ЖО5. Шинэ оны нээлтийн олимпиад уламжлал ёсоороо Номун далай цуврал байв. Жилийн өмнө л орж байсан санагдана (намар ороогүй).
1. Бага ангийхны хувьд "шинэ цэрэг" болох гэж байгаа В.Дансран 3-р ангидаа 3-р байр эзэлсэн бол Д.Ёндонжамц 4-д орсон сурагтай, Тамир муу байсан л гэнэ, өөртэй нь уулзагүй байна.
2. 8-р ангид Г.Мөнхбат 2-д орсон гэх юм, томоохон шийтгэл амсах нь дээ. Их амархан бодлогууд байна лээ гэж Чимэдширчин айлдсан.
3. 9-р ангид дэвшэн Б.Чимэдширчин дэвшээд түрүүлсэн бол Эрдэнэмаа өөрийнхөө ангид 3-д орсон сурагтай. Олонлог явж ирээд л дүүдээ даруулдаг болчлоо гэсэн үг үү... Чимээ АЛТНЫ бараа хараагүй 10 сар гаруй болсон.
4. Ч.Өнөболд 10-р ангидаа түрүүлж , Буяннэмэх 2-д орсон байх юм. Өнөө одоо Буяаг дийлээгүй хэдэн жил болсныг би лав мартжээ... Олонлог яваад л дийлддэг болчихсон юм байлгүй дээ. Энэ Дамбийням яаж явж байгаад 3-д орчив, өөрөөс нь л асуухаас, юу ч гэсэн баяр хүргье дээ...
5. 11-р ангид Энхбаяр 2-д орсон гэнүү, яаж?... үнэн эргэлзээтэй байгаа биздээ, ноднин бас Нацагдулам түрүүлж байсан юм, яаж түрүүлснээ өөрөө сайн ойлгохгүй байна л гэж байсан их сонион... Мөнхдалай дөнгөж 3-д гэнүү, бүүр их сонин юм болжээ...
за байр эзэлсэн бүх хүмүүст баяр хүргье. Одоо 1-р сургууль дээр нэг гаагүй том олимпиад болдог биздээ. Бодлого нь гаагүй, засдаг хүмүүс нь гаагүй болохоор тэр олимпиад саяынх шиг инээдмийн жүжиг арай болохгүй биз. Тэгээд араас нь аймгийн олимпиадтай...
Sunday, February 27, 2011
Төмөр Туулайн жилийн сар шинийн баярын барилдаан
Төмөр Туулайн жилийн сар шинийн баярын барилдаан. 2011-02-02.
/2 сарын 9-д бичсэн нийтлэлээ зөөхөө энд зөөхөө мартчиж/
2-ын даваа.
1. дая.ав Өсөхбаяр а.н Бямба-Очир
2. у.ар Ганхуяг а.н Ганзориг
3. у.ар Ганбат а.н Энхбат
4. у.ар Мөнхбаатар а.н Болдбаатар
5. у.г Доржсамбуу а.н Чимэддорж
хөлд нь хүрээд л суулгасан даа, гарьд ч ингэж дээр унаж үзээгүй хүн дээ, цагаан сард 1 түрүүлж 2 үзүүрлэсэн хүчтэн.
6. у.г Ганбаатар а.н Батсуурь
ерөөсөө л Ганбаатараас илүү, би давна гэсэн байдалтай л дайрсаар байгаад л бас л хөлд хүрээд л давсан. Өсөхөө аваргаас бусад бүх том цолтонгуудыг хаяж үзэх шив дээ...
7. у.з Баяржавхлан а.н Хайдав
8. у.з Рагчаа а.х Наранбаатар
9. у.з Мягмарсүрэн а.х Ванданцэрэн
10. у.з Бумбаяр а.х Ч.Ганзориг
Хөлийг нь аваад толгой дээрээ гаргаж ирж тавиад ч давж чадсангүй, сүүлд нь унасан даа.
11. у.з Сайнбаяр а.з Баасанхүү
12. у.з Өсөхбаяр а.з Баасанбат
13. у.з Батзориг а.з Ганзориг(Тэс)
Зүүн хөлийг нь шилбээр шүүрч аваад зааныг сарвайтал нь өргөж гаргаж ирээд л савсан, энэ залуу ч үнэхээр их авъяастай л даа. Бас цагаан сард онцгой их одтой барилдддаг.
14. у.з Амгаланбаатар а.з Анхбаяр
15. у.з Соронзонболд а.з Баярхүү
16. у.х Пүрэвжав а.з Гантогоо
17. у.х Баасандорж Бадарч (барьц шодож)
18. у.х Батболд а.з Батгэрэл
ноднин бас таараад Батболд давсан энэ жил нутгийн ахаа явуулчлаа
19. у.х Батбаатар а.з Занданбат
20. у.х Чулуунбаатар а.а Батням
Ийм хөгшин 2 харцага давж чадахгүй Занданбат, Батням 2 ч дээ...
21. у.х Батжаргал а.а Батбилэг
22. у.х Бат-Орших а.а Эрдэнэцогт
23. у.х Бямбажав а.а Бүрэнтөгс
угаасаа ц.а а.н 2 байхдаа дандаа л 2ын даваанд таараад Бүрэнтөгс давдаг байж билээ, энэ удаа ч давж сурснаараа Бүрэнтөгс дархан хөнтөрч суйлдагаа хийгээд л давлаа.
24. у.н Жамъянпүрэв а.а Тангад
25. у.н Сумъяабэйс а.а Цэрэнтогтох (барьц шодож)
2 талаараа нэлээд хэд удаа барьц шодолцсон Цэрэнтогтох ч үнэхээр их бяртай л даа... Нөгөө шилдэг дэвжээ шалгаруулах барилдаанаас хойш бүх хүмүүс айгаад л их л эвгүй болоод байгаа хүн дээ...
26. у.н Эрхэмбаяр а.а П.Батмөнх
27. у.н Лхагвасүрэн а.а Дж.Батбаяр
28. у.н Цогтжаргал а.а Алтангэрэл
29. у.н Уламбаяр а.а Батжаргал (олимп)
30. у.н Өсөх-Ирээдүй а.а Жамсран
31. у.н Отгонбаяр а.а Отгонбаатар(Өв)
32. у.н Чинзориг а.а Мэндбаяр
33. у.н Хатансайхан а.а Суманчулуун
34. у.н Балжинням а.а Чулуунбат
35. у.н Баттулга а.а Отгонбаатар(До)
начингуудын их нураан болж 3 залуу өсөх идэр начин, 3 хөгшин начин нурлаа. 3 хөгшин начинг давсан арслангууд бол 2ын даваанд хамгийн зөөлөн амтай таарсан бөхчүүдийн тоонд л орно.
36. у.н Бадам-Очир а.а Буянжаргал
37. у.н Да.Батбаяр а.а Адъяабат
38. у.н Бүрэнбаатар а.а Лха-Очир (барьц шодож)
39. у.н Наранбаатар а.а Цогбаяр
40. у.н Ду.Батбаяр а.а Б.Батмөнх
41. у.н Олзгэрэл а.а Батхуяг(До)
42. у.н Б.Баянмөнх а.а Ганзориг(Увс)
43. у.н Гансүх а.а Энхбаатар
44. у.н Лхагвадорж а.а Цэрэндаваа
45. у.н Цанлиг а.а Пүрэвсайхан
46. у.н Насандэлгэр а.а А.Батмөнх
47. у.н Цогзолдорж а.а Шинэбаатар
48. у.н Баярмагнай а.а Амарзаяа
49. у.н Ганхүү а.а Асейн
50. у.н Баянжаргал а.а Сангисүрэн
51. у.н Бадамдорж а.а Нямбаяр
52. у.н Бат-Эрдэнэ а.а Эрдэнэжаргал
53. у.н Нямсүрэн а.а Батсуурь
54. у.н Цацабшир а.а Баярхүү
55. у.н Тогтохбаяр а.а Нямдорж (барьц шодож)
1-ийн даваанд а.х О.Гантулгыг арай гэж шодож байж давахдаа их хүч зарцуулсан Тоогий начин энэ удаа учраагаа дийлэлгүй байсаар шодуулаад уналаа, уг нь ойрд бэлтгэл сайн байсан болохоор түүний энэ жил гаагүй дээр үзэх байх гэж олон хүн итгэл хүлээлгэж байсан байлгүй.
56. у.н Энхбат а.а Мөнгөн
57. у.н Ч.Баянмөнх а.а Батжаргал (За)
58. у.н Санчир а.а Түвшинбаатар
59. а.а Пүрэвдагва а.а Сүмбээ
Жин ихтэй Сүмбээ арслан тойлгойг нь уургалаад дарчихсан байгаа харагдсан, Пүрэвдагва доорно байрлалтай ухарч гүйж байгаад багахан зай гарангуут зайлаад татчихсан... хүмүүсийг инээлэсэн их л сайхан барилдаан болсон доо.
60. ц.а Санжаадамба а.а Жаргалсайхан (барьц шодож)
Түрүү жилийн цагаан сарын түрүү бөх, өмнө нь 2008 онд цагаан сард шинэ аварга, шинэ арслангуудыг дараалан хаясаар их шөвөгт хүрч байсан Жагай арслан 2-ын тулаан үнэхээр ширүү болсон. Санжаа 512 бөхийн барилдаант түрүүлснээс хойш БӨ-д зодоглоогүй жаахан форм муутай байгаа харагдсан. Барилдааны явцад Жагай арслан давхар шуудагтай Санжаагийн барьцыг тавиулаад дайрах илүү үе гарсан ч бяранд автан зогсож байлаа. Ингэсээр 2 бөхийн хүч тэнцэж барьц шодоод Санжаагийн талаар буусан ч Жагай нэлээд сайн тогтож Санжаа бүүр 2 гараа холбон тэвэрч шодооны барьцаа тогтоож байх үед Жагай хариу мэх хийх гэж оролдоод доорно орчлоо. Энэ барилдаан үнэхээр сонирхолтой ширүүн болсон бөгөөд, энэ жилийн цагаан сарын баридаан маш өрслөдөөнтэй болноо гэдгийн анхны томоохон тохио болсон. Нөгөө талаар бага наадмын гол бөх Санжаагийн хувьд энэ наадмын анхны шалгалтандаа хангалтгүй дүн үзүүлж "арай ядан" л давсан нь хүнээс хуулж шалгалтаа аргалж байгаа оюутан шиг л санагдаж байлаа. Нөгөө талаар Жагайгийн барилдаан бусад бөхчүүдэд "сэтгэлийн дэм" өгсөн байхаа...
61. а.а Мөнгөнбаатар а.а Булганхүү
62. а.а Одгэрэл а.а Дамдин
63. а.а Амартүвшин а.а Алтанхуяг (барьц шодож)
64. а.а Бат-Отгон а.а Эрдэнэбат (барьц шодож)
3-ын даваа
1. дая.ав Өсөхбаяр у.н Олзгэрэл
2. у.ар Ганхуяг а.а Цогбаяр
урд даваанд сүрийг үзүүлэн нутгийн начин Наранбаатарыг давсан тул арслан авах шиг болсон, тэрнээс бяртай залуу арсланг ийм олон бөх дундаас авна гэж баймааргүй юм.
