хэрэг. Говьсүмбэр аймгийн арслан Азжаргалд цувран унан барин байж начин цолын болсгыг давуулах юм, мөн аймгийн заан “хамаагүй” хэмээх Пэрэнлэйдоржийг ар, өврийн хангайнхан нийлж найрсаар хөнгөхөн шиг л начин болгож орхив. Аварга Сүхбат Архангайн Хишигдорж зааныг амалж аван хаячихаад байхад л нутгийн дүү Хамаагүй Пэрэнлэй нь начин болоод байх юм даа!
Энэ наадмын онцог нь 4 ба 6-гийн давааг оноолтоор барилдуулж, барилдаан удааширвал шодож "үхлийн барьцаар" бариулна гэх мэт зөв буруу нь мэдэгдэхгүй, маргаантай, цоорхой дүрмүүдээр явуулсан юм.
Ингээд 6-гийн даваанд оноолтоор барилдахад нөгөө хэдэн чанар муутай найрагчид бүгд үсрэн унаж харин өнөө жил начин цолоо баталсан Өвөрхангай аймгийн харьяат бөх До.Ганхуяг начин Өсөхбаяр заантай таарч барилдан өвдөг шороодов. Сумъяабазар заантай оноолтоор таарсан Мягмарсүрэн начин сайн барилдаж шодов. Шодоод Мягмарсүрэн начингийн талаар таарсан ч шодуулсан барилдаанд нэлээд сайн Сумъяабазар заан түүний алдааг ашиглан давав. Улсын заан Ганбат улсын начин Жамъянпүрэвийг дархан хавираагаар хавирч, улсын шинэ заанууд болох Бумбаяр Доржсамбуу нарын барилдаанд заан болсон дархан тахимдаагаа хийж Бумбаяр давав.
7-гийн даваанд найрая гэсэн ч заанаас доош цолтой бөх үлдсэнгүй. Энэ жилийн найраа 4 начнаар төгсөж байгаа юм биш биз гэж!.
Дархан аварга Бат-Эрдэнэ улсын хурц арслан Мөнх-Эрдэнийг улсын наадамд 7 дахь удаагаа давж, бүх насаар нь дарсанаа төгсгөв. Харин улсын залуу аварга Сүхбат мөн нөгөө алдарт гар ачаагаа хийж Бумбаяр зааныг өнхрүүлэв. Ер нь энэ наадамд залуу аварга маань аль ч даваанд удаж төдөлгүй учраа бөхчүүдээ давж байв. Улсын заан Гантогтох цолны эрэмбээрээ 3 заанаас Ганбат зааныг амалж авав. Зүүн хөлд нь тун ч хурдтай хонгодон давсан бол энэ даваанд тунасан 2 зааны барилдаанд давж сурснаараа Өсөхбаяр давав. Гэхдээ энэ барилдаан удааширсан тул шодож Өсөхбаяр заан талаараа барьцаа авч Сумъяабазарыг давсан билээ.
8-ын даваанд Монгол наадмын найраа, шудрага бус барилдаан бас нэг үе шат ахиж байгааг дархан аварга Бат-Эрдэнэ харуулав. Тэрээр Өсөхбаяр зааныг авч бууж өгөв. Бат-Эрдэнэ аварга 2 зааны алинтай нь ч барилдсан нэлээд цуцааж байж унах нь тодорхой, Өсөхбаярт бол унана гэдэг их л хэцүү байсан үе. Нэгэнт залуу аварга Сүхбат сайн байгаа тул Өсөхбаярт унана гэдэг бас л худлаа. Иймд Бат-Эрдэнэ аваргад түрүүлэх найдвар байхгүй тул Өсөхбаяр зааныг арслан цолонд зүтгүүлэхээр найрч байгаа нь энэ. Тунасан 2 бөхийн барилдаанд аварга Сүхбат Гантогтох заанд мөн л бууж өгөв. Ах дүү 2-ын хооронд найраа гэж юу байхав. Гэвч үнэн шударгаар барилдаагүй нь харамсалтай ч “алтыг нь аваад, авдрыг нь хаядаг” Монгол ёс байдаггүй гэдэг. Энэ жилийн наадам Сүхбатынх байлаа гэж бараг бүх ахмад бөхчүүд наадмын дараа ярьсан байсан. Аварга маань тахимаа өгөөд буцахдаа “за яадаг юм. Намайг заан болоход дэмжиж байсан юм чинь” гэж засуулдаа хэлсэн гэнэ лээ. Үнэхээр ч түүнийг арслан болоход нь ч Гантогтох дэмжсэн гэж хэлж болох байх. Гантогтох хэдийгээр аваргыг буулгасан ч Өсөхбаяр шиг шодож, хар элгийн хүнээр дэмжүүлээгүй юм.
Үзүүр түрүүнд 2 жилийн өмнөх наадмын адил 2 заан шалгарч үлдсэн тул өнөө жил шинэ арслан төрөх нь илт юм. Монгол улсын гавьяат тамирчин, даян аварга Жамъянгийн зээ хүү Өсөхбаяр, Дэлхийн 20-р зууны шилдэг бөх Баянмөнхийн хүү Гантогтох нар үзүүрт хүрч барилдав. Урьд энэ 2 бөх 1995 онд 7-гийн даваанд, 1999 онд 6-гийн даванд барилдаж Өсөхбаяр давсан билээ. Энэ удаа 2 бөхийн барилдаан удааширч мөн л нөгөө шодоогоо хийж үхлийн гэгдэх барьцаар бариулах болов. 7-гийн даваанд аз таарч даваа авсан Өсөхбаяр заанд энэ удаа мөн л аз таарч өөрийн талаараа барьц аван давж Монгол улсын арслан хэмээх цолыг хүртэв.
20-р зууны Монголын манлай бөх Баянмөнхийн хүү Гантогтох заанд арслан цол авахад ердөө л алга урвуулах (зоосны нөгөө талаар буух) төдий юм тутав. Монгол наадмын түүхнээ зүгээр л нэг жирийн зоосны зөв талаараа бууснаас болж арслан болдог ёс байхгүй. Тийм юм хэзээ ч байж боломгүй байхад Монголын үндэсний бөхийн холбооныхон байлгаад бүүр нэгэн хүн “тийрдэг” танхай этгээдийг арслан болгосон инээдмийн түүх ийм буюу. Наадмын дараа “арслан бөх биш азтан бөх гэж цол олгоё. 2 удаа азтан бөх болсон нь нэг удаа азтан болсныгоо амлаж байя” гэсэн онигоо хүртэл гарсан юм.

