Saturday, August 1, 2009

Сургалтын төвийн үйл ажиллагаа

Сургалтын төв нь одоогийн байдлаар дараах үйл ажиллагааг явуулж байна. Үүнд:
1. Математикийн олимпиадад бэлтгэх сургалт
2. Мэдээлэл зүйн олимпиадад бэлтгэх сургалт
3. Элсэлтийн ерөнхий шалгалтанд бэлтгэх сургалт гэсэн чиглэлээр сургалт явуулж байна.

1. Математикийн олимпиадад бэлтгэх сургалтанд олимпиад уралдаанд оролцдог, сурах идэвхи зүтгэл сайтай сурагчдыг шалгаруулан авч цаашид бүс болон улсын чанартай олимпиадуудад өндөр амжилт гаргах зорилготойгоор бэлтгэдэг. Суралцагчид маань төгсөх ангидаа элсэлтийн ерөнхий шалгалтанд бэлтгэх сургалтад “шалгалтгүйгээр” хамрагдана.

2. Мэдээлэл зүйн олимпиадад бэлтгэх сургалтанд Математикийн олимпиадны сургалтанд амжилттай суралцаж, олимпиад уралдаанд амжилттай оролцсон сурагчдыг сургалтын төвийн шийдвэрээр элсүүлэн авч суралцуулна. Манай мэдээлэл зүйн олимпиадад бэлтгэх сургалт нь “Мэдээний цаг” бүлгийн хөтөлбөрөөр хичээлээ явуулах ба суралцагчид маань цаашдаа улсын болон Олон улсын олимпиадад оролцож амжилт гаргах зорилготой бөгөөд энэ нь бүрэн боломжтой зорилт билээ. Энэ сургалтанд сайн сурсан суралцагчид “мэдээний цаг“ бүлгийн гишүүн болох боломжтой.

3. Элсэлтийн ерөнхий шалгалтанд бэлтгэх сургалтанд ЭЕШ-нд бэлтгэж байгаа сурагчид хамрагдах боломжтой бөгөөд дунд болон ахлах ангийн математикийн хичээлийн хөтөлбөрийг богино хугацаанд бүрэн эзэмшүүлж ЭЕШ-нд өндөр амжилт гарган, үүгээрээ ямар ч их сургуульд сайн суралцаж, сайн мэргэжилтэн болох боломжтой гэдгээ нотолсон шилдэг төгсөгчдийг бэлтгэн гаргах зорилготой.

No comments:

Post a Comment