Friday, January 1, 2010

Шинэ он...

Шавь нартаа, манай сургалтын төвийг дэмжиж тусалдаг бүх хүмүүст шинэ оны баярын мэндийг дэвшүүлье!

Өчигдөр орой баахан л бударсан, манарсан цаш... өвгөн аавын ... тухай мессежүүд ирээд байсан, би нэгд "Zooz" гэснээс өөр хариу бичиж амжаагүй л явна. Учрыг нь олоход жаахан бэрх юм болоод байгаа.

Хуучин оны хангалттай олон газар, олон удаа, сар бүр дүгнэсэн бөгөөд 12 сар бол геометр сурсан сар гэхээс өөр юмгүй тул дүгнэлт бичих хэрэггүй гэж бодлоо. Харин шинэ оны зорилт гэж байх ёстой. Тэгэхдээ дэвшүүсэн зорилтууд бол байгаа шүү дээ.

1. Математик олимпиадны хувьд бол Эрдэнэмаад бүх үүрэг хариуцлагыг ноогдуулахаас өөр аргагүй. Одоо хүрээд байгаа түвшин, бэлтгэлжилт, олимпиадуудын туршлага, цаашдаа бэлтгэл хийх төлөвлөгөө... гээд бүхий л зүйлүүд тал талаасаа сайн бүрдсэн байгаа тул Эрдэнэмаа ажилт гаргах бүрэн боломжтойн дээр амжилт гаргах "шаардлагатай" байгаа билээ. Бүхий л Баянхонгорчуудын итгэл найдварыг 14 настайдаа үүрч явах хүнд бөгөөд хүндтэй, өөрийн хөдөлмөр зүтгэлээр олж авсан "үүрэг" түүнд нэгэнт бий болжээ. Лидер нь лидерийнхээ үүргийг сайн гүйцэтгэх ёстой, лидер нь сайн байвал хамт олны амжилт түүний хэрээр урагшилдаг гэсэн үгээ дахин сануулъя.Амжилт хүсье. Хуурай ах Цэгмидийн нутаг Ховдын цэнхэр хязгаарт очиход ердөө 4 сарын хугацаа л үлдээд байна. Энэ намраас хойш 3 сар гаруй бэлтгэл хийхдээ, бэлтгэлээ таслалгүй идэвхи чармайлттай байгаа, цаашид өсөн дэвжих бүрэн боломжтойгоо өдрөөс өдөрт харуулж буй Мөнхдалайд мөн амжилт хүсэх хэрэг гарч байна. Хашир туршлагатай Гончигдорж, өдрөөр биш цагаар хүч бяр нэмж байгаа 7-гийн 3 зэрэг Эрдэнэмааг дэмжин өөрсдийн ур чадвар, хүч чадлаа улсын олимпиадад сорин үзэх хүүхдүүд байна. Та бүхний хичээл зүтгэлээс Баянхонгорчуудын нүүр царай, хаан шинжлэх ухааны цаашдын хөгжил дэвшил, ирээдүй хамаарах тул бүгд чармайн бэлтгэлээ сайн хийх шаардлагатай болоод байна. Өдийгөөс 14 жилийн өмнө өөрийн нутагтаа зохион байгуулсан олимпиаднаас авсан цор ганц хүрэл медальтайгаа удаан эвлэрмээргүй байна шүү дээ. Бид чадах ёстой...

2. Сүүлийн 3 жил бид улсын мэдээлэл зүйн олимдианаас алт, мөнгө, хүрэл медалиуд хүртээд байгаа. Энэ жил медалийн буухиа үргэлжлэх эсэх нь зөвхөн Гончигдоржоос л хамаарах зүйл болоод байна. Дархан явахад бас л 4 сар орчмын хугацаа үлдээд байна. Бидэнд нөөц боломж, туршалага бол маш их байгаа. Одоо үүнийг л зөв зүйтэй ашиглах хэрэгтэй байна. Гончигдоржид амжилт хүсч, Баянхонгорчууд гялалзсан амжилтын буухиа чиний нуруун дээр ирснийг дахин сануулъя.

3. Урьдынхаас багахан сайжирсан ЭЕШ-ны 2009 оны дуусгаад 2010 онтой золгоод байна. Энэ жил харин багахан биш ихээхэн сайжирсаан гэдгээ нотлон үзүүлэхээр бид ажиллаж байна. Одоо миний харж буйгаар 4 сурагч 90%-д хүрсэн амжилт гаргахын зэрэгцээ, төдий тооны сурагчид 80%, 70%-ийн амжилт үзззлэх боломжтой байна. Улсын ЭЕШ-д оролцох тэр 40 50 хүүхдүүд дундаас нэгээр тогтохгүй "айраг" авах боломж бидэнд харагдаж байгаагаар 2010 он эхэлж байна. Цаашдаа ямархуу амьдрал туулах бэ? гэдгээ шийдэх хугацаа сараар биш өдрөөр хэмжигдэхээр хэмжээнд хүрээд байна. Ердөө 5 сарын дараа л бид дунд сургуульд 10 жил сурч олон арван багш нараар эрдэм заалгасаныхаа үр шимийг сорин үзэх хамгийн хариуцлагатай мөчид тулан ирээд байна. "Хамгийн хариуцлагатай" гэж болох ганц хавар ... түүний амжилттай давж чадвал бид ЭЕШ-ийн дүнгээр нотлогдсон эзэмшсэн мэдлэг чадвараа цаашид ч ашиглан их сургуульд амжилттай сурч чадах бүрэн баталгаатай болно. Лидер нь пидерийнхээ үүргийг сайн гүйцэтгэх ёстой биз дээ, бид сайн байх нь бүхий л талаараа ашигтай. Ядаж их сургуулийн багш нар "Баянхонгорынхон ч дээ, олиггүй муу амьтад..." гэж харахаа байчихвал мөн ч олон Баянхонгорчуудад ашиг тустай байх болно доо.

Монголын мэдээлэл зүйн олимпиалны медалийн буухиаг үргэлжлүүлж, Монголын математикийн олимпиаднаас медаль авч үзэх, ЭЕШ-д аймгийнхаа түүхэнд анх удаа A B үнэлгээнд хүрэх зорилттой 2010 он эхэлж байна. Хүн бүр өөрт ноогдсон үүрэг хариуцлага, өөрийн өмнө тулгарч буй зорилтоо биелүүлэхийн төлөө өөрийн хүч хөдөлмөрөө зориулан зүтгэж 2010 оныг баяр хөөр, амжилт бүтээл, мэдлэг чадвараар ... дүүрэн өнгөрүүлье.

No comments:

Post a Comment