3. у.ар Ганбат а.а Отгонбаатар(До)
4. у.ар Мөнхбаатар а.а Батбилэг
5. у.з Баяржавхлан а.а Нямбаяр
6. у.з Рагчаа у.х Чулуунбаатар
7. у.з Мягмарсүрэн у.н Бадам-Очир
8. у.з Сайнбаяр а.а Мэндбаяр
9. у.з Өсөхбаяр у.н Гансүх
Өсөхөө заан үнэхээр сайн байсан эхний 2 даваанд бол хамгийн түрүүнд даваад л туг тойрсон. Энэ удаад Гансүх начинг мордоход нь зөрүүлж хутгаа болгож дараад л үнэхээр сайн байгаа нь харагдсан л даа. Тэгээд цолтнуудын хувьд ч 3-ын даваа 2ын даваанаас арай амар юмаа. 2 дээр сайн залуучуудтай оноолт таарснаас болж 2 гарьд маань нурсан бол 3 дээр өөрсдийн давж болох хэжээлдэж буй голдуу хүмүүсийг амалж аваад л хялбархан давцгаачих юм.
10. у.з Амгаланбаатар а.х Ч.Ганзориг
11. у.з Соронзонболд ц.а Санжаадамба (барьц шодож)
Түрүүчийн даваанаас хамгийн сүүлд үлдэж давалцан тус сайхан барилдааны яриа хөөрөө намдаагүй байхад л Соронзон заан Санжааг амлаад гараад ирлээ. Би хувьдаа бодож байсан юм, Өсөхөө заан түрүүлье л гэж бодож байвал Санжааг амалж аваад шууд шийдсэн мэх хийгээд үзээсэй гэж... гэтэл миний хүслийг таагаад Соронзон заан сайхан зоримог шийдвэр гаргаж... нэг хөл мэхний оролдлого хийгээд буцахад нь зөрүүлээд сайхан татаж хавирсан боловч 2 бөх зэрэг газардав. Санжаа ч аргагүй л бяр түшээд ч тэрүү унаа холтой юм билээ. 2 бөх дахин барилдахдаа хүч тэнцэж шодох болов. Гэхдээ нээх их хүч шавхаагүй дээ, маргалдаж зогссон хугацаа нь багрилдааных нь хугацаанд нөлөөлдөг юм байхдаа... манай дүрэм ч гэж дээ зайлуул... Соронзогийн талаар таарсан ч Соронзон алдчихсан, бяртай хүнтэй барилдаад гар нэлээд сарвайсан байх, эсвэл дахин барилдаснаас хойш сэтгэлийн тэнхээ муутай л барилдаад байна уу даа гэж ажиглагдсан.
12. у.х Пүрэвжав а.з Батгэрэл
13. у.х Баасандорж а.а Бат-Отгон
14. у.х Батбаатар у.н Да.Батбаяр
15. у.х Бат-Орших а.а Нямдорж
16. у.н Жамъянпүрэв а.а Отгонбаатар(Өв) (барьц шодож)
17. у.н Эрхэмбаяр а.а Амарзаяа
том барилдаануудын сүрэнд л дарагдсан болохоос бас сенсаци шүү дээ. Нэлээд дээгүүр үзчих боломжтой (Цацаагийн оронд дээр даваанд ам аваад зогсож байх ёстой бөх шүү дээ) байсан Эрхэмбаяр начинг нээх хурдан давцан даа Амарзаяа. Арслан болсоноосоо хойш БӨ-д дорвитой сайн барилдаан үүүлэхгүй л байсан, ингэж баллах гээд байж л дээ.
18. у.н Лхагвасүрэн у.н Ганхүү (барьц шодож)
19. у.н Цогтжаргал а.а Ганзориг
Увсынхны "унаган бусгааг" хийгээд ёстой сайхан давсан даа.
20. у.н Өсөх-Ирээдүй у.н Цанлиг
Ирээдүй начин нэг л бүрхэг барилдаад байсан даа, 2 дээр Жамсран арслантай дахин барилдаж байж давсан бол Цанлиг начин дээр бас л их хүч зарцуулсан. Дээшээ барилдахыг хүсч байгаа Санжаа, Ирээдүй начин энэ тэр 2, 3 дээр ингэж их хүч зараад байвал ч...
21. у.н Бүрэнбаатар а.а Шинэбаатар
барлдаан ойролцоо юм гээд л авсан байх. Хөлийн нь авч чадалгүй байсаар л ганцхан дахимдаад дайруулцан даа.
22. у.н Ду.Батбаяр а.з Ганзориг(Тэс)
цагаан сард үнэхээр сайн барилддаг гэдгээ дахин нотолсон доо. Өмнө цагаан сард үзүүрлэж, шөвгөрч байсан хүчтэй начинг дотуур этээд суулгачихсан.
23. у.н Лхагвадорж а.а Алтанхуяг
Сайн бөхчүүд унаад л, эсвэл ядраад л ... Лхавгаа начинд боломж үүсчил байсан үед Алтанхуяг арслан хөлийг нь авч цацаж гаргаж ирээд давчдаг юм.
24. у.н Бат-Эрдэнэ а.н Батсуурь (барьц шодож)
Ойрд барилдаагүй байсан Бат-Эрдэнэ начин бас л сайн байгаа залууг авч сайхан хүч үзье гэж санасан биз. Даан ч хаяж чадалгүй барьц шодох болж аз таараагүй тул яаж ч чадсангүй наадмаа дуусгалаа даа.
25. у.н Цацабшир a.а Суманчулуун (барьц шодож)
26. у.н Энхбат а.н Чимэддорж (барьц шодож)
том бөх давчаад салхитай яваа Чимэддорж шодоод ч Энхбатыг хаяж чадсангүй, услын цолтны зангарага барилдааны эв урын илүүгээр Энхбат начин тогтоод, өөрийн талаар барихдаа тэс хөндлөн гаргаж ирээд л савсан.
27. у.н Ч.Баянмөнх а.а Мөнгөнбаатар
Залуу начинг найдвартай давна даа гэж бодож байтал давхар шуудаг алдаж шахагдаж яваад уран гоё өхийлдүүлээд л уналаа. Мөнгөнбаатар арслан ч хийцтэй барилдана шүү, дамаан хариулт мэхэн дээр бол эвгүй дээ...
28. у.н Санчир а.а Одгэрэл
29. а.а Пүрэвдагва а.а Бүрэнтөгс
ноднин бярдаад л хаячдаг байсан. Энэ жил Пүрэвдагва үнэхээр сайжирчаад байгаагаа дахин харуулж эвийг нь тааруулаад зайлаад татчихсан. Энэ 2 залуухан "луунууд" хоюулаа энэ мэхийг сайн хийдэг. Мөн ч олон удаа таарч барилдана даа... Цагаан сард л лав 1:0 боллоо...
30. а.а Батсуурь а.а Цэрэнтогтох
31. а.а Сангисүрэн а.а Батжаргал (олимп)
32. а.а А.Батмөнх а.а Чулуунбат
Цэрэнтогтох, Сангиа арслангууд бяраар илүүрэхсээр, Чука хурд техникээр илүүрэхсээр л ... энэ 3 ч мөн ч хол явсан даа...
4-ийн даваа.
1. дая.ав Өсөхбаяр а.н Батсуурь
мэдсээр байж зогсож л байна биз, шал дэмий юмаар оролдож байгаад л зайндаа зайлж татуулаад уначихлаа. За одоо ч Монголд давж үзээгүй том цолтон Ганбат арслан л үлдэх шивдээ, бусдыг нь бол давж чадаж байна, юу гэж хэлхэв дээ... дайрсан, хөөсөн хүнд бол үнэхээр халгаатай. Зайлна бусгана, тосгуулж хавирна, хүний хүчийг өөрийнх нь эсрэг болгож ашиглахдаа "мастеро"... нэмээд одоо олон том хүн даваад бяр суугаад, сэтгэлийн тэнхээ нэмээд ямар ч хүнийг зүгээр зогсоохоо байсан байна лээ... дайраад л янз бүр юм туршиж үзээд л ... хол явна байхдаа... аавын цол бол "бага" л санагдаж байгаа байх...
2. у.ар Ганхуяг а.з Ганзориг(Тэс)
түрүү жил энэ 2 залуу энэ 2 том хүчтэнд унасан. Өнөө жил дахиад л таарлаа, Батсуурь нь давчлаа. Ганзориг бол өнгөрсөн хавар До арсланг шилдэг дэвжээний барилдаанд бол "үнсээд л тавьчихсан", бариа зөрөөн дээр хөлд нь харваад их л сайхан давсан. Энэ удаа тэр барилдааныг нь хүлээж байтал ойрд үнэхээр сайн байгаа До арслан баглаж барьж байгаад хөмөрч ёстой гоё давсан даа.
3. у.ар Ганбат а.а Цэрэнтогтох
Арслан форм муутай байгаа ч урд даваануудад их л бяралхаж барилдад байгаа харагдсан. Талбайн захад шуудагдаж дайруулаад уналаа. Цэрэнтогтох ч улсын цол авах цаг болчжээ...
4. у.ар Мөнхбаатар а.а Отгонбаатар(Өв)
5. у.з Баяржавхлан а.а Чулуунбат
Шууд л давхар хамаад дайрчихсан, Оршихоо харцага болдог жилээ 4-ийн даваанд яг ингэж дайрсан даа. Тэр л санаад орсон, угаасаа өндөр хүнийг хурдтай, хүчтэй дайрчихаар их л амархан даваа болж байгаа харагдсан. Ингэж сайхан төлөвлөж, зориг гаргаж барилдвал ёстой л нөгөө ТӨГС бие хаа чинь манай Чука юм шиг санагдаад байдаг даа.
6. у.з Рагчаа а.а Ганзориг
7. у.з Мягмарсүрэн а.а Шинэбаатар (барьц шодож)
барьц өөрийнхөө талаар шодоод алдагуутаа сандарч залгуулж хэрэггүй мэх хийгээд л жин бяранд ааглуулан унасан. Бэлтгэлээ сайн хий, шодоод хүн давдаг болж байж л улсын цол авах байлгүй дээ.
8. у.з Сайнбаяр а.а Амарзаяа
Амарзаяа энэ өдөр салхи шиг байсан. Хүрээд л давсан, заан хөлд нь суух гэж оролдоснуу яасан бүтэлгүйтээд л доорно орж харагдсан.
9. у.з Өсөхбаяр а.а Сангисүрэн
Сайн байсан залуу заан маань дархан сугадаагаар сугаадаад авангуут нь арслан зөрүүлж хутгаж дайраад ёстой гоё давсан. Бас л төгс гэхээр ангилалруу дөхөхөөр сайхан хутгаа даа, сугадуулаад удвал заан "хазахаас" бусдыг л хийнэ шүү дээ. Оноолтоо гэж...
10. у.з Амгаланбаатар а.а Алтанхуяг
заан болоо доо өдийг хүртэл явна гэж итгэх хүн цөөн л байсан байх, давуулж гуядуулаад унасан.
11. у.х Пүрэвжав а.а Мөнгөнбаатар (барьц шодож)
бас нэг бүтэлгүй барилдаан, харцага барьц шодоод түүний алдангуутаа бас л их тэвдсэн байх, гуд татаж 4 хөллүүлээд дээрнэ нь үсэрч дардаг нь ямар учиртай юм бол доо :smile: Мөнгөнбаатар арслан шууд өргөж өндийгөөд дэрлэж дараад давсан. Хэрэв Мөнгөнбаатар арслан даваагүй бол маргалдсан ч болох байсан, харцага шодсон барьцаа алдсан хойноо мэх хийсэн дээ...
