Friday, January 15, 2010

Тавтай морил...

23 настай байжээ ... өвлийн дөн хүйтнээр П.Энхбодын нэрэмжит улсын уралдаанд оролцохоор зорин очлоо. Аймгийнхаа хүрээнээс хальж үзээгүй хэдэн жаахан хүүхдээ дагуулаад Монгол улсын хамгийн том олимпиадад оролцохоор очих нь бас л их зориг байсан юм байна шүү. Тус олимпиадад нэг хүн өөрийгөө 100% нээн харууулж, гялалзсан амжилт үзүүлэн аймгийнхаа болон миний нэр төрийг хамгаалж, бүүр ихийг тэмүүлж чадах зориг надад өгсөн.

8-р ангийн сурагч байхдаа П.Энхбодын нэрэмжит улсын уралдаанд 9-р ангид дэвшин өрсөлдөж шагналт 4-р байр эзэлж улмаар 2009 аймгийн Баянхонгор аймгийн олимпиадад мөн 9-р ангид дэвшин өрсөлдөж түрүүлсэн Мөнхжаргалын Буяннэмэх хэмээх авьяаслаг нэгнийг би ирээдүйн нэгэн "шилдэг" болноо гэж итгэн бэлтгэж байв. Залуу хүн алдаж болно, алдаанаасаа л суралцаж, дахин давтахгүй байх ёстойг хүн бүр мэддэг бизээ.

Аймгийн шигшээ багийн гол хүн тэрээр 8 сарын дараа бэлтгэлдээ дахин гарч байна. Нэгэнт өнгөрсөн цаг хугацаа тул түүнийг тэнд л үлдээж ирээдүйгээ дахин шинээр, итгэлтэйгээр харж шилдэг байхын төлөө дахин хамтдаа зүтгэхээр боллоо. Цуг бэлтгэл хийдэг ах нар, дүү нар, найз нар, багш нь бүгд л түүнийг баяртайгаар хүлээн авч, цаашдаа хамтдаа бэлтгэл хийн хөгжихдөө баяртай байх болно. Жижиг Буяа эргэж ирснээр манай аймгийн шигшээ баг маш том шат ахин, маш хүчирхэг болсон мэт санагдаж байна. Буяа шиг нэгнийг дахин бэлтгэнэ гэдэг бол дахиад л бүтэн жилийн хөдөлмөр зүтгэл, харин Буяаг цааш нь үргэлжлүүлээд бэлтгэнэ гэдэг нь бидний амжилт тэр чинээгээрээ урагшлаад зогсохгүй, багийн бүхий л гишүүдийн амжилт, идэвхи чармайлтыг ихээр дээшлэх билээ.Нөгөө жижиг Буяа ирж бэлтгэлээ хийж байна уу? гэж манай Соогий хүртэл асуудаг. Олон хүн түүнд санаа тавьж байсан нь Буяа их олон дэмжигчтэй юм байна гэдгийг ойлгуулж байв.

Би түүнийг "буцаж ирнэ" гэдгийг мэдэж байв, харин Буяа намайг "хүлээж авна" гэдгийг мөн л мэдэж байсан юм билээ. Би өөрөө өөрийнхөө төлөө зүтгээд, зориг гаргаад өөрөө ирэхийг нь л хүлээсэн... Буяа ч чадсан... Балчир түүнд 8 сарын дараа дахин бэлтгэлээ хийе гэж бодох нь мэдээж хүнд байсан байх... олон ч юм бодсон байх. Гэрийхээ гадаа ч олон гарсан байх, манай үүдэнд ч олон удаа ирсэн байх (саяхан л лав нэг ирсэн байхыг нь би харсан). Нэг л өдөр хаалга татаад ороод ирэх байсан... Одоо өнгөрсөрсөн бүхэн ямар ч хамаагүй зүйл болсон. Зөвхөн урагшаа...! Байх ёстой газартаа ТАВТАЙ МОРИЛ жижиг Буяа...

No comments:

Post a Comment