Жил гаруй харагдалгүй урам хугалсан Сүхбат начин маань 1996/1997 оны өвөл үлгэрийн орноос томилогдон сонирхолгүй ноололдооныг өөрчлөх элч мэт гараад ирэв. Бусдаас содон ягаан зодогтой түүний барилдаан ч бусдаас содон хэвээрээ. Нас намба сууж бие бялдар нь хувирсан байж таарна. Чансаа өндөр бөхчүүдийн даваа үнэлэх барилдаан гэж мөнгөн шагнал өндөртэй тойргийн барилдаан зохион байгуулахад амжилтай барилдаж, мөн хэд хэдэн барилдаанд амжилттай барилдан Бат-Эрдэнэ аваргыг ч шороодуулж ёстой бишрүүлж өгч байнаа. Улам эрч хүчтэй болж шинээр төрсөн түүнийг би хэзээ улсад түрүүлэх бол гэж хоног тоолон хүлээх болов. Бат-Эрдэнэ аварга ч “бат түрүүлдэг ээ” аажим аажимаар больж Ганбат хэмээх залуухан эрхэмд нэг бус удаа унав. Тэр чансаа өндөр бөхчүүдийн даваа үнэлэх барилдаанд ганц хоёрхон л улсын цолгүй бөх барилдана (Мандах начин а.а цолтой барилддаг байсан санагдана...). Шанаан дээрээ шархны лент “Х” хэлбэртэй наасан өндөр шар залуу (Увс аймгийн арслан Ганбат) таарсан бүхнээ баруун хавираал, хавирсан бүхнээ даваад л лут байна. Цагаан сараар сайн барилдах байх гэтэл 3 дээр Батзориг начинтай тунаад унав. Манай дүү гэж нөхөр бас тэр үед ухаан, мэдээ орж байсан юм байлгүй “Ганбат бол жинхэнэ бөх” гээд ойлгочихсон дэмжээд байдаг. Цагаан сараар Ганбатыг унахаар нь “танай бөх уанчлаа” гэтэл “танай бөх бүүр өчигдөр уначаа биз дээ” гэх юм. Юу болсон гэхээр миний “жинхэнэ бөх” маань 2-ын даваанд Самбо барилдааны дэлхийн аварга а.а Пүрэвсүрэнтэй (у.н) таараад сугадаж хөмрүүлээд “эпон”-оор уначдаг юм. Сайн барилдана гэж найдаж байсныг хэлэх үү харамсалтай л байлаа, бантаал улайгаал хүмүүс надруу жоготой хараад л... “улсын наадам л биш юм даа” гэж сэтгэлээ тайвшруулаал энэ үлдсэн амьтдын барилдаж байгааг дээ гэж бодоол... харин тэр цагаан сараар Бат-Эрдэнэ аваргаас өөр хүнд тахим өгөлгүй удсан Мөнх-Эрдэнэ арсланг Цэрэнпунцаг давж үзүүрлэсэн юм. Хавар нь нэг Завханы а.а хүн Мөнх-Эрдэнэ арслантай уулзсанаа ярьж байна: “Арслаан бяр их үү? гэтэл... их их, би яахав танай нутаг (Цэрэнпунцагийг хэлэв) бяртай, бяртай дээрээ ухаантай дийлдэхгүй юм” гэсэн гэлээ. За тэгээд цагаан сараас бусад барилдаанууд дээр шуугуулж шуугуулсан манай бөх маань улсын наадамд ирлээ. Хүмүүс үзүүрлэчих байх гээл ярьж байна, би бол Бат-Эрдэнэ аваргатай үлдээд хаяад түрүүлээсэй гэж хүсээд, тийм зүйл л мөрөөдөөд, наадмаа төсөөлөөд байлаа. Манай хүн бол угийн их шартай, спортын тэмцэл өндөртэй хүн гэдгийг бүх хүн мэднэ. Тэрээр 1995 оны цагаан сараар 3-ын даваанд Бэгзсүрэнг авч уначаад бөөн уур болж дараа нь болсон 2 ч заалны барилдаанд амалж авч давж байлаа. Тэгвэл энэ 97-ны наадмаар мөн л ёстой даагаа нэхэх гэдгийг чинь үзүүлж гарлаа даа. 3-ын даваанд цагаан сараар унасан самбогийн Пүрэвсүрэнг (гавьяат тамирчин) амлаад даагаа нэхэв, 4-ийн даваанд Жамъяапүрэв начингаас мөн даагаа нэхэв. 1995 оны улсын наадамд 4 даваанд мөн амалж авч барилдаад Жамъкад унаад начин болох замыг сайхан засаж өгч байсан удаатай. Харин 5-ын даваанд манай хүнийг мөн манай талын бөх Гантогтох амалж аваад Өсөхөө Сумъяа гэсэн 2 зааныг тунагадаг юм байна. Энэ өрсөлдөгч 2-той нэг нэгээрээ үзээд будаа болгохгүй яаж байгаа юм болоо гэж намайг гайхах зуур хүмүүс “Сүхбат эхнэрээсээ салаад Ганаа түүндээ уурлаад...” гэсэн бор шувуу нисгэх юм. Ямартай ч энэ 2 барилдаанд давсан