12. у.х Баасандорж ц.а Санжаадамба (барьц шодож)
Нөгөө мундаг бөх маань "хуулж" шалгалтуудыг давсаар л явна. Баасандорж ч шодох дуртай бөх, 2 бөх харин барилдахаасаа илүү шодооны барьц авах гэж удсан даа. Санжаа нэлээд амраад ч авсан байх...
13. у.х Бат-Орших а.а Пүрэвдагва
14. y.н Өсөх-Ирээдүй у.н Санчир
15. у.н Да.Батбаяр у.н Энхбат
16. у.н Ганхүү у.н Цацабшир
Оноолтын сүүлийн 4 барилдаанд ч тэгээд давах ёстой хүмүүс нь давах шивдээ. Уг нь тунасан бол алаан болохгүй юу... Өсөхөө аварга маань ч унахгүй байх байлаа гэж...
5-ын даваа.
1. у.ар Ганхуяг у.з Мягмарсүрэн
2. у.ар Мөнхбаатар а.а Алтанхуяг
3. у.з Рагчаа у.н Энхбат
4. у.х Бат-Орших а.а Амарзаяа
5. y.н Өсөх-Ирээдүй а.а Мөнгөнбаатар
6. у.н Цацабшир а.а Цэрэнтогтох (барьц шодож)
7. ц.а Санжаадамба а.н Батсуурь
8. а.а Сангисүрэн а.а Чулуунбат
Жин бяр ихтэй, бараг л шодох нь ойлгомжтой хүнийг яах гэж арслан авав даа. Шийдсэн мэх хийгээд давна гэсэн төлөвлөгөөтэй байсан юм байлгүй, сугадаж барьж байгаад мушгиж тонгорох гэхэд нь үлдсэн хөл дээр нь мордож дараад хашир Мягаа заан давж, дахин нэг удаа шөвгийн 8-д үлдлээ.
Алтанхуяг арслан эхний удаа улсад 4 давахдаа Мөнхбаатар арсланд унаж байсан, бараг л тэр мэхээрээ байх энэ удаад тосгуулж хавируулаад л унасан.
Рагчаа заан бас юугаа бодохоороо энэ олон аймгийн цолтнуудаас улсын цолтой хүнийг амалдаг байнаа. Тэгээд унадаг байнаа, хэдүүн нэг давсан юм. Тэгхэхэд Энхбатыг баглаж байгаад их амархан давж болох юм шиг санагдсан бизээ. Энэ удаа хутгуулаад ёстой ИППОН болсон.
Мөнгөнбаатар арслан барилдааны явцад элэг бүсээ тайлцан доголоод эмчээр түшүүлээд талбайгаас гарахад нь Өсөх-Ирээдүй давсан гэж тэмдгэлчээд сууж байв. Гэтэл удалгүй нэг хүн хонгодох гэж дайраад дагуулж давхар ачуулаад нам унаж байгаа харагдана. Унаж байгаа хүн Өсөх-Ирээдүй начин байх юмаа... хөл энэ тэр нь өвдөж байгаа юм зөөлхөн давчия гэж бодож байгаад хариу мэхэнд орчвуу гэсэн сэтгэгдэл төрүүлсэн дээ.
Санжаа Батсуурь 2 л өнөө жил улсад 5-ын даваанд тунах юм шиг байна гэдгийг түрүү намраас хойш хэд хэд удаа хэлээд авсан. Энэ удаа цагаан сарын 5 дээр таарлаа. Улсад 5-ын даваанд 2, 4 эсвэл 6 ч юмуу цолгүй бөх тунаж хоцроод хоорондоо нугална. Санжаа өөрөө цол авна гэж таахалзаад, Батсуурь мөнгөгүй гэж жуумалзсаар тус 2 бөх нугалаанд таарна байх гэж би бодоод байгаа юм. Тэгээд азгүйгээрээ Санжаа дайрч байгаад хариу мэхэнд ороод... энэ удаа бол Батсуурийг тохой сөхөж хөлд цочоогоод буцахад нь дагаж орж хавираад Санжаа их л амархан давсан. Батсуурийн хувьд том цолтнуудыг давсан, тэгээд тэднээс "том" хүчтэн болох Санжаадамбад уналаа даа... Сүхбат аваргын уламжлалт "Ирээдүйн бөхийн аварга" шагналын 5 дахийг авлаа. Зүй ёсны хэрэгээ... энэ намар үнэхээр сайн байсны дээр цагаан сараар "2 өдрийг" нураасан... тус шагналын урд 4 жилд у.х Даваабаатар, а.з Ганзориг, у.н Содномдорж, ц.а Санжаадамба нар хүртэж байлаа.
Энэ өдөр салхитай явсан 2 залуу цолны эрэмбээр хоорондоо таарлаа. Барилдаан их хурдан шийдэгдэж араар мордож дайраад Чулуунбат арслан давсан. Цагаан сарын дараах европын тэмцээнүүдэд явах тул бэлтгэл нь их л сайн байгаа харагдсан. "Цахиур хагалах бөхийн" шагналыг авсан... урьд нь энэ шагналыг авсан Ду.Батбаяр, Жагсалсайхан, Санжаадамба гэсэн бөхчүүд улсанд жаахан тааруу л байрилсан санагдана. Гэхдээ манай Чука энэ жил "цахиур хагалчих" биздээ...
6-гийн даваа
1. у.ар Мөнхбаатар у.з Мягмарсүрэн
2. у.х Бат-Орших а.а Мөнгөнбаатар
3. у.н Цацабшир у.н Энхбат
4. ц.а Санжаадамба а.а Чулуунбат
Арслан амархан даваа авсаан, дээр даваанд үүн шиг хэрэгтэй юм гэж юу байхав.
Орших харцага нээх их гол дүрд байгаагүй ч одоо л 2 дээр ам авч гол дүр болох тийшээ ойртож эхэлж байв. Гэтэл Мөнгөнбаатар арслангийн шийдсэн сайхан хөмрөөнд яаж ч тогтоод нэмэр болсонгүй, майга арслан маань салалгүй үргэлжлүүлж зүтгэсээр дахиад нэг ИППОН, манай Түвшинбаяр аваргыг санагдуулам барилдаж байгаа арслан шүү...
Цацаа бас л гоц сайхан барилодаагүй ч бусад шиг алдаа гаргаж унаагүй, барьц шодож голдуу давсаар л энд ирсэн. Өнөөдөр хэд хэдэн сайхан даваа авсан Энхбат начинг дархан давхар хамаагаараа дайраад, зөрүүлж хөмрөхөд нь сайн хамгаалж дээр нь туслаа. Бас иппон бууж мэдэхээр барилдааны хувилбар шүү...
Санжаагийн цуцаа түрүүчийн даваанд амар барилдаанаар гарч томчууд цөөрсөн тул "дахиад түрүүлэх" тухай мөрөөдөл нэлээд бодит болж байсан үе. 3-ын даваанаас эхлээд тунах ёстой хүн маань энэ даваанд л анхныхаа тунааг хийж байна гэнүү... Чулуунбат харин сайхан төлөвлөж "том" мэх хийж үзсэн дээ. Дан шуудагнаас татаж хавираа мордоо 2ын завсраар эргээд бүтэн биеээрээ дээрнэ туссан. Тохойны асуудлаар маргаан үүсгэсэн ч уур амьсгал нэгэнт Санжаагийн талд биш болсон тул тахимаа өгөхөөс өөр аргагүй байлаа. Шөвгийн 8-ын шангал аваад буцахдаа өгсөн ярилцлагандаа Санжаа: "үеийн залуутай сайхан хүч үзээд, уналаа... " гэж байна лээ... Нутгийн ганцыгаа шөвгөрчөөсэй гэж хүсч байсан тул Цацааг амалчаасай гэж бодож байлаа, гэтэл Санжаатай тунаад үлдсэн болохоор нь шөвгөрөх хувьгүй юм даа л гэж бодож байсандаа "ичив", Санжааг давангууд шууд л түрүүлчих юм шиг, түрүүлчихэж байгаа юм шиг сэтгэгдэл төрж байв.
Гэхдээ түрүүлэх бөх бол тэр өдрөө өөр байдаг юм гэдгийг дахин нэг харав. Шөвгийн 4-д улсын цолтой ч өнөөдөр сайн барилдаан нээх их үзүүлээгүй Цацабширийг арслан амалж баглаж байгаад хавираад давсан. Өмнө нь нэг нь түрүүлж, нөгөө начин болж гялалзаж байсан 2007 оны наадмын 6-гийн даваанд арслан давхар ачин иппон буулгаж байсан удаатай.
Тунасан 2 бөхийн барилдаан хурдан шуурхай сайхан болж дууссан. Чука мэдээж л зүтгэж барилдана, зүүн талд юм хийж болохгүйг мэдэх тул баруун талд нь сайхан сугадаж аваад тахимдаж дайраад талбай захад хүрэн голлох боллоо... талбайн голд ирэхдээ Чука сугадсан барьцаа элэг бүс болгож өөрчисөн юм билээ, урд нь дайраад талбайн захад хүрсэн тул дахин дайрах нь тодорхой. Дайрлаа, Мөнгөнбаатар арслан хүчийг нь дагуулаад зайллаа... элэг бүснй барьцтай байсан Чулуунбат арслан өөрөө өөрийнхөө хүчинд хийсээд явчихлаа... :smile: сая цагаан сараар бараг л өдөрт 10 удаа тэр барилдааныг үзэх завшаан гарч байлаа, яагаад сугадсан гараа тавиад элэг бүс болгосныг нь гайхаад гайхаад байрсангүй, ёстой л унах гэж л тэгсэн байхдаа...
За тэгээд түрүүлэх бөх бол үнэхээр өөр юм билээ, 3-ын даваанд өндөр Баянмөнхийг гоё өхийлдөж давсан бол 4 дээр Пүрэвжав харцагад бараг л уначлаа л гэж бодохоор барилдаан гаргаж эцсийн мөчид даваа авсан, 5 дээр доголоод эмчтэй цуг гарсан хүнийг буцаж ирээд Өсөх-Ирээдүй начин нам тавина гэж хэн санах билээ... 6, 7 дээр бол үнэхээр сайхан барилдсан л даа, тэгэхээр түрүүлэх болов уу гэсэн бодол олон хүнд төрсөн байх, уур амьсгал ч аймгийн арслангийн талд байсан нь тодорхой энэ бүхний эцэст дархан зүүн хөмрөөгөө толилуулж хурц арслан Мөнгөнбаатар бага наадмын түрүү боллоо. Бага наадмын түрүү бөх дор хаяж харцага цолтой бөх болох ёстой л доо...

Monday, February 7, 2011
Monday, January 31, 2011
Оюутнуудтай хийсэн сорилууд өндөрлөлөө...
Оюутнууд маань ирж 11-ийнхэнтэй хамт сорилдлоо. Бидэнтэй цугтаа сорилд оролцсон Гончигдорж, Нацагдулам, Дуламсүрэн, Бямбасүрэн, Сэрчмаа нартаа баярласнаа дуулгая. Хавар амжвал хамт сорил өгөх боломж дахин гарна байх, тэр үед ЭЕШ их дөхсөн байх болохоор цуг сорилд орох маш их хэрэгтэй байгаа шүү...
