Saturday, August 1, 2009

"Алгоритм" сургалтын төвийн танилцуулга

Баянхонгор аймгийн математик, мэдээлэл зүйн сургалттай “Алгоритм” сургалтын төв нь 2008 оны 10-р сарын 2-нд байгуулагдсан.
Сургалтын төв нь:
- Баянхонгор аймгийн математикт авъяас, дур сонирхолтой сурагчдыг нээн хөгжүүлж, Улаанбаатар хотын шилдэг сургуулиудын түвшинд математикийн хичээлийг зааж, аймгийнхаа математикийн олимпиадны түвшинг Монгол улсын түвшинд аваачих.
- Монгол улсын Мэдээлэл зүйн олимпиадны хөгжлийг “Мэдээний цаг” бүлгийн тусламжтайгаар дэлхийн тавцанд хүргэх.
- Баянхонгор аймгаас Их сургуульд сайн сурч, сайн мэргэжилтэн болох боломжтой, өрсөлдөх чадвар өндөртэй сурагчдыг төгсгөх гэсэн 3 үндсэн чиглэлд үйл ажиллагаагаа явуулж байна.
“Алгоритм” сургалтын төвийн үйл ажиллагаа, зорилтыг тайлбарлах гэж нуршиж байснаас “Мэдээний цаг” бүлгийн “залуучуудын академи” нь гэж ойлгох нь товчхон бөгөөд оновчтой буйзаа.

No comments:

Post a Comment