Харин наадмаас өмнө өвөл нэг өдөр радиогоор спортын мэдээ сонсож байтал өчигдөр болсон чөлөөт бөхийн улсын аваргын тэмцээний Сүхбат Ганхуяг нарын (галзуу хэмээх у.х Г.Ганхуяг) барилдааны бичлэгийг сонсгоё гэдэг юм байна. Баярлаад сонстол манай хүн алж байнаа “7:1-ээр ялж явна, цаг дуусах дөхөж байгааг тайлбарлагч зарлаж байна” за ингээд л дахиад улсын аварга болж дээ гэж бодтол л радио дүүрэн уухайн дуу хадаад л явчлаа юу болоод байгаа юм бүү мэдээ... шуугилдаал байна, тайлбарлагч нэг юм яриад л байх шиг байна... тэгээд эргээд спортын мэдээ тайлбарлагч хэлэхнээ “энэхүү сонирхолтой барилдаанд Ганхуяг 8:7-гоор (байхаа) ялсан юм” гэв. Бодвол галзуу маань ард нь гараад нэг оноо аваад, нэмээд 3 удаа эргүүлчихсэн юм болов уу даа. За тэгээд наадам дуусч намар болоход чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж энэ тэмцээнд явах байсан Ганхуяг гэмтсэн тул оронд нь манай бөх явав. Нэг ялж, нэг ялагдаад барилдаанаа дуусгасан санагдана (мартаж), өмнө нь 95-онд дэлхийн аваргад (94 н байж магадгүй) шагналт байрт шалгарч байсан ази тивийн авргын мөнгө, хүрэл медальтай, ОУХМ цолтой тэрээр ийнхүү чөлөөт бөхийнхөө замналаа өндөрлөв. Мөн сүмо бөхөөрөө ч дэлхийд 2 дахь удаагаа түрүүлсний дараа янз бүрийн гадны шалтгааны улмаас дахин дэлхийн аваргад оролцож чадалгүй дан ганц үндэсний бөхөөрөө тууштай хичээллэн сайн барилдаж улам их амжилт гаргаж эхэлсэн билээ.
1998 оны цагаан сараар нөгөө түрүү жил тодроод гайхагдаж байгаад наадмаар Цэрэнпунцагт хандаа хага даруулсан а.а Ганбат чинь “Х” хэлбэрийн лентээ аваад оронд нь ширвээ сахалаар гангарчихсан...ёстой хүрсэн болгоноо хаяад шуугиулж байнаа. За тэгээд “2 мөнх”, “2 эрдэнэ” гэдэг шиг “2 Бат”-ын үе эхэллээ гэж би гэдэг хүн эргэлт буцалтгүй итгэлээ. Цагаан сараар залуу заануудаас Өсөхбаяр л ганцаараа зодголсон юмуу даа. Ганбаттай шөвгийн 8-д таараад гар ачуулаад ёстой тэрий хадан уналаа... а.а Ганбат у.з Өсөхбаяраар ёстой “цэнгэн хөгжилдөж байнаа”... Шөвгийн 4-д алдарт 2-р Эрдэнэийг зүгээр бярдаж хөөгөөл будаа болгоол... эцэст нь мордоол... таны үе дууслаа гэж мэдэгдэх шиг болов. Нөгөө Эрдэнэтэй үзүүрт үлдээд шууд л барьж аваад суугаа дэгээ хийхнэ тэр, их ойрхон газардсан даа. Өөрөө буруу харж байсан тул Бат-Эрдэнэ аварга яаж унасныг хараагүй байх босож ирээд шууд л тахимаа өгчлөө. Ямар ч байсан дээд амжилт тогтоолоо, цагаан сард улсын цолгүй бөх анх удаа үзүүрлэснээрээ. Наадмаар манай 2 Бат хоорондоо 6-гийн даваанд тунадаг юм даа. Тэгэхэдээ мэдээж 1-р Батаа дэмжилгүй яахав. Манай Ганбат нас залуугийн дээр дөнгөж начин цолонд Баянмөнх багшаараа хүрээд буй тул түрүү жил дээгүүр үзсэн жижгээгээ цааш илүү сайн үзнэ гэж бодлоо. Сүхбат маань ч давлаа... харин дараагийн даваанд улсын наадмын дэвжээнээ шившигтэйгээр унав.

Цэрэнпунцаг заантай 7-гийн даваанд тунаж барилдах тэр цаг доор 3 жилийн өмнө намайг унтаж байхад (хулгайгаар) давсан нөхрийг одоо миний нүдэн дээр сайхан хусна даа гэж бодож суутал Пунцагаа зааны ёстой зарлаж байж хийсэн айхтар хүчтэй татаж, тосгуулж хавирах мэхэнд амаараа шороо үмхэн унав. Манай 2 Бат бол Бат-Эрдэнэ аваргыг давна гэж тооцож байсан ба өөр хүн Баагий аваргыг хөдлөгдөггүй байсан үе тул хэн нэг нь түрүүлчих ухааны юм л бодож байсан, гэтэл хоорондоо таараад...давсан нь тас хавируулаад... наадмаа дуусгаваа. Пунцагаа ч сүүлийн 2 жил лааж байна даа, манай 2 Батыг хусаад л... ignore list-д шилжүүлбэл таарна.
No comments:
Post a Comment