Wednesday, September 29, 2010

2 дахь жилийг эргэн дурсахуй...

10 сар. Би "бид түүхийг шэнээр бичиж байгаа хүмүүс" гэж хэлэх дуртай. Тэр ч ёсоор манай аймгийн математикийн түүхэнд шинэ хуудас нэмэгдэн Архангайд болдог хангайн бүсийн олимпиаднаас анхны АЛТ, ХҮРЭЛ медалиудаа авав. Эзэд нь залуухан Чимэдширчин, төгсөх ангийн Гончигдорж нар байв... Багийн дүнгээр сүүлийн хэдэн жилд орж байгаагүй байранд шалгарч бидэнд ихээхэн итгэл нэмэв.

11-р сар. Суурин байж сургалтаа эрчимжүүлдэг сар. Харин янз бүрийн халдварт өвчний улмаас улс даяар хөл хорио тогтоосон боловч бид завсар зайгаар нь бэлтгэлээ хийсээр л байв. 10-р сарын халз тулаанд түрүүлсэн Дуламсүрэн энэ сарын халз тулаанд мөн л түрүүлж өнөө жил аймгийн ЭЕШ-д хэн түрүүлэх бэ? гэдгийг хэлээд өгөх шиг болов.

12-р сар. Сургалтын төвөөрөө геометрчин болох шахав... Сар бүрийн сорилын дүнгээр бүгд муу дүн үзүүлдэг бол энэ сард Гончигдорж 70% авч гайхам амжилт гаргав... ЭЕШ-ны сургалтанд хамгийн сүүлд нэгдсэн 3 сурагчийн дунд ЭЕШ-ны тэргүүлэгч Батхонгор байв.

1-р сар. Сорилууд эхэллээ... сорил эхэлэхээр тэгээд F дүнгүүд л хөврөнө гэсэн үг ш дээ. Энэ сард болсон эхний 3 сорил дараалж 100% F хусч, сургалтын төвийн дундаж 28%... 12 сард болон 1 сард болсон халз тулаанууд 3 ба 4 дэхь удаагаа Дуламсүрэн дараалан түрүүлж байх зуур олимпиадныхан бэлтгэлээ уйгагүй хийсээр л ... Номун далай сургуулийн цуврал олимпиадад Тамир нэг өдөр 2 түрүү авч гийгүүлсэн бол бусад сурагчид ч амжилттай байж хамгийн гол нь бэлтгэлээ удаан хугацааны турш тасалсан Буяннэмэх эргэн ирж биднийхээ дунд нэгдэснээр одоо л нэг гэрэл гэгээ гийх шиг... хатуу өвөлч шувтрах дөхөж байна, тачгинасан хүйтэн Буяагийн come back 2-той зэрэгцэн Бат-Амгалангаа зөрүүлээд бэлтгэлээс нь алдлаа... Энэ жил манай аймагт сэтгэх чадварын улсын олимпиад болох тул ... гэсэн шалтгаанаар... энэ ч арай дэнднээ... манай улс шиг ийм сонин олимпиад хийдэг газар дэлхий дээр байдаг ч юмуу доо...

2-р сар. 2 сар дараалан ЭЕШ-ны сорил өгсөн хүмүүс бүгд л F авсаар... Миний гар дээрээс ЭЕШ-д оролцох 18 сурагчийн нэр эцсийн байдлаар тодорч бид нэг зорилгын төлөө хамтдаа ихээхэн хичээдэг цаг үе ирлээ дээ...

3-р сар. Яая арай гэж F-ээс салах бас л сайхан байсан шүү... эзэн нь Гочничгдорж. Энэ сардаа дахин дэвшилд хүрч, сардаа багтан 70% Дуламсүрэн авч биднийг хаана хүрч болохыг ойлгуулж өгөв. Сурагчид 18 аас 52-ын хооронд дундаж дүн авдаг болж сургалтын төвийн дундаж дүн 32% орчимд хүрч байв. Шалгалт дөхөж байхад ихээхэн л хичээх хэрэгтэйг энэ хангалтгүй дүнгүүд бидэнд сануулна...

4-р сар. Олимпиадныхны сар... Аймгийн олимпиадад орж математик, мэдээлэл зүйгээр бараг л хамаг медалийг нь түүгээд 100% аваргуудыг нь авч улсын олимпиадад оролцох эрхээ олж авцгаав. Сургуулиудаас чөлөө өгсөн тул улсын олимпиадад ч маш эрчимтэй сайн бэлтгэв. Энэ хооронд ЭЕШ-ныхан сорилуудаа өгч 22%-аас 61% хүртэлх дүнгүүд дунджилдаг болсны хажуугаар хонхны баярын бэлтгэл болгож хотруу хэд хэдэн хүн зугаалж өөрийнхөө хөдөлмөрлөж бий болгосон бүхнээ өөрийн гараар сүйрүүлэх эхлэлээ тавив... Аймагт анх удаа шилжилтийн ба үндсэн 7-р ангийн аймгийн аварга шалгаруулах математикийн олимпиадыг 4-р сургуультай хамтран амжилттай зохион байгуулав...