5-ийн даваа
1. Д/ав Мөнхбат а/а Отгонбаяр (начин) (Говь-Алтай)
1. Д/ав Бат-Эрдэнэ у/н А. Ганбаатар (Өмнөговь-Баян-Овоо)
2. У/ав Балжинням а/н Ю. Батаа (начин) (Увс)
3. У/ав Сүхбат у/з Хишигдорж
4. У/ар Мөнх-Эрдэнэ а/н Ганбат (Өвөрхангай Бүрд)
5. У/з Баярсайхан а/з Пэрэнлэйдорж (начин) (Ар-Хашаат)
7. У/з Гантогтох а/н Энхтуяа (ӨМ- Баян-Овоо)
8. У/з Өсөхбаяр
9. У/з Сумъяабазар
10. У/з Ганбат
11. У/з Бумбаяр
12. У/з Доржсамбуу у/н Баяржавхлан (Завхан-Нөмрөг)
13. У/з Батзориг а/а Азжаргал (начин) (Говьсүмбэр)
14. У/н Жамъянпүрэв а/а Батболд (Баянхонгор- Баянбулаг)
15. У/н Мягмарсүрэн
16. У/н До. Ганхуяг у/н Рагчаа (Архангай- Булган)

6-ийн даваа
1. Д/ав Бат-Эрдэнэ а/н Батаа
2. У/ав Сүхбат а/з Пэрэнлэйдорж
3. У/ар Мөнх-Эрдэнэ а/а Азжаргал
4. У/з Гантогтох а/а Отгонбаяр
5. У/з Өсөхбаяр у/н До. Ганхуяг
6. У/з Сумъяабазар у/н Мягмарсүрэн
7. У/з Ганбат у/н Жамъянпүрэв
8. У/з Бумбаяр у/з Доржсамбуу

7-ийн даваа

1. Д/ав Бат-Эрдэнэ у/ар Мөнх-Эрдэнэ
2. У/ав Сүхбат у/з Бумбяр
3. У/з Гантогтох у/з Ганбат
4. У/з Өсөхбаяр у/з Сумъяабазар

8-ийн даваа
1. Д/ав Бат-Эрдэнэ у/з Өсөхбаяр
2. У/ав Сүхбат у/з Гантогтох

Үзүүр түрүү
Улсын заан Гэлэгжамцын Өсөхбаяр түрүүлж арслан цолыг хүртэж, улсын заан Баянмөнхийн Гантогтох үзүүрлэв (2 дахь удаагаа).

No comments:

Post a Comment