Monday, January 25, 2010

6-р халз тулаан

2010 оны 1-р сарын 24-д энэ хичээлийн жилийн 4-р сарын халз тулаан явагдаж өндөрлөлөө. Тэмцээнд түрүү жил чансааг тэргүүлэгч Буяндэлгэр урилгаар ирж өрсөлдөв. Бид бүхний зорьж буй 800 оноог бодитоор авч үзсэн энэ хүнтэй өрсөлдөх нь бидний хувьд сайхан хэрэг байв. Миний хувьд Буяаг форм муутай байна байх гэтэл эсэргээрээ харин ч их сайн байлаа. Угийн хариуцлагагүй алдааг их гаргадаг тул бодлого бүрээс л жаахан оноо алдаж байв.

Тэмцээн 3-р тойргоос ширүүсч энэ удаа Нацагдулам амалж авсан "экс аварга" Буяндэлгэртэй хүч тэнцсэн бол Ичинноров Гончигдоржтой босго 6 оноонд хүрээгүй тул мөн оноо хуваав.

Шийдвэрлэх тулаанууд эхэлсэн 4-р тойрогт Дуламсүрэн амалж авсан экс аваргаа мөн л баралгүй оноо тэнцсэн бол гол сенсацийг Энхзаяа тарьж Гончигдоржийг 12:3 -аар дахиж хүнтэй өрсөлдөхгүй болтол нь "бут ниргэв".

5-р тойрогт аваргын төлөөх тулаанд Дуламсүрэн, Нацагдулам нар ээлжит нэг удаа хүч тэнцэж, Буяндэлгэр Гончигдоржийг ялснаар тэмцээнээс хасав.

Сүүлийн тойрогт Дуламсүрэн ам авах байсан ч түүнд хүчээр Гончигдоржийг тулгаж өгч Нацагдуламд илүү боломж гаргаж өгсөн ч байдал өөрчлөгдсөнгүй 10 оноогоор Дуламсүрэн Нацагдулам нар халз тулааныг тэргүүлцгээв. Харин Булгантамир сүүлийн тойрогт Буяндэлгэртэй энэ жил бэлтгэлтэй байгаагийн ачаар тэнцээ хийснээр түүнийг 3-р байрт оруулав.

Тэмцээний эхний 3 байрт орогчид 10, 10, 9 оноотой байсан бол түүний араас 6 оноотнууд жагсав.

6-р халз тулааны дүн [нийт дүн]

1. Дуламсүрэн 41 [10]
2. Нацагдулам 37 [10]
3. Гончигдорж 31 [5]
4. Булгантамир 27 [6]
5. Буяндэлгэр 26 [10]
6. Энхзаяа 26 [6]
7. Мөнхзул /жижиг/ 5 [23]
8. Амартүвшин 5 [22]
9. Дашпүрэв 6 [21]
10. Дагиймаа 5 [21]
11. Бямбасүрэн 6 [21]
12. Хишигсүрэн 2 [19]
13. Ичинноров 5 [18]
14. Нацагсүрэн 6 [15]
15. Цолмонгэрэл 4 [9]
16. Өлзийдүүрэн 6 [6]

No comments:

Post a Comment