Tuesday, January 12, 2010

Маш чухал зарлал...

Оюутнуудын амралтыг тохиолдуулан ... тэдний амралтыг ая тухтай өнгөрүүлэх зорилгоор ... "Алгоритм" СТ-ын нэрэмжит ПОКЕР-ын нээлттэй аварга шалгаруулах цомын төлөөх тэмцээнийг зарлаж байна. Тэмцээнийг санаачлан зохион байгуулж, ивээн тэтгэгч УБ-т мэргэжил дээшлүүлсэн шилдэг покерчин Н.Сэрчинмаа.


гэсэн зарлал хурдан тараа гээд байх юмаа. Би тэгээд дамжуулж байна шүү.

1. За тэгээд тэмцээнд сургалтын төвийн хуучин, шинэ бүхий л завтай боломжтой цэргүүд орж болно (олуулаа бол мөнгө их олно ш дээ).
2. Тэмцээнд ирэхдээ мандатны мөнгө, гар цайлгах мөнгө (зохион байгуулагчид л өргөл өргөх юмуу даа)... тэгээд мэдээж бооцооны мөнгөтэйгөө ирэх юм байна.
3. Тэмцээн 14-д буюу нөгөөдөр болно. Цагийг нь ерөнхий зохион байгуулагч спонсор жич зарлана гэсэн. Эрэгтэйчүүд нэг нэг хөзөртэй ирвэл сайн.
4. Тэгээд цугласан хүний тооноос шалтгаалан тэмцээний дүрэм журмыг "ерөнхий" өөрөө зохицуулна гэнээ.
5. Мэдэхгүй, муухан мэддэг байсан ч хамаагүй "ерөнхий" өөрөө сайн мэргэжилтэн тул гялс сургаад, янзлаад... заагаад (мөнгийг нь саагаад...) өгнө гэсэн шүү.

Тэмцээндээ идэвхи санаачлагатай оролцож, "цомын эзэн" болоорой.
анхаарал тавьсан явдалд баярлалаа. Та бүнийг хүндэтгэн ёсолцон Сэрчмаа.

No comments:

Post a Comment