Оюутнуудын хувьд Гончигдорж мэргэжлийн ангийн оюутан гэсэндээ шийр зааж 7 удаа сорилд орохдоо 6 түрүүлж, 77 орчим дүн дунджилж байсан (хамгийн дээд тал 86) нь өөрийнх хувьд урд жилийн төгсгөл үеэс хол давсан амжилт байлаа. 1 түрүү Дуяад алдсан, Дуяа 3 удаа сорил өгч 72 орчим дунджилж байсан, аргагүй л форм дутаж байгаа харагдсан. Нацаго, Сэрчмаа 2 дажгүй л байсан, гэхдээл форм гэж юугаар ч орлуулашгүй зүйл байдгийг хүүхдүүд ойлгож авсан байхаа. Бидний зорилго л өдөр бүр сайжирсаар ЭЕШ-д "топ формтой" орох явдал юм шүү дээ. Хавар бол хүүхдүүд үнэхээр гайхалтай сайн болчихсон байдаг, өвөл болохоор сурагчид нь сайжирч дуусаагүй оюутнууд нь формоо алдчихсан л байж таараа.
За манайхны хувьд 22 сорилын ард гарсан буюу 3-р хэсэг дуусахад ерөдөө 2-хон л сорил үлдсэн. 1-р хэсэгт амархан сорилууд дунд зугаалж байгаад 2-р хэсэгт нэлэд уруудацгаасан бол одоо энэ 3-р хэсгээс жинхэнэ өөрийнхөө байр сууринд ирж, амжилт нь тогтворжиж, сайжирч эхэлж байна. Товчхондоо ЭЕШ-руу нэлээд дөхчихлөө...
11-ийнхний сүүлийн хэсгийн дүнг 0-ээс 10 оноогоор дүгнэвэл:
1. Сандагдорж 67.2 [48.14] [67]
2-р хэсэгт шалдаа хүртэл унаж, 10-р байр орчимд зууралдсаар дөнгөж 8-р байранд дуусгахдаа, 48 дунджилж, ганц удаа 74 тэгээд л 35-аас 51 ийн хооронд хангалтгүй дүн авч байлаа. Дүгнээд хэлбэл 2-р хэсэгт ердөө л ганц 74 авсных нь төлөө 1 үнэлгээ өгөх хэрэгтэй. Харин 3-р хэсэгт үнэхээр хариуцлагатай сайн байхыг хичээж байнаа. Одоогоор тэргүүлж байгаа бөгөөд дундаж дүнгийн хувьд 20 орчим хувиар өссөн байгаа түүнийг хэр сайн хөдөлмөрлөж байгааг гэрчилнэ. Өвчнүүд нь бага багаар ч болтугай эдгэж, хуучны Сандагруу ойртож байна. Энэ хэсэгт 2 удаа 80 авсан ч хажуугаар нь бүтэлгүй дүнгүүд авч савласан. 2 удаа муу авчн 1 бандуулан ч 2 удаа 80 авсныг нь үнэлээд 8 гэсэн үнэлгээ өгье дөө...
Сэрчмаа, Жаамаа гээд л фенүүд байнаа байна. Энэ удаад тэргүүн байранд хэсгээ дуусгахыг зорьж байгаа, Дашпүрэвээс түрүүг булаагаад Мөнхдалайгаас хамгаалж чадвал дараа дараагийн хэсэгт түүнээс ч илүү зорилго тавьж болохоор байгаа, 90 авч үзэх юмсан, дандаа 70 авдаг болчвол бас л баавартай харагдана даа...
2. Мөнхдалай 66.17 [61.75] [62.13]
2-р хэсэгт бараг л бүх хүн муу байхад амжилтаа тогтмол хадгалж чадаж байлаа. Бага багаар сайжирч л байна, угаасаа их удаан сайжирдаг хүүхэд л дээ. Дашпүрэвийг хамгийн түрүүнд гүйцэх хүн гэж хэлж байснаар Дашкаг 2-р хэсэгт 1 удаа гүйцсэн, харин 3-р хэсэг эхэлснээр түүнийг байнга дарамталж дээр нь байна. Одоо ганцхан л өрсөлдөгчтэй байгаа, өрсөлдөгч нь савалдаг 8-р байранд ч хүртэл ордог нөхөр бол Мөнхдалай их өөрөө... хэсэг бүртээ байраа урагшлуулж амжилтаа тогтмолжуулсаар л явна. 2-р хэсэгт ганц түрүү авч, хувийн доод амжилтаа ч шинэчлээд авсан зэргийг харгалзан түүнд 7 гэдэг үнэлгээ өгвөд таарч байна.
3-р хэсэгт 2 түрүү авч 56-аас 73 гэсэн боломжийн сайхан тогтмол амжилт үзүүлж байна. Заавал Сандагийг дийлж энэ хэсгийн манлай болох шаардлагатай. Хэн "бууз" бага идсэн нь л түрүүлж таараа. Тогтмол аваад байгаа болохоор дундаж нь өсөөд гийгүүлнэ гэж найдалтгүй. Дараа хэсэгт харин 70 дунджилахын төлөө бүхнээ шавхах хэрэгтэй. Энэ хэсэгт 8 гэсэн үнэлгээнд нийцэхээр л амжилт гарагж байна.
Гочоо болон олимпиадныхан гээд түүний дэмжигчид олон байнаа...
3. Хажидсүрэн 65.17 [63.25] [65.88]
Дундаж дүнгийн хувьд нэлээд тогтом харагдаж байгаа ч 2-р хэсэгт бол үнэхээр аймаар савалсан ш дээ. 70 44 87 53 75 гэсэн 5 дараалсан дүнг харахад "эрүүл үү?" гэхээс өөр асуулт олдохгүй. Хувийн дээд амжилт, доод амжилт 2-оо дараалж тогтоосон шигээ л явж байна шүү дээ. Авч чадахгүй байсан түрүүгээ авч 2-р хэсэгт хамгийн олон буюу 3 удаа түрүүлээд амжсан. 1-р хэсэгт сүүлийн мөчид алдсан 2-р байраа харин 3-р хэсэгт олж авсан. 3-р хэсэгт 3-р байранд л өндөрлөх юм шиг байна. 2-р хэсэгт олон түрүүлсэн ч олон савалсан тул 6-гаас их үнэлгээ даан ч өгч чадахгүй нээ.
3-р хэсэгт (2-р хэсгийн сүүлээс) харин эрс өөрчлөгдөж 59-өөс 76-гийн хооронд 6 сайхан тогтмол дүн авлаа. Ингэж сайжирч муудаж олон янз болдог нь л 11-ийнхний зовлон шүү дээ. Савалж байснаа гэнэт болиод л ... тэгснээ өөр өвчин гаргана. Дараагийн хэсгээс өрсөлдөөн улам л ширүүснэ, тэсч үлдэнэ гэхэд ч их л хөдөлмөр хэрэг болно доо. Сорил дээр ч тэр, сорилын дараа ч тэр сорилтой хамгийн сайн аижлладаг хүн бол Хажид байгаа. Шүүмжлэл хурдан хүлээж авч, алдаагаа бага багаар зассаар л байна. Дараагийн хэсэгт ч 2-р байр ч хол байна даа, энэ олон өрсөлдөгч дундаас. Энэ хэсэгт түрүү авч чадаагүй л явна, Дашкагийн дээр байгаа 8 гэсэн үнэлгээнд таарна байх.
Дуяа, Сэрчмаа гээд том том фенүүд бас байна аа...
4. Дашпүрэв 63 [67.73] [70.75]
Хэрэв сайн хүн бол алгуурхан л буурмаар юм. Ингэж огцом буурч байгаа нь түүний хэн бэ? гэдгийг нь шууд хэлээд өгнө. Байнга л буурсаар байхад нь хүмүүс зөрөөд өссөр байгааг харж л баймаар юм. 2-р хэсэгт 2-хон түрүү авч, эхний 2 сорилд 84ь 54 гэж сайн муу 2 дүн авсны эс тооцвол тогтмол байсаар тэргүүллэ хадгалсан. 7 гэсэн үнэлгээ бол яг л болно.
3-р хэсэг эхлэнгүүт л шууд шалдаа буугаад эхэлсэн сэхэж чдахгүй явсаар энэ хэсгийг дуусгах нь. Дараагийн хэсэгт хэдээр буурч, хэд хүртэл ухрах болдоо? хүмүүс чинь өсөөд тэд хүрнэ гэж зорьдог бол Дашка буураад тэдээс доош болохгүйн төлөө гэж зорьдог боллоо. Худлаа онгироод тэнээд байхаар яаж ч зайжрах билээ дээ, сайжрахгүй юмаа гэхэд хийж чаддаг юмаа хийгээд тогтмол байгаад байж болно доо... байнга уруудаад байгааг нь одоо юу ч гэх билээ дээ... Энэ хэсэгт бол ганц түрүү авсан, 4 орчим үнэлгээтэй л дуусгах юм шиг байна. Авч байгаа дүнгүүд нь хэрэг алгаа...
Фенүүдийнх нь тоо цөөрсөөр л байх шиг байгаа юм.
5. Энхбаяр. 59.83 [51.13] [56.57]
Топуудын тоог 7 гэж дуудахаас өөр аргагүй ээ. Энхбаяр хэсэг бүрт л нэг байр урагшилсаар... дараагийн хэсэгт 4-р байранд очино гэдэг бол үнэхээр хэцүү байх болно. Өмнө нь 4 сайн хүн, ард нь 2 сайн хүн. Дунд нь ганц "мэдрэл" хүн...
2-р хэсэгт 3 удаа 60, 5 удаа 40 авч савалсан ч Сандагаа хэтэрхий муу байсан тул түүнд 6-р байранд орох боломж гарсан. Гэхдээ эцсийн мөчид л Уртааг гүйцсэн гэдгээ санах хэрэгтэй. Түүний энэ орон гаран амжилтанд 6 гэдэг үнэлгээ болно доо...
Харин 3-р хэсэг эхэлмэгц анхныхаа түрүүг авч сорилыг тэргүүн эгнээнээс эхэлсэн ч дөт удалгүй өөрийнхөө байрлуу ухарсан. Энэ хэсэгт Баасансүрэн, Даваабат "2 гэрээ санаад" муу байгааг ашиглан 5-р байранд орох болзлоо үндсэндээ биелүүлсэн. Дараагийн хэсэгт цаад 2 чинь нутаг явж ирж байгаад эрч хүчтэйхэн тэмцэлдэнэ гэдгийг тооцох хэрэгтэй. Энэ хэсэгт 60-ынх нь тоо олшроод боломжийн байгаа. 75 аваад үзчих юмсан. Энэ хэсэгтээ 60 дунджилаад дуусвал бас ч гэж учир их байнаа. Одоогоор 9 гэсэн үнэлгээ авчихаар л байна.
Надаас гадна түүнийг дэмжих хүмүүс гарч ирж байгаа байхаа... Дашкагийн фенүүд тооны бууралт Энхбаярын өсөлт 2 ойролцоо байгаа байх. Өвчингүүд нь бага багаар эдгэрч байгаа ч дутуу юм их байнаа... үнэхээр хурдан мартана, маш муу сурна...
