Monday, September 27, 2010

Дундговируу 2 дахь удаагаа...

Дундговь аймагт уламжлал болгон явагддаг Монгол улсын гавьяат багш Намжилын Өлзийн нэрэмжит математикийн нээлттэй олимпиад уламжлал ёсоороо 9-р сарын сүүлийн амралтын өдрүүдэд Мандалговь сумнаа амжилттай явагдаж өндөрлөлөө. Монголын математикчдын олимпиадууд тус олимпиадаар эхэлж Олон Улсын олимпиадаар өндөрлөдөг юм гэнэ. Өнөө жил 10 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа тус олимпиад нь урьд жилүүдэд 400-450 оролцогч оролцдог байсан бол ангилал бүрт 41-ээс 105 хүртэлх тооны буюу нийт 720 орчим оролцогчид цуглаж тус намрын нээлтийн олимпиадны сүрийг нэмэв.

Түрүү жил очиход 9 дэхь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд тус олимпиадыг зохион байгуулдаг Н.Өлзийн нэрэмжит математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 4-р сургууль нь өөрөө багийнхаа дүнгээр 9 удаа түрүүлж цомоо хамгаалсан тухай ярьж байсан бол өнөө жил Улаанбаатар хотын 1-р дунд сургууль 60 хүний бүрэлдэхүүнтэйгээр "цомыг чинь авахаар ирлээ" гэсээр ирсэн нь тус олимпиад улам цар хүрээ ихтэй том болгож байв. Дархан аварга Бат-Орших багш өөрийн биеэр заларсны дээр улсын аварга цолтой хүүхдүүд ирсэн нь тус олимпиадын чанар чансааг илтгэнэ. 1-р сургууль чинь улсын олимпиадны медалиудын 50%-ийг тогтмол авдаг ОУО-оос хангалттай олон медальтай сургууль шүү дээ. Мөн сүүлийн үед бага ангийн сургалтаар мэргэшин бага ангийнхны Олон Улсын олимпиадад амжилттай оролцдог болсон Соёмбо бага сургууль ирж олимпиадыг чимж өглөө. Архангайн 2 баг, Өвөрхангайн Мэргэд сургууль зэрэг энд тэндэхийн нэлээд олон баг цуглаж сайхан наадацгаалаа.

Улаанбаатар хотын 1-р сургууль
7 алт
4 мөнгө
3 хүрэл медальтайгаар багийн дүнгээр тэргүүлсэн бол

Дундговийн МГСС
1 алт
5 мөнгө
2 хүрэл

УБ. Соёмбо сургууль
2 алт
1 мөнгө
2 хүрэл

Архангай
1 алт
1 мөнгө

Баянхонгор
1 мөнгө
1 хүрэл

УБ. Төгсдэлгэрэх
1 алт

Дундговь. Эрдмийн далай цогцолбор сургууль
2 хүрэл

Дундговь. Говийн Ирээдүй цогцолбор сургууль
1 хүрэл

Өвөрхангай Мэргэд сургууль.
1 хүрэл

медальтайгаар өндөрлөлөө. Тус олимпиадын ахлах ангиудын дүнг харж байхад хэд хэдэн улсын аварга болон улсын олимпиадны медальтай сурагчид байна.

7-р анги.
1. Ө.Мөнхтулга УБ-1.
2. А.Өлзийтогтох УБ-1.
3. Л.Баасанренчин Ду-МГСС

8-р анги. (шилжилт)
1. Б.Эрдэнэ УБ-1.
2. Б.Энхзаяа Ду-МГСС
3. Б.Далайномун УБ-1.

8-р анги.
1. А.Анхбат УБ-1.
2. С.Гансүх УБ-1.
3. Б.Чимэдширчин Баянхонгор.

9-р анги.
1. Ч.Золбоо УБ-1. (Улсын аварга)
2. Б.Бат-Оргил УБ-1.
3. Ч.Батзаяа Өвөрхангай.

10-р анги.
1. М.Дагвадорж УБ-1.
2. Э.Цэрэнчунт Ду-МГСС.
3. Э.Оргил-Эрдэнэ УБ-1. (Улсын аварга)

11-р анги.
1. Д.Түвшинтөр Архангай. (Улсын мөнгө)
2. Ц.Цэнгүүн УБ-1.
3. Ж.Мөнх-Очир УБ-1.

No comments:

Post a Comment