Monday, January 18, 2010

100% F...

2010 оны ЭЕШ-ын сорилууд эхлээд 3 удаагийн сорил авлаа. Одоогийн байдлаар сурагчдын авч байгаа дүн "100% F" байна. Дундаж дүн 28% гэсэн амжилттай л явж байна.

1. Гончигдорж 47.3:
3-р сорилд анх удаа шар тэмдэг (тухайн сорилын хамгийн өндөр оноо) авч нийт дүнгээрээ тэргүүлж эхэллээ. 2-р сорилд маш муу дүн авсан.

2. Дуламсүрэн 46:
1-р сорилд энэ жилийн лидер оноог түүснээс хойш өөдлөхгүй байна. 2-р сорилд маш муу дүн үзүүлж 10 орчим байрт орж, өнөөдөр 3-т бичигдэснээр тэргүүн байраа алдаад байна.

3. Нацагдулам 43.3:
Бусдыг бодвол харьцангуй сайн, тогтмол амжилт гаргаж бүгд сүйрсэн 2-р сорилыг тэргүүлж шар тэмдэг авсан. Нэг ч удаа улаан тэмдэг (амжилт буурсны) аваагүй 2-хон хүний нэг.

4. Хишигсүрэн 37.
1-р сорилд тэсэрснээс хойш маш муу болон муу амжилт үзүүлж 3-р байрны хүнээс алхам бүрт хоцорч байна. Дундаж дүнгээрээ ганц ч удаа ногоон тэмдэг (амжилт ахисны) аваагүй 2-хон хүний нэг!

5. Том Мөнхзул 35.6:
3-р сорилд амжилт гаргаж 3-р ширээ хүртэл дэвшлээ. Энэ эрчээрээ өсвөл боломжийн байрлалд ирлээ.

6. Жижиг Мөнхзул 35.3:
Хамгийн тогтвортой амжилт гаргаж байгаа хүн. 36, 35, 35 авсан. Гэвч Хишигээтэй ижил ганц ч ногоон тэмдэг авч үзээгүй нөгөө хүн нь!

7. Амартүвшин 34.3:
Шинэ оныг гялалзсан амжилтаар эхлүүлж байна. Ганц ч удаа улаан авч үзээгүй 2 дахь хүн нь. Амжилт нь тогтвортой өсөж байгаа. Энэ эрчээрээ бол 1-р ширээ ч ойрхон байна.

8. Булгантамир 34:
Өчигдөр өнөөдөр 2 төрөл бүрээр гялалзаж байна. Өнөөдөр л гэхэд 3-р сорилд орох ёстой 4-р байрандаа орж 4-р ширээ хүртэл дэвшлээ. Одоо амжилтаа тогтвортой байлгах хэрэгтэй.

9. Дагиймаа 33.6:
Уг нь энд л байх ёстой хүн, даан ч сүүлийн үед шүүмжлэлийн бай болж гүйцээд байгаа. Дундаж дүн байнга л ногоон байгаа нь сайн хэрэг шүү.

10. Өлзийдүүрэн 32.6:
Шинэ цэрэг ч энэнээсээ ч доошоо явах ёстой байхаа. Одоо ардаа байгаа 3 хүнд гүйцэгдэх ёстой, тэгж байж л жинхэнэ дайн эхэлнэ дээ. 2-р сорилд аман хүзүүдсэн ч өнөөдөр сүүлээсээ 3-д орох амжилт үзүүлэв. Амжилт тогтворгүй байх нь хамгийн муу зүйл!

11. Бямбасүрэн 32.6:
2-р сорилд маш муу, 3-р сорилд сайн гэхээр бас л амжилт тогтворгүй байна. Ямар ч байсан дундаж дүнгээ 40%-д хүргэж байж л амжилт гэж үзэх хэрэгтэй.

12. Батхонгор 31:
Амжилт тогтворгүй маш их савалж байна. Сайн байж чадна гэдгээ батлах л хэрэгтэй, одоо бол муу л гэсэн ангилалд багтаж байна.

13. Энхзаяа 30:
Шинэ он гарснаар маш муу байгаа, маш их залхуурч байгаа. Амжилт бол авах юмгүй, өнөөдөр бараг сүүлийн байр эзэлчлээ.

14. Нацагсүрэн 30:
Ногоон авч үзээгүйн дээр өнөөдөр анх удаа улаан авснаар амжилт 7-р ширээ хүртэл ухарлаа. Хэзээ сайжрах юм бол бүү мэдээ!

15. Цолмонгэрэл 28.3:
Өнөөдөр 30%-аас доош дүн дунджилж байгаа хүн бол "сургуульгүй" гэсэн ангилалд л байгаа гэж ойлгох хэрэгтэй.

16. Дүүрэнбаяр 27.6:
Энэ байгаа байрнаасаа ойрын үед ухрана гээд бодохоор маш хүнд байдалд очих гэж байна! Маш ихээр хөдөлмөр хийж байж амжилтын тухай ярих хэрэгтэй болно.