6. Баасансүрэн 52.6 [54.74] [59.75]
Бас л нэг Дашка ахын замаар уруудагч. Яаж ч муудсан Энхбаярын дээр байдаг байсан энэ удаа бол ямар ч өрсөлдөх боломжгүй болтлоо хол алдлаа. 2-р хэсэгт анхныхаа түрүү авч мандсан бол сүүлийн 4 сорилд нь хагалтгүй байж тэр дунд хувийн доод амжилтаа хүртэл шинэчлээд амжсан. Сэтгэл зүй их муутай бодно. Сорилтойгоо маш муу аижллана, нэг алдаагаа олон дахин гаргана. Энэ хүнд дэвшиж байгаа зүйл угаасаа л байхгүй байна. 2-р хэсэгт 5 орчим л үнэлгээ авахаар байсан.
3-р хэсэгт 5 удаагийн оролдолгоор 38-аас 70 хүртэл авч ёстой нэг савалж байна даа. Энэ хэсэгт 3 гэсэн үнэлгээ ч түүнд бараг л ихэдхээр байна. ТОП7-гоос хамгийн сул нь байсаар 8-руу хүртэл ухарч мэдэх хүн шүү дээ... дараагийн хэсэгт одоо ямар зорилготой байхыг нь би л лав мэдэхгүй юм байна. ТОП7-доо байсаар л байх болно гэж зоривол үнэнд арай ойртох болов уу даа...
7. Даваабат 48.6 [58.13] [60.63]
Бас нэг Баасансүрэнгийн өрөөсөн дугүй. Гэртээ харьж шинэлээд ээж аавдаа эрхэлчээд ирвэл хэр сайжирах юм болдоо. Тэрнээс 3-р хэсэгт үзүүлсэн дүн бол "аймшиг" шүү дээ, жишээ нь 29. Энэ хэсэгт бол зүгээр л 0 гэсэн үнэлгээ авч таараа.
Харин 2-р хэсэгт бол арай л өөр байлаа. 12-р байрнааса эхэлсэн ч зөхрөлтгүй урагшилсаар 4-р байранд орж, түрүү авч мандан бадарсаар 7 гэсэн үнэлгээнд нийцэх амжилт үзүүлж байлаа. Тэгээд дараагийн хэсэгт алдсан байр сууриа эргүүлэн авч ядаж 6 байр ч юмуу авч, дундаж дүнгээ F биш байлгавал зүгээр юм даа...
Ганц Гочоо гэдэг фен нь ч одоо "сольё" гэсэн бодолтой байгаа байхаа даа.
8. Надмид 44.83 [43.88] [40.88]
ТОП7-гийн ард байна гэдэг бол ч нэр төрийн хэрэг л дээ. 8-р байрны төлөө угаасаа маш ширүүхэн тэмцэл өрнөж байгаа. Түрүүчийн хэсэг бол Надмид мандан бадарч 4-р байрнаас уралдаанаас эхлэн 9-р байранд өндөрлөсөн. Дундаж дүнгүүдийг нь харахад ч тэрээр боломжийн сайн байгаа нь харагдана. Урд хэсэгт бол түүнд 8 гэсэн үнэлгээ болохоор байгаа.
Энэ хэсгийн эхний 4 сорил л гэхэд 51 35 53 37 байна. Ингэж савлах нь бол сайн байгаа хэрэг огт биш... Дундаж дүнгээ бага багаар дээшлүүлж, 8 байраа хадгалж чадвал дэвшил гэж үзэж болохоор байгаа. Байнга 8-р байранд байхыг эрмэлзэж 8-р байрны буг болох нь түүний гол зорилго байх ёстой. Энэ хэсэгт мөн л дажгүй 7 орчим үнэлгээ өгч болохоор байгаа.
Фен нь гэж санахгүй байна, сургуулийнх нь лидер тул Отгоо эгч нь л дэмжиж болох юм, гэхдээ ийм унхиагүй байвал тоохгүй л дээ...
9. Уртнасан 42.5 [50] [44.71]
Сэба энэ 2 яг бүх хүнээс эсрэг дүн үзүүлсэн байгаа юм. Бусад хүмүүс 2-р хэсэгт л муу аваад буцаад сайжирсан байхад, энэ хоёр 2-р хэсэгт л дажгүй авч одоо буцаад муудсан байгаа юм. Түрүүчийн хэсэгт бол сайн байж ТОП7-гийн дундуур шургаж 3 удаа 50, 3 удаа 40 авч гялалзаж 7 гэж үнэлэгдэхээр байсан. Гэхдээ ТОП7-гийн нэрийг Сандагаа л гутаасан л даа... 7 удаа сорил өгөөд ч Уртаа дийлэлгүй...
Энэ хэсэгт одоо Надмидыг гүйцэнэ гэдэг ч бэрх болж дээ, зүгээр л байраа хамгаалах гэж үзвэл дээр ч юмуу... хувийн доод амжилтаа шинэчлээд л явах юм, 60 авах гэж мөн ч их үзэж байна. 1-р хэсгээс хойш дандаа л F авсаар... Энэ хүн фен-гүй ээ, Хонгороо энэ тэрээс намайг дэмжээрээ гэж гуймаар ч юмуу?
10. Очирмаа 41.5 [40.29] [41]
Байр нь ч хөдөлдөггүй, дүн нь ч хөдөлдөггүй нэг хүнтэй боллоо. Сүүлийн 2 хэсэгт яг л мод шиг байлаа... 10-р байранд л хадаатай. Одоо бүүр хувийн доод амжилтаа шинэчилж байна. Бусад хүмүүс дээд амжилтаа шинэчилж байхад шүү дээ... за тэгээд л сорил тасдана, хичээл тасдана. Баахан хичээлээс хоцорсон, хичээл тасалдагаараа Сандагааг хол хаясан... хамгийн их тасалдаг, хамгийн бүтэлгүй нөхрөөр шалгараад байгаа.
Нацаго, Соогийн бид нар ч буруу хүндээ найдсан бололтой доо... хэдүүлээ Сандагааг дэмжих үү? түрүүлээд байна ш дээ цаадах чинь...
Очирмаад 2 хэсэгт хоюуланд нь 4 орчим үнэлгээ өгвөл л таарна. Бүх хичээлээ нөхөж аваад, сайжирна гэдэг ч их л зовлон доо ... 10-р байртаа хэдий болтол дэгжигнэх билээ, ард чинь их сайжирч байгаа хүмүүс олон байна шүү дээ...
11. Сарантуяа 40.6 [42.75] [39.25]
Уг нь 2-р хэсэгт их сайжирч байна даа л харагдаж байлаа, эхний 4 сорилд нь их сайн байсан ч 2-р хэсгийн дундаас эхлээд өдийг хүртэл айхтар гоц амжилт гаргахгүй л байна. 11-р байранд голдуу байх юм, 2-р хэсэгт 10-р байранд шалгарч, 2 өдөр дараалж шинэчилснийх нь төлөө 7 гэсэн үнэлгээ өгье. Гэхдээ ардаа байгаа хэдэн хөвгүүдэд бол дийлдэхгүй л байгаа юм даа, яг ард нь 1-р сургуулийн хэдэн хөвгүүд бүүр хатаж үхлээ...
3-р хэсэгтээ 5 удаа сорилдохдоо 34-өөс 47 гэсэн тогтмол боломжийн амжилт үзүүлж байна. ТОП7-гийн ард байгаа МИД4 гэх үү дээ... энэ 4 хүн хоорондоо л өрсөлдөсөөр байгаад конкурс хүргэх юм шиг байна. Эцсийн эцэст хэн нь дийлэхийг хөдөлмөр нь л мэднэ дээ. 8-р байр хүртэл урагшилж, байнга 45 авдаг болбол дараагийн хэсэгт сайн үнэлгээ авч болох байх энэ удаад бол 6 байхад болно доо.
12. Батхишиг 39 [30.38] [29.8]
2 хэсэг дараалан 14-р байрт орсны араас 12-р байрт орж МИД4-т тулж ирлээ. Энэ 3-р хэсэгт бол овоо л итгэл төрүүлэхээр байж 4 сорилдохдоо 3 удаа 40 авсан. Хонгилын үзүүрт гэрэл харагдаж л байна, одоо дандаа 40 авдаг болоод ирэхийн цагт урд 4-ийнхөө дундуур ороод л ирнэ, тэр 4 чинь нээх лут хүмүүс бол биш шүү дээ... хэсэгт 7 гэсэн үнэлгээ тавьж болохоор байгаа. Тасалдаг, хоцордог гээд муу муу зангууд бол байнаа... сайжрана гэсэн хүсэл байгаа ч тэмцэл байхгүй бол хий мөрөөдсөөр л дуусах байхдаа.
2-р хэсэгт савласаар дээд доод амжилтаа дараалан шинэчилсээр бүтэн 8 сорилд оролцож 3-р хэсэгт байруу урагшлуулах бэлтгэлээ хангасан. Одоо тэгээд цаг хугацаа багассаар л байна, арай ядан 40 дунджилаад байгаад байж болохгүй дээ... 60 дунджилдаг болъё гэвэл овоо их хичээх хэрэг гарах нь... 2-р хэсэгт бол 6 л авахаар байсан даа.
13. Буянбаатар 35.83 [32]
2 хэсэг дараалж 13-д орлоо. Энэ байр нь таалагдаж байгаа бол одоо юу гэхэв дээ... хамгийн сүүлийн сорилд гэхэд л хамгийн сүүлийн байранд шалгарсан гэхээр бусад хүмүүс бол хэр чангарч байгаа нь ойлгогдоно. Одоо өөрийнхөө урд яваа Батхишигийн хэмжээнд хүрье гэвэл түүний энэ намар хийсэн бүх даалгаварыг л хийх хэрэг гарна, чадахгүй бол тэгээд л энэ хавьдаа л байж байх хэрэгтэй. 20 авч үзлээ, 5? авч үзлээ, өөрийнхөө "муу" гэдгийг бүр мөсөн ойлгосон байлгүй дээ. Сайжрая гэвэл бусад бүх хүнээс илүү хөдөлмөр хийж байж тэдний хэмжээнд хүрнэ. 2 хэсэгт хоюуланд нь 6 авах хэмжээнд л байлаа...
14. Одцэцэг 32.5 [24.86] [23.17]
Сайжирсан байна гэж хүмүүс буруу ойлгох вий дээ, нээх сайжраагүй шүү. 3-р хэсэгтээ ердөө 2-хон удаа сорил өгөөд нэгд нь 44 авч хувийн дээд амжилтаа тогтоосон тул ийм өндөр дундажтай харагдаад байгаа юм. Одоо дараагийн 2 сорилоор бандуулсан тул энэ хэсгээ энэ хэвээр дуусгах болохнээ... тэгээд өөрийгөө 32 авдаг, 14-р байранд байдаг ЛАГ ХҮН гээд хуураад байж байхгүй юу даа. 2-р хэсэгт харин 7 сорил өгөхдөө 13-аас 43 хүртэл янз бүр дүн авч 19-р байранд жагссан л хүн дээ. Урд хэсэгт нь 3, энэ хэсэгт нь 5 гэсэн үнэлгээ таарч байна даа.
