Saturday, August 1, 2009

Олимпиадны сургалт

“Алгоритм” сургалтын төвийн 2 дахь хичээлийн жилийн Математикийн олимпиадад бэлтгэх сургалтаа явуулахад бэлтгэж байна. Тус сургалтанд 3-аас 8-р ангийн сурагчдаас идэвхитэй, тэвчээртэй, цаашид сурах дур сонирхолтой, амжилт гаргах хүсэл эрмэлзлэлтэй сурагчдыг шалгаруулан авна. 7 хоногт 3 удаа тус бүр 2 цагаар хичээллэнэ, 1 сарын төлбөр нь 10000 төгрөг. Сургалтын төвийн үндсэн сурагчид төлбөргүй суралцах ба үндсэн сурагчид гэдэгт сургалтын төвд тасралтгүйгээр амжилттай сурсан, эсвэл бүсийн олимпиадад медальт байрт шалгарсан, мөн аймгийн аварга болж улсын олимпиадад бэлтгэх аймгийн шигшээ багт багтаж байгаа сурагчид хамрагдана.

Одоогийн байдлаар: Д.Ёндонжамц (4-р анги), Г.Тамир (4-р анги ), Г.Мөнхбат (7-р анги ), Д.Бат-Амгалан (7-р анги ), Б.Чимэдширчин (7-р анги ), Н.Эрдэнэмаа (8-р анги), Б.Ичинхорлоо (8-р анги), М.Буяннэмэх (9-р анги), М.Гончигдорж (11-р анги) нар математикийн сургалтанд төлбөргүй сурах боломжтой байна.
Мэдээлэл зүйн олимпиадад бэлтгэх сургалтанд математикийн олимпиаднаас шалгаран гарсан М.Гончигдорж, М.Буяннэмэх, Н.Эрдэнэмаа нар суралцаж байгаа бөгөөд Мөнхбат, Бат-Амгалан, Чимэдширчин нар мэдээлэл зүйн сургалтанд дэвшихэд ойрхон байна. Мөн Мягмарсүрэнгийн Гончигдорж “Мэдээний цаг” бүлгийн 6-р гишүүн болох хамгийн боломжтой хүнээр нэрлэгдэж байгаа.

No comments:

Post a Comment