17. Дашпүрэв 21:
2 удаа ягаан тэмдэг (тухайн сорилын хамгийн муу дүн) авч онигоо болсны эцэст 3-р сорилд боломжийн амжилт гаргаж 9-р ширээлүү шилжээд байна. "Маш муу" гэдэг ангилалд байгаа хүмүүсийг тэргүүлэгч. Өмнөх хүнээсээ маш хол хоцорсон.

18. Ичинноров 20.3:
3-р сорилд анх удаа ногоон тэмдэг, анх удаа 20%-аас дээш авч үзлээ. Өөртэйгээ цуг бэлтгэл хийдэг өөрийн сургуулийн бүх хүүхдүүдээс хэт тасархай муу байгаа!!

19. Батхуяг 17.6:
3-р сорилд ягаан тэмдэг авсан. Угаасаа ягаан тэмдгийг зөвхөн 1-р сургуулийнхан л авч байгаа. Дашпүрэвтэй л сүүлийн байрны төлөө өрсөлдсөөр хавартай золгох байхдаа.

20. Должинсүрэн 14.6:
Өнөөдөр анхны сорил өгч өмнө бий болсон муу дүнг ахиулсан, урд гурван хүнээ ч удахгүй давчих байхаа. Тэрний урд байгаа 3-луу л ойртох хэрэгтэй, тэр үед дундаж дүн овоо болсон байна байхаа.

За сургалтын төвийн дундаж дүн 28% л байна. Би уг нь 65%-д хүргэнэ гэж бодоод байдаг. Одоогийн байдлаар бүгд 100% F аваад тэр 60% гэдэг дүн чинь тэнгэрийн амьтан болчоод байдаг!


Сорилууд дээр анхаарах зүйлс:

1. Амжилт тогтвортой байх хэрэгтэй. Өмнөх өдрөөс буурвал маш багаар л буурах хэрэгтэй. Амжилт нь тогтворгүй байгаа хүн бол "муу" л байгаа гэсэн үг.
2. Дундаж дүн дээр байнга ногоон тэмдэг тавиулах хэрэгтэй. ЭЕШ дөхөж байхад улаан авч, амжилт нь уруудаад байж болохгүй.
3. Өөрийн найдвартай чадах бодлогуудыг сонгож, найдвартай зөв бодолт хийх хэрэгтэй.
4. Цагаа зөв хувиарлан, яарч сандаралгүй, жижиг сажиг алдаа гаргалгүй нямбай бодох хэрэгтэй.
5. Өмнө нь авч үзээгүй дүнгээ авахыг байнга эрмэлзэх хэрэгтэй. Анх удаа 40%, 50%, 60%, 70%... авч үзэх нь үнэхээр сайхан зүйл шүү дээ.
6. Сорил бүр дээр өөрийн гаргасан жижиг сажиг алдаануудыг дахин давтахгүй байх нь сорил хийж байгаагийн гол ач холбогдол билээ. Ямар ч энгийн алдаа гаргадаггүй болтлоо сорил хийх нь зорилт.
7. Цаг бол алт... 80 минутад бүхнийг амжуулж сурах нь бидний зорилт. Тэгэхэд сорилоос хоцордог "бүлэг нөхдүүд" хүртэл байх юм. Ямар ч илүү дутуу юманд санаа тавилгүйгээр 80 минутад зөвхөн тестээ л бөглөх боломжийг өөртөө болон бусаддаа олгож суръя!
8. Ганц харандаа, ганц баллуур бэлтгэх нь мөн ч амархан зүйл дээ. Мөн өмнө хийсэн сорилын дүнгийн хуудсаа баллуурдаад цэврэлчих нь 1 минутын л ажил баймаар юм! харандаагүй, баллуургүй, өмнөх бөглөсөн нь хэвээрэй байгаа "арчаагүй хүн" их олон байна.

Сурагч бүр өөрийн дундаж дүнг чадах чинээгээрээ эрчимтэй дээшлүүлж сорилуудад өндөр амжилт гаргаж чаддаг болохын төлөө бэлтгэлээ сайн хийцгээж, даалгавараа сайн хийцгээж... АМЖИЛТЫН ТӨЛӨӨ БҮГД ХАМТДАА ИЛҮҮ ИХ ЭРЧ ХҮЧТЭЙГЭЭР ТЭМЦЭЦГЭЭЕ!

эцэст нь өмнө бичсэн нэг өгүүллээс 1 өгүүлбэр толилуулъя:

...Дунд сургууль төгсөж буй хүн бүр ямар нэг хичээлээр 800 оноо авах нь хүсэл мөрөөдөл, зорилт тэмүүлэл, сургасан сургуульдаа төлж буй төлөөс, эцэг эхдээ барьж буй бэлэг, товчхондоо “үүрэг” байх ёстой. Тэгвэл Сэрчинмаа тэр үүргээ хамгийн хүнд хичээлийн төрлөөр биелүүлж (математикийн ЕШ бол Монгол улсад болдог хамгийн олон оролцогчтой тэмцээн байхаа), манай аймгаас урьд нь 6 хүүхэд 800 авч үзсэний тоог нэмэгдүүлэв...

No comments:

Post a Comment