Wednesday, September 29, 2010

Дундговийн 10-р олимпиадад манайхан...

ТО6. МУГБ Н.Өлзийн нэрэмжит 10-р олимпиад 9-р сарын 25-нд.

1. Г.Ариунболд 3-р анги. Түрүү жилийнхээс ахисан нь ямар ч байсан олимпиадад оролцож байгаагаа мэдээд байх шиг байсан. Түрүү жил бол зугаалж яваа л гэж ойлгоод ямар ч ноорог цаас хэрэглэлгүй, бараг л юм бичиж хураалгүй л юм шиг байсан. Өнөө жил 3 бодлого бодох гэж оролдоод, өөрөө бол бодчихоор байсан гэж яриад... өгүүлбэр энэ тэрийг нь буруу зөрүү дутуу ойлгоод байна лээ. Олимпиаднаас олимпиадад туршлагажин сайжирсаар л байна байх. Энэ жил ямар ч байсан 1 оноо авч сүүлийн байранд орсон хүүхдүүдийн хамт бичигдсэн...

2. Д.Ёндонжамц 5-р анги. Түрүү жилийнхээс уруудсан... бэлтгэлээ муу хийсэн тул арга ч үгүй биз. Түрүү жил нэлээд хэдэн хүүхэдтэй тэнцэж 4-өөс 10 орчим байрт шалгарахдаа 10 оноо авч байсан бол өнөө жил 3 оноо авчээ. Нэг бодлого бодох гээд төгсгөл хэсэгт нь алдаа гаргаж тал оноо авсан. Түүний ангилалд 97 сурагч оролцосноос 23-р байрт шалгарах амжилт үзүүлэв.

3. Г.Тамир 5-р анги. Нөр их хөдөлмөр зүтгэл гаргасан ч энэ удаа тааруухан байж ганц амархан бодлого л бодож 5 оноо аваад 12-р байранд оров. Түрүү жилийнхээс амжилт ухарсан ч олимпиад бол хайнга байж болохгүй юм байна гэдгийг өөрт нь ойлгуулсан байхаа. Уг нь энэ жил их дээгүүр амжилт гаргах болов уу гэж бодож байсан... тэргүүн байруудыг хотын сайн сургуулийн хүүхдүүд авсан ч Тамирын авсан оноо, эзэлсэн байр их л муу байна даа.

4. Б.Цэен-Ойдов 7-р анги. Дөнгөж л миний гар дээр ирж байгаа шинэ сурагч. Яахав том олимпиадад анх удаа орж өрсөлдөөн гэж юу байдгийг мэдэрсэн л байх. 3 оноо авч 38-р байрт шалгарсан. Түүний ангилалд хамгийн олон буюу 105 сурагч оролцсон.

5. А.Жамбалдорж 7-р анги. Миний гар дээр ирээд бас л их удаагүй байгаа шинэ цэрэг. Нэг амархан бодлогыг нь бодоод 20-д орох хэмжээнд хүрсэн. Том олимпиад гэж ийм юм байдаг юм байна, үүнд амжилт гаргахын тул их бэлдэх хэрэгтэй юм байна гэж ойлгож авсан л бол энэ удаа амжилт гаргасан гэж үзэж болно.

6. Б.Энхзаяа 8ш анги. Бас л зунаас л бэлтгэл хийж эхэлсэн. Энэ удаагийн бодлогууд нь уг нь амархан л юм байна лээ. Гэхдээ олимпиадад оролцсон нийт оролцогчид бага оноо авсан. Манай хүн ч 2 оноо л салгаж 16-р байрт шалгарсан байна лээ. Амархан бодлогуудаас ганц нэгийг нь бүтэн бодвол их л дээгүүр орох боломж ойрхон байлаа.

7. Б. Чимэдширчин 8ү анги. За тэрээр сүүлийн 2 жилд оролцож буй бүхийл олимпиадуудад өндөр амжилттай оролцож байгаа. 3 удаа бүсийн том олимпиад дараалж медаль авна гэдэг бас л бэрх амжилт шүү дээ. Тэгээд ноднин мөнгө авахад нь өөрийнх нь урд орж байсан хүүхдийг хол хаяж УБ-ын 1-р сургуулийн 8-р ангийн шигшээ багийнхны дундуур ганцаараа шургаж 2-той нь ана мана үзсээр хүрэл дээр үлдэв. Үндсэндээ бүх бодлогоо зөв бодсон. Яахав засаж болохоор маш жижиг жижиг алдаануудаас болж салгалтанд өртөж хүрэлрүү ухарсан. Үнэхээр их ахиж дэвжсэн нь ойлгомжтой харагдаж байсан.

8. Н.Эрдэнэмаа 9-р анги. Ноднингоос анхисан ганцхан зүйл л ажиглагдсан. Ноднин 5-д орчоод маш их баярлаж байсан бол энэ жил 5-д орчоод уурласан. Энэ нь илүү амжилт гаргах зорилттой байсныг нь илтгэнэ. Энэ бол дэвшил... Монголчууд онгироодоо ногт ганзагалаад наадам хэсдэггүй байж таараа шүү дээ... 7 оноо авч 5-д ороход нь урд 4 хүүхэд нь нэлээд хол зайтай байсан. УБ-ын 1-р сургуулийн 3 хүүхэд, Өвөрхангайн нэг хүүхэд... Том амжилт гаргая гэж бодож байвал түүндээ таарсан том бэлтгэл хийхгүй бол амжилт ч үгүй, Чимээгийн ард байсаар л хайран сайхан цаг хугацааг дуусгах нь дээ...

9. М.Буяннэхэх 10-р анги. Анх удаа энэ олимпиадад орж байгаа ч сайн оролцсон. 7,5 оноогоор 6-р байр. Өмнө нь 1-р сургуулийн 3 хүүхэд ... гэх мэтээр орсон. Энэ удаа бэлтгэл нэлээд сайн байсан тул түүнд их л найдаж байв. Гаргасан амжилт нь бэлтгэлээ энэ янзаараа сайн хийгээд байвал томоохон юм дуулгах хэмжээнд байгааг харуулсан. 1-р сургуулийн 10-р ангийн шилдгүүд гэдэг бол улсын олимпиадны аварга хэн болох бэ? гэдгийг л шийддэг хүмүүс шүү дээ...

10. С.Мөнхдалай 11-р анги. Түрүү жилийнхээс суга өссөн амжилтыг энэ хүн л үзүүллээ. Түрүү жил 20-иод хоногийн л бэлтгэлтэйгээр шинэ цэрэг олимпиадад зодоглож авах ёстой 0 оноогоо авч байсан бол нэг жилийн дараа шал өөр нэгэн болж 8 оноо авч 7-р байрт шалгарав. Түүний өмнө гэхэд л улсаас медаль авч байсан бүсийн медальтай нөр их туршлагатай, олон жил хичээлэлсэн хүмүүс орж байгаа. Манай хүн ганцхан жил л математикаар хичээллэж байна шүү дээ... Нэг "цикл тэнцэтгэл биш" гэдэг юмаар л их амжилт үзүүлж байна даа. Хавар аймгийн олимпиад дээр түрүү жилийн аварга Буяаг яг нь энэ техникээрээ буулгаж авсан бол энэ удаа мөн л тус техникээ ашиглан амжилт гаргаж чадлаа...

No comments:

Post a Comment