15. Касум 31.5 [28.33] [31.17]
Өсөхгүй уруудсаар яваа хүн бол энээ. 1-р хэсэгт 13-д байсан бол сүүлийн 2 хэсэгт 15-д байлаа. 2-р хэсэгт 19-өөс 46 авч манарсан, 3-р хэсгийн эхний 4 сорилд ороод сүүлийн 4 сорилд орох боломжгүй болсон. Ер маш бүрхэг байгаа хүн дээ. Хэзээ сайжрах бэ?
16. Даваацэрэн 31 [27.38] [38.5]
Энэ хүний хувийн дээд амжилт нь 57 бөгөөд цагтаа 12-р байранд МИД4-ийн ард байлаа энэ тэр гэхэд одоо бараг итгэхээргүй дээ. 2-р хэсэгт бүүр шалдаа хүртэл унаж, бүх аз нь дуусч баларсан. Одоо харин 3-р хэсгээс амжил нь буцаж сэргэж бага багаар сайжирч байна. Таслалгүй идэвхитэй сууж, сорил дээр ч их идэвхитэй сайн ажилладаг тул одоо байгаагаас илүү их амжилт гаргаж, илүү урдуур байрлах бүрэн боломжтой болсон гэж бодож байна. 4-р хэсгээс эхлээд урагшилж МИД4-д хүндрэл учруулахын төлөө зүтгэх бэлтгэлээ энэ 3-р хэсэгт бүрэн хангаж дуусч байна. 2-р хэсэгт ердөө л 3 гэсэн үнэлгээ авахаар байсан бол энэ хэсэгт 5 гэсэн үнэлгээнд хүрч байна. Одоо ихэнхдээ л 30 авч байгаа, үргэлж 35-аас дээш аваад 40-рүү ойртоод ирэхийн цагт ч байр суурь нь өснө дөө.
17. Ану 30.17 [23.29]
Урд хэсэгт 20-д орж байсан бол энэ хэсэгт өссөн байгаа юм, дундаж дүн ч овоо өссөн. Гэхдээ л АЗ-тай байгаад байгаа юм, аз нь дуусахын цагт юу болдог бол доо. 2-р хэсэгт 15-аас 35 авч байсан бол энэ хэсэгт 6 удаа тасралтгүй сорил өгөхдөө 47 авч хувийн дээд амжилтаа шинэчилсэн. Урд хэсэгт 3 ба энэ хэсэгт 5 гэсэн үнэлгээ л авахаар байна даа. Үргэлж 30 авдаг болох эхний зорилт байнаа, тэгээд л цаашаа өснө дөө. Байрны хувьд бол бараг 20-р байранд байсан ч хамаагүй зөвхөн дундаж дүнгээ л өсгөх нь гол зорилго, гэхдээ Одко шиг "хулхидаж" өсгөж болохгүй нь ойлгомжтой.
18. Сэргэлэнбаатар 30.17 [37.5] [23.13]
Эхний сорилд ардаа ганц хүнтэй байснаа 2-р хэсэгт суга өсч 12 байр хүртэл дэвишж ёстой л нэг алмайруулсан, 9 гэсэн үнэлгээ авахаар байсан гэтэл 3-р хэсэгт будаа шүү. Амжилттай байна гээд өөрийгөө бруу ойлгосон уу яасан, ямар ч л байсан сүйрлээ дээ. 3-р хэсэгт бол ганц 47, тэгээд л бусад нь авах юм алга. Ямар сайндаа л Анутай л уралдаж байхав дээ... Одоо уруудаж байгаа хүнд итгэж болох уу?
19. Баттүшиг 27 [26] [22.57]
Энэ хүний байрыг тоолсноос ард нь хэдэн хүн байгааг нь тоолбол яг болдог юм. Эхний хэсэгт ард нь нэг ч хүн байгаагүй, 2 дахь хэсэгт ард нь 3 хүн, энэ хэсэгт ард нь 1 хүн байгаа. Карренхаа турш ганц 45 авсан ба бусад дүн нь 20 орчим байгаа.
20. Бямбахорол 22 [22.5]
Хичээл сорил таслахгүй, байнга л хичээж байна. Тэгэхээр нэг л өдөр урагшилж хэд хэдэн хүний дээр гарна даа. Нээх удахгүй, 4-р хэсэгт л лав хамгийн сүүлд орохгүй байх. Гэхдээ байр хамаагүй дундаж дүн л чухал байна. 30 аваад байдаг болчих хэрэгтэй байна даа, уг нь ч боломж байгаа л даа...

Sunday, January 23, 2011
Форум бид хоёр.

Доржоо маань нэг спорт форум байдаг юм гээд өөрийнхөө багийн (МанЮ-гийн) сэдвийн бичлэгүүдийг хуулж надад авчирч өгч уншуулдаг байв. Цаад санаа нь намайг багтаа урвуулах байсан байж магадгүй. Би бас заваараа сургууль дээр нет орвол тэр форумруу орж нэг алдарын танхим гэсэн юмнаас их гоё зүйлүүд уншдаг боллоо...
Зидан яагаад хүн мөргөсөн бэ? гэх зэрэг олон сонирхолтой юм уншсан даа. Өөрийнхөө багийн сэдэврүү бас орж мэдээлэл энэ тэр олж авна... 2007 оны өвлөөс байх Улаанбаатарт SBN телевиз манай форумтай хамтран Английн Пример лиг (EPL), Амеркийн үндсэний сагсан бөмбөгийн лиг (NBA) 2-ыг дамжуулдаг болсон юм. Тэр үеэс форум маань нэрд гарч олон хүн орж гардаг болсоор Монголын хамгийн том спортын форум болоод байна.
Эндээс спортын тухай өөрийн сонирхсон бүхий л мэдээллийг төвөггүй олж болно. Спортын тухай юу сонирхож байна тэр бүгд энд байгаа... Өөрсдийн хүсэл, сонирхолоороо нэгдсэн, мэдээлэл мэдлэг, дурсамжаа солилцдог бие биенээ зүс хараагүй кибер ертөнцийн андууд, ахан дүүсүүд...
2008 оны намар нутагтаа ирж байхаар болсноор "мэдээлэл" гэдэг зүйлээс хол хөндий болов. Миний 7 жил амьдарч дассан утаатай нийслэлээс энд дэндүү өөр... MNB, Боловсрол гэсэн 2 суваг гарна, тэр сувгаар спорт гарна гэж бараг байхгүй, орой 8.45 аас спортын мэдээ нь миний форумаас аль хэдийнэ мэдсэн хуучирсан мэдээлэл байх ба сүмо л гарсаар байгаад таарна даа. Бас өөр нэг 4 суваг ээлжилж гарна, TV5 нэг өдөр TV9 нэг өдөр гэх мэтээр... Монголын телвезүүдийн спорт нэвтрүүлэг арай л дэндүү элэг хөшмөөр... сэтгүүлчид нь хийж байгаа ажлаа мэдэхгүй, дээр нь нэмээд хүний нэр ч зөв дуудаж чадахгүйг ба мэдээлэлүүд нь газар тэнгэр шиг хол зөрүүтэй байдгийг би одоо ч гайхдаг. Нэг сувгаар Р.Федерер хожлоо л гэнэ, нөгөө сувгаар Федерер хожигдож Надаль хожлоо л гэнэ бүү мэдээ... нэг дүрс тавьчаад шал өөр текст уншаад л ... ээрч муураад л байна. Дамаан тэр TV5-д одоог болтол нэг ч спорт мэддэг хүн спортын нэвтрүүлэг хийж байгаагүйг би огт ойлгодоггүй. LIVE гэсэн бичигтэй л нөхдүүдийг хуурна шүү дээ, аль эрт форумаас мэдээллийг мэдчихсэн юмнууд л гарч байхад... юу ч гэхэв дээ...
Манай форумд бол шал өөр... тэнд бүх юм төгс мэт. Болохгүй бол зад хэрэлдээд хэний зөв хэний бурууг шийдчинэ. Мэдэхгүй юм байвал асуугаад хэсэг нөхдүүд хариулаад бие биенээсээ давах гэж мэтэгсээр тэр сонирхсон сэдвээ нэвт шувт судалчина. Үүх түүхийг бол нэвт ярина, өнгөтөөр дүрсэлнэ. Ийм л лут нөхдүүд шүү дээ...
2008 онд энд ирэнгүүтээ л нэг удаан неттэй боллоо... тэгээд л өглөө босоод л форумруугаа орно. Урд шөнө тоглосон тоглолтуудын мэдээлэл үйлдвэрээсээ дөнгөж гарч байгаа "шинэхэн талх" мэт л бидний өмнө өнгөтөөр дурайна. Харин бүүр орой л манай ТВ-нүүд ээлжилж мэдээлж буруу зөрүү "гурилдана". Би Баянхонгорт тэсэж үлдсэн, намайг торгоон барьсан нэг хүчин зүйл бол форум юм. Би шөнө 5, 6 цаг хүртэл форумаар аялж хэрэгтэй хэрэггүй мэдээлэл унших бол хэвийн л зүйл байлаа. Учир нь хүмүүс унтасны дараа нет маань арай хурдан байх бөгөөд европод өрнөж буй тэмцээнүүд байнга манай цагаар шөнө болж таарна. Шөнө 3.45аас эхэлсэн тоглолтын мэдээг live score-оор хараад, бас форумд орж найзууд юу гэж бичиж байгааг уншаад л үүр цайлгадаг байлаа. Манай найзууд өнгөтөөр мэтгэлцнээ... сая Месси тэгж тэгж хуураад тэгж дамжуулаад тэр буланд нь хийлээ, тэгж шон онолоо, сайхан байнаа... манайхаан урагшаа гээд л авч өгнө.
Хэдийгээр спортын бүхий л мэдээллийг авч чадаж байвч ганц л асуудал байдаг байсан нь Үндэсний Бөхийн тухай сэдэв байв. Гадаад дотоодод болсон бүхий л тэмцээний мэдээллийг авч болдог боловч үндэсний бөхийн мэдээлэл арай бага олдох ба магадгүй манай бөх сонирхогчид кибер ертөнцөөс хөндий хүмүүс байдаг байж ч болох юм. Би их багаасаа бөх сонирхож үзсэн, 93 оны үеэс хойш бол үндсэний бөхийн тухайд "нэвтэрхий толь" гэдгийг маань ойр орчны хүмүүс маань бүгд мэднэ. Намайг бөх үзэж байхад саад болох нэг ч хүн байхгүй, аав ээж 2 битүүнд ажлаа л эрт амжуулаарай бөх эхлэхээр чи олдохгүй шүү... хийх ёстой ажлаа л бөх эхлэхээс өмнө амжуулаарай гэж аминчлан гуйдаг байлаа.
Надад өөрийн гэсэн мэдээллийн их сурвалж байхгүй болохоор би мэдээ бичих гэж форумруу орох шаардлагагүй байлаа. Зүгээр л идэвхитэй уншигч байлаа, 2008-2009 оны улиралд бол би хамгийн их форум уншсан. Барсагийн сэдэв, Английн топ4-ийн сэдэв, Астон Виллагийн сэдэв, Лакерсын сэдэв ... гэдэг хэд хэдэн сэдвийг нэвт шувт уншиж ихээхэн мэдлэг мэдээлэлтэй болсон доо. Харин 2009 оны наадмаар бөх үзэж дуусаад байж байтал 13-нд гадаадад байдаг найзууд маань "наадмын бөхийн тоймын сайхан биччих хүн алга уу?" гэж ярилцаж байх тэр мөчид л "би яагаад 3 жил зөвхөн л уншаад яваад байсан юм болдоо... форумынхаа гишүүн болоод өөрөө их мэдээлэл авдаг шигээ өөрт байгаа мэдээллээ гадаадад байгаа найз нартаа дамжуулж болно шүү дээ..." гэсэн бодол төрөөд шууд гишүүн болсон, техникийн асуудлууд дээр Отгоо тусалж намайг форумын гишүүн болголоо.
Форумын гишүүн хүн аватар, гарын үсэг гэсэн 2 юмаар өөрийгөө илэрхийлэх бичигдээгүй хуультай. Би ч яахав бөхийн сэдвийн идэвхитэн бичигч болох гэж байгаа бөгөөд Сүхбат аваргыг насан туршаа биширч, дэмжиж, даган дуурайж ирсэн тул эргэлзэх юмгүй л Сүхбат аваргын "цайны ганц" бор дээлтэй зургаар нь аватар хийв (тэр үеийн зураг блогийн аль нэг хэсэгт байгаа даа, олж өгсөн хүнд шагналтай!). Харин гарын үсэг дээр нэлээд бодож байгаад Сүхбат аваргынхаа үйл хэрэгт зориулаад "Үүрдийн цэл залуухан 35 настай аварга..." гэсэн гарын үсэгтэй болов. Бөх сонирхдог хүн шууд л ойлгоно л доо. Сүхбат аварга маань 35 настайдаа эр бяр нь хариагүй эд сайхан байхдаа зодог тайлж, дахин Монгол бөхийн дэвжээнээ хөгшин хүн найрахын төлөө битгий барилдаасай гэж хүссэн юм. Тэр хүсэл нь ч одоо биеллээ олж хөгшин том цолтой бөхчүүд наадмаар худлаа давсаар байгаад 4 давдаг байснаас больж залуухан Сумъяабазар зэрэг бөхчүүд ч хүн дийлэхээ байж шалдаа унахаасаа өмнө барилдахаа байж нэг үгээр хэлбэл Монгол бөх залуучуудын шударга сайхан өрсөлдөөний талбар болоход томоохон алхам болсон юм. Сүхбат аваргыг бид нар хэзээ ч Мөнхбат аварга энэ тэр шиг шулбайсан хөгшин өвгөн барилдаж байхыг нь харахгүй, дурсахгүй... үүрд цэл залуухан 35 настай шуугиулж байсан тэр л сайхан дүрээр дурсаж явах билээ.
Форумд орсон өдрөөсөө л онцлог гишүүн байлаа. Хүмүүс форумд элсээд анхны бичлээ "hi, bi ene bagiin fan baina." гэх мэтээр маш энгийн юм бичиж ордог бол би шууд л наадмын 3-ын давааны бүх барилдааны тухай өөрийн санал сэтгэгдлээ бичсэн лайтай урт (2,3 бичгийн цаас байх) бичлэг үйлдээд л орлоо. Араас нь бүх даваануудын тухай наадмын тухай... гээл хөвөрч өглөө. Хүмүүс намайг юу гэх бол гээд л өдөржин л сэдвээрээ эргэлдэж хүмүүс ямар хариу өгөхийг хүлээв. Мэдээж миний бичлэгүүд их урт байсан болохоор хүмүүс уншиж дуусаад санал сэтгэгдэл бичтэл их удсан биз нэлээд хүлээсний эцэст Bayara гэдэг Английн шигшээг дэмждэг нэг ах "Цагаан гэж шинэ гишүүн сайхан бичиж, 4-ийн давааны бичлэг үнэхээр сайн болж, ер нь бүх даваа л сайхан байлаа..." гээд л авч өгч... араас нь гадаад дотоодод байдаг гишүүд уван цуван бие биенээсээ дуулж орж ирсээр намайг урамшуулсаар төд удалгүй л бөх сонирхогч форумчиддаа танил болоод ирлээ.
Форумд анх орсон хүний заавал дайрах ёстой зам бол хэрүүл. Анх орсон хүн заавал хэрэлддэг тийм нэг бичигдээгүй хуультай гэхүү. Энэ бол кибер ертөнцийнхний зан ч юмуу даа... бие биенээ огт харж байгаагүй, бие биетэйгээ үг солилцоогүй олон өөр хүн заавал зөрчил үүсгэдэг. Форумдаа дасаж, найз нөхдүүдийнхээ занг мэдэж, ингэвэл энэ уурладаг, өөрийнх нь дэмждэг энэ тамирчинг муу хэлбэл энэ эмзгэлдэг гэх зэрэг нэлээд юм сурч байж, өөрөө хэрүүл хийх, заргалдах, өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх гэх мэт олон бодлынхоо заримаас ухарч, заримд нь хүрч байж хүн форумчин болдог юм. Би ч тэр л замыг туулсан, олон жил форум уншиж хүмүүсийг таньдаг байсан ч намайг тэд мэдэхгүй тул бидний хооронд зөрчил хэсэгтээ байлаа. Форумын уншигч байхдаа надад таалагдахгүй хэрүүл маргаан өрнүүлж, зарим талаар миний дэмждэг бөхчүүдийг гүтгэж, муу муухайгаар хэлж байсан хүмүүстэй толгой дараалан шууд л ширүүхэн дайн зарлаж өөрийн үзэл бодол, тэдний ташаарал зэргийг баримттай болон мэдлэгтээ тулгуурлан няцаалт өгч, ёстой л нэг зад хэрэлдэж эхэлсэн. Энэ бол шинэ гишүүн бүрт байдаг зан бөгөөд өвчин гэхүү дээ... бас хуучин гишүүд нь нэг шинэ хүн орж ирээд өөрсдийн урьд хэлэлцэж ярилцсанд няцаалт өгч өөр өөр баримт сэлт үүх түүх ярихаар мэдээж дургүй байна. Тэгээд л үзэлцэж гарна. Аз болж манай Сүхбат аварга Монголд хавьгүй олон фентэй бөх бөгөөд манай форумд ч үнэмлэхүй олон фентэй тулдаа би ихэнх тулаанд боломжийн амжилттай байдаг байлаа. Тэгээд л сүүлдээ залхана, зарим нь хэзээ ч дуусахгүй хэрүүлд цэг тавихыг хичээнэ. Жишээ нь одоо бол би хуучин гишүүн тул шинэ гишүүн миний өмнөөс нээх их юм яриад байвал би ахмад гишүүний хувиар "чи тэгж форумд" энэ тэр гэж хэлнэ. Харин би өөрөө дөнгөж шинэ байхдаа намайг шинэ гэдгээр маань хуучин гишүүд үгээр дарамтлахад нь үнэхээр дургүй байлаа, урдаас нь ёстой баримттай сэлттэй ширүүхэн хэрэлддэг байлаа. Одоо эргээд бодоход тэр бол зүй ёсны хэрэг байжээ. Хууччууд надад байр сууриа тавьж өгөхгүйг хичээх, би өөрийн үзэл бодлоо тунхаглаж байр сууриа олж авахын төлөөх тэмцэл зэрэг нь байх л ёстой зүйл.
Бидний гол маргааны сэдэв бол Сүхбат Сумъяабазар 2ын хэн нь олон давсан бэ? Гантогтох хэр сайн бөх бэ? Өсөхбаяр хүн өшиглөдөг сайн хүн үү муу хүн үү? гэсэн энгийн боловч олон өөр хүн олон өөрөөр боддог ба түүнийгээ илэрхийлэхээр л хэрүүл болохоос өөр аргагүй тийм зүйлүүд байлаа. Энэ дундаас миний олж харсан зүйл бол жишээ нь бидэнд яг таг сайхан баримт сэлт байдаг бол Сүхбат Сумъяабазар 2ын хэн нь олон давсан гэдэг хэрүүл зэрэг бол үүсэхгүй, хэн нь лаг бөх гэдгийг статистик баримт хараад л шийдчинэ. Гэтэл одоо бол Монголд тийм лут баримт сэлт бол нээх байхгүй, олдохгүй байгаа нь биднийг шал дэмий маргахад хүргэж байв. Иймд би хойч үеээ бидэн шиг маргалдуулахгүй байлгах, мөн хожим одоогийн сайхан барилдаануудыг үнэн зөвөөр дурсаж байх үүднээс барилдаан бүрийн үр дүнг үнэн зөвөөр тэмдэглэж форумдаа үлдээх эрхэм зорилго тавин ажиллаж эхэсэн. 2009 оны намраас өдийг хүртэлх хугацаанд болсон бүх том барилдаан буюу 40 гаруй том барилдааны үүх түүх бүтнээрээ надад байгаа бөгөөд хэн сайн бөх бэ? гэдгийг хэнтэй ч маргалдах шаардлагагүй миний форумд хийсэн тэмдэглэлүүдээс хүмүүс олоод мэдчихдэг юм.
Аль ч газрын спорт үнэхээр том статистик мэдээн дунд хөгждөг. Жишээ нь Америкт Жордан хэдэн тоглолтонд 50-аас дээш оноо авсан бэ? хэдэн удаа бөмбөгөө алдсан бэ? хэдэн удаа цаг дуусах мөчид гоол хийсэн бэ? зэргийг яг таг тэмдэглэдэг. Сүмод ч адил Ама хэдэн удаа өрсөлдөгчөө шилдэж гуд татах мэхээр ялсан бэ? гэх зэргээс эхлээд бүх статистик баримт нь нарийн байдаг. Манайд бол тийм юм байхгүй ш дээ, Монголд хамгийн шилдэг 2 бөхийн хэн нь олон давсан бэ? гэдгийг ч мэдэх хүн бараг байхгүй байна. Иймд би бөхчүүдийн чансаа гэдэг зүйлийг бодож тогтоож байя гэж шийдсэн. Ингээд томоохон хэлэлцүүлэг форум даяар өрнүүлж Монгол бөхчүүдийн чансааг яаж бодвол зүгээр бэ? гэдгийг тогтоосон. Манай дүрэм бол дэлхий дээр байдаг бүхий л спортын дүрмээс илүү уян хатан, чанартай гэж би боддог. Яагаад гэхээр манай Монгол бөх өөрөө дэлхийдээр байддаггүй олон том чанарыг дотроо агуулдаг. Манай Монгол бөх бол том цолтой хүмүүс нь ам аваад жижигчүүд нь хоорондоо бүх хүчээ шавхан үзсээр шалгарч гарсан нь хамгийн сүүлд хоорондоо тулдаг бол бусад ямар ч том спорт зоонд хуваагдан сугалаагаар хэнтэй ч хамаагүй таарсаар (2 шилдэг нь аль дээр ч таарч магадгүй) эцэст нь ямар ч 2 баг үлдэж болохоор мэт явагддаг. Бидний сэтгэхүйгээр бол Бостон баг хамгийн олон түрүүлсээнээр флей оффоос дуртай багаа амалж үзээд л араас нь Лакерс амлах гэх мэтээр үзэх нь л дээ. Хөлбөмбөгийн дэлхийн аваргын шөвгийн 16-д Герман Англи 2-ыг тааруулж нэгийг нь булшилж байснаас өөр 2 муу багийг тэдний аманд өгч мултлаад дараа дараагийн шийдвэрлэх шатанд 2 аваргыг тулалдуулбал гоё биздээ. Монголчууд бол ийм л сэтгэхүйтэй хүмүүс. Хүүхдүүдээ конкурсдуулж жагсааж байгаад л хүссэн ангийг амлуулдаг, харин гадаадууд чинь эссе энэ тэр бичүүлээд л шалгаруулж байгаад хүүхдүүдээ сонгодог юм ш дээ.
Тэгээд манай хурдан морины нэрт зүтгэлтэн А.Баярмагнай гэдэг хүн нэгэнтээ "Монголчууд морь ямар зайнд бүх хүчээрээ уралдах боломжтой бэ? гэдгийг тогтоосон ард түмэн, тэгэхээр дэлхийн бүх морин уралдаан хэзээ нэгэн цагт Монгол шиг 30км газар уралддаг болно (биднийг судалсаар) гэж байсан." тэрэн шиг манай Монголчуудын амалдаг дүрэмрүү дэлхий нийт явжил байх шиг байна. Жүдо гэхэд л чансаа гэж тогтоогоод түүнийхээ дагуу зоонд хувааж арай л шууд сугалчихгүй барилдуулдаг болсон зэргээр олон спорт л манай бөхийн ам амалдаг дүрэмрүү ойртож байна. Иймийн тул манай бөхийн дүрэм хамгийн боловсронгуй, түүнтэй уялдуулж манай чансаа бодох дүрэм хамгийн боловсронгу дүрэм юм болов уу гэж боддог. Жишээ а.а Чулуунбат а.н цолтой бөх давбал нэг үнэлгээ авна, а.з цолтой бөх давбал арай илүү үнэлгээ авна. Харин а.а цолтой бөхөд унавал хэдэн оноо алдана, у.н цолтой бөхөд унавал арай бага оноо алдана ч гэх юмуу ... дээрээс нь нэмээд чансаа өндөртэй бөхийг давбал их оноо авна, чансаа багатай бөхийг давбал бага оноо авна гэх зэргээр ёстой 2 хүний хоорондын чанарын бүхий л харьцааг тооцоолсон чансаа бодох дүрэм боловсруулсан юм. Анх эхлээд энэ санааг гаргаж, суурь загвар дүрмийг боловсруулж, түүндээ таарсан програм зэргийг бичсэн тул чансаа гарах ажлаа мөн өдийг хүртэл би өөрөө л авч явж байна. 40 гаруй удаа чансаагаа бодож нэг удаад ерөнхий чансаа (тухайн бөхчүүдийн бүх амьдарлын турших), тухайн жилийн чансаа, тухайн улирлын чансаа гээд 3 чансаа боддог юм. Хэзээ нэгэн цагт бөхийн холбоо ч юмуу ямар нэг газар нь миний ажлыг надаас өвлөн ч юмуу гуйж ч юмуу авч цааш үргэлжлүүлэх бизээ...
За ингээл л чансаагаа бодох дүрмээ боловсруулж, хэлэлцүүлж явахдаа бас нэг санааг цуг хэрэгжүүлсэн нь Үндэсний Бөхийн Фантази гэдэг тоглоомыг хийх байлаа. Дахин баахан манаргаж баахан дүрэм журам хэлэцүүлж батлуулаад тэмцээнээ эхэллээ. Бид дэлхийд EPL-ийн фантазиг 2 сая гаран хүн тоглож тэрэн дунд манай Монголоос 2, 3 мянган хүн тоглодог. Мөн сагсны фантази гэж маш том юм байна. Ингэж харийн спортоор ч бид фантази тоглож болж байхад өөрийн хажууд байгаа өөрсдийнхөө спортоор фантазидаж болно шүү дээ. Өөрийнхөө үндэсний бөхдөө тохирсон хөөрхөн дүрэмтэй үзэлцэж эхлээд түрүү жил 2010 оны 1 сарын 3-аас наадам хүртэл 14 барилдааны турш үргэлжилж тэргүүлсэн галууд цол гуншингаа авсан. 2-р тэмцээн нь одоо төгсөх шатанд ирээд байна. Сүүлийн ганц тойрог цагаан сараар болох бөгөөд миний хувьд эхний тэмцээнд тааруухан оролцож цол авч чадаагүй бол энэ удаад цолтой галуудыг дийлж тэмцээнийг тэргүүлж байна. Цагаан сараар манай дэвжээ (миний фантази дэвжээний бөхчүүд) сайн барилдвал би АРСЛАН цолонд хүрэх боломж байна. Багадаа бөхийн АВАРГА болно л гэж мөрөөддөг байлаа, даан ч математикч болоод мэдээлэл зүйн л аварга болж чадсан. Одоо харин фантазигийн аварга болж бага насныхаа гэгээн мөрөөдлийг биелүүлэх юмсан гэсэн хүсэл байна. Миний эхлүүлсэн ажил цааш өнөржиж маш олон хүн тоглодог үндсэний хэмжээнийтом тоглоом болноо гэж би найддаг. Фантази тоглоом бол хүн төрлөхтний бодож олсон оюуны бас л томоохон спорт шүү дээ.
Форумаасаа би маш ихийг олж авсан. Олон найзууд, олон мэдээлэл, олон зан араншин... нэгэнт Монголын хамгийн том спорт форум бөгөөд нэг хамт олон тул баяр тэмдэглэнэ. Хааяа форумаараа аялж зугаална, хамтдаа тэмцээн уралдаан үзнэ. Одоо л гэхэд удахгүй болох Азийн чилленж капын хүрээн дэхь Монгол Филлипин улсуудын хөл бөмбөгийн халз тулааныг форумаараа очиж үзэн багаа дэмжинэ гэж байгаа. Энд тэндэхийн хэвлэл мэдээллийнхний хүрээнд болдог тэмцээнүүдэд дундаасаа баг босгон оролцоно. Улсынхаа спортын төлөө чадах чинээгээрээ л тус болох үүднээс тэдгээрийг дэмжицгээнэ. Шүүмжлэхдээ ч зоригтой шүүлжилнэ. Дундаасаа сайхан найзуудаа алдаж бурханы оронд илгээж форумаараа харамсаж байлаа, дахин эвлэрэхэд ч бэрх том том зөрчилд хүрч байлаа. 2 баг нь шөнө тоглоод будилаантайхан дууссан бол мэдээж фенүүд дунд зөрчил гарна. Нэг хэсэг нь баярлаж, нөгөө хэсэг нь гуниглаж, тэр дунд бөхийн сэдэв гэдэг буйдхан хэрүүл багатай сайхан сэдэвтээ модиратор (зохицуулагч, 5 админы дараа орох эрх мэдэлтэй 20 гаруй модератор байнаа) хийгээд л би бээр сууж байна. Бөх болохоор тэмдэглэл хөтөлж түүнийгээ нийтэлж, чансаагаа бодож танилцуулж, фантазигаа үргэлжлүүлсээр... Маш их ажлынхаа чөлөө заваар алжаалаа тайлах кибер гэр маань форум л даа.
Намайг анх элссэн даруйд манай форумынхан зуныхаа зугаалганд явах болж шилдэгүүдээ тодруулж эхлэв. Элсээд сар орчим болж байсан миний нэр шилдэг шинэ гишүүн гэдэг номинацид түрүүлэх нь ойлгомжтой болсон үед ямар шалтгаанаар ч юм бүү мэд энэ удаад шилдэг шинэ гишүүн тодруулахгүй гэв. Тэр үед би шинэхэн гишүүн бөөн хэрүүл тэмцэл дунд байсан болохоор шилдэг шинэ гишүүн болж хүмүүс манайг хэр их үнэлж байгааг мэдье гэсэн хүсэл их л байлаа. Түүнээс хойш шилдэг энэ тэр тодруулсангүй, форум маань өдөр дутмын ажилдаа үргэлжилсээр, би ч өөрийн дуртай ажлаа хийж форумдаа бөхийн сэдэвтээ хувь нэмрээ оруулсаар, чин үнэнчээр зүтэгсээр л байлаа. Харин өнгөрсөн 2010 оны 12 сард форумын маань 5 жилийн ой болж энэ удаад шилдэг гишүүдээ тодруулахаар, шинэ жилийн үеэр санал хураалт болж миний нэр Шилдэг Гишүүн гэдэг хамгийн том номиначид тэргүүн байрт бусад гишүүдийнхээ саналаар шалгарлаа. Шагнал авахын төлөө, эсвэл шилдэг гишүүн болохын төлөө ч юмуу форумдаж байсангүй ээ. Зүгээр л Монголчуудын хамгийн том соёлыг хойч үедээ үнэнээр нь тэмдэглэн үлдээх, хэн гэдэг бөх хэзээ ямар амжилттай барилдаж байсныг чансаагаар нь тэмдэглэж үлдээх болон өөрөө 30 жил 50 жилийн дараа ч юмуу хэзээ ч эргэж ирэхгүй он жилүүдийн цаанаас 2010 онд хэн гэдэг бөх сайн барилдаж байв, тэр бөх хожим ямархуу сайн бөх боллоо гэдгийг дурсаад суухдаа зориулж над шиг бодолтой мянган мянган хүмүүс, ирээдүйн сая сая хүмүүийн тусын тулд өөрийнхөө дуртай ажлаа хийсээр л байлаа... харин 4740 гишүүнтэй, 570 орчим мянган бичлэг хадгалагдаж буй маш том кибер ертөнцийн андууд маань намайг манай фрумын хамгийн шилдэг гишүүн гэж нэрлэсэнд би их баярлаж байгаа, мөн надад шагнал ч хүртээсэн (шагналынхаа жерсийг өмссөн зургаа удахгүй толилуулнаа)... Он удаан жил форум бид хоёр хамтдаа байж, форум гэдэг кибер гэртээ найзуудтайгаа эвтэй найртай сайн сайхан амьдарч аварга дэвжээтэй том фантазичин болноо...
Хамгийн дээр байгаа зураг бол намайг 2009 оны 7 сарын 13-ны 11 цаг 01 минутад форумд элссэн ба 1199 бичлэг форумд үйлдсэн энэ тэр гэсэн тэмдэглэгээнүүд байгаа, бас Барса багийн фений таних тэмдэг, Ла Масиа гэсэн миний хувийн цол ... би форумд А4 -өөр тооцох юм бол 200 шахам хуудас болохоор түүх баримт сэлт, хэдэн мянган хуудас болохоор чансааны дүн, фантази тэмцээний дүн, хэлэлцүүлэгийн үр дүн гэх зэрэг нүсэр их мэдээлэл үйлдсэн билээ. Бүгдийг нь хэвлэж ном гаргая гэж санавал даруй 2000 гаран хуудастай л зузаан ном болох байх. Хамгийн сүүлд л гэхэд шинэ оны үеэр Мөнх-Эрдэнэ арслангийн тухай нийтлэл бичсэн (блогт давхар тавьсан)... тэр нь А4-өөр 10 нүүр болж байсан. Миний бичсэн бүх бичлэгийг уншиж дуусгая гэвэл л лав 14 хоног хүрэлцэх болов уу л гэж эргэлзэж байна...
http://sportnews.mn/forum
Subscribe to:
Posts (Atom)