5-р сар. Улсын олимпиадуудад оролцсон математикчдын хувьд боломжийн амжилт үзүүлж аймгийнхаа багийн дүнг суга урагшлуулж чадав... 2 жил юуны төлөө хөдөлмөрлөлөө гэдгээ эрэгцүүлж бодоход бас ч гэж сайхан байсан шүү... Энэ амжилтыг байгуулсан бөгөөл цаашид гаргах амжилтуудын эхлэлийг тавьсан С.Мөнхдалай, М.Буяннэмэх, Н.Эрдэнэмаа, Б.Чимэдширчин нараар хойч үе бахархах бизээ... ЭЕШ-ныхан 80 авахын түмэн хүслэн дунд ихээхэн тэмцэсний эцэст сарын сүүлээр 82, 86 гэсэн дүнгүүдийг Дуламсүрэн цувруулж... хүүхдүүдийн дундаж дүн 32%-аас 73%-д хүрч 7 сурагч F биш дүнг авч үзээд байв... харин улсын олимпиадад явахаас өмнөхөн болсон таагүй зүйл бидэнд ихийг ойлгуулсан, таагүй явдал үүсгэсэн хүмүүс ч зохих шийтгэлээ амсцгаасан даа...

6-р сар. ЭЕШ-д миний гар дээр 5-аас 10 сар орчим бэлдсэн хүүхдүүд маань хийсэн хөдөлмөрийнхөө үр дүнг үзэх ёстой сар... ганцхан жилийн хөдөлмөрч биш л дээ, бараг л нэг насных нь хичээл зүтгэлийг 80-хан минутад шийдэх шийдвэртэй алхамд тулж ирлээ. 60 сорил өгч туршлагажсан гэж тооцсон хүүхдүүд маань зарим талаар орчин солигдон сандралд орсон тохиолдол байсан ч сорил дээр ч авч үзээгүй дүнгээ авч од нь гийсэн хүн ч байгаа. Ямар ч байсан аймагтаа эхний 5 байрыг авч, маш муу гэгдэж байсан Нацагсүрэн, Должинсүрэн ... зэрэг хүүхдүүд том сургуульд орох болзол хангасан гээд энэ жилийн ажлын төгсгөл сайнтай муутай л байлаа... Аймгийнхаа рекордыг ахиулж чадаагүй ч Гончигдорж 1-р сургуулийнхаа рекрдыг 75% болгож шинэчлэв... Сургалтын төвийн дундаж дүн 47%-д хүрсэн нь 710 гэсэн хэмжээст оноонд харгалзана. Энэ улсын том том сургуулиудын хүрч чаддаггүй л оноо л доо (түрүү жил 690 орчим оноо авсан сургуулт улсад түрүүлсэн)... гэвч бид цөхүүлээ тул аймгийнхаа дундаж дүнд тийм ч их нөлөө үзүүлж чадахгүй, манай аймаг ордог ёсоороо хамгийн сүүлийн байрандаа орсон... их хөдөлмөрлөсөн ч эцсийн үр дүн ийм л байна... надаас үл шалтгаалсан мэт боловч, бодох л зүйл ёстой мэт... ямарчил байсан надад хамгийн сүүлд орсон нь эвгүй сэтгэгдэл төрүүлсэн...

7-р сар. За тэгээд бүх ажил дуусч дараа жилийнхээ ажлыг эхлүүлээд олимпиадны хүүхдүүд бас хажуугаар нь хэдэн хүүхдүүдтэй хичээллэв. Төгссөн 11-ийнхэн сургуулиудаа аваад алжаалаа тайлахаар тал бүр тийшээ явцгаасан бол Жаамаа маань Японы засгийн газрын тэтгэлэгт шалгалтанд тэнцэж биднийгээ баярлуулан... наадмаар Ганбат түрүүлж би баярлан... төлвөлсөн ёсоороо төрөлх сумынхаа сургуулийн ойн баярт Батхонгорыг түрүүлгэсэн бэлэгтэй очин наадваа...

8-р сар. Олон жил хөдөлмөрлөлөө... сайхан амарснаа нэг л санадаггүй юм. Бага байхад их сайхан байж дээ, хөдөө амраад морь унаж давхиад... өнөө жил ганц амарлаа... амарлаа ч гэж дээ хурим хийж өрхийн тэргүүн болоод айлын хүүхэд байхаа боливоо... 10 орчим кг-аар жин нэмэгдсэнийг бодоход бас л сайхан л амарсан юм шиг байна...

9-р сар. Энэ жил түрүү жилийг бодвол арай оройтож элсэлт авч сургалтаа эхэллээ. Тэгэхдээ хуучин бэлдэж байсан хүүхдүүд нэлээд хэд байгаа, мөн 10-р ангийн сурагчид элсүүлэн авч 2 жил бэлдэж байж ЭЕШ-д оруулах төлвөлгөө гарган ажиллаж эхлээд байна. Олимпиадныхан мөн түр амралтнаасаа эргэн ирж бэлтгэлдээ шаргуу гарч Дундговийн нээлттэй олимпиаднаас яг ноднин жилийн адилаар Чимэдширчин маань медальтай ирж сургалтын төвийнхөө 2 жилийн ойд дахин томоохон бэлэг барив. Г.Тамир, Д.Ёндонжамц нар мэдээлэл зүйн сургалтанд хамрагдах бүх болзлыг биелүүлсэн гэж үзэв... тэдэнд амжилт хүсье!... биднийг залгамжлагчид, бидний ирээдүй бол тэд шүү дээ...

No comments:

